SUNShine® : КАРМА

КАРМА

Ямар ч хүн баттай хариу өгөх аргагүй өчнөөн асуулт тавьж чадна. Бидний өнөөдөр олж мэдээгүй байгаа бүхэн нь далд ертөнц. Мэдэгдээгүй нь мэдэгдэж байгаагаасаа хавьгүй их байна. Жишээ нь: Бурхан, чөтгөр, харь гаргийхан байдаг уу? Байдаг бол ямаршуу юм бол? Хүний боломжийн хязгаар хаа байна вэ? Бид юуны төлөө амьдарч байна вэ? гэх зэрэг асуултууд бидний толгойд үе үе орж ирдэг шүү дээ.

КАРМА- ҮЙЛИЙН ҮР энэ тухай хүн болгон л мэддэг сонсож байсан байх. Хүмүүс үйлийн үр гэдэг үгийг яриандаа багагүй ашигладаг. Ямар үйлийн үрээрээ чамтай учирваа, урд насандаа ямар гэм хийсэн болоод би одоо ингэж зовж байгаа юм болоо, энэ чиний үйлийн үр гэх мэт уурлаж бухимдсан үед хүмүүсийн амнаас гарж л байдаг. Тэгхээр эхний удаа гэр бүлийн кармын тухай орууллаа. . Хэрэв та бүхэн сонирховол үргэлжлүүлэн оруулнаа.

Гэр бүл дэх кармын харилцан үйчлэл

Хүн энэ хорвоод ёроол хоосон “кармын савтай” ирдэггүйг та мэдэх байхаа. Хүний урьд насны буруу бодол санаа хамт ирж байгаа нь тэр. Нарийн ертөнцөд байх хугацаанд хүний үзэл  бодол голцуу өөрчлөгддөггүй, кармаа цэвэрлэх боломж тэнд бараг байхгүй . Чухам иймээс л кармаа цэвэрлэж оюун санааны хувьд ахиж дэвших гэж хүмүүс энэ хорвоод ирцгээдэг байна. Хүмүүсийн үүрэн ирж буй буруу бодол санааг дээд хүчнүүд нэвт тольдож байдаг аж.
Алдааг тань засахын тулд Дээд хүчнүүд уг буруу бодол тань аяндаа нуран унаж байх нөхцлийг урьдаас төлөвлөн бүрдүүлдэг байна. Тэдгээр нөхцөлийн нэг нь гэр бүлийн амьдрал юм.
Иймээс гэр бүл доторхи харьцаа, үүний дотор эхнэр нөхөр хоерын харьцааг нарийвчлан авч үзье. Олонхи гэр бүлд харилцан ойлголцол дутмагаас болж хэрүүл маргаан гарч, салж сарнихад хүрч байдгийг та мэднэ шүү дээ. Гэрлэсэн хосуудын бараг тэн хагас нь салж сарнидаг аж. Юунаас тэр вэ?

Хань ижлүүүд бие биенээ “хүмүүжүүлэхээр” заяадаг. Дээрх асуултад хариулах тийм ч хэцүү биш. Гэр бүлийн хосууд бие биенийхээ хэт утга учир өгч буй зүйлсийг харилцан нурааж байхаар Дээд хүчнүүд тохируулан сонгодог аж. Ийм маягаар гэр бүлийн хосын нэгнийх нь үнэлэмжийн систем нөгөөгийнх нь үгүйсгэлээр нурна. Чухам үүнд л олон гэр бүлд гардаг зөрчил маргаан, харилцан үл ойлголцол байдлын шалтгаан байгаа хэрэг.

