SUNShine® : ВИНСЕНТ ВАН ГОГ

ВИНСЕНТ ВАН ГОГ

Дүрслэх урлагийн бүтээлүүд өнгө будаг, шугам зураас, аялгуу дуугаараа бодит байдалд биетэйгээр оршин сэтгэл баясна. Зураачийн сэтгэлд биеллээ олохоор дуншиж буй юмс үзэгдэл, бодол хийсвэрлэлийн хэлбэр дүрсийг гарган өнгө үзэмжийг тодруулна. Бас бодолд оруулна.

ВИНСЕНТ ВАН ГОГ


Би өнгөний ертөнцөд нээлт хийхийг хүсч байна. Хоёр хурц өнгийг хослуулснаар дурлалт хүмүүсийн дотоод ертөнц сэтгэлийг гарган, эдгээр өнгөө хольж, эсрэг тавьж, ижил өнгийн нуугдмал чичиргээг илэрхийлэхийг зорьсон. Уураг тархинаас гарч буй санааг бараан дэвсгэр дээр цайвар өнгө гэрэлтэж байгаагаар зурж, сэтгэлийн халууныг жаргаж буй нарны гялбаатай зүйрлүүлэхийг зорьсон.
Эмиль Бернарын хэлснээр зураачийн одонд төрж мөнхийн зураач хэвээр үлдэх хүн бол Голландын алдарт зураач Бинсент Ван Гог байлаа.1853 оны 3 сарын 30-нд Голландын Гроотзюндер тосгонд сүмийн номлогчийн гэрт нэгэн хүү төржээ.  Түүнд жилийн өмнө амьгүй төрсөн ахынх нь нэрийг өгсөн нь “жаргах хувьгүй” тавиланг зөгнөсөн мэт.

"Одтой шөнө"

"Наранцэцэг" 1888 он

"Төмсөөр хооллогчид"  Би дэнгийн сүүмгэр гэрэлд ямар ч хольцгүй төмс илэж байгаа тариачид чухам энэ л гараараа газар ухан хүнд хүчир ажил хийж, шударга хөдөлмөрөөрөө олсон хоолоо мөн л энэ л гараараа идэж буйг үзүүлэхийг зорьсон.  Дүү Теодоо бичсэн захидлаас


Түүнд авьяас билиг хангалттай заяасан ч хувийн амьдрал нь азгүйтлээр дүүрэн байжээ. Винсентийг эргэн тойрныхонтойгоо таарамжгүй байсныг нь “Суутнууд нийгмээсээ нэг алхмын өмнө явдаг” гэдэг үгээр, тухайн үед энэ суутныг ойлгох хүн ховор байсан гэдгээр цайруулахыг зорилоо. Голландын хөдөө тосгонд эуэг эх дээрээ амьдрах хугацаандаа 200 гаруй зураг зурсан түүхтэй.
Уран зургийн багш Мауве түүнийг бага сага мөнгөөр тэтгэнэ. Ван Гогийг Парист байхад олны дунд Танга эцэг хэмээн алдаршсан Тангагийн үзэсгэлэнд Сера, Гоген, Сеззан зэрэг хожмоо 20-р зууны урлагийн суутнууд болсон зураачид бүтээлээ тавьдаг байв. Энд Ван Гог бүтээлээ хэдэнтээ тавьсан боловч ихэс дээдэс огт тоодоггүй байлаа. Амстердам Рембрандт, Халс нарын бүтээлүүдийг шимтэн үзэж, Кормоны сургуульд байхдаа Бернар, Рассель, Тулуз Лотрек, Моне, Ренуар, Сислей, Пигардо, Дега, Сёра нартай танилцжээ. Ван Гогийн өнгө будгийн нийлүүлэмжийг бүрэн харуулдаг алдарт “Наранцэцэг” бүьтээл нь ваартай цэцгийг нэг хараад зурсны үр биш, зураачийн дотоод сэтгэлд ургасан мөнхүү туйлын нягт нямбай ажиллагаа шаардсан зураг билээ.

