SUNShine® : Алтан намар

Алтан намар

 Бодоод байсан би намар хөдөөгүүр явж байгаагүй юм байна. Тэр тусмаа тариалангийн талбай, ургац хураалт хийж буйг ч харж байгаагүй юм байна.  Өнгөрсөн амралтын өдрүүдээр найз нартайгаа Төв аймгийн хэд хэдэн сумаар аялаад ирлээ. Сайхан намар болж байгаа нь ч харагдаж байна. Тариаланчид цагтаа ургацаа хурааж аваад сэтгэл хангалуун байгаа нь харагдана лээ. Намрын айраг уулаа, уул хадаар явлаа, сайхан зүйлс үзээд сайхан амраад ирлээ. Аян замын зургууд үзээрэй :)

Амуу тариа найгасан
Арвин сүрэг налайсан
Айргийн амт чимчигнэсэн
Алтан намрын шим юм аа
Ургах наран төөнөсөн
Усны шувууд гангасан
Уянга сэтгэлд эгшиглэсэн
Уудам нутгийн намар юм аа

Бид Төв аймгийн Борнуур сумын нутаг Далын хавцал гэх уулс, ус тэгширсэн сайхан газар байрлах Аглаг бүтээлийн хийд рүү явцгаалаа. Энэхүү уулын орой дээр байх хийдийг Бурханч лам Пүрэвбат зон олонд зориулан бүтээсэн юм байна. Ямар хөдөлмөрч, уран гартай хүн бэ л гэж бодогдсон.

Хэвлий дороо найман өндөг дарсан хангарьдын толгойтой арслангаар үүдээ мануулжээ. Харин баруун талдаа загасан толгойтой минжээр харуул тавьсан байна. Ийнхүү хүчтэнүүдийг болон эсрэг тэсрэг зан чанартай амьтдыг нэгэн цул болгон урласнаар тус хийдэд гадны аюул осол халдахгүй гэсэн санааг илэрхийлсэн аж.  Тэдгээр чулуун сийлбэрүүд нь байгалиаас заяасан гэмээр өвөрмөц содон хэлбэр, тогтоцтой бөгөөд хийдийн суурь тавих үед Бурханч ламын зүүдэнд орсны дагуу засч сийлэн бүтээжээ.Мөн эргэн тойронд нь олон төрлийн мод суулгасан байна. Аглаг бүтээлийн хийдийн их танхимд ороход баруун талд нь мөн л байгалиараа ургасан том чулуу байх агаад түүн дээр маанийн зургаан үсэг товойлгон сийлжээ. Гол хойморт нь бурханч лам өөрийн гараар бүтээсэн шамбалын хийдийн маркет байрлуулж, алтлаг өнгөт бурхан багш тэргүүтнийг залжээ. Харин баруун хананд нь урлагийн их тэнгэр хэмээгдэгч Янжинлхам бурханыг залсан ба зүүн ханандаа диваажин, тамыг дүрсэлсэн зураг байрлуулжээ. Гэхдээ энэ хийдийн бурхан тахилын дийлэнх хувийг Дарь эх бурхад эзэлсэн нь сонирхол татаж байлаа.


start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
barbie (зочин)

Сайхан аяласан байна шүү. Амралтын өдрүүдээр хаа нэг тийшээ аялахгүй бол гэрт суугаад байж тэсхээ больчихсон сонин :)

Арслантай авдар

Энэ үнэн гоё газар байна лээ. Байгаль бол маягаа маяг...

Цэцгээ

Хөөх энэ чинь харин очиж үзмээр сайхан газар байх чинь вэ. Зун хурдан болоосой:)

SUNShine®

barbie: Хэй сайн уу монголдоо байгаа юм уу? буцаад явчихсан уу?
Арслантай авдар: Хэлээд юу гэхэв, тэр уулнаас буумааргүй л байсан :)
Цэцгээ: Естой очууштай газар байна лээ дээ :)

Үнэн үг

Яасан ч сайхан зурагнуудав. Би бүр ангайж байгаад л үзлээ. Баярлалаа

...Shake...