Гэхдээ гэр бүлийн амьдралаар нь дамжуулан нурааж болох буруу  итгэл үнэмшил хүн бүрт байхгүй нь мэдээж. Тиймээс ч зарим гэр бүлүүд ноцтой зөрчил маргаангүй, харилцан ойлголцлоор амьдарч байдаг. Гэхдээ бидний ажигласнаар ийм гэр бүл цөөнх аж.
Харин хүмүүсийн ихэнх хэсэг  хань ижлийн үнэнч байдал, гэрсэг, аж ахуйч зан чанар , эмх замбараа, ариун цэвэр, тохь тух, амгалан тайван амьдрал зэрэг гэр бүлийн амьдралын үнэт зүйлсэд хэт утга учир өгдөг. Аз жаргалтай гэр бүлийн амьдралын салшгүй  шинж болсон эдгээр чанарууд нь хүн төрөлхтний арай дээр, сайн хагас болох эмэгтэйчүүдэд илүү ойр, ойлгомжтой байдаг байна. Иймээс ч эмэгтэйчүүд голчлон эдгээр шинжид хэт утга учир өгдөг ажээ.
Нэгэнт эмэгтэйчүүд эдгээр үнэт зүйлсэд хэт утга учир өгөөд байгаа болхоор эрчүүд түүнийг нь нурааж өгөхөөс яах вэ дээ. Тэгэхээр эрчүүд балгуушлах, ан гөрөө, загас жараахай хөөцөлдөх, гэр бүлээсээ гадуур харьцаа тогтоох, мөнгөө гадагш үрэх, ихэнх цагаа ажил дээрээ, найз нөхөдтэйгээ өнгөрөөхөөс өөр аргагүй болж байгаа биз дээ. Өөрөөр хэлбэл ханийхаа үнэлэмжийн системийг нураах кармын үүргээ биелүүлэхийн тулд манай нийгмийн зан суртахууны үүднээс буруу гэж тооцогдох үйлдлийг хийхээс өөр аргагүй болж байгаа хэрэг.
Зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй зарим эрчүүд ч бас гэр бүлийн амьдралын үнэт зүйлсэд хэт ач холбогдол өгөх нь байдаг. Энэ нь хардах, эхнэр хүүхдийнхээ явдал үйлдлийг хянах, гэр бүлийн төсөв болон ирээдүйн материаллаг хангамжаа нарийн төлөвлөх зэргээр илэрнэ.Эдгээр нь мөн нурах ёстой, үүнд эмэгтэйчүүд чадах чинээгээрээ зүтгэж таарна. гэдгийг та ойлгож байгаа биз. Үүний тулд эмэгтэйчүүд гэр бүлээсээ гадуур зугаалах, мөнгө төгрөгөө тооцоогүй үрэн, гэр орноо хайхрахгүй байх зэрэг байдал гаргахад хүрнэ.
Нэг үгээр хэлэхэд нэг гэрийн хоер бие биедээ гомдож, олонхи тохиодолд салж сарнихад хүрдэг билээ.
Дээд хүчнүүд бие биеээ хүмүүжүүлэх хосыг хэрхэн олж нийлүүлдэг юм бол?  Хүмүүс чинь нөгөө хүнээ амьдралыг тэс өөрөөр хардагийг нь ойлгож, гэрлэхээ болихоор ухамсарт амьтад мөн л бололтой баймаар. Гэтэл тэгдэггүй шүү дээ.
Хайр дурлал. Эсрэг тэсрэг үнэлэмжтэй хүмүүсийг нэг гэрт оруулахын тулд Дээд хүчнүүд дурлал хэмээх зүйлийг ашиглан ухаан санааг нь мунхруулдаг аж. Дурлал бол хүнийг кармын хувьд эсрэг хүнтэйгээ гэр бүл болох хэрэгтэй байгаа үед нь мулгуу болгох арга мөн хэмээн үзэж болох нь.

Хүнийг гомдоож харамсахгүй байлгахын тулд дурлалыг хүмүүс тааламжтайгаар, нэг бус удаа амсаж болох тун аятайхан мэдрэмж болгож  өгчээ. Иймээс ч халуун хайр дурлалаар гэр бүл болсон хосууд голцуу кармын хувьд эсрэг тэсрэг хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл эсрэг тэсрэг зүйлсэд хэт утга учир өгдөг хүмүүс байна гэсэн үг. 

Дурлал хагас жил, жил, хоёр жил үргэлжилж, дараа нь илбэ замхарч ирэхэд хүн ханийнхаа болж бүтэхгүй байгааг олж харна. Өөрийнх нь нүдээр харахад тэр шүү дээ. Ингээд сэтгэл дундуур байдал, гомдол, хүчирхийлэл үүсч хэрүүл маргаан эхэлнэ. Гүйцээ кармын “хүмүүжүүлэх” механизм ажилдаа орох нь тэр.

Олонх гэр бүл чухам ийм л байдаг шүү дээ. Эхнэр нь нөхрөө хорвоогийн ямар нэг зүйлд хэт утга учир өгөхөөс нь эмчлэх “кармын үрэл” гэдгийг ухаардаггүй. Харин ч бүр эсрэгээр нь хүлээж авна гээч. Гэтэл энэ “эмчилгээг” түргэн дуусгахгүйн тулд нэг бус удаа хүүхэд төрнө. Хүүхэд бол голцуу хосуудыг амар салгахгүй тогтоож өгдөг холбоос болж байдаг. Хүүхэд ч мөн кармын “хүмүүжилд” оролцож эх эцгийнхээ нэгнийх нь, заримдаа хоёуланых нь үнэт зүйлсийг нураана.

