SUNShine® : Сайн уу 2013 он минь

Сайн уу 2013 он минь

Бүгдээрэнд нь Шинэ оны мэнд! :))

Блогоо эргэж тойрох завгүй байгаад их удлаа. Уг нь энд энд гээд л яг уламжлал болгож шинэ оны эхний өдөр бичлэг оруулдагсан амжсангүй шүү. Удахгүй бас миний блогийн 5 жилийн ой болох юм байна, энэ жил тэмдэглэнээ ;) 

Шинэ бичлэг хийх бодол их байсан ч амжилгүй өнөөдрийг хүргэчихлээ.

Өнгөрсөн он миний хувьд сайхан он байлаа. Их ажил амжуулсан гэж хувьдаа дүгнэж байгаа. Өнгөрсөн оны яг цагаан сарын өмнө би монголдоо ирсэн, төлөвлөж байсан зүйлсүүд маань ихээр өөрчлөгдөж санаанд ч багтамгүй сайнаар эргэсэн. Саад тотгортой тулгарсаан гэхдээ тэрийг нь маш сайнаар эргүүлсэндээ би баяртай байгаа. Заримдаа нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэнэ гэдэг дээ тэрэн шиг юм л их болсон доо.

Сонин сайхан ихтэй ч бүгдийг нь бичиж барахгүй байх.

Шинэ жилээр их ажилтай байсан ч шинэ жилийн баяруудад орох зав өөртөө гаргасаан ккк. Блогчидтойгоо шинэ жил тэмдэглээд үнэхээр сайхан байсан шүү. Мөн Цэцгээгийн зохион байгуулсан үйлчин бүсгүйчүүдийн маань шинэ жил миний орж үзсэн хамгийн өвөрмөц гое шинэ жил байсан. Бас нэг шинэ жилд орсон чинь амьдралдаа сугалаанд азтай байгаагүй би азтай байж 33 гэсэн тоо сугалсан байсан нь нэг жилийн хэрэглээний сүүний эрхийн бичиг таарсанд нь их билэгшээсэн. Харин нэг дор өгчихдөг юм байна лээ :) нэг дор өгсөн нь харин би олон хүн баярлуулж сүүгээ тарааж байна даа.
Улам завгүй болсны бас нэг шалтгаан нь би их олон шавьтай болсон. Тэд маань маш сайн сурж намайгаа баярлуулаад байгаа. Мөн Facebook page ээ нээснээс хойш бүр завгүй болоод байна :).

2013 онд би маш их зүйл төлөвлөсөн байгаа болхоор бүр их ачаалалтай завгүйгээр л ажиллах болно. Завгүй их ажилтай байх гое шдэ тэ ;))


start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
Үнэн үг

Тийм шүү, завгүй байх тусам их зүйл амжуулдаг юм байна лээ. Юмжиртээ 2013 ондоо улам илүү аз жаргалтай, улам их амжилт бүтээлтэй байхыг хүсье. Чи шүү!!!

Болорхон

энэ жил ч гэсэн өмнөх жилээсээ илүү эрч хүчтэй, амжилт ихтэй, аз олз ихтэй байгаарай амжилтаа давуулна шүү

Атаархуу Азаа

за хөөрхөн Юмжир эгчдээ ажилийн өндөр амжилт хүсий та гайхалтай эмэгтэй шүү блогийн төрсөн өдөрөө битгий мартаарай

Chandmani (зочин)

Sain uu Sunshine 2013 онд :)

Best wishes>
Gonna be wonderful NEW YEAR 2013.

Heaven (зочин)

Хүссэн бүхэн нь биелэг :)

SUNShine®

@Үнэн Үг: Баярлалаа, Оюкашкаг дагуулж ирэх зав нь олдохгүй байна уу ;)
@Болор: Баярлалаа :) i will try my best
@Атаархуу Азаа: баярлалаа :)), харин тийн энэ жил блогийнхоо төрсөн өдрөө тэмдэглэнээ kkk
@Chandmani Шинэ оны мэнд! thank you :)
@Heaven: Баярлалаа, миний урлангаар зочилсонд баярласан шүү, ярьж байгаад ойрноос тухтай уулзья :)

baidag l negen (зочин)

sain uu huu saihan uvuljij bna uu bidnii ueiihen odoo id zavgui nasandaa irj bna daa zavgui baih saihan yumaa ene ondoo ch bas ih zuil buteegeerei

Үнэн үг

Харин тиймээ, амралтаа авчих санаатай ажлаа шахаад ер амжихгүй юмаа. Амарч байгаад л очмоор санагдаад өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа хэдэн газарлуугаа явна даа : )

SUNShine®

@baidag l negen: sain uu? long time no see :). Bayarlalaa
@Үнэн үг: Анхаан :)

Цэцгээ

Сайн уу хэхэ, өнгөрсөн жил үнэхээр их зүйлийг амжуулсанд нь баяртай байна. Энэ жилдээ бүр их амжилттай бүр ихийг хийж бүтээгээрэй:) Удахгүй очиж хичээлдээ сууна аа:)

xudulmur (зочин)

Бичлэгийг нь уншиж байгаад, чихэвчээ гэнэт зүүсэн чинь сайхан хөгжим явж байлаа, урд нь хөгжим явдагийг нь харж байсан ч яг сонсч байгаагүй юм байна, тааламжтай санагдлаа, ажилд нь маш өндөр амжилт хүсий.

@@ (зочин)

bagsh aa !!!hairtai shuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)