SUNShine® : TEDxUlaanbaatar- ″Innovation& Creativity″ миний илтгэл (text&video)

TEDxUlaanbaatar- ″Innovation& Creativity″ миний илтгэл (text&video)



Сайн байцгаана уу?

TEDxUlaanbaatar дээр тавьсан илтгэлээ би дэлгэрэнгүйгээр нь текстээр орууллаа.  Удахгүй видео бичлэг нь бэлэн болно гэсэн. Илтгэл тавина гэдэг амар ажил биш байна лээ. Өөрийнхөө мэддэг чаддаг юмаа ярих хэдий ч олны өмнө 15 минутанд л бүх зүйлээ цэгцтэй ойлгомжтой ярина гэдэг амаргүй юм. Гэхдээ ард нь гарсаан :)

Өнөөдөр би Монгол стилийн өдөр тутмын хувцасны брэнд гаргах мөрөөдлөө хэрхэн биелүүлэх гэж яваагаа та бүхэнтэй хуваалцах гэж байгаадаа баяртай байна.
Эхлээд товчхон өөрийнхөө яагаад энэ мэргэжлийг сонгосон, хэрхэн сурч төгсөөд ямар ажлууд хийж байснаа он оноор нь зурагтайгаар тайлбарлан ярья.
Бид ямар ч мэргэжилтэй байж болно нийгэм цаг үеийн байдал,хөгжил дэвшил аж амьдралын шаардлагаар дуртай дургуй ямар ч ажил хийх тохиолдол байдаг. Өнөөдрийг хүртэл би мэргэжлээсээ гадна олон ажил хийж ирсэн.
1990-1994 Би яагаад энэ дизайнер мэргэжлийг сонгосон бэ гэхээр 10 жилийн сурагч байхаасаа л би бусадтай ижил хувцас өмсөх дургуй онцгойрч хувцаслах дуртай хүүхэд байлаа. Социализмын үед хувцас эдлэл элбэг биш байсныг та бүхэн мэдэх байх. Өмсөхийг хүссэн хувцас нь олддоггүй байсан учир байхгүйгээ бий болгох хүсэл маань дизайнер болоход маань их нөлөөлсөн гэж боддог .
Удалгүй Ардчилал гарлаа......Бидэнд дуртай зүйлээ өмсөж зүүхболомж ирсэн. Би ч 10 жилээ удалгүй төгслөө. Дөнгөж хувийн сургуулиуд байгуулагдаж эхэлж байсан үе. Аз болж хувцас дизайнерын чиглэлийн “Урлах Эрдмийн Дээд Сургууль”-ийг олж хүссэн мэргэжлээрээ сурах боломж олдлоо. Энд сурах үедээ 2-р курсээсээ л хичээлийнхээ хажуугаар нойр хоолоо хасан загваруудаа хийж “Гоёл” наадамд мэргэжлийн дизайнеруудтай өрсөлдөн сургуулиа төгстөлөө оролцож ирсэн. 


2001 онДээд Сургуулиа төгсөхөд ажлын байр байгаагүй, үйлдвэрлэл гэдэг зүйл монголд маань байхгүй ихэнх нь үүд хаалгаа хаасан байлаа. Надад тухайн үед олон хүн хэлж байлаа Монголд наадах чинь ирээдүйгүй мэргэжил гэж... Намайг анх ажилд тоссон газар нь үүрэн телефоны компани байв. Энд2 жил ажиллаад миний хийх ажил биш гээд 2003 онд хамт дээд сургууль төгссөн найзтайгаа хамт хотын төвд салон нээлээ. Өөрсөндөө л ажлын байр гаргахгүй бол бидэнд мэргэжлээрээ ажиллах газар байхгүй байлаа. Хувцас загварын ажлыг бас тийм ч үнэлдэг үе байгаагүй болон олон шалтгааны улмаас үүдээ хааж ажилгүй боллоо.
2005 он. Дээд сургуульд хамт сурч байсан нэгэн найз маань надад ажлын санал тавьсан.Чи орос хэлтэй юм чинь манай оросын банкны салбарт ажиллаач гэхэд би зөвшөөрөөд орсон. Түүнээс хойш тасралтгүй 5 жил банк санхүүгийн чиглэлээр ажиллаж, давхар мэргэжилтэй байхгүй бол монголд амьдрахгүй юм байна гэж бодож СЭЗДС-г санхүүгийн менежмент чиглэлээр төгссөн.


