SUNShine® : ПИТЭР ПЭН

ПИТЭР ПЭН

Том болохыг хүсдэггүй хүмүүс хүүхэд шиг аашилдаг, өөр дээрээ хариуцлага авахыг хүсдэггүй. Зарим нэгэн хүмүүс яагаад том болохыг хүсдэггүй вэ?



Джеймс Барригийн номны гол баатар  Питер Пэн том болохыг хүсдэггүй. байсан. Америкийн сэтгэл судлаач Дэн Кайли үүнийг Питер Пэн синдром гэж нэрлэжээ.

Питер Пэн синдром: хариуцлагагүй, өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрдөггүй, хайрыг шаарддаг хирнээ өөрөө хайрыг өгж чаддаггүй, сэтгэл дундуур байдлаа -уураар илэрхийлдэг, баяр баясгаланг- солиорлоор,  урам хугарахыг гуниг болгож илэрхийлдэг.

Питер Пэн олонх зүйл дээр ээжээсээ хамаардаг. Магадгүй тэр ээж нь илүү их анхаарал тавьдаг аав нь хүүхэддээ анхаарал тавьдаггүй тийм гэр бүлд өссөн байж болно.


Хариуцлагын айдас
Том болох нь – зөвхөн физиологийн талаасаа өсөхөө болих биш, мөн амьдрал үргэлж сонирхолтой үлгэртэй адил биш заримдаа гунигтай бөгөөд хичээл зүтгэлийг шаарддаг.
Ийм хүмүүс нь гэр бүлийнхээ бусад гишүүдээс хамааралтай байдаг, санхүүгийн тал дээр ч тэр. Тэгээд өөрөө өөрийнхөө төлөө болон бусдын төлөө хариуцлага үүрэхээс айдгаа  дотроо нуудаг. Тэр хүн маш хүчтэй байж чадах болов ч Питер Пэн маягийн хүн бол аль болох л том болохыг хүсэхгүй бодит амьдралаас зугтаадаг. Тийм хүмүүсийг бас kidult гэж ч нэрлэдэг kid-хүүхэд adult-том хүн.

Том хүүхдүүд өөрсдийгөө хариуцлагагүй өсвөр насныхан шиг бие авч явдаг. Гэр бүлийн аж ахуйн асуудлыг ээж болон гэрийхэн нь шийдчихдэг юм чинь гээд аль болох л энэ хугацааг сунгахыг хүсэгчид юм.

Том болохыг хүсдэггүй хүмүүс нь ойрын хугацаанд нүүж суух төлөвлөгөө алга байна гэнэ. Орчин үеийн Питер Пэнүүд  гэрлэхийг үргэлж хойш нь тавьдаг, ямар нэг шалтаг шалтгаан тоочиж  ажилд орохыг ч хойшлуулдаг нь нөгөө л өөрөө хариуцлага хүлээхээс зайсхийх хүсэл нь юм. Зарим эмэгэтйчүүд нь болох лээр хүнтэй сууж тэжээлгэхээ боддог. Хүүхэд сайн дураараа тийм болж өсдөггүй, хажууд нь ямар нэгэн хүний үлгэр дууриалал байж энэ бүхнийг хийхгүйгээр амьдарж болно гэж боддог болж өсдөг. Нэг бол эхнэрийнхээ хүзүүнд зүүгдэж эхнэрээ ээж шигээ хардаг хүмүүс болдог. Энэ нь эрэгтэй эмэгтэй гэлтгүй ийм хүмүүс нийгэмд олон байгаа.
Манайд орчин үед эцэг эх нь хүүхдээ бие даах байдлаас хөндийрүүлж, үргэлж урдуур нь орж бүхнийг нь хийснээр  хүүхдүүд нь том болоод хүнд хэцүү үе тулгарахад яахаа мэдэхгүй байдалд ордог. Үргэлж дэргэд нь байхгүй учир аль болох хүүхдийг багаас нь хариуцлага гэдгийг ойлгуулж бие даасан байдалтай өсгөх  хэрэгтэй.

Яах хэрэгтэй вэ?
Нуугдахаа болих
Эхний ээлжинд өөрийгөө хуурах хэрэггүй: бодитоор амьдрал руу харж, жаахан л хэцүү асуудал тулгарахад хүүхдийн ертөнц рүүгээ зугатахгүй байх. Тулгарсан асуудлыг урт удаан хайрцаг руу хийж хойш нь тавилгүйгээр  шийдэх.

