SUNShine® : КОКО

КОКО

COCO CHANEL 1883-1971


Коко – бодит, жинхэнэ, амьд бүсгүй байсан. Тэрээр үргэлж нууцлаг, хаалттай байсан, байсаар л дууссан. Коко өөрийнхөө нас сүүдэр, хаана төрсөн, гэр бүлийн гарал үүсэл, өөрт нь байгаагүй боловсрол гэх мэт бүх юм нь нууцлаг байдаг байсан.

Харин язгууртан гэр бүлээс гаралтай, гэр бүлийн хүмүүжил, бага нас нь хэрхэн сайхан өнгөрсөн гэх мэт худлаа ярьдаг байжээ.Коко жирийн худалдаачны гэр бүлд төрж өссөн. Аав нь оймс зардаг, ээж нь онцын зүйл хийдэггүй тариачин гаралтай янз бүрийн ногоо зардаг эмэгтэй байсан. Түүнийг урлагтай холбох юу ч байгаагүй.



Аав нь зугаалж архи уудаг, 2эгч  1 ахтай байсан ч тэдэнтэйгээ өөрийгөө холбох дургуй ганцаараа төгс байхыг хүсдэг байсан нь түүхэнд  өөрийнхөө нэрийг  үлдээж чадсан эмэгтэй болж чадсан.Коког 5 нас хүрэхэд ээж нь нас барж өнчирсөн. Аав нь ээж нь нас барсанаас хойш  би 3 хүүхэд өсгөж хүмүүжүүлж чадахгүй гээд «Обади» гэдэг асрамжийн  газар хүүхдүүдээ орхиод явсан.  Коко  2 эгчтэйгээ нэг асрамжийн газар өссөн. Асрамжийн газар бүх охидод цагаан захтай адилхан хар даашинзнууд өмсүүлдэг байсан.

Кокогийн дараа нь гаргасан алдарт жижиг хар даашинз нь урлаг уран сайхандаа ч байгаагүй бөгөөд түүний асрамжийн газар өмсөж байсан хар даашинз болон түүний ээж аав нь худалдаачид байсан нь ч нөлөөлсөн.

Тэрээр тэр жижиг хар даашинзыг бүтээгээгүй харин загварын болгож хүмүүст хүргэж чадсан. Асрамжийн газар л өмсөж байснаас гадаа өмсөж явж байсан хүн нэгээхэн үгүй байсан. Жаахан байхдаа өмсөж байсан даашинзаа хэлбэрийг нь өөрчилж том хүнийх болгосон.


Тэрээр асрамжийн газраасаа гараад түүнд ямар ч мэргэжил байгаагүй нь ойлгомжтой. Асрамжийн газар жижиг сажиг ойр зурын зүйл оеж сурсан байсан. Түүний сонирхол болон бага сага сурсан зуйл нь өөрийнх нь өссөн Мулен гэдэг хотдоо жижиг дэлгүүрт ажилд ороход тус болсон. Тэндээ захиалга авах, хэмжээ авах, чимэглэлийн ажил хийдэг байсан.Коко анх бол дуучин болохыг хүсдэг байсан.


Энэ хажуугийн зураг бол 1902 оны үед авхуулсан зураг нь. Маш туранхай  учир корсет өмсдөггүй байсан. Одоо үед анорексия гэдэг өвчинтэй юм шиг тийм туранхай байсан. Тэр нь ч нөлөөлж шулуун хэлбэрийг моодонд оруулж чадсан.

Тэр үе моод бүтээгч алдарт Поль Пуаре, Пакен, Мариано Фортунигийн мандалтын үе байсан. коко Поль Пуаред л их атаархаж өрсөлддөг байсан.

  Зурган дээр Коко өөрийнхөө анхны оеж байсан костюмнуудын нэгийг өмссөн байна. Коко их нарийхан хүзүүтэй байсан тул тэрийгээ нууж захтай алчууртай цамц өмсдөг байсан. Энэ костюм нь бол яах аргагүй шинэлэг байж чадсан. Хэдий сувдан  зүүлт дээр нь зүүе гэсэн ч тухайн үед түүнд тийн их мөнгө байгаагүй.

Ер нь хувцас хийхдээ үргэлж аль болох өөрийнхөө өө дутагдлыг нуудаг байсан нь түүний загваруудад их нөлөөлж байсан


Коко эрэгтэй хувцсанд маш дуртай байсан. Энэ нь түүний бисексуал байсантай холбоотой. Найз залуу Боя Кепелынх нь хувцаснууд маш их таалагддаг байсанаас түүний цамц, зангиа, галифе өмдийг нь ч өмсчихдөг, өөрөө ч их эрэгтэйлэг дүр төрхтэй байжээ. Тэрээр бусдын хувцсандаа тусгаагүй зүйлийг оновчтой оруулж өгж чаддаг авьяас байсан. Коко урт хэлхсэн шүр сувдыг ч санаачлаагүй моодонд оруулж чадсан. Тэрээр халаасыг ч би бүтээсэн гэж ярьдаг гайхалтай эмэгтэй.

