SUNShine® : Yumjir fashion

Yumjir fashion

Би АНУ руу ирж очин ажиллаж амьдарч байгаад ирснийг миний блогийн байнгын зочид бол мэдэж байгаа байх. Ер нь энэ блогоо анх нээснээс хойш л би өөрийнхөө үндсэн мэргэжлийн хувцасны дизайнерын ажлаа хийж эхэлсэн. Сургууль төгссөнийхөө дараа хотын төвд хувцасны жижиг салон ажлуулж байлаа. Цаг үеийн байдал болон олон шалтгааны улмаас би хэсэг хугацаанд загварын ажлаа орхин өөр ажлууд хийж явсан. Тэдгээр ажлуудыг хийж байхад цалин өндөр, хийх ажил нь амархан хэдий ч урлан бүтээдэг бид нар шиг хүмүүст нэг л зүйл дутагдаад байгаа мэт сэтгэл ханамж гэж зүйл ажлаасаа авдаггүй байсан. Тиймээс би эргэлт буцалтгүй өөрийнхөө мэргэжлийнхээ ажлыг хийхээр сэтгэл шулуудаад өдийг хүрчээ. 4 жилийн хугацаанд би багагүй ажил амжуулсан гэж өөрийгөө дүгнэж байгаа. Өөрийн олон жилийн мөрөөдлөө биелүүлж анхны бие даасан загварын шоугаа зохион байгуулсан, оюутан байхынхаа мөрөөдөл болсон Хувцасны Дизайн номоо бичиж гаргасан,гадаадын хувцас загварын арга хэмжээнд оролцож үзэх юмсан гэдэг мөрөөдлөө ч биелүүлсэн, мөн хувцас загварын хот болох Нью-Йоркод ажиллаж амьдран их зүйл сурч мэдсэн гээд ололттой хэдэн жилийг ардаа орхисон байна. Энэ бүхнийг хийсэн нь мэдээж өөрөө өөрийнхөө зорилгод хүрэх гэсэн уйгагүй зүтгэсэний үр дүн. Монголд хувцас загвар хөгжиж яваа ч арай л болоогүй байгааг мэргэжлийн надаас гадна хэн ч хэлэх байх. Өнөөдөр загварын ажил монголд хийхэд хэцүү, бэрхшээлтэй тулгарсан ч өөрийн хамгаас дуртай ажлаа хийж байгаа болхоор сэтгэл ханамжийн баталгаа 100% байх нь надад илүү аз жаргалыг мэдрүүлдэг. Монголд хувцас загварын мэргэжил бүтэхгүй ээ, энэ манайд хийх, хол явах ашигтай бизнес биш чи одоо энд ажиллаач тэгээч ингээч өөр зүйл хийгээч гэж хэлэх хүмүүс ч цөөнгүй байдаг. Тиймээ монголд үйлдвэрлэл хөгжөөгүй байгаа учир үнэхээр энэ мэргэжлээр ажиллахад тийм амар биш гэхдээ би ямар ч шалтгаан тоочихыг хүсэхгүй байна харин ч тэр үйлдвэрлэл гэдгийг бий болгож монголдоо өөрийнхөө хүссэн зүйлээ хийж амьдрахыг л хүсэж байна. Үнэндээ гадаадад энэ мэргэжлээрээ ажиллахад өндөр үнэлэгдэж өндөр цалин авч ажиллах боломж нь хамаагүй өндөр байдаг. Уг нь миний New York-т ажиллаж байсан газраас маань ирж ажиллах санал тавиад байгаа. Гэсэн хэдий ч би монголдоо л юм хийж бүтээмээр байна. Бид л дор дороо хийж бүтээвэл улс орон хөгжинө байх. Өөрийнхөө л салбарт чадах бүхнээ хийх нь нийгэмдээ оруулж буй миний хувь нэмэр гэж боддог.

Би монголдоо ирээд хагас жил хэдийнээ өнгөрсөн байна. Би Нью-Йоркт байхдаа зурж байсан хувцасны загваруудаа энэ зун хийлээ. Ер нь бол шинэ коллекшионоороо Монголдоо загварын шоу зохион байгуулья гэж бодож байсан ч бага зэрэг өөрчлөөд хойшлууллаа. Загварын шоу одоогоор заавал хийх шаардлага алга байна, харин загварын шоу хийх зохион байгуулахынхаа оронд олон төрлийн загвараа олон хэмжээгээр үйлдвэрлэдэг юм уу гэсэн бодолтой болсон. Мэдээж шинэ коллекшионоо танилцуулна.

Миний хэтийн зорилго бол өөрийн нэрийн брэнд гаргах, үйлдвэрлэл бий болгох юм. Үүнийхээ төлөө багаас нь эхлээд зүтгэх л болно.

Би оюутан байхдаа энэ доорх логог зохиож байсан юм, тэрийгээ одоо өөрчлөе ч гэж боддоггүй, учир нь энэ логог би ирээдүйд миний загварууд дээр байх болно гэж төсөөлөн боддог байсан. Тэр төсөөллөө бага ч гэсэн одоо биелүүлж эхэлж байна.

Жижиг үйлдвэрлэлээр эхлээд том үйлдвэр болтол нь ажиллах болно, хичээх болно, зүтгэх болно, хүрэх болно.....

2012-2013 оны шинэ зарим загваруудаасаа Facebook page дээрээ оруулсан байгаа.

Бэлэн хувцасны үйлдвэрлэл явуулахаас гадна мөн бие дааж сурахыг хүссэн хувцас хийх хоббитэй хүмүүст ганцаарчилсан болон 2-3 хүнтэй мэргэжлийн сургалт явуулах болно. Хувцас загвар сонирхдог 10 жилийн хүүхдүүдийг авьяасыг нь хөгжүүлэх сургалт явуулна. Хүүхэд цагаа зөв зохистой өнгөрүүлэхийн зэрэгцээ ирээдүйн мэргэжлээ сонгоход нь тусална. Мөн хувцсаа тохируулан өмсөхөд тань тусалж мэргэжлийн зөвлөгөө өгөх болно. Хувцасны шүүгээнд байгаа өмсөхгүй хувцаснуудыг тань шинэчилж өөрчлөхөд тань тусална.

Холбогдох утас: 91649211

Холбогдох mail хаяг: contact@yumjir.com


start=-20 , cViewSize=50 , cPageCount=1

30 сэтгэгдэл:

null
Зочин

GL :)

Urnaa (зочин)

bayarlalaa holboo barij bgd surgaltand chni suunaa

Үнэн үг

Амжилт!

Турьхан

Санасан, зорьсон бүхэн чинь биелэж, Юмжир брэндээр Монголоо, дэлхийг гоёорой

edna (зочин)

яг загатнасан газар минь мааждаг гэнээ. кккк

би ч гэсэн монголд бэлэн хувцасны үйлдвэрлэл хөгжөөсэй гэж боддог, өөрөө ч гэсэн тэр салбарт бизнес эрхлэхийг хүсээд бодоод л явж бн. миний мэргэжил гэхдээ өөр л дөө. хүсэл бгаа болохоор чаддаг хүмүүсийг нь цуглуулаад хийвэл болох санагдаад ухаанд багтаад бгаа.

номыг чинь дараа жил харихаараа авч уншина гэж бодож бгаа. бас тэр сургалт нь эхлэвэл очиж заавал сууна.

бас өөртөө зориулж хувцас заавал оёулна шүү.

Золу

Амжилт хүсье :)

Цэцгээ

Яасан сайхан мэдээлэл вэ. Хүмүүс чамайг шүүмжилж тэнэг юм хийж байна гэж хэлж болно. Гэхдээ ихэвчлэн тэнэгүүд тэгдэг гэдэг гэж нэг мэргэн ухаантан хэлсэн байсныг саяхан би олж уншаад өөрийнхөө мөрөөдлийг бусдын бодлоор булингартуулахгүй байя гэж бодсон. Түүн шиг чи минь хүсэж мөрөөдсөн зүйлээ эхнээс нь эхлэх байсан ч хамаагүй хийж бүтээн зорилгодоо хүрч амжилтанд хүрээрэй. Томоос том амжилтанд шүү:)

Oyuka (зочин)

Oroin mend.
Bi uuriin chin blog.oor haaya orj garch niitleluudiig chin amtarhan umshidag yumaaa. Ene udaagiiin niitleliig unshaad uneheer ih setgel hudulluu.
Bi bagasaa huvtsas zagvar bolon huvtsas hiihiig sonirhoj irsen yumaaa.tegehdee yg mergejil bolgood ch yumuuu esvel esguur gargaj oyoh geh met nariin zuilsiig ni suraagui. Gehdee l uneheer sonirhdog bolohoor haaya neg uurtuu dress ene ter esguurguiger oyochihdiin.(uuruu oyosiin bolohoor goy l bdiin kk.)
Bi ch bas huvtsas zagvar gej gunzgiiruulj suraagui ch gesen haaya bur huvtsas hiimeer sanagdaad , ylanguyaa uurtuuu goy goy yum oyomoor sanagdaad bdiin. Buur ymar neg yum hiimeer aimar horhoi hurne. Tegeel ymar neg yum ehlene. Zarimdaa duusgana. Zarimdaad duusgaj chaddaggui yum. Bas gadaadiin zagvariin showg ochij uzehiinsaan gej muruuddug. Tegeed uuriin hobby boloh huvtsas zagvar,oyodliig hugjuuleed uuuruu shuud hiihiig ch bas muruuddug.boddog. Mergejil maani uurch bi ene muruudlusuu ogt nyatsdaggui ee.hezee negen tsagt boloh bhaaa.
Hed honogiin umnuus uuriin chin nomnoos esguur surah zorilgo tavichihaal shireenii nomoo bolgochool bn.(jiremsen bgaa bolohoor gertee bh hugatsaa ur duntei ashiglah sanaatai kkk).
Muruuduj husej bgaa zuils ( huvtsas zagvariin talaar)ee emh tsegtsgui bichchihlee.surgalt chin ehelvel zaaval suunaaa.Surgaltaa hurdan ehleerei.
Amjilt

можко (зочин)

Энэ нийтлэл үнэхээр их таалагдлаа. Таньд ажлын өндөр амжилт хүсэе!
Бас сургалтаа эхлэхээр чинь хамгийн түрүүнд сууна шүү.(аятайхан сургалтын төв олдохгүй л байна)
Амжилт!!!

barbie

Амжилт хүсье!

bolor (зочин)

Өөрийнхөө л салбарт чадах бүхнээ хийх нь нийгэмдээ оруулж буй миний хувь нэмэр гэж боддог.
ene uguulbert BIG LIKE

dawaasuren (зочин)

wooooooooooooow

goyeej

Амжилт хусье :))

asdfghjkl

bi bas huvtsas zagvar ih sonirhdog l doo bur bagaasaa. gehdee shal uur mergejler surch ajillaj bga.gehdee l setgeliin min gund nuutshan husel min bjil bdag. bas hezee negen tsagt uuriin gesen brand tei bolno gej boddiin, sanaj yavbal butnee gj bodoj bna, tand ch bas amjilt.tanii zagvaruud ih taalagddag shu. brand chin garval bi baingiin hereglegch boloh bha

Lkhagva (зочин)

tanii blogoor bainga zochildog. Muruuduj, tuluvlusun ajil tani butnee, hudulmurch, buteelch hunii garaas dandaa amjilt gardag hoino. AMJILT HUSYE!

lkhagvasuren (зочин)

Yag minii husej, muruuduj baisan zuil baina.
Mongold ene salbar yahiin argagui dutagdaj baigaa shuu.
Amjilt husey.

Oogiinoo (зочин)

Шууд холбогдоно. Гоё гишүүнчлэлтэй клуб болговол тэээ хувцаслах зөвлөгөө өгдөг хувцасаа шинэчлэх засахад тусладаг гээд л. тэгвэл би шууд байнгийн гишүүн болноооо

azula (зочин)

yamar goe yum be bayarlalaa
Sunshine ruu surgalt yavuulah uu gej asuuj mail bichij baisan n ingej bielelee oloh gej
hamgiin turuund burtguuliee

SUNShine®

Зочин: Баярлалаа :)
Urnaa: Тэгээрэй :)
Үнэн үг: Баярлалаа :)
Турьхан: Баярлалаа :)
edna: Баярлалаа, тэгээрэй монголд ирэхээрээ холбогдоорой :)
Золу: Баярлалаа :)
Цэцгээ: Баярлалаа Цэцгээ мөрөөдлөөрөө хөглөгдөж зорилгоо биелүүлж явах шиг сайхан зүйл байхгүй :)
Oyuka: Баярлалаа :) Мөрөөдлөө биелүүлэхэд хэзээ ч оройтдоггүй гэдгийг л би сайн мэддэг болсон. Би мэргэжлээ хэсэг хаяад өөр мэргэжлээр сургуульд сурч ажиллаж л байлаа. Блогоор маань эргэж тойрч байгаарай би сургалтын талаар мэдээлэл оруулнаа :)
Можко: Баярлалаа :)
barbie: Баярлалаа :)
bolor: Баярлалаа :)
dawaasuren: :)
goyeej: Баярлалаа :)
asdfghjkl: Тийм шүү санаж явбал бүтнэ, тэгээд хүсэл мөрөөдөл зорилгынхоо төлөө ямар нэг зүйл хийж эхлэхэд л цаашаа явж өгнө шүү дээ :)
Lkhagvaa: Маш их баярлалаа :)))
lkhagvasuren: Баярлалаа :)
Oogiinoo: Холбогдоорой :) удаан уулзсангүй
azula: Баярлалаа :)

Дашрамд хэлэхэд миний блогоор байнга зочилж санал сэтгэгдлээ хуваалцдаг блогийн анд найз нар та нарын маань урмын үгээр их тэтгэгддэг шүү, маш ир баярлалаа :)))

Nara (зочин)

Good luck
you can do that

Хулан (зочин)

Amjilt! bi ch bs gadaadad surdag blhoor mongoliinhoo undesnii huvtssiig umsuud yavh ih durtai, ter ch utgaaraa mongold ochood butsahdaa zaaval neg shine zagvariin huvtsas avaad butsdag. Gadniihan ch gsen ih sonirhdog shuu. Tanii uuriin gsen brand gargaj chadna gedegt chin itgej bnaa. Ochood surgaltand chin hamragdanaa. Bs gishuunchleltei club blgovol ih zuger gj bodj bna. Amjilt

SUNShine®

Nara: thank you :)
Хулан: Баярлалаа :)

babe doll (зочин)

mundag shu uurinhuu husej muruuduj yvdag zuilee bieluulne gedeg hamgin ih az jargal Yumjir maani iim ih zuilig buteej chadsan bolohoor udahgui nerin zagvaruudaa gargahad tun oirhon boljee, baharhaj bna shu tsaashdin uran buteeld n amjilt, amidrald n az jargal sain saihan buhnig husey! GOOD LUCK

санаа (зочин)

Юун түрүүн өөрийнхөө зохиосон лого-гоо оюуны өмчийн газар бүртгүүлээрэй. Хэзээ нэгэн цагт, ямар нэг байдлаар амжилтанд хүрээнд энэ логотой хувцасаа зараад эхлэх үед хэн нэгэн энэ логог чинь өөрийн болгоод авчихсан байвал асуудал үүснэ шүү!

Хувцасны тухайд гэвэл Монголд хүүхдийн хувцас маш үнэтэй байдаг. Уг нь бол орц материал нь их бага юм шиг харагддаг ч гэсэн хэхэхэ. Урдаас орж ирсэн материал харшил өгдөг, чанар муутай. Барууных бол хэт өндөр үнэтэй байдаг юм. Тэгэхлээр бяцхан багацууддаа зориулаад хөөрхөн хөөрхөн юм хийвэл худалдан авагчид зөндөө бий шүү.

Бас тухайн хүнээс нь хэмжээг нь аваад гоонж хийж чаддаг бол хүмүүс өндөр үнэ төлөхөд бэлэн байдаг.

SUNShine®

babe doll: Баярлалаа :)
санаа: Зөвлөгөө өгсөнд баярлалаа, logo-гоо харин оюуны өмчийн газар бүртгүүлэх гэж байгаа. Тийм шүү хүүхдийн хувцсыг бас хиймээр л байгаа. Материалын хувьд урдаас авсан ч чанартай биед харшил өгөхгүй материал сонгож болох юм байна :) Яваандаа эрэгтэй болон хүүхдийн хувцас хийнээ :)

otgoo (зочин)

amjilt chi chadnaa udahgui chinii brendiin huvtsasaar mongolchuud maani goeosoi gej husej bna.

nandia (зочин)

uneheer setgel hodolgom goe zuil bichsen bna ingeed l tanii helsen bichsen bolgoniig unshihaar ooriin erhgui setgel hodloj ineemeer bas amidrald iluu hairtai bolj negl goe medremj toroh yumaa bi ch bas yg l tantai adilhan moroodoltei. aniadaa amjilt husie ta uneheer hodolmorch goe egch shuu

jagana (зочин)

BIG LIKE! On garaad dahij syrgalt yavuulah bolvuu, zovlogoo avch syrgaltand hamragdmaar baina. Taniig designer-iin hyvid tani, emegtei hvnii hyvid tani bas dotood ertunts talaas tani mash ih baharhaj baina. Ene blogiig tani erthen haij olohgui dee gej haramssan ch bas medelgui ongorchilgui ingeed olj unshsandaa ih bayartai baina. Hugs!

davka (зочин)

admin aa blognii jini ard yvad bga ay ymar nertei ay ve talagdla

tsendee :D (зочин)

uneheer gaihaltai mundag emegtei shuu
tanias asuuh zuiluud bn :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)