Өөрийнхөө хүчийг үнэлэх

2 эгнээ жагсаалт гаргаад 1 талд нь  хариуцлагыг өөртөө авахаас айлгүй хийсэн бүхнээ, нөгөө хэсэгт нь хийхээсээ айдаг зүйлсээ бич. Энэ 2-ыг харьцуулж үзсэнээр та алийг хийхэд танд хялбар аль нь хүнд санагдаж байгааг харьцуулж харж болно. Энэ харьцуулалт тийм хүмүүсийг хайрцагнаас гаргаж чадна.

Хийж эхлэх
Боломжтой цаг хугацааг битгий хүлээ, яг одоо эхэл. Айдсаа давж том  хүн болохоо яг одооноос эхлээрэй.

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
Luftballons (зочин)

Мэдүүштэй зүйл байна.

MES POSTZ

Би том болоод мундаг хүн болно оо.

Beni (зочин)

za eniig chen tom bolhiig husdeggui naizruugaa savchii eej aavaaraa l tejeelgeed baina, shaltgaan n ajil oldohgui baina geed suuj baidag, ajilguin baij bas ehner daguulaad irchihsen ehner n bas ajil oldohghui baina geel suujidag

bataa

хурдан том болоочээ
тэгүүл сууя баръя гэсэн хүнүүс гараад ирийшдээ хөөе гэж
хэхэхэ нээрээ ийм хүнүүс амьдрал дээр бдаг шдээ олон бдаг

АНИРГҮЙ (зочин)

bi ter PITER PEN chini bhooo yorooso ch tom bolhiig husdeggui

Питер Пэн (зочин)

би баян эхнэрт гарнаа яадын амар

SUNshine (зочин)

Luftballons: баярлалаа
Мэс: тэгээрэй мундаг хүн болоорой кккк
Beni: харин тиймээ чиний найз шиг хүмүүс олон бий шүү
Батаа: харин тиймээ, би тийм хүмүүс олонг мэднэ
Аниргүй: том хүмүүс бүгдээрээ л буцаад хүүхэд насандаа очих юмсан гэж боддог, бодох юмгүй сайхан байдаг байж дээ гээд л тэгдэг. Амьдрал л юм чинь том болохоос өөр аргагүй ээ :)
Питер Пэн: хэхэх өөрөө л мэдэж дээ, амар амьдрал гэж хаа ч байхгүй л байхаа да,амар сайхан амьдрах амьдралаа өөрөө л бүтээх хэрэгтэй дээ.. нэг өдөр баян эхнэр чинь дампуурчихвал яаана аййн кккк чи тэр үед яах уу бас л баян эхнэр хайх уу

Chandmani (зочин)

... нэг монгол нэр оноогоод өгчих юмсан:

- юу билээ: ямар кино, зохиол байдаг билээ гээд бодолхийлэв.

Зочин

Яанаа би өөрийгөө эндээс оллоо тээр доор бичсэн 3 зүйлийг сайн биелүүлэхээсдээ гэхдээ өнөөдөр 2 дахийг нь хийцэн

SUNshine (зочин)

Чандмань: тийм монгол кино, зохиол байдаг билүү
Зочин: амжилт хүсье

~Freedom writer~ (зочин)

Шууд манай нэг ах санаанд орж байна....ккк...Бүр 100% шүү. Баларсанын. Очиж байгаад хэлнээ,танийг тэгдийн байлээшдээ гээд...хэхэ

soulmate (зочин)

айхтар муу туучийнууд вэ яадаг ккк

barbie

Хэцүүмдээ ийм хүнд сайн болчуул. Иймэрхүү хүмүүсийг том болгох гэвэл үйлээ үзэж үсээ зулгаасаар халзраад дуусах байх ккк

SpySec

кк надаа бол их хэрэгтэй л зөвөлгөөнүүд байна :)

SUNShine®

Фрийдом: хэхээхэ эргэн тойронд тийм хүмүүс харин байдымаа
Соүлмэт: хэхэ харин тэхх
Барби: ккккк тэгээд сайн болоод дурлачуул эвлэрээд л том болгох гээд үзэх л байх даа тээ
Спайсек: ккк тийм үү

emtsa (зочин)

yor bolomjiin heregtei zowlogoonuud bna shuu?

einshtein (зочин)

bi neeree yag ter PITER Pen chine bna ... 200 huvi taarch bn. Balarsaan exnert garaxguin bna l doo

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)