SUNShine® : YSL

YSL

Yves Saint Laurent 1938-2008

1938 оны 08-р сарын 01-нд Алжирын Оранд төрсөн. Бага насаа нар ээсэн үзэсгэлэнт эдлэн, тансаг орд харш, дээдсийн хүрээний элбэг баян үдэшлэг цэнгүүн, гэрийн үйлчлэгч, театр, үлгэрийн мэт Трувил дэхь зуны амралт дунд эрх ямбатай өнгөрөөсөн юм. Түүний аав Чарьлз Сан Лаурэн даатгалын компаний захирал, амжиллтай бизнесмэн, ээж Лучиан Мэтью нь сурвалжит гаралтай дээдсийн хүрээний хатагтай байлаа. Наснаасаа эрт боловсорч, авьяас нь тодорсон бяцхан язгууртан хүү 17-тойдоо хөрөнгө чинээтэй, баян тансаг гэрээ орхиж Францыг зорилоо. Тэнд очиж алдарт Диорын загварын ордноос ажил, амьдралын гараагаа эхэлсэн тэрээр 4 жилийн дараа буюу Кристиан Диорыг тэнгэрт халихад тус ордныг удирлах үүргийг хүлээсэн юм. 21 настай идэр залуу, хийж бүтээхийн онгодоор дүүрэн тэрээр Диорт зориулж 6 коллекци хийсэн бөгөөд богино хугацааны дотор Диорын уламжлалт элегант стилийг ер бусын онцгой стильтэй хольж, өмсөхөд илүү хялбар, тохиромжтой, амьдралд ойр болгож хөгжүүлсэн юм.


17 настайдаа анх олны өмнө ил гарахад түүний гадаад төрх, бие хаа үеийнхэнтэй нь харьцуулахад аль хэдийн боловсорчихсон байсан юм. Харин 21 настай, Диорын ордны ерөнхийлөгч болчихоод олны өмнө ил гарахад хэдийнээ том хүн шиг харагдаж байв. Тэр хүвь хүнийхээ хувьд их сонин хүн байсан. Тэрээр “Би маш удаан бүр маш удаан ганцаараа баймаар байна. Би гадагшаа гарч чаддаггүй. Би гаднах ертөнцөөс, гудамжнаас, олон хүнээс айдаг. Би гэртээ зөвхөн нохойтогоо, үзэгтэйгээ, зурагтайгаа байхдаа л аз жаргалтай, тав тухтай байдаг” хэмээн хэлдэг байв.

1958 онд анхныхаа шоуг хийсэн. Анх удаа трапец хэлбэрийг хувцас загварт оруулж ирсэн энэ шоу нижигнэсэн алга ташилт, бахархал, гайхлын харцаар дүүрэн байж, 21 настай трапецтай нисэж буй залуу эр дэлхийн хамгийн залуу кутюр дизайнер гэгдэх болсон.

1960 онд Диорт зориулсан сүүлчийн коллекцио гаргасан. Хуниастай дэрвэгэр юбка, хоолойтой свитер, мото стилийн жакет, тансаг даавуун хувцаснууд нь хатуу ширүүн 10 жилд ядарч, зүдэрсэн, урам нь хугарсан үеийнхэнд шинэ эрч хүч, урам зориг өгч байлаа.

1960-1970 оны үед даавуун хувцас, бариу, урт өмд, урт түрийтэй гутал, эмэгтэй хүний классик стилийн ёслолын костюм, алдарт смокинг гэх мэт хувцаснуудаараа тухайн үеийн загварын чиг хандлагыг тодорхойлж, байлдан дагуулж байлаа.

Ичимхий эр байсан гэж ярьдаг ч заримдаа хүний санаанд оромгүй галзуу шийдлүүд түүнээс гардаг байлаа. 1971 онд Pour Homme эрэгтэй үнэртнийхээ сурталчилгаанд зориулж нүцгэн зургаа авхуулсан нь нийгмийг цочирдуулсан явдал болов. Тэрээр энэ тухайгаа "Сурталчилгаанд эмэгтэй хүн нүцгэн зургаа авхуулахыг зөвшөөрдөг. Гэтэл эрэгтэй хүн яагаад тэгж болдоггүй юм?" хэмээж байлаа. Түүний бэлгийн амьдрал маш нууц байсан ч гэсэн 1991 онд энэ нууц задарлаа. Францын L- Figaro сонинд ярилцлага өгөх хүртэл түүнийг олон нийт ижил хүйстэн гэдгийг мэддэггүй байсан юм. Бизнесийн хамтрагч, дотны анд Пьер Бергтэй хайр дурлалын харьцаатай байсан бөгөөд энэ харлцаа 1962 онд төгсгөл болж, харин тэр 2 үүрд бизнесийн түнш хэвээр үлдсэн билээ.

