SUNShine® : Busy Sunshine & Наадам

Busy Sunshine & Наадам

Блог минь гомдхоор юм болж байх шиг байна, эргэж тойрч шинэ бичлэг ч хийж амжихгүй удсан байна. Та бүхэн цаг нь ирэх лээр би юу хийгээд блогоо ч мартаад алга болчихсоныг мэднээ :) Surprise гээл үү :P Тэгээд зорьсон ажлынхаа ард гарчихаад бичлэгээр бөмбөгднөө за амлаж байна ккк.

Сүүлийн үед нээрээ шинэ шинэ загвар стиль гоо сайхны гое сайтууд нээгджээ.

Таалагдсанаас дурьдвал Alpha.mn байна, энд залуусын стрийт фэшионы зургууд оруулдаг нь хамгийн их таалагдсан. Тэндээс Улаанбаатар хотын өнгө үзэмж, манай залуучууд загвар хэрхэн хөөж байгаа, манайд хувцас загвар хэрхэн хөгжиж байгааг харах их сайхан байнаа.

Дараагийн сайт нь Segsgermaa.com ижил сонирхол нэгтэй дүү нар нийлж энэхүү сайтыг ажлуулж байгаа юм байна. Тэднийг дэмжиж өөрийнхөө бичлэгүүдээс нийтлүүлж байгаа. Надад энэ сайтны янз бүрийн мэдээ мэдээллээс гадна Өнөөдөр юу өмсөх вэ? “, “Style file” булангууд нь таалагддаг.

Би өөрөө блогтоо хувцас загварын хөгжил түүх, чиг хандлагын талаар түлхүү оруулдаг байснаа сүүлдээ тэмдэглэл, аялал, амралт, соёл урлаг танин мэдэхүй гээд янз бүрийн зүйл оруулдаг болсон. Мөн Стрийт фэшионы зургууд авч оруулах хүсэл ихтэй байсныг хэлэх үү Аlpha.mn сайт надад их таалагдсан. 2009 онд энд нэг ийм бичлэг бичиж байжээ. Ашгүй ийм сайтууд нээгдэж байгаад үнэхээр баяртай байна . Мөн 2 жил дарааллан Блогчдын дунд “My style” гээд уралдаан зохиож байлаа. Залуус маань зориг гаргаж зургаа авхуулдаггүй байсан цаг ард хоцорчээ. Харин одоо л өөр өөрийн стильээр хувцаслаж зоригтойгоор өөрийн өмссөн хувцасныхаа зургаа авхуулдаг болсон нь үнэхээр баярламаар.

 За тэгээд өнөөдөр голын эрэг рүү явж жаал толгойгоо амраалаа. Энэ  зун нээрээ ямар их хуртай зун бэ тэ. Бороо ороод л нар гараад бороо ороод л нар гараад сайхан байнаа :)

Наадам ч хаяанд ирлээ. Та бүхэн дэнж хотойтол сайхан наадаарай

Шинэ бичлэг бичих гэснээ энэ бичлэг дээрээ нэмээд наадмын тэмдэглэлээ оруулчихлаа.

Би сүүлийн 2 жил наадмаар монголдоо байгаагүй, монголдоо байхдаа ч наадмын нээлт болон наадмын талбайгаар явж байгаагүй юм байна.

Наадмын урд өдөр гэнэт нээлт үзэхээр болж загасчны морь усгүй гэдэг шиг надад дээл байдаггүй юм байна. Тэгээд  хэдэн жилийн өмнө хийж байсан хувцаснаас үлдсэн ганц нэг дан дээл байна тэр нь ашгүй таарч байв ккк. Наадмын нээлт харин маш хурдан дуусчихсан. Одоо л гое юм гарах байхдаа гэж байсан чинь дуусчихсан.

Өглөө  гадаад явдлын яамны хажуугаар явахад  9 хөлт цагаан тугийг залахаар яваа жагсаалтай таарав. 

Зөндөө холоос татаж авсан зургууд болхоор чанар муутай л зургууд байна. Миний муу апарат холоос муу авдымөө.

Наадмын нээлт дуусмагц тэрэлж рүү ганц 2 өдөр амрахаар явав. 


Улсын баяр наадмынхаа буянаар байгалийн сайхныг бишрэн нүд сэтгэлээ баясган, амар амгаланг мэдрэн бясалгах мэт сайхан амарлаа . Аливаа зүйлийг хийж бүтээхэд саад бэрхшээл тулгарахгүй өнгөрнө гэж байдаггүй. Саад бэрхшээл тулгарах тусам улам хүчтэй, улам шургуу зүтгэдэг ч юм шиг. Төлөвлөсөн ажлаа төлөвлөсөн цагт нь амжуулах, зорьсондоо заавал хүрэхийг хүсдэг зан маань нөлөөлж хичнээн олон өдөр баяр наадам үргэлжилдэг юм бэ дээ ажилд маань саад болоод байх юм гэж бодож байсан ч үнэхээр сайхан амарч улам их эрч хүчийг олж авлаа.