Коко дээдсийн хүрээлэнд орж чадсан, тэр үедээ оросын цагаач сүүлийн эзэн хааны үеэл болох ноен Дмитрий Павловичтэй учирсан. Түүний үеийн үнэхээр сайхан залууд  тооцогддог байжээ. Түүнтэй байх үед Коко загвардаа орос стилийг их оруулдаг байсан. Коко хэзээ ч нэг их өнгө ашигладаггүй байсан нь олон өнгө ихэмсэг тансаг хувцсыг бий болгохгүй гэж үздэг байсан.


Дмитрий Павловичийн төрсөн дүү Мария Павловна Шведын ханхүүтэй гэрлэсэн байж байгаад салаад Парижд ирсэн байсан, Марияд мөнгө хэрэгтэй байсан бөгөөд мөн загварын сонирхолтой байсан нь Кокотой танилцаад сонирхол тэр 2-ын нийлсэн. Тэр үед Коко загварын ертнөцөд нэр хүндтэй олон захиалагчтай болсон байсан үе. Кокогийн хувцаснууд ажиллагаа ихтэй гар чимэглэл ихтэй байдаг байсан болхоор Мария Кокод цагаачилсан гар урлал хатгамал хийдэг орос бүсгүйчүүд бага үнээр ажиллахад ч бэлэн байгааг  хэлж санал тавьж Кокогийн загварын ордонд орос хатгамалч бүсгүйчүүд ажилдаг болжээ.

Коко Шанель 1971 оны 1 сарын 10  таалал төгсчээ. Хувийн амьдрал хайр дурлал нь бүтэлгүй байсан ч тэр нэр алдар, хэмжээлшгүй их мөнгийг өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олж чадсан юм.

"Моод өөрчлөгддөг ч стиль өөрчлөгддөггүй"

Кокогийн нууц ба зөвлөгөө

Шанель хэзээ ч нойргүй хонож ажиллаж байгаагүй. Нойргүй хоносны маргааш гараас юу ч гарахгүй гэж боддог байсан учир өдөрт заавал 7-8 цаг онгорхой цонхтой унтдаг байсан.
Шанель ихэвчлэн жимс ногоо, загасаар хооллодог байсан. Эмэгтэй хүн ажиллаж л байх ёстой, ажил эмэгтэй хүнд эрч хүч өгдөг гэдэг байжээ. Өөрийгөө хайрла, өөрийнхөө чих, нүд, өөрийнхөө бодлыг ,өөрийнхөө нойрыг хайрла гэдэг байжээ.

•    Бүх юм таны гарт байдаг учир тэрийгээ тавьж болохгүй
•    Таны царай зүс 20 насанд ямар байхыг байгалиас заяадаг, 50 тай байхдаа   ямар байх нь таниас хамаарна
•    Эмэгтэй хүнийг хөгшин харагдуулах зүйл бол хэтэрхий баялаг костюм

•    Хөгшрөлт хайраас хамгаалахгүй, харин хайр хөгшрөлтөөс хамгаална

•    Сольшгүй байхын тулд үргэлж өөрчлөгдөж бай
•    Ажиллах цаг бий , хайрлах цаг бий, харин өөр цаг байхгүй

Chanel spring 2010


start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

null
Оранж

Кокогийн киног үзсэн. Аягүү сонирхолтой санагдсий шүүү..... Би усанд нь майр дуртай болохоор мэдээлэл таалагдсий шүү....

Света

Сольшгүй байхын тулд үргэлж өөрчлөгдөж бай... Үнэхээр гоё үг байна аа.

Энэрэл (зочин)

гоё мэдээлэл байна

Зочин

thanks

SUNShine®

Давка: Надад ус нь аягүй хурц санагдаад би түрхэж чаддаггүшд, би зөөлөн усанд дуртай. Кино нь гое шүү.
Света: Харин тэхх
Энэрэл:Зочин: Баярлалаа

Zoya (зочин)

sonirkholtoi tukh baina.

Claudia goe heveerei baina shu
Ene taiz n yaasan tasarkhai yum be

Sunbeauty (зочин)

амьдарч бсан цаг үедээ онцгойг хийж чадсан өвөрмөц хүмүүс энэ хорвоод өнгө нэмж бхым да

secretwish (зочин)

гоё нийтлэл байна

Хөгшрөлт хайраас хамгаалахгүй, харин хайр хөгшрөлтөөс хамгаална... энэ гоё үг бна

аа тийн намайг нэмчихэж, яагаад нэмчихэв их л удаан байхгүй байсансан ккк

SUNShine®

Зоя: Харин тиймээ Клаудия гое байгааз, тайз надад маш их таалагдсан
Санбьюти: Харин тиймээ би жаахан байхаасаа л онцгой хүмүүсийн тухай унших дуртай байсан, эдгээр хүмүүсээс авах сурах юм дэндүү их байдаг.
Секретвиш: аан харин тийн би зочлох дуртай хуудсаа саяхан шинэчилсэн юм. Энд байгаагүй ч чинийхээр угаасаа л зочилдог байсан дөө. Гэснээс чи яагаад л бичихгүй байнаа бүсгүй минь

Che.