Нэн ойрын ирээдүйд очсуу ...

jargal (зочин)

ochij uzmeer boltol zuragnuud oruulsan baina bayarlal;aa

ж.энхээ (зочин)

ойрдоо бүр ингэж нэг явхах юмсан mmmmmmmmm

SUNShine®

Үнэн үг: :))) би бас гое газруудаар ангайж явсаар л ирсэн кккк
Shake: тэгээрэй :)
jargal: очиж үзээрэй :)
ж. энхээ: анхаан цаг агаар харж байгаад яваарай :)

tuslaach (зочин)

Сайн байна уу. Би өөрийн чинь блогийг байнга уншдаг.
Нэг тусламж гуйх, зөвлөгөө авах хэрэг гараад байна аа. Бээжинд Хайдан дүүрэгт сайн чанарын загварлаг хувцас зардаг дэлгүүр хаана нь байж болох вэ. Нэр нь юу бол. Хүүхдийн бас том хүний.
Туслаач

SUNShine®

tuslaach: яанаа уучлаарай би бээжингийн хайдан дүүрэгийг нь сайн мэддэггүй ээ.
Мэддэг хүмүүс байвал коммент бичиж туслаарай :))

tuslaach (зочин)

За яахав ээ. Гол нь хариу бичсэнд баярлалаа. ))

Мөнхбаатар (зочин)

Их гоё бичсэн байна. Амжилт. Энэ Аглагийн хийдийн талаар хэдэн юм лавлах гэсэн юм. Хаагуур яаж явж очдог, хотоос хийр зайтай байдаг, очих зам нь бартаа саад нь хир байдаг юм бол. Одоо явж үзэх гээд байгаа юм тэхээр зам нь хүнд болов уу? Жижиг тэргээр явбал яах бол. Эргээд имэйлээр мэдээлэл өгч болох уу? Баярлалаа lcky_laki@yahoo.com

urtaa (зочин)

Сайн байна уу. Аглаг бүтээлийн хийдрүү явах гэсэн юм. Тодруулах зүйл байгаа юм. Яг хаана байдаг, зам зуур юу үзэж болох гэх мэт мэдээлэл өгөөч. M.urtaa22@gmail.com

aylagch (зочин)

Аглагийн хийдийн талаар хэдэн юм лавлах гэсэн юм. Хаагуур яаж явж очдог, хотоос хийр зайтай байдаг, очих зам нь бартаа саад нь хир байдаг юм бол. Одоо явж үзэх гээд байгаа юм тэхээр зам нь хүнд болов уу? tend amralt bdg gsn amralttai n holbodoh utasnii dugaar bn uu tus bolooch

Д Бадрууш (зочин)

Монголын адал явдалт спорт аялалын холбооноос зохион байгуулсан алтан намар 2013 аялалын бүрэлдхүүнд оролцож бүтээлийн хийдэд очиж үзэхдээ нэг гэрийн буйр засаж,мөн шинээр баригдаж байгаа зоогийн газрын барилгын ажилд гар бие оролцон ажиллаж байхдаа ямар их баярлаж байсан гэж санана,Пүрэвбат ламын тэр их агуу бүтээлд бага ч гэсэн хурууний үзүүр хүрч байгаадаа хөл минь газар хүрэхгүй чулуу тэвэрч шороо зөөж ядархаа мэдэхгүй явлаа.Энэ сайхан бүтээн байгуулалтанд хүн бүр хувь нийлүүлэн оролцох хэрэгтэй юм шигээ.нэн тэргүүнд Пүрэвбатын бүтээл Цагаан лянхуа номыг гэртээ залах хэрэгтэй гэж хэлэх байна,

Zulaa (зочин)

sn bnuu? ene aglag hiidiin utsiig helj uguuch bayarlalaa
iishee hagas saind ochvol oruulah bh tee amraltiin udur ym chin?

Намуун namuun_keana.blog.gogo.mn (зочин)

Гоё аялсан байнаа.Нэг очиж үзэх юмсаан ккк.Та ер нь их аялах дуртай хүн үү?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)