"Шар өрөө"

Винсент дүүгийнхээ өгсөн 300 франкаар өрөө хөлсөлж бага сага тавилга авчээ. Жижигхэн өрөөний ханыг өөрийнхөө бэлэг тэмдэг болсон шар өнгөөр будсан байна.  Ван Гог 1885 онд Парис явах замдаа Антверпенд ирснээр уран зургийг илэрхийлэх түүний дэвшилттэй, шинэлэг үе эхэлсэн юм. Тулуз Лотрекийн зөвлөснөөр Францын өмнөд талын хөдөө нутгийн өнгөлөг хурц гэрэлгүй үзэсгэлэнт Арлид ирж, тэндээ уран сайхны нэгдэл байгуулахыг мөрөөдөж байжээ.
Винсент эртнээс Гогений бүтээл, зургийг ойлгон биширч энэ эрхэмтэй нөхөрлөлийг хүсдэг байлаа. Түүнийг хүссэнээр тэд хамт амьдарч, цугтаа музей үзэн, уран бүтээлээ туурвицгааж байсан ч үл ойлголцох байдал үүсч, Гоген Ван Гогийг орхин одсонд шаналж хоцорсон тэрбээр Гогентэй тааралдангуутаа тонгорог барин дайрчээ. Энэ “хэтэрсэн харьцаа” яаж төгсөхийг хэн ч тааж чадсангүй. Ингээд тэр шөнөжингөө Ван Гогийн чихэнд хий юм сонсогдон тарчилж, тэсвэр алдан өөрийн зүүн чихээ огтлон, алчууранд боон, янхны газар очин Рашель хэмээх бүсгүйд өгчээ. Маргааш өглөө нь түүнийг цагдаа нар баривчлан, эмнэлэгт хүргэсэн гэдэг.  Тэр аль хэдийн сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон байлаа.
Тамир тэнхээ нь доройтож байсан ч Винсент зурсаар л байв. 1890 онд шүүмжлэгч Тулуз Лотрек түүнийш зургийн тулаанд дуудаж Брюсселийн “Mercure de France” сэтгүүл анх удаа зураачийн талд орж эерэг нийтлэл гаргажээ.
Түүнийг амьд сэрүүн байхад ганцхан зураг худалдагдсан нь Анна Корпель хэмээх герман бүсгүйн худалдаж авсан “Улаан сан үзмийн талбай” бүтээл байсан юм.
Гүн хямралд орсон хосгүй авьяастан өөрийгээ жинхэнэ азгүйд тооцон, 1890 оны 7 сарын 27-нд тариан талбайд өөрийгөө буудаж цээжиндээ хүнд шарх авсан тэрээр уцсийн хүчээ шавхан гэртээ ирлээ. Үүнийг сонсоод Оверт ирсэн дүүгийнхээ гар дээр Ван Гог хоёр хоногийн дараа нүд анисан гэдэг. Ийнхүү тухайн нийгмээс ангид ганцаардан, шаналж явсан зураачийн амьдрал дуусгавар болжээ.
Би хэдий аймаар хөгшин, ууртай, бие муутай, ядуу болох тусам ямар ч өөгүй гялалзсан тунгалаг өнгийг бүтээж, надад ноогдсон хувь тавилангаас өшөөгөө авахыг хүсч байна.  Винсент Ван Гог

start=-26 , cViewSize=50 , cPageCount=1

24 сэтгэгдэл:

null
beni (зочин)

таашааж уншлаа баярлалаа
олон зураачдын тухай оруулаарай

Зочин

sonirholtoi shuu zuraachdiin, hogjimchdiin amidral

КО'шейк

Ван гогийг шүдэгиймаа. Пост импрессионист. Надад стааррии найт, санфловэрс нь хамгийн их таалагддаг. бас кафе энтрасс эт найт байна

bataa

яаая тэр сүүлийн үг бол лаг бна шд
зарим зураг нь надад харагдахгүй бноо

Ну ПОГОДИ

Зураг ч бай ямар нэгэн зүйлийг хүн сэтгэлээ шингээж мэдэрч хийвээс энгийн нүдээр харахад эгэл харагддаг атлаа харах сонсох давтан хийх бүрт нь мэдрэмж болон мөн чанар нь улам тод тусдаг байх гэж боддог

Гайхалтай зурагнууд

maya (зочин)

ямар авъяастай хүн байгаа вэ , тэр наранцэцэг бол бүр хараад баймаар гоё зураг байнаа.Сайхан нийтлэл оруулсанд баярлалаа

gmb (зочин)

mash iheer bayrlaj bna,aguu humuusiin am'dral ih engiin tegeed tuhain niigmiin hugjluusuu bolood ch ter uu zarimiinh n am'dral tuilin uruvdmuur shuu,tiim hund hecuu ued hiisen buteesen zuil n tegeed odoo delhiin sor bolood man' met n harj baysaad l,ene bugdiigee ted nar maan' harj chadahgui yavaad ugdug n tun haramsaltai yum da

MES POSTZ

Нээх гоё тайлбартай нь үзэж биширч гайхахсан гэж ихээ хүсэж байна.

БОРОО

Сайхан нийтлэл байна. Дарсыг дарах тусам улам бүр үнэд ордог шиг Вангогийн зургуудыг цаг хугацаа улам бүр гялалзуулж байх шиг.

Амьд сэрүүн ахуйд нь үмх талх, балга дарсны үнэ хүрдэггүй байсан зургууд нь одоо хичнээн сая доллараар үнэлэгдэж байна гээч.

Эхлэл ДИЗААН

Би хэдий аймаар хөгшин, ууртай, бие муутай, ядуу болох тусам ямар ч өөгүй гялалзсан тунгалаг өнгийг бүтээж, надад ноогдсон хувь тавилангаас өшөөгөө авахыг хүсч байна. Винсент Ван Гог

энэ ахйтар хэлсэн байна

SUNshine (зочин)

Бэни: Тэгнээ,
Зочин: харин тийн
Кошейк: мундаг зураач шүү, зургуудад нь би маш дуртай
Батаа: юм бодогдуулж хэлсэн үг, ягаад чиний ПС дээр зургууд нь харагддаггүй юм болоо, өмнө нь бас тэгж бичсэн байсан
Заяц: үнэхээр гайхалтай
Маяа: баярлалаа
Gmb: ер нь тэр үеийн ихэнх зураачдын амьдрал нилээн хүнд хэцүү байсан байдаг, амьд ахуйдаа өөрийгөө үнэлүүлж чадахгүй байгаа даа их л сэтгэлээр унадаг байсан байх,ямар их агуу бүтээлүүд бүтээснээ дээд тэнгэрээс харж байдаг байх.
Мэс: Зураачдын зураг дээрээс нь харахад бүгд л нэг юм хэлсэн байдаг, хараад л байх тусам улам ихийг ойлгомоор.
Бороо: Баярлалаа, хичнээн олон зураачдын бүтэл тухайн үедээ үнэ цэнэгүй байсан юм бэ дээ.
Анхдугаар дизаан: энэ үгийг нь унших бүрт л нэг юм хэлээд л байгаан.

Зочин

Энэ ёстой хөөрхөн бичлэг болчиж тэрүүхэндээ Энэ их сонсогдоод байдаг нэр Голландынх гэдгийг бас энэ хүний талаар жаал мэдэж авлаа
Намайг хүмүүс ойлгодоггүй би хүмүүстэй таардаггүй юм би өөрөө ч хачин хүн л дээ харин энэ Вангог шиг нийгмээсээ нэг алхам явжийж магадгүй гээд тайвширхаас кккк
Хүүхдийн зураг шиг хачин юм би ойлгохгүйм байв

Марал (зочин)

Зураачийн зургийг хараад ойлгодог бол авьяас байхдаа

~Freedom writer~ (зочин)

Шар өнгийг төгс ашигладаг байжээ. Их таалагдлаа. Баярлалаа.

soulmate (зочин)

наранцэцэг, бас шөнийн одтой тэнгэртэй зураг нь их таалагддаг шүү...

энэ хүнд асар их авьяас заяасныхаа хариуд нийгэмтэй хөл нийлүүлэх чадварыг нь арай дутаасан юм болуу? Эсвэл бусдаас онцгой ганцаардаж байснаараа түүний тэр их авьяас нь илүү сайн илэрсэн ч юм болуу...

SUNShine®

Зочин: баярлалаа, Фрийдом: харин тиймээ, сүүлд хэлсэн тэр үгтэй холбоотой байхаа.
Соүлмэт: магадгүй л юм тээ, тийм учраас ч их бүтээл гардаг байсан байж болох л юм.

jezzz (зочин)

ovoogiinhoo namtaraas tegj bgaad oruulah bh te ger bvliin ihenh ni zuraach urchuud biz de

Xe Xe (зочин)

Bi ch Van Gogh iin zuragnuudad durtai shuu.

SUNShine®

Jezz: Ахаан манай өвөө, аав, аавын дүү нар бүгд зураач, өвөөгийнхөө намтарын энд оруулсан http://more.blog.gogo.mn/read/entry57472
Хехе: Ахаан би ч гэсэн дуртай :), манайд манай дүүгийн оюутан байхдаа зурсан Ван Гогын чихээ огтолчихсон тамхиа зуучихсан хөрөг зураг нь байдаг юм

Энхжаргал (зочин)

би Ван Гог маш их өрөвддөг. Би түүний уран бүтээл намтар түүхийг уншаад хараад сэтгэл өөрийн эрхгүй хөдөлдөг. Энэ бол үнэхээр агуу зураач, хосгүй уран бүтээлч байсан... Та ямар материал ашигласан, болон ишлэл зүүлтээ тавьж байгаачээ. ямар ч тохиолдолд ашигласан материалаа бичих нь бичгийн соёл шүүдээ... Дээрх материалыг олж цуглуулж боловсруулж орчуулахад тэр хүнээс ямар их хөдөлмөр мэдлэг хүч чадал, цаг хугацаа шаардсан бол... Та энэ зовлонг өөрөө мэдэж байгаа байхаа...

Энхжаргал (зочин)

би Ван Гог маш их өрөвддөг. Би түүний уран бүтээл намтар түүхийг уншаад хараад сэтгэл өөрийн эрхгүй хөдөлдөг. Энэ бол үнэхээр агуу зураач, хосгүй уран бүтээлч байсан... Та ямар материал ашигласан, болон ишлэл зүүлтээ тавьж байгаачээ. ямар ч тохиолдолд ашигласан материалаа бичих нь бичгийн соёл шүүдээ... Дээрх материалыг олж цуглуулж боловсруулж орчуулахад тэр хүнээс ямар их хөдөлмөр мэдлэг хүч чадал, цаг хугацаа шаардсан бол... Та энэ зовлонг өөрөө мэдэж байгаа байхаа...

SUNShine®

Энхжаргал: сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа
би блогтоо байгаа бүх зүйлсээ өөрөө энд тэндээс түүж орчуулж бичдэг болно
Зураачдын тухай ном цуглуулдаг, та бусад бичлэгүүдийг уншвал ойлгох байхаа
мэдэхгүй зүйлээ Вики ах гүүгл эгчээс асууж байгаад л оруулдаг даа :)

tsolmon (зочин)

uran zurag bol taibshiral

Зочин

zuvhun oilgoj chadah hun ene zurgiig haraad gaihamshigiig medrene bas taashal avna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)