SUNShine® : Би ийм л хүн

Би ийм л хүн

Нэг хэсэг хүмүүс өөрсдийн дуртай дургүй өөрсдийн сайн муу зүйлсээ бичээд байж билээ тэр үед өөрийнхийгөө бичье гэж бодоод бичиж эхэлж байснаа нооргоосоо оруулав.

Би ийм л хүн

Би урлагт дуртай хайртай.. урлаг намайг хөтөлдөг

Дуу намайг уяраадаг дуу намайг хөгөлдөг

Би бүжиглэх дуртай бүжиг намайг сэргээдэг

Би зурах дуртай зураг намайг тайвшруулдаг

Би бүтээх дуртай бүтээсэн бүхэн маань надад хүч өгдөг

Би сэтгэж зурж бодох бүтээх үедээ амьдралаас тасардаг

Тэр үед би аз жаргалтай байдаг

Би мөрөөдөх дуртай мөрөөдөл бол миний амьдрал

Мөрөөдлөөрөө л амьдарч мөрөөдлөөрөө л урагшаа алхдаг

Мөрөөдлөө л зорилго болгож өөд тэмүүлдэг

Би гуних дуртай гуниг надад их юм ойлгуулдаг

Би баярлах дуртай баярлахдаа хайртай ойр дотныхонтойгоо л хуваалцах дуртай

Би уурладаг уурлаж гомдхоороо дуугаа хурааж хүмүүсийн дургүйг хүргэдэг 

Зарим үед уураа хайртай хүмүүстээ гаргачихаад араас нь гэмшдэг

Би монголдоо дэндүү хайртай ч дэлхий ертөнцөөр аялах дуртай

Би гомдомхой ч удалгүй мартдаг

Уйлвал зогсохоо мэддэггүй

Инээвэл элгээ хөштөл

Сэтгэлийн хөөрөл ихтэй

Чихэрлэг зүйлд дургуй давслаг зүйлд дуртай

Кино үзэхээрээ дотор нь орчихдог

Ном уншиж эхэлвэл дуусхаас нааш санаа амардаггүй

Бодох дуртай, бодохоороо хэдэн цагаар ч бодно

Би байгаль дэлхийдээ дэндүү хайртай

Байгаль дэлхий маань сүйрэхээс л хамгийн айдаг

Хийнэ бүтээнэ гээд зорьвол дэндүү зоригтой эрсдлээс үл айгч

Хийж буй бүтээж буй зүйл маань хүссэнээр болох үед тэрнээсээ маш их кайф авна

Захирангуй ч юм шиг дээр нь дэндүү зарчимч

Алдаа оноо намайг хурцалдаг

Хүнээс юм гуйх дургуй нэрэлхүү дээр нь ихэмсэг

Зовсон ч түүнийгээ харуулах дургуй

Хэлсэн үгэндээ хүрдэггүй, зусарч долигонуур атаархуу хүмүүст дургуй тэднийг өрөвддөг

Өөрсдөө юу ч хийдэггүй байж бусдын хийснийг шүүмжилдэг хүмүүст дургуй

Хүний нүд рүү харж ярьдаггүй хүмүүст итгэдэггүй

Шулуун шударга хүмүүст дуртай

Надад зовлон эсвэл хэцүү зүйл тохиолдвол энэ чинь л амьдрал шүү дээ

Чамаас ч илүү зовж байгаа хүмүүсийг хар, хүн бүр л адилхан зовж жаргадаг гэж өөртөө хэлдэг

Бэрхшээл тохиолдох хэцүү байсан ч зогсож болохгүй чи үүнийг давж байж л хүссэндээ хүрнэ гэж өөртөө сануулдаг. Юу ч тохиолдсон бууж өгөлгүй урагшаа л тэмүүлнэ

Өнөөдрийг хүртлэх амьдралдаа тохирсон зовлон жаргалыг амсаж хатуу зөөлөнг мэдэрсээн

Хүн гомдоож хүнд гомдож ч үзсэн

Баярлаж байгаа хүнийг харах дуртай, уйлж зовж байгаа хүнийг харах лээр өөрөө яг л тэгж дагаж шаналдаг

Би найзархаг бас нийтэч хөөөн

Гэхдээ амьны хэдхэн найзтай

Амьдралын турш та хэдэн ч найзтай болж болно харин жинхэнэ найзууд л үлддэг

Би блог бичих дуртай

Бусадтай бодол санаа мэдэж сурсан, явсан үзсэн сониноо хуваалцах дуртай, бусдын блог уншиж өөрийн мэдэхгүйгээ мэдэх дуртай

