SUNShine® : ″Art washes away from the soul the dust of everyday life″

″Art washes away from the soul the dust of everyday life″

Сайн байцгаана уу? Зуны сайхан дэлгэр цаг ирсэн хэдий ч ойрдоо бороотой сэрүүхэн байна даа тэ. Бороо хур ихтэй эхэлж байгаа болхоор сайхан зун болох байхдаа :)).

Саяны амралтын 2 өдөр уран зургийн үзэсгэлэн болон манай Дуурь бүжгийн эрдмийн театрын шинээр тавьсан "Spartacus" бүжгэн жүжиг үзэх боломж олдсонд их баяртай байна :). Үгээр хэлэхийн аргагүй сайхан байлаа . Уран зургийн музей,үзэсгэлэнг бол хаана ч байсан  би үзчихээд байдаг харин олоон  жил балет үзээгүй байна.  Симфони оркестрын тоглож буй хөгжим сонсон уран сайхан бүжигчдийн бүжиглэхийг үзээд хамаг биений шар үс боссон. Тэнд мэдэрсэн мэдрэмжийг би энд үгээр буулгашгүй нь. Тэндээс их эрч хүчийг аваад гарсан даа. Та нартаа гэж хэлэхэд заавал цаг зав гарган болж өгвөл үзэхийг бодоорой, удахгүй тоглоод дуусна шүү.

Уран зургийн үзэсгэлэнгийн хувьд гэвэл багын танил найз маань нэгэн арт галлерей нээгээд удаагүй байгаа юм байна. Хуучнаар Туул рестораны хойно байрлах "Art house"-т гарсан нэгэн үзэсгэлэнг үзлээ. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс америк зураач Дэвид Кадасын зургууд их таалагдсан. Энэхүү зургийн галлерейд зураачдын үзэсгэлэн гарахаас гадна уран зургууд худалдаалдаг юм байна лээ.

Зургийн үзэсгэлэн болон балет үзэх зуур авсан  зургуудаас орууллаа

Зарим нэг зургийн чанар муу байгаад хүлцэл өчье :)

АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг зогсож байх лээр нь зургийг нь дарав :))

"Spartacus" бүжгэн жүжгийг "Комаки" балетын бүжигчид үзэж байсан. Театрын гадаа зургаа авхуулж байхад нь зургийг нь дарав. Мөн АНУ-ын Бостон хотын Фестиваль балет театрын гоцлол бүжигчин Эмили Локоссо дунд нь зогсож байна.

Төгсгөлд нь бүгдээрээ цаг зав гарган урлагтай нөхөрлөөрэй гэж хэлмээр байна :))

″Art  washes away from the soul the dust of everyday life″ Pablo Picasso


start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
.•*`GℓαмσʋR`*•.

урлаг гэж гайхалтай зүйл ♥

jargal (зочин)

ehni 5 zurag goe yuma
spartakiig zaaval uznee
urlag hunii nud setgeliig bayasgaj torgon medremjiig sergeedeg
urlan buteeh ajild chin amjilt husie Sunshine

ж.энхээ (зочин)

Хамгийн сүүлд "Тэнгэрийн хөвгүүн" жүжиг үзсийн байна.

хүн болгон үзээсэй л гэж бодмоор нээх гоя болоод гараад ирдэг тээ.

Харин хоёр удаа дуурь үздэг хүн болсон чинь унтах гээд аймар гэцүү
тэвчээр шалгаад .

за яахуу энэ яваа насандаа нэг дээл эсгээд сурчинаа хэ хэ.
like

Үрэл (зочин)

сайн уу, үзсэн дуулсанаасаа хуваалцсанд маш их баярлалаа, гоё сонирхолтой зургууд тавьсан байна. Би бас сонгодог урлагт хайртай. Сониноос би энэ сарын 15нд Цагаан Дариумд тавигдаж байгаа Японы Нихон Сейко дүрслэх урлагийн нийгэмлэгийн уран бүтээлчдийн үзэсгэлэнг үзэх гэж байгаа, үзчихээд сэтгэгдлээ хуваалцанаа,

Зочин

uzver uilchilgee uzeegui ih udaj baina daa

SUNShine®

Glamour: тийм шүү :)
jargal: thank you :). Спартак тоглож дуусахаас нь өмнө амжиж үзээрэй
Ж. Энхээ: Харин тийм яг тэр мөчид хүн бүхнийг үзээсэй гэж бодсон. Хэхэ тийм үү? Дуурь үзээгүй мөн л удсан байна.
Хэхэ удаанаар ч хамаагүй өөртөө нэг дээл оёчих ;)
Үрэл: Сайн сайн уу? Чи харин надад мэдээлэл өгсөнд баярлалаа :), би бас үзэхийг бодноо
Зочин: Үзээрэй :))

Цэцгээ

Би ч ийм сайхан юм үзэх үнэхээр дуртай. Даанч үзсэн удаа цөөхөн яг явъя гэхээр ганцаардаад байдгын кк:)

Зочин

Goeo yumaa :)

Зочин

Goeo yumaa :)

jargal (зочин)

sunshine shine post oruulhiig chin huleegeed l baina shu ;)

Хармогү

Би ч бас удаан үзсэнгүй ээ.. Гоё байсан байхдаа.. Би урд нь суугаад оркестрийн хөгжимдчдийг харах үнэхээр дуртай хэххэ.. Танаар бахархдаг шүү /зүгээр л ккк/

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)