SUNShine® : Цай уух зуур

Цай уух зуур

Хүйтний улиралд ханиад томуу ч элбэг байдаг. Ханиад хүрсэн үед хэрэглэх болон сэргийлэх зорилгоор 2 арга хэлж өгье.

250 гр зөгийн балан дээр 100 гр архи, лимон хэдэн хэрчимийг, мөн хэдэн хумс сармис хийгээд хутгаад хэд хонуулаарай. Тэгээд ханиад томуу хүрсэн үед халуун цайн дээрээ хийж ууж байгаарай, уугаад хөлрөөд хэвтэхэд  таны ханиад баяртай л болно доо.  Мөн уушгинд сайн шүү. Эртний арга байгаа юм.

Манайд дараах жимснүүд элбэг байдаг шүү дээ. Нэрс, аньс, моль гээд аль ч жимс нь байж болно дээр архи хийж дараарай. Жишээ нь 500 гр жимсэн дээр 300 гр архи.хийж  дарна. Мөн л ханиадны үед цайндаа хийж уухад бол маяг даа. Туршаад үзээрэй. Ханиалгаж байгаа үед тань таны ханиадыг нам дарна даа.

Өвөл болоод бүсгүйчүүд маань өвлийн хувцсаа гаргаж өмсөж байгаа байх.Эсвэл дурлаж дурлаж гоемсог шуба авсан бол түүнийгээ сайхан арчилж, хадгалавал олон олон жил та өмсөөд л явах болно. Шубыг  аль болох өмсөж явах хэрэгтэй, өмсөхгүй хадгалах тусам л мууддаг, яг л хайртай амьтан шигээ салхилуулж байгаарай. Өмсөхгүй далд байгаа ч гэсэн хаяаа уутнаас нь гаргаж салхилуулах хэрэгтэй.

Булга, үнэгэн шубыг  хүн ихтэй газар чихдэлцэхээс татгалзах хэрэгтэй тэгэхгүй бол үс нь унаж, өнгөө алдана.

Туулай, булга, үнэг, хэрэм, тарвага аль ч арьс норох дургуй байдаг. Мэдээж бороонд өмсөхгүй л дээ, нойтон цасанд ч аль болох норгохгүй байх хэрэгтэй, машинаар явах эсвэл шүхэр авж явах хэрэгтэй, зун л шүхэр барьдаг гэж битгий бодоорой.

Хэрвээ норсон тохиолдолд яаж хатаах хэрэгтэй вэ гэвэл газ халуун плитк, парнаас хол байлгах хэрэгтэй. Харин сайтар сэгсрэх хэрэгтэй, мөн хуурай щеткоор самнаарай.

Зөвхөн шкафанд хадгалах ёстой. Чемодан, хайрцаг цүнхнээс татгалзаарай. Хаяа салхинд тавих хэрэгтэй, үслэг эдлэл амьсгалах дуртай байдаг.

Том чөлөөтэй даавуун уутанд л хадгалаарай

Үслэг эдлэл үнэр өөртөө шингээхдээ сайн байдаг учир, эвгүй үнэрээс сэргийлж жижиг алчууранд дуртай усаа түрхээд карманд нь хийчих.

Мольны эсрэг бодисыг кармаанд нь хийхээ мартваа

Хэрвээ цагаан шубатай бол крахмалаар арчиж болно.

Мэдээж аль болох муухай болгохгүйг л хичээх хэрэгтэй. Хэрвээ тоос шороонд дарагдаж өнгө зүсээ алдсан бол хими цэвэрлэгээнд өгөх гэж яарсны хэрэггүй. Хими цэвэрлэгээнд өгөх болсон үгүйг мэдэхийн тулд та шуба руугаа үлээж үзээрэй хэрвээ үс нь удаан тогтохгүй хэвэндээ орж байвал цэвэрлэх болоогүй л гэсэн үг. За тэгээд шубан дээрээ цүнх битгий үүрээрэй гэж хэлэх илүүц бизээ.

Энэ доорх лаазаар хийсэн сүлд модыг хардаа ккккк, хүмүүс хийхгүй юм алгаа. Энэ сүлд модыг хийсэн нөхөр лаазтай ундаа  уух дуртай хүн гэнэ, тэгээд лаазаа хаялгүй балкон дээрээ л хадгалаад байдаг байж

start=-21 , cViewSize=50 , cPageCount=1

29 сэтгэгдэл:

null
Энэрэл (зочин)

аан за мэдэж авлаа тээнкс

XaPXyH (зочин)

500 гр жимсэн дээр 300 гр архи

Гоё сонсогдож байна шүү ...

SUNShine®

Энэрэл: зүгээрээ :)
ХарХун: хэй тийм ч юм байхгүй ээ энэ чинь ханиадны үед цайнд хийж ууна ааайн хэхэхэ шууд вино болгоод уух гэжийшд хэхэхэ. Аливаа юмыг зөв хэрэглэвэл эм болно шүү кккк

XaPXyH (зочин)

Туршиж үзнээ.

ханиад дарахгүй бол гомдол гарана шүү хэ хэ

Зочин

хахаха энэ ёлк юу вэ

Elkhan

Одоо бүр бараашиг эсгэдэг болсон уу гээд уурлаад байхын .....

bataa

архин дээр жистэй цай хийгээд уувал яах бол???

SUNShine®

Хархун: хэхэх тэгээ тэг
Зочин:
Elkhan: Сайн ойлгосонгүйээ :) Хэн уурлаад байна?
Батаа: Хэхэ мэдэхгүймдаа
энэ дээрх арга бол уг нь дарчихаад ханиад хүрсэн үед л хэрэглэнэ. Эхний аргыг бол зүгээр ханиад хүрээгүй байсан ч хааяа уух сайн.