Коко Зурган дээрээ их л сонин содон өвөрмөц нууцлагдмал харагддаг, харин амьдрал нь яг л зураг шигээ нууцлагдмал өвөрмөц юм байна.

~Freedom writer~

Баярлалаа.... :)

Зочин

СОНИРХОЛТОЙ БАЙЛАА
КИНОГ НЬ ОЛЖ ҮЗЭХ ЮМСАН
ТЭР РИАННАГИЙН ЗҮҮЛТ НЬ ЯМАР ГОЕ ЮМ БЭ

coco (зочин)

saihan medeeleld bayarlalaa

yesuunuu (зочин)

Saihan bichleg bn! Coco chanel- bol aguu emegtei nadad ih taalagddag. 1.Coco avant Chanel, 2.Coco geed france bolon amerik kinonuud ni bdag. Ghdee nadan France ni ih taalagdsn. Coco oroo France-aas garaltai bolood ch ter uu! Kinogiin zaval uzeerei.. Buur ilu tuunig tanih. medeh bolno.
Ps* Coco avant chanel-iin durd toglosn- Audrey tautou bas ih goy jujigchin

Saihan nitlel oruulsan Sunshine-d bayrlalaa!!!

khulan (зочин)

Sain u? uneheer heregtei medeelel oruuljee.Chi nadad ene coco-n medeelliig iluu olj ugj chadhu? bs ene deer tawisan medeellee nadruu ywuulj tus bolooch tegeh uu? Copy-doj bolku yum aa,guij bn.Nadad oiriin hugatsaand mash ih heregtei bn aa.Neeree channel-n kinog mongol orchuulgataigaar ni haanaas olj uzej bolhu? //za hurdan hugatsaand hariu uguurei nza//
Hundetgesen Khulan

khulan (зочин)

Sain u? uneheer heregtei medeelel oruuljee.Chi nadad ene coco-n medeelliig iluu olj ugj chadhu? bs ene deer tawisan medeellee nadruu ywuulj tus bolooch tegeh uu? Copy-doj bolku yum aa,guij bn.Nadad oiriin hugatsaand mash ih heregtei bn aa.Neeree channel-n kinog mongol orchuulgataigaar ni haanaas olj uzej bolhu? //za hurdan hugatsaand hariu uguurei nza//
Hundetgesen Khulan

bataa

гого шинель ч гоя блгүй дээ гэж

khulan (зочин)

Сайн уу? Үнэхээр хэрэгтэй сайхан мэдээлэл оруулжээ. Channel-ийн өөр мэдээлэл олж өгч чадах уу? Бас нэг юм гуйхад эндээс copy-даж болохгүй байгаа болохоор энэ мэдээлэлээ надруу mail-ээр явуулчих тэгэх үү?? Надад ойрын хугацаанд маш их хэрэгтэй байгаа болохоор гуйж байна шүү.Нээрээ coco-ын монгол орчуулгатай киног нь олж өгч чадах уу? хариу хүлээж байя...
Хүндэтгэсэн Г.Хулан

SUNShine®

Хулан:Сайн уу? Баярлалаа
1. Өөр мэдээлэл гэхээр юу байх уу?
2. зарим хүмүүс хүний хийсэн бичсэн зүйлийг эх сурвалжийг нь ч дурьдалгүй шууд л хуулбарлаад тавьчихдаг тул copy хийж болохгүй болгосон байгаа.
3. Mail хаяг чинь алга байна
4. Киноны хувьд би олж өгч чадахгүй л болов уу уучлаарай

khulan (зочин)

Сайн уу? SUNshine хурдан хугацаанд хариу илгээсэнд баярлалаа. Харин тийм шүү, тэр зүйлээс болгоомжлох нь зөв хэрэг шүү дээ.Би бас сэтгүүлч мэргэжилтэй болохоор баримтыг хуулбарлах,эх сурвалжыг гуйвуулах тал дээр сайн мэднэ.Дээрх мэдээллүүдээ надруу явуулбал сайн байна аа.Бас нэмэлт гэхээр coco-н анхны эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаа мөн загварын компани дэлгүүр эд нараа анх яаж байгуулж байсан гэх зэрэг тал дээр нь илүү олдох зүйлс байвал бас явуулж тус болоорой!миний хаяг tomoko_hulan@yahoo.com шүү!
Хариу хүлээж байя.
Хүндэтгэсэн Г.Хулан

small (зочин)

ajillah zag bii ,hairlah zag bii harin ooor zag bq..... ene vg vneheer amjiltand hvrhiig hvsj baigaa xvmvvst zotiulsn vg um shigee..... tand ih byrllaa :))))))))))))

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)