"Шанель эмэгтэй хүний биений эрх чөлөөг авчирсан бол Ив Сан Лаурэн эрэгтэй хүний хувцсыг эмэгтэйчүүдэд өмсүүлснээрээ тэднийг хүчирхэг болгосон юм"   Пьер Берг

1977 онд Лаурэны хөхгүй өгзөггүй моделиуд өндөр, хар арьстай , тачаангуй болж өөрчлөгдсөн.

1990 оны эхэн үед түүний дизайн нь улам боловсронгуй болж, элегант стиль давамгайлж байв.

1998 онд дизайнер болсныхоо 40 жилийн ойг тэмдэглэсэн.
1998 онд тэтгэвэртээ гарснаасаа хойш Сан Лаурэны даяанчийн амьдрал нь улам газар авч, тэрээр ихэнхи цагаа Мороккогийн үзэсгэлэнт Марракеч дахь харшдаа өнгөрөөх болов.


Маш нягт нямбай, миллиметр болгоныг хэмждэг хүн байсан нь түүний амжилтын үндэс байсан. Ихэвчлэн эрэгтэй өнгө аяс үнэртсэн эмэгтэй хувцас хийдэг байсан түүний үйлчлүүлэгчид “Ив Сан Лаурэныг өмсөх юм бол юуны өмнө тэр хувцас зөвхөн танд зориулагдсан юм шиг мэдрэмж төрнө. Гайхалтай мэдрэмж. Хувцас нь амьд мэт” гэдэг байсан.



1960-аад онд эмэгтэйчүүд өмд өмсдөггүй байсан. Эрх чөлөө, бие даасан байдлыг ханхлуулсан тэр өмд гэгчийг эмэгтэй хүн өмсөж болох тухай үүнээс өмнө хэн ч бодож, төсөөлж байсангүй.Ертөнцийн хүүхнүүдэд  брюкэн өмд өмсгөсөн хүн бол Ив Сан Лаурэн. Хэн нэгний загварын түүхэнд оруулсан хувь нэмрийг үнэлж цэгнэх юм бол нэр нь эхний 3-т бичигдэх гавьятай хүн бол Ив Сан Лаурэн. Эмэгтэй өмд, костюм нэвт гэрэлтдэг цамц, урт түрийтэй гутал, богино хүрэм, трапец хэлбэрийн хувцаснууд бол Ив Сан Лаурэны хүн төрөлхтний хувцас загварын санд шинээр оруулж ирсэн бүтээлүүд. Чухам Лаурэн л дээдсийн хээнцэр тансаг хувцсанд анх удаа чөлөөт буюу тариачны стилийг нэвтрүүлсэн билээ. Тэр л өнө мөнхөд классик стилийг тодорхойлогч хар өнгө, костюм, өмд, цув тэргүүтнийг анхлан танилцуулсан.

Бүхий л цаг үеийн эмэгтэйчүүдийн хувцаслалтын домог болсон энэ хүний нэр өөрөө домог байсан юм.

YSL ордны одоогийн дизайнер Stefano Pilati -н 2010 оны намрын загваруудаас


start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
Ну ПОГОДИ

Ийм залуу насандаа ингэж хийж бүтээхийн төлөөө байсан гэхээр л ... Сурах биш чаддаг зүйлээ л хөгжүүлэх нь ийм л үр дүнтэй байгаамдаа

Anuka (зочин)

yamar goe yum be, bi aldart humuusiin tukhai unshikh durtau, zuraachid, zagvar buteegchid, zagvar umsugcdhiin tuhai, khuvtsasnii tuukh bugdiin tukhai tanii blogoos unshij boldog,tanid bayarlalaa. Bi ug ni zagvart ikh sonirkholtoi daanch oor mergejil songson

Гана

sonirholtoi saihan bichleg blaaa....