Чин сэтгэлийн үнэн урмын үг сонсох дуртай зөв шүүмжлэлд дуртай

Бас болоогүй ээ магтуулах дуртай

Би бүх хүн адилхан амьдарч, идэж ууж өмсдөг үед төрсөн

Картын бараа дутагдал, өлсөхийг тойроогүй амсаад гарсан

Энэ үед харин бүгдтэй адил байхыг хүсдэггүй онцгойрч явдаг нэгэн байсан

Үүнээсээ болж ч шүүмжлэл муулалтыг хангалттай сонсож явсан

Хэн юу гэхийг үл хайхран өнөөг хүртэл явсан нь буруудаагүй ээ өөртөө үнэнч үлдсэн

Өнөө үед хэн л овсгоотой сэргэлэн хэн л худал хэлж хэн л хувиа хичээж хэн л эх орноо худалдаж байгаа нь илүү идэж ууж өмсдөг үед амьдарч байгаа ч хэн уйгагүй хөдөлмөрлөж байгаа нь дутахааргүй амьдарч болохыг харж байна

Би хүний тарьсан сайн муу үр өөрт нь юу тарьсан тэрнийг нь өгнө гэдэгт итгэдэг нэгэн

Эртний өвөг дээдэс ухаантан мэргэдийн үгийг унших дуртай санаж биелүүлж явахыг хичээдэг нэгэн

Энэ ертөнц дээр нэг л бурхан байдаг гэдэгт итгэдэг нэгэн

Би өөрөө дахин давтагдашгүй хэнтэй ч адилгүй бие хүн гэдгээ мэддэг

Өвөрмөц ч юм шиг сонин ч юм шиг содон ч юм энгийн ч юм шиг хүн ойлгоход хэцүү ч юм шиг хүн гэдгээ мэддэг

Өөрөө өөрийгөө алдалгүй энэ хэвээрээ үлдэхийг хүсдэг нэгэн

Энэ хорвоо дээр төгс хүн байдаггүй

Гэгээрэхийг хүсдэггүй зүгээр л зөв хүн байхыг хүсдэг нэгэн

Би зугаа цэнгэлд ч дуртай залуу хүн, гэхдээ хэмжээ хязгаараа мэддэг

Би кофе, вино,пиво уух дуртай гэхдээ хэтрүүлдэггүй

Онгод орхоороо тамхийг шуналтайхан сорох дуртай

Би үгүй гэж хэлж чаддаггүйгээсээ болж өөртөө ажил хураадаг

Би хүнд зөвлөгөө өгөхдөө сайн хирнээ өөрөө тийм байж чаддаггүй

Би амьдралд хайртай хирнээ өөрийгөө хайрладаггүй тийм хүн

Би хайхрамжгүй хэнэггүй ч юм шиг бас тийм хүн

Бүх юм чиний эсрэг болсон мэт тийм өдрүүд хүнд хэдэн ч удаа тохиолдож болно

Тэр үед харин би улам хүчирхэгждэг

За тэгээд мэдээж дуртай дургуй зүйлс өөр зөндөө л үлдсэн тэр бүгдийг бичиж барагдашгүй нь. Бусад нь нууц үлдэг

Төгсгөлд нь

 Хамгийн гол нь өөрийнхөө юу хүсдэгийг мэддэг байх, юуны төлөө амьдарч, юуны төлөө явж байгаагаа  мэддэг байх... Зорилгодоо үнэнч байх. Хүн хүсэж мөрөөдсөн...бодсон бүхнээ хийж эхлээд хийж дуусчихаад үр дүнгийг нь харах гэж яаарах хэрэггүй... 1 жил 2 жил 3  түүнээс ч их хугацааны дараа үр дүн нь гарч болно.  Ямар ч байсан үр дүнгээ өгдөг гэдгийг л би өөрөө амьдрал дээрээ харж байна. Юу тарина түүнийгээ хураана гэдгийг л би олж харсан даа. Хөдөлмөрлө хөдөлмөрлө бас дахин хөдөлмөрлө гэдгийг л хэлмээр байна. Хөдөлмөрийнхөө үр шимийг амсах амт сайхан шүү. Амьдрал сайхаан

start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

null
azula (зочин)

woooow big like

Heaven (зочин)

Ямар мундаг цэгцтэй илэрхийлээ вэ? Чиний дотоод ертенцеер аялаад гарсан мэт санагдлаа..