2008 он.Тэгээд нэг өдөр маркетингийн хичээл дээрээ сууж байтал манай багш их гое лекц орсон юм . Тэрийг сонсож сууж байхад гэнэт би ер нь яг юу хийгээд байнаа хүссэн хамгийн дуртай ажлаа хийж байна уу сэтгэл хангалуун байна уу? гэж өөрөөсөө асуух болов. Маркетнингийн хичээл миний нүдийг нээж олон жил мөрөөдөж явсан бие даасан загварын шоугаа төлөвлөсөний дагуу2008 онд амжилттай зохион байгуулсан.
2009 он Шоугаа хийсэний дараа надад АНУ-ын Вашингтон ДС хотод өөрийн монгол маягийн хувцаснуудаараа олон улсын шоунд оролцох боломж олдсон. Шоунд оролцсоны дараа нь АНУ-д ажиллаж амьдран туршлага судалж ажиллах хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч хэдэн жил ирж очин ажилласан.
2010-2012 Америкт мэргэжлээрээ шууд ажилд орно гэдэг мэдээж амаргүй тул би эхлээд оёдолчин ч хамаагүй хийе гэж бодож ажил хайж эхэлсэн. Нэг газраас намайг дуудахад би өөрийн хийсэн хувцаснуудаас авч очиж үзүүлэхэд тэд гайхаж монгол хувцас ямар гое уран хийц оёдолтой юм бэ? энийг чи өөрөө оёсон юм уу гээд намайг шууд ажилд авч байсан. Би оёдолчиноор орсон хирнээ тэнд эсгүүрчин ч хийсэн загвар ч гаргадаг болсон. Харин тэнд ажиллаж байх хугацаандаа би зав зайгаараа өөрийн оюутан байхынхаа бас нэгэн мөрөөдлийг биелүүлж Хувцасны Дизайн гэдэг номоо бичиж эхэлсэн. Америкт байхдаа би номын санд нь их суудаг байсан. Биднийг оюутан байхад гарын авлага ном сэтгүүл хомс багшийн заасан лекц хичээлээрээ л явдаг байсан. Интернет ч монголд сайн нэвтрээгүй байсан үе. Бидэнд үзэж харах ном байдаггүй байсан тэгээд 10 жил өнгөрсөн ч тэр чиглэлийн ном байхгүй байсаар л байв. Тэгээд монголдоо ирээд номоо хэвлүүлчихээд эргээд Америкт ажиллаж байсан газраа очиход надад Нью-Йорк хотод ажиллах боломж олдсон юм.
Нью-Йоркод ажиллаж байхад нэг зүйл санаанд маань ордог байв. Моод монголоор дуусдаг гэж нэг үг их хэлэгддэг байсан даа. Яагаад моод монголоор дуусах ёстой гэж, яагаад бид үргэлж хоцрох ёстой гэж боддог байсан. Тэгээд би энэ том хотод юугаараа ялгарч болох уу? Юу хийвэл ямар загвар хийвэл хүмүүс их сонирхох бол гэж бодож хотоор их явдаг байсан. Нэг өдөр харин өөрийнхөө хийсэн монгол маягийн хантаазаа жинсэн өмдөн дээр өмсөөд явж байсан чинь тэр өдөр маш их хүмүүсээс гое үг сонссон, ямар гое юм бэ? энийг хаанаас авсан бэ гээд л. Тэгээд орой нь ирээд би нилээн бодлоо. Нойр ч хүрэхгүй байв.
Тэгээд Нью-Йорк хотод байх үед надад mongolian style хувцас хийж үйлдвэрлэж хүмүүст Mongolian Style-г түгээе гэсэн санаа орж ирж монголдоо ирээд энэ санаагаа хэрэгжүүлхээр ажиллаж байна.
Бид монгол улсын хөгжил муугаас болж бид хоцронгуй яваа гэж ярьдаг. Үнэндээ бид одоо маш нээлттэй нийгэмд амьдарч байна, ямар ч мэдээллээс хоцрохгүй дэлхий дахинтай хөл нийлүүлэн алхах боломжтой үед амьдарч байна. Улс орон маань хөгжихийг л хүлээх биш хувь хүн бүр өөрсдийгөө хөгжүүлхээс л хөгжил эхэлнэ.
Манай монгол үндэстний хувцас маш баялаг хэзээ ч өөрчлөгдөхгүй хэвээрээ байсаар байх болно харин бидэнд монгол стилийн өдөр тутмын хувцас хэрэгтэй байгааг олж харсан. Бидэнд өдөр тутамдаа монгол уламжлал гар урлал нь бага ч гэсэн хадгалагдсан хувцсыг монголчууд маань өмсөөсэй гэсний үүднээс би өөрөө бусдад үлгэр дууриалал үзүүлэхийн тулд монгол