MES POSTZ

Боломжийг ашиглаад сайхан амьдрах ийм сайхан. Ижил хүйстэн биш байсан бол эрчүүддээ гоё загвар их гаргах байсан бол уу?

Зочин

хүн өөрийнхөө сонирхлыг дагах хэрэгтэй гэж энэ байх даа
баян айлын хүү, язгууртан гаралтай хирнээ өөрийнхөөрөө явжээ, гайхалтай
баярлалаа

Коала

эмэгтэй өмдийг анх КОКО ШАНЕЛ гаргаж байгаагүймүү?? 21тэй захирал болоол лаг юм аа

ntsoom (зочин)

Тэр самбар дэр шохойгоор татсан зурааснуудын хөдөлгөөн нтр гайхалтай байнаа. Хөдөлмөрч хүмүүс шүү тэ

SUNShine®

Молтогчин:Зочин: Тийм шүү хүн өөрийнхөө авьяасыг хөгжүүлж үнэхээр үр дүнтэй гэж боддог
Анука: Чи хэрвээ загварт сониорхолтой бол давхар өөрийнхөө сонирхлыг хөгжүүлж болохын байна шүү дээ. Хүний дуртай сонирходог зүйл гэдэг цаанаа л өөр байдаг. Оройтоно гэж хэзээ ч байдаггүй.
Гана: Баярлалаа
Мэс: Харийн тийм шүү, магадгүй л юм, Ив Сан Лаурэн эмэгтэйчүүдээс түрүүлж юу хүсэж байгааг урьдчилж таамаглаж гаргадаг байсан гэлцдэг.
Коала: Коко Шанель өөрөө их тураалтай гэмээр тийм туранхай байж л дээ, тухайн үед бүсгүйчүүдийн өмсдөг байсан корсетыг өмсөхийг хүсдэггүй байсан учир моодны хувьсал хийж шулуун хэлбэрийг гаргаж ирсэн түүхтэй. Бичвэл их урт болох гээд байна Шанель-ийн талаар дараа нь оруулнаа. Харин Ив Сан Лаурэн болхоор эрэгтэй костюмыг брюкэн өмдийг эмэгтэйчүүдэд өмсүүлснээрээ анхдагч байсан юм.
Нцоом: харин тийн, таталбар нь үнэхээр гое.

gmb (зочин)

fashion industry-d tom bair suuriig ezeldeg hovorhon humuusiin neg de, ter gay baih n odoo ter hunii huviin l am'dral,gay humuus bugd harin ch ih nairsag hunleg,nice humuus baidag yum minii medehiin.neg zuiliig lavlaya..
YSLauren/french garal uuseltei/,Ralhp Lauren geed bna /usa garal useltei /gej sonsson yum bna ,neg family l gej bodoj bsan yum ,sonirholtoi bichleg tav'sand tnx

SUNShine®

Gmb: Ральф Лифшиц гэдэг байсан, өөрийнхөө овгийг өөрчилж Ральф Лаурэн болгосон юм.

soulmate (зочин)

нэрийг нь сонсоол “шүлс гоожим“ ккк

мундаг хүмүүсийн тухай мэдлэгтэй болж авчийнаа tnx dear

САНАСААР

лагиймоо

LesTAT (зочин)

Баярлалаа сайхан мэдээлэл байна. мэддэггүй байсан ганц нэг зүйлээ мэдэж авлаа.

Энхзаяа

Yamar goyo bichleg vee.. :D So nice
Namaig baga baihad Eejiin huvtsas, alchuur, oroolt , uzeg, zontik, tsag geed buh yum ni YSL geed bichigtei baidag baisiin.kkk YSL gej yugsen utgatain bol gej boddog bsan .. kkk bichken baij dee.. Odoo tsaanaa l neg dotno goyo sangdaad bdiin ..

SUNShine®

Soulmate: Харин тийн YSL энэ бичгийг хараад л шүлс гоожим кккккк
Санасаар: харин тиймоо
Lestat:Баярлалаа
Зайка: :) tnx dear, бүүр бижкэн байхаасаа мэдхийн байна шдэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)