Арслантай авдар

Би бас байгаль дэлхийдээ маш их хайртай. Байгаль дэлхий минь бүрэн бүтнээрээ байвал олон олон "Авдруудыг" төрүүлсээр байх болно :)

Атаархуу Азаа

яаарах хэрггүй гэдэг үгэнд нь үнэн сэтгэлээсээ наалджийна
зорилгоо мэддэг зоригтой золбоотой байхад болно доо болно тиймээ Саншайн аниа

naraa (зочин)

Энэ хорвоо дээр төгс хүн байдаггүй
Гэгээрэхийг хүсдэггүй зүгээр л зөв хүн байхыг хүсдэг нэгэн

ene ug chin ih taalagdlaa

Зочин

estoi goya bichleg

reader (зочин)

hundelj yavdag shu chamaig

Khishgee (зочин)

Сайн байна уу. Юуны өмнө би энэхүү блогийг олж уншсандаа маш их баяртай байна. Би хувцас загварыг маш их сонирхдог юм л даа. Уг нь өөр мэргэжилтэй хүн боловч мэргэжлийн ном сонин гэхээсээ илүү хувцас загвартай холбоотой зүйлсийг л өөрийн мэдэлгүй үзээд хэдэн ч цаг хамаагүй зарцуулчих гээд байдгийн. Миний баяртай байгаагийн учир нь мөрөөдлөө биелүүлэх, мөрөөдлөөрөө амьдралаа өөрчлөх эхлэлээ оллоо.
Эхэндээ би хувцас загварын талаар сонирхож уншиж эхэлсэн боловч таны блогт намайг соронзон мэт татах өөр нэгэн хүч байх шиг .... тэгээд бичлэгүүдийг чинь бүр эхнээс нь уншлаа...... харин хамгийн сүүлийн бичсэн “Би ийм л хүн”-ийг уншаад үнэхээр та ийм л хүн учраас би таны блогт татагсан байхнээ гэж бодлоо.
Би өнөөдөр мөрөөдлөө биелүүлэх ЭХЛЭЛ-ээ олсон. Би мөрөөдөж байна. Миний мөрөөдөл биелэх тэр агшинд “Миний мөрөөдөл биелэх эхлэл Sunshine” гэж танилцуулах болно. Баярлалаа.

Үнэн үг

Чамайг ийм л хүн байх гэж бодож явдаг юм. Миний сэтгэлд байсан тэр ерөнхий төсөөлөл тэр чигээрээ байх шиг санагдлаа. Сайхан бүсгүй минь мөрөөдөл бүхнээ биелүүлж яваарай

Зочин

Aviyastai yuma, buh zuild chin amjilt husie

Цэцгээ

Үнэхээр сайхан бас мундаг бүсгүй шүү:) Чамаар үлгэрлэн өөрийгөө хурцалж явнаа:) Нэг хэлсэн үг тань үргэлж санаанд маань байдаг юм. Бас өөрөөс тань сонссон урмын үгс намайг дандаа баярлуулдаг. Чамдаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе:)

Зочин

bichih comment oldohgui baina, proud of you sunshine

Maybe [10%]

Амьдрал сайхаан

tonshuul

za tgl er ni ih delgerengui ooriigoo bichij dee hehe

монгол эр (зочин)

Нэр шигээ сайхан бүсгүй минь чи Нэр шигээ л сайхан байгаарай. Нээрээ чи ийм л хүн Иймээс өөрөөр байх ч аргагүй юмдаа...Ямар сайхан аязыг донжыг нь олж тавиа вэ? Би бүх Монгол бүсгүйчүүдийг Ийм л байгаасай гэж хүсэж байна гээч. Амжилт охин минь дээ...

SUNShine®

Сэтгэгдлээ бичсэн бүгдэнд нь баярлалаа :)

baidag l negen (зочин)

unshiv

Aagaym (зочин)

Миний дүү чинь ховорхон төрсөн нэгэн шүү.

Solom0n (зочин)

tamihaa sorhoo bolioo tamih sordog gesen chin dotor pal geel yawchlaa

Ганаа

Yumjiraa asuuh yum bainaa. 25 jiliin umnu 10 tugssun angiinhan maan uulzaldahnee margaash. Yaj huvtsaslaj ochvol deer ve

poppy (зочин)

Гайхалтай хүн юмаа та эрч хүч. зорилго. тэмүүлэл. өөрөөрөө байх.өөдрөг үзэл гэх мэт бичих зүйл их л байна... таньд амжилт хүсье өшөө олон зүйл хийж бүтээгээрээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)