Ханиа ухамсартайгаар сонгох: Одоо хүн дурлалын мансурлаас зайлж чадаад дурласан хүнтэйгээ гэрлээгүй тохиолдлыг авч үзье. Эсвэл дурлалын илбэ замхарсны дараа кармын ханиасаа балсан байж болно. Ийм хүн өмнөх туршлагаасаа сургамж авч хамт амьдрах хүнээ ухамсартайгаар сонгон авна. Түүний "харгалзагчид" эсрэг үнэлэмжийн системтэй хань шургуулахад хэцүү болсон байна. Хүн өөрөө ижил сонирхол, тохирох гадаад төрх, зан авиртай хүнийг сонгож олно.  Энэ нь кармын "хүмүүжил" дууслаа гэсэн үг мөн үү? Харамсалтай нь үгүй.

Хэрвээ хүн буруу үзэл үзэл бодлоо хэвээр хадгалж, дээрээс нь мөн ижил үнэт зүйлсэд хэт утга учир өгөгч хань олж авбал Дээд хүчнүүд тар хоёрыг хамтад нь хүмүүжүүлж эхлэнэ. "Хүмүүжүүлэх" арга замын сонголт багасч ирэх нь мэдээж. Нэг гэр бүлийн хосыг зэрэг хүмүүжүүлэхэд эцэг эхийн хэн хэнд нь чухал үнэт зүйлсийг үл тоомсорлох шинэ хүүхэд төрдөг байна.

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
Beni (зочин)

сонин л юм байна, магадгүй ч юм шиг
тэр нэг хэсэг үеийг л давчихвал
уг нь хүмүүс олон жил амьдрах тусмаа нэг нэгнийхээ сул талыг мэдсэн ч хүлээн зөвшөөрч дасан зохицдог гэдэг, хосууд тэр нэг үеийг давалгүй салдаг байх

Зочин

nemeh hasah tseneg gedeg shig esreg tesreg 2 huniig burhan uchruuldag gedeg unen baih shu

Света

Хүнийг гомдоож харамсахгүй байлгахын тулд дурлалыг хүмүүс тааламжтайгаар, нэг бус удаа амсаж болох тун аятайхан мэдрэмж болгож өгчээ. Иймээс ч халуун хайр дурлалаар гэр бүл болсон хосууд голцуу кармын хувьд эсрэг тэсрэг хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл эсрэг тэсрэг зүйлсэд хэт утга учир өгдөг хүмүүс байна гэсэн үг... Энийг уншаад ээжийнхээ үгийг саналаал даа. Яг шууд утгаараа биш ч гэсэн сайнтай муутай сав дүүрнэ. Гэр бүл гэдэг тийм л байдын гэдэг.

дурлагч

Хаха. Нэг зүйлийг аягүй сайн ойлоо. Би бол тэгээд дандаа мулгуу болж явдаг хүн байх нь. Нөгөө ойлгоогүй зүйл нь тэгээд надыг хүнтэй суу гээд байгаамуу, бай гээд байгаамуу? Ижил нь таарахгүйээ, эсрэг нь тохирохгүйээ. Тэгээд саармаг гэж юм байна уу? Тодруулж аль?

Зочин

DURLAL SOHOR GEDEG ENE DEE HEHE
ESREG HUNTEIGEE ZOHITSOH HEREGTEI BOLJ BAINA DA, BOLOHGUI TAARAHGUI BAINA GEED SALCHIHDAG SHDE,
ESREG HUNTEIGEE TOHIRONO GEDEG CHIN UNEN
BI NUHURTEIGEE GAL HALUUN UEDEE YUN MUUDALTSAH BAISAN DARAA N UUR UURSDIIHNUURUU ZUTGEED UZELTSDEG BAISAN, AYAANDAA GAIGUI BOLSON DOO ODOO

Ицми (зочин)

хэхэ ёстой сонирхолтой юм байнаа

БОРОО

Гүйлгээд харчлаа. СОнирхолтой нийтлэл бололтой. зав гарахаараа тухтай уншъя.

Pearle Deppsu (зочин)

Фрээнд, их сонирхолтой юм бичиж

Гэхдээ би энд хэзээ ч итгэхгүй юм байна :)

SUNShine®

Бэни:харин тиймээ, гэр бүл зохиосон улс л мэдэх байхдаа.
Зочин: яагаад заавал эсрэг тэсрэг хүн гэдэг юм бол надад сонин л санагддаг.
Света: Ээж нар сайн мэдэх байхаа :)
Дурлагч: хэхэх энэ дээр бичсэнээр ойлгоход бол муу сайн тал энэ тэрийг ч харалгүйгээр дурлалдаа шатаж явдагийг ухаан санаа мунхрах гэж бичсэн байхаа. Чи дахиад нэг уншаад үзээрэй найзаа, эсрэг нь таарахгүй гээгүй байх шиг байна. Эхнэр нь нөхрөө хорвоогийн ямар нэг зүйлд хэт утга учир өгөхөөс нь эмчлэх “кармын үрэл” гэдгийг ухаардаггүй.энэ хэсэгийг ойлгохдоо бол 2 хүн 2-ла л өөр үзэл бодолтой гол нь тэр бүхнийгээ мэдэх лээрээ зөрчилддөг, мөн ийм болхоор л таарахгүй юм байна гэж дүгнэлт хийж салахаа урьтал болгодогийг хэлсэн юм болов уу.
Зочин: харин тийм байхдаа тэ
Ицми: Харин тиймээ надаа бас сонирхолтой л санагдсан.
Бороо: хэхэ тэгээрэй
Дэпсү: Надад бас сонирхолтой санагдахаар нь оруулчихлаа. Хүмүүсийг үүнд итгэ энэ үнэн шүү гээгүй юм аа найзаа. Гэр бүлийн тал дээр янз бүрийн л судалгаанууд байдаг,янз бүрийн л тайлбарууд байдаг. Ер нь амьдрал дээр хэт нэг юманд учир өгж хүсэх лээр хясдаг гээд л байдаг шүү дээ. Гэтэл би хүсэж мөрөөдвөл бүтдэг гэдэг бодолтой хүн миний бодолтой бас нэг талаараа зөрчилдөөд л байгаан.

Хичээнгүй (зочин)

Би ч гэсэн итгэхгүй байна аа

XaPXyH (зочин)

guie mon xeregtei bichleg baix shig baina.

xevelj avch abigaad tsaindaa orj baixdaa unshdag xereg.

Зочин

гэрлээгүй хүмүүс гэрлээд хэдэн жил болхоороо мэднэ дээ
итгэхгүй байна гэсэн хүмүүс мэддэг болноо
энэ бас их үнэний ортой л зүйл байна залуусаа

SpySec

их сонирхолтой зүйл оруулсанд баярлалаа. Энэ сэдэвт сонирхолтой болохоороо би нилээн анхаарч уншлаа. Санаа нийлэх ч зүйл байна. Нийлэхгүй ч зүйл байна.

secretwish (зочин)

мэдээд байсымаа хэхэ, би аймаар амтархан уншлаа, асуултынхаа хариуг ч оллоо, санаа аймаар нийлжийн
тэр дурлал гэдэг тоглоомыг зохиосон нтр бол ай яг л ингэдэг юм байна л даа, юм гэж нээрээ сонин юмаа, санаа амрах ч шиг ккк

secretwish (зочин)

би хэрвээ яг амьдрах дээрээ тулбал Сэнгүнтэй таарахгүй гэдгээ мэддэг л дээ, тэгсэн хэрнээ түүнийг мартаж чаддаггүй нь гайхалтай, тэхээр тэр бид 2 эсрэг тэсрэг учраас дурласан байх нь хэхэхэ

~Freedom writer~ (зочин)

Карма байдаг гэдэгт итгэдэг. Харин гэр бүлийн талруугаа болоод ирүүл би нь мэдкү ээ...

SUNShine®

Батдорж: Зочин: уншихад илүүдэхгй байхоо тээ Хархун: Тэгээрэй
Спайсек₮ зүгээрээ, харин тиймээ энэ номыг бүтнээр нь уншвал бүүр сонирхолтой
Секретвиш:кккк таалагдсан бол баярлжийнэ. Эсрэг тэсрэг таарахгүй гэсэн хүмүүсийн харилцаа харин ч оршин тогтнох нь илүү юм шиг байна шд, үзэлцээд л тэгээд эвлэрээд л ккк
Фрийдом: хэхэ би ч гэсэн сайн мэдкүээ ккк

Ариунбаяр

ГОГО-н хамгийн гоё блог байна..

Хэрлэн

энийг аааль дээрээс уншина даа гэж бодоод байсийн ингэж нэг унших гэж.

ts (зочин)

Би кармын тухай нилээн уншиж судалсан. Монгол ру орчуулсан Свияшийн 3 номыг уншсан. Гэхдээ карма болон үйлийн үр, аливаад хэт ач холбогдол өгөх талаар санаа бодлоо хуваалцмаар санагддаг юм

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)