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
Khan-So

tsoo

Khan-So

hehe ter boltol ergej toirnoo zorison zoriltsondoo hureerei hehe :P

САНАСААР

сайхан наадаарай ажилд чинь амжилт

би загвар ээмр сонирхдгүй хэрнээ чиний блогоос өөр үнэр үнэртээл байдагын

Цэцгээ

За сайн уу, Блогоор эргэж тойроод л байгаа шүү. Бичлэг оруулсан байхаар нь их баярлалаа шдээ. Тэсэн ядан хүлээж байя. Үйл нь уран байг:)

Bolor (зочин)

Amjilt husye,

Bolor (зочин)

:)

Alpha.mn (зочин)

Маш чанартай блог шүү. Ажлын өндөр амжилт хүсье!

chris (зочин)

Hey, saihan naadaraai Sunshine. zorison buhend chini amjilt! :-)

Бизьяаноров (зочин)

Нэгдсэн улсад аяалсан нийтлэлүүд их сонирхолтой сайхан санагдаж билээ. Good Luck!

SUNShine®

Khan-So: Баярлалаа :)
Санасаар: Баярлалаа сайхан наадаж байна уу
Цэцгээ: Баярлалаа :))
Bolor: Баярлалаа :)
Alpha.mn: Баярлалаа, та нарт ч ажлын өндөр амжилт хүсье :)
chris: Сайн уу Chris? Баярлалаа :) Монголдоо ирээгүй байна уу?
Бизьяаноров (зочин): Баярлалаа :)

Maybe [8%]

Доод талын 2 зураг яасан ч гоёын.

jargal (зочин)

Sainu Sunshine? saihan naadaj bgaa yum shig baina,goe zurguud baina, chinii zurguud tom hemjeetei baival bur goe ;)
bi mori luu l yavsan, tegeed lager deer TV uzej unguruuluu
ajil uran buteeld chin undur amjilt husie
ene Alpha geed site nadad bas ih taalagdsan

Хармогү

Нэг л гоё санагдчихлаа.. Гэрэл гэгээ бэлэглэдэг саншайн эгч.. Бүүүр том сурпрайз хүлээж байя даа.. Амжилт амжилт...

SUNShine®

Магадлал ТЭГ хувь (Мэйби): Харин тийн. Тэрэлж үнэхээр гое байна лээ, бороо ороод л нар гараад бороо ороод л нар гараад, энэ зун их таалагдаж байнаа
jargal: сайн сайн уу? Баярлалаа :)) Хүмүүс ер нь хотоос их гарч байгаа нь харагдаж байна лээ, хотоос гардаг замууд түгжрэлтэй хот их сэлүүхэн сайхан байх шиг байна шд
Хармогү: Баярлалаа :))), чи яагаад блогоо хаачихваа, зочилдог байсымсан, хурдан эргээд нээгээрэй

Зочин

ter huushuur ni yamar goe haragdaj bna ,4 jil naadmin huushuur idsengui :(

AsarBasar (зочин)

Huue ee,

Huntei suuj huuhed gargaachee, Emegtei hunii eruul saruul huuhed gargah nas tsoohon shu de. Huuhed gargaj uzeegui hund bol hezee ch boloh yum shig sanagddag. Ger bul ur huuhdiig yamar ch career, dream guitsehgui shu de,

Золу

Сайхан нааджээ :)
Сайхан наадаад, сайхан амраад эрч хүчээр дүүрэн байгаа юм байна эрч хүчээрээ ажлаа үргэлжлүүлээрэй удахгүй олон сайн, сайхан бүтээлээ танилцуулаарай амжилт :)

SUNShine®

Зочин: Гэртээ хуушуураа хийгээд идээрэй :)
AsarBasar: Санаа тавьсанд баярлалаа, хүн хүний аж амьдралын замнал өөр. Хэрвээ өнөөдрийг хүртэл амьдрал зохиогоогүй явж байгаа бол энэ цаг хугацаанд оноосон тохиол, тавилан байж болно шүү дээ. Хүнтэй суух хүүхэд гаргах насан дээр байгаа хэдий ч одоо цагт гэр бүл үр хүүхэддээ зориулах байсан цагаа өөр зүйлд зориулах ёстой байж болно шүү дээ. Юм болгон болох цагтаа л болно. Яаарах, хүмүүсийн ятгалгаар, ганц бие яваагаасаа хүмүүсээс санаа зовсондоо эсвэл оройтлоо л гэдгээс болж заавал хүсээгүй гэрлэлт хийх ёстой гэж үү? Хүмүүс хүний амьдралд санаа зовох бус өөр өөрсдийнхөө л амьдралдаа анхаарах хэрэгтэй болов уу. Мэдээж оройтсон ч гэр бүл зохиох нь тодорхой. Карьер болон миний мөрөөдлүүд дотор сайхан гэр бүлийн мөрөөдөл ч явж байгаа. All my dreams come true. Anyway thanks :) wish you all the best
Золу:Харин тиймээ их сайхан наадлаа :). Баярлалаа

:) (зочин)

Good answer Sunshine, i am agree with u :)
keep going up

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)