Elkhan

Нэрс, аньс, мойл жимсэн дээр архи хийж дараарай..... Заавар ёсоор хийх гэтэл ....

joe. (зочин)

баярлалаа заавал хийж уунааа сайн зөвлөгөө байна

SUNShine®

Хэхэ ,аль нэг жимсэн дээр нь шүү
бараашиг чинь арай өөр аргаар хийдэг байхаа кккк
Нөгөө аргыг нь хэрэглээрэй, сармис лимон зөгийн балаа хийгээд архи хийхгүй байсан ч болно.

joe. (зочин)

архигүй бол дэмий юмуу хэхэ сармис гэдэг нь жаахан хэцшш байнаа дээр нэг идээд үхэнгээ алдсан шүү нээрээ бөөлжөөд одоо сармис хархаар нэг сонин дурсатж бодогдоод kkkk

selenge (зочин)

End vsleg edlel umsuj bolohgyi zaahan tiimerhyy bnaa. kkk. Amitan tamlaj teryygeer ni gangarlaa geed myyhai haraad hetyy hetyy,

SUNShine®

Joe:баярлалаа, сармис лемон 2-ыг усанд хийгээд хэл хонуулаад тэрийгээ уувал уушиг цэвэрлэдэг юм билээ. Тэрийгээ яг уушигны цагаар нь уувал маш сайн. Уухад хэцүү л дээ гэхдээ эрүүл явья гэвэл хамраа тагалж байгаа д уух хэрэгтэй ккк. Манайх шиг агаартай газар уушгаа цэвэрлэж л байхгүй бол хэцүү хэцүү
Сэлэнгэ: Жинхэнэ юм шиг хиймэл шуба өмссөн ч будаг цацуулах байна даа тээ кккк

Che.

Сайхан зөвлөгөө байна. Хаяадаа витамин с устай хольж уучаал за би ханиад хүрэхгүй гэж дотроо томоос том бодчоол яваад байдийшдээ. хэхэ

selenge (зочин)

harin th kkk

AntiDotE

Гол тэжээллэг зүйл хэрэглээд л, даарахгүй байх нь чухал шүү дээ.
Өвдсөн хойноо биш урьдчилан сэргийлэх дээ шдээ тэ :D.

SUNShine®

Юнайтед: Баярлалаа, тийн тэгээд л бодоод явж байх ч зөв шүү :)
Антидот: тэххх яаг үнэн :D

XaPXyH (зочин)

Ёо хурдан ханиад хүрээсэй туршиж үзхийсан ха ха

Зочин

hahaha ene Harkhun soliotoi yum be tegj baigaad gaihain haniad hurvee chi amnii bilgee gej neg yum bdg biluu gui biluu

ntsoom

хэрэгжүүлээд байнга улаа бутраад гүйх юм байна даа. Сүлд мод гоё юмаа пиво лаазаа өнөөдрөөс хаяхаа болилоо.

Хэрлэн

сайхан зөвлөгөөнүүд байна тэр ханиадны зөвлөгөө аюгүү сайхан таалгдлаа.

blue fire (зочин)

Сайхан зөвөлгөө байна шүү. Сүүлийн хэдэн хоног бүр хүр хүр хийтэл ханиагаад байгаа. Тэр хандийг цайнд хийж уувал оройтсон болов уу? Сүлд мод бас сүртэй харагдаж байна шүү, тийм олон лаазийг уугаад дуусгачихвал ч..

~Freedom writer~

Эхний аргыг ашиглахаар шийдлээ...хихи...Баярлалаа

SUNShine®

Хархун: хэхэх яаахнуу дээ
Зочин: харин тийн ийм хүн гэж байхуу даа :) өвдөх юмсан гэдэг
Нцоом: кккк дандаа хэрэгжүүлээд байж болохгүйээ, сайхан тааруулаад л ккк
Хэрлэн: баярлалаа
Blue fire: Оройтоно гэж байхгүй хэрэгжүүлээд үзээрэй. 2 дахь арга хүчтэй ханиалгыг дарна унтахдаа уугаад унтаарай. 1 дах аргыг бол 7 хоног уухад сайхан эмчилгээ ч болно. Эхний арга нөгөө ц.р ховхруулдаг
Фрийдом: баярлалаа

Ицми (зочин)

цаг үеэ олсон сайхан зөвлөгөө байна. НЦоом чи бидоёр пиавныхаа лаазыг хаяхаа байхад нэг бол ёолкны модтой, нэг бол нэг сайххххан машин авах мөнгөтэй болхым байгаамшдээ хаха.

архий нь дангаар нь хэрэглэчиж болку юу яшиг. амар зүгээр. элдэв янзын аруун мянган цаасны жимс хайж явжийснаас ай

forget menot (зочин)

saihan zovlogoo baina. suld mod ch taalagdlaa.

SUNShine®

Ицми: хэхэх болку шүү болку тэгээд жимстэй дараад тавьчихвал нөгөө олон 9 эхлэхэд бүүр хүйтэрхэд хэрэгтэй шүү ккк. 2 аргаар 2лангаар нь бэлдээд тавьчихаа, ханиад хүрэхэд хүчтэй хортой антибиотик хэрэглэснээс дээр шүү. Иймэрдүү аргаар ханиадаа дарчихвал илүү сайн даа :)
forget menot: баярлалаа

LoveLove

Ханиадны эм ч тэр үслэг эдлэл арчлах ч тэр гоё зөвлөгөөнүүд байна баярлалаа ханиадны 2 дох аргыг туршиж үзнээ энгийн хийхэд амархан юм байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)