SUNShine® : Pierre-Auguste Renoir

Pierre-Auguste Renoir

Pierre-Auguste Renoir - Сүүлчийн амьсгал, үгээ уран зурагт зориулжээ.

Францад импрессионизмыг үүсгэгчдийн нэг Ренуар гэрэл гэгээ цацруулж  баяр баясгаланг мэдрүүлсэн зургуудаараа XIX зууны Францын зураачдаас эрс ялгардаг. 1841 онд жирийн нэгэн оёдолчны гэр бүлд төрсөн тэрээр багаасаа кофены аяга хээлэн ойр зуурын мөнгө олдог гарын дүйтэй байсан нь гялалзсан тунгалаг өгнгөөр зурдаг уран бүтээлч болохынх нь угтал байжээ. Шаазан дээр хээ угалз хэвлэгч машин зохион бүтээгдсэнээр Ренуар нарын хэдэн зураач ажилгүй болж. Тэрээр хатагтай нарын чамирхдаг дэвүүр хээлэх мэтийн аар саархан гар урлал оролдож эхэлснээр тосон будагтай харьцах дадал олсон гэдэг.
21 нас хүрээд Парисын урлагийн сургуульд элсэв. Сислей, Базиль, 30 насаар ах зураач Диастай нөхөрлөн уран бүтээлээ туурвиж байлаа. Зуны цагт найз Сислейгийн хамт далбаат завиар Сена голыг уруудан явж, завин дээрээс голын эргийн үзэсгэлэнт байдлыг зургийн хавтгайд буулгадаг байлаа.

Ядуу бор амьдралтай Ренуарыг найз зураачид болох Диас, Базиль хоёр нь бага сага мөнгө илүүчлэн дэмжинэ. Ренуар өөрөө хэдий тарчигхан ч хожим нь импрессионизмын эцэг гэгдэх болсон туйлын ядуу зураач Клод Монед хоол унднаасаа илүүчилнэ.  Тэд сэтгэлээр унадаггүй ч будаг худалдан авах мөнгө олддоггүй нь л хамгийн их зовлон байжээ.


Тэр үеийн Парисын урлагийн дэвшилтэт үзэлтнүүд Батиноль кафщд цуглан урлагийн шинэ зарчмын талаар ярилцаж санал солилцоно. Тэдний дунд Ренуар боловсон төрх, хошин зан, олонтой нийцтэй байдлаараа ялгардаг байсан гэнэ.


Ренуар харж байгаа зүйлээ яг тэр чигээр нь тухайлбал, байгалийн өнгөт сүүдрийг гаргахыг эрмэлзэж байж. Нарны хурц гэрэл байгалийн түмэн зүйлийг өчүүхэн төдий өө сэвгүй харагдуулдаг чанарыг  тэрээр уран бүтээлийнхээ зарчим болгосон байв. Түүний зургууд тухайн үедээ хамгийн эрч хүчтэй нь байсан ч Ренуарын 14 жилийн турш урласан гал цогтой, амьд мэт харагддаг “Диана” зургийг тухайн үед үзэсгэлэнгийн комисс хүлээж аваагүй гэдэг.

Хамтдаа ойд зураг зурж байхдаа Ренуар, Моне нар гэрлийн ойлтоос эд юмсын  өнгө өөрчлөгдөн, яг л нойтон мэт харагддаг болохыг анзаарчээ. “Усан сан”, “Мэлхийт гүүр” цувралуудаа  Ренуар яг л ноорог сараачиж байгаа мэт бийрийн маш хурдан хөдөлгөөнөөр бүтээжээ.  Хоорондоо төстэй эдгээр зургууд нь удалгүй импрессионизм хөгжин цэцэглэсэн гайхалтай 10 жилийн түүхийг эхлүүлсэн билээ.  Энгийн амьдралаас эрхэмсэг гоо сайхныг олж харсан “Лиза” зураг нь үзэсгэлэнд тавигдаж “Жинхэнэ Парис бүсгүйн нийтлэг шинжийг хадгалсан ард түмний охин” хэмээн магтагджээ.  1872-1883 он бол авьяас төгөлдөр Ренуарын уран бүтээлийн оргил үе бөгөөд энэ хугацаанд “Савлуур”, “Мулен Де ла Галетт”, “Хатагтай Шарпантье”, “Сэлүүрчдийн өглөөний цай” зэрэг гайхалтай зургууд нь мэндэлсэн байна. Ренуар 49 настайдаа эртнээс натур болж өөрийгөө зуруулдаг байсан Алино хэмээх бүсгүйтэй гэрлэв. Түүний зурсан хөргүүд авьяас билгийг бишрүүлээд зогсохгүй, эмэгтэй хүний гоо сайхан дур булаам эелдэг дүр төрхийг  бүрэн дүүрэн илэрхийлсэн байх аж.

Эелдэг зөөлөн харцтай үзэсгэлэнт эмэгтэйчүүд баяр баясгалан, хайр дурлал гийсэн харцаар таны өмнөөс ширтэнэ.  “Хатагтай Шарпантье”- ухаалаг, боловсролтой эмэгтэй хэзээний зуруулж дадсан хүн шиг тайван сууна. Хээнцэр хувцастай бяцхан охид нь яг л хүүхэлдэй шиг харагдахын дээр дур булаам байдалтай., хүүхдийн гэнэн зан илтэд анзаарагдана. Ерөөс Ренуар эмэгтэйчүүдийг зурах тун сонирхолтой байв.

“Савлуур” нь маш алдартай. Шүүмжлэгчид XVIII зууны  суут зохиолчдын бүтээлүүдтэй эн зэрэгцүүлж үнэлдэг. Монмартр уулын орой дээрх хуучин тээрмийг засч янзлаад урлагийнхны цугладаг Socre-Coe цэнгээний газар болгожээ. Тэнд цугласан дотны нөхдөө моддын навчсыг нэвт гийгүүлэх нарны замхарсан туяанд уран дүрсэлсэн “Мулен де ла Галетт” зураг XIX зууны сайн бүтээлүүддийн тоонд ордог.


Ренуар том хүүгээ хөхүүлж байгаа эхнэрээ зурахдаа өнгийг нэлээд хязгаарлан нарийн зурааснуудад анхаарлаа хандуулжээ. Зураач бүх юм дугариг байх ёстой хэмээн, залуу охид хүүхдүүдийг голдуу булцгар байдалтайгаар дүрсэлдэг байсан нь түүний эхнэрийн булцгар хацартай холбоотой байх талтай.

Залуу бүсгүйчүүд их л баяр хөөртэйгээр усанд орцгоон цөөрөмд тоглож байгааг үзүүлсэн “Усанд орж буй эмэгтэйчүүд” зургаа 1887 онд зуржээ.

Амьдралынхаа сүүлийн 30 жилд тэрээр олон түмний хайр хүндэтгэлийг хүлээн санхүүгийн хувьд баталгаатай болсон ч аюулт өвчинд нэрвэгджээ.  Өвчний эсрэг Пьер бүх хүчээрээ тэмцэж байв. Эдлэн газар худалдан  авч, тэндээ чидун жимсний өтгөн төгөл тарьж, задгай байгальд урлан нээсэн байв. Гэсэн ч зураачийн яс нь хэлбэрээ алдаж, 47 кг болтлоо турж, сууж чадахаа больжээ.  Гарынх нь хумсыг алга руу нь шигдүүлэхгүйн тулд самбайгаар боодог байсан гэдэг. Тэргэнцэр дээн суун, өөрт нь тааруулж хийлгэсэн мольбертон дээр гараа зөвхөн урагш хойш хөдөлгөж зургаа зуран, эсвэл шавиа дэргэдээ суулган баримжаалан зуруулдаг байжээ.

Зураачийн урлан , Мольбэртэн дээр байгаа зураг түүний сүүлийн бүтээлүүдийн нэг

Зурахаар зэхэж байсан натюрмортоо хаана байрлуулахыг заангаа насан эцэслэсэн энэ суутны хамгийн сүүлчийн үг нь хүртэл уран зурагт зориулагдсан байлаа.


start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
Beni (зочин)

энэ мундаг зураачдын зургийг эхээр нь үзэх юмсан

Elguardo (зочин)

Би Мона Лизаг л агуу зураг гэж боддог. Яаж бүтсэн тэр түүхийг нь сонсохоор л тэр бүтээл агуу :)

Зочин

uran zurgiig haraad ch oilgohgui humuust ter zuraachdiin tuhai taniulj bichsend talarhaj baina6
yag bodit zurag l oilgono uu gehees ter busad torliig bol oilgohgui dee

Zula (зочин)

ene huugee hohuulj baigaa zurag yamar goe yum be
egduutei yum be
goe medeelel baina thanks

SUNshine (зочин)

Бэни: Харин тиймээ үзэх юмсан
Элгуардо: Мона Лиза үнэхээр гайхалтай бүтээл, зураг сонирхдоггүй байсан ч энэ зургийг мэдэхгүй хүн үгүй байхаа.
Зочин: Баярлалаа
Зула: Харин тийн, зургууд нь нэг тийм гое дулаахан

Марал (зочин)

сонирхолтой юмаа

~Freedom writer~ (зочин)

Зураг сонирхдоггүй би хүртэл Мона Лиза ингэнгүүт Аааан тийм нтр гээл мэдээд байгаам чинь. хихи

soulmate (зочин)

баярлалаа саншайнаа

зурагнууд нь үнэхээр гоё шүү...Ширтээд л суумаар...Би хоёр гурван ил захидал худалдаж аваад ширээн дээрээ наацн байдгийн...Хааяа ядрахаараа харахаар сэргээл ирдэг...Амьдралыг бас түүн шиг гэрэлтэй сайхан талаас нь хардаг болохсон гэж боддог болоод байгаа...

SUNShine®

Марал: уран зураг үнэхээр сонирхолтой
Фрийдом: харин мэдэхгүй хүн байхгүй байх өө
Соүлмэт: Надад алдарт зураачдын тухай нэг ном байдаг юм,тэрийгээ бол үе үе эргүүлж үздийн. Ренуарын зургууд үнэхээр гэгээлэг баяр баясгалан бэлэглэхүйц сайхан зургууд

shuudshuud (зочин)

uran zurag bulan chini mash ih taalagdlaa bvgdiig ni vzlee. yostoog oyo bailaa shvv bayarlalaa.

Xe Xe (зочин)

Renoir ch goe shuu. Goe zuulun uussan ungutei. Bi orgior n uzmeer sanagddag. Kharin say nadad Kandinsky uzekh bolomj tokhioson ch yag tsag tulaad ywakh bolchood chadaagui.

SUNShine®

shuudshuud: Миний блогоор зочилсонд баярлалаа
Чиний блог гое шүү, зочлох дуртай
Хехе: Өөн тийм үү, Би эрмитажыг л мөн их давчуу хугацаанд үзэж байсан.

Xe Xe (зочин)

Bi ermitajd khunnugiin shirdegnii tal n, tegeed Jaran tokhoi maidarin bieiin khesgees baidag gej duulj baisan. Ter unekheer baidag yum uu?

undraa (зочин)

iim go go medeelel bichsen chamd mash ih bayrlalaa nadad ih hereg bollo ene hun uneheer aguu hun um aa buh zuild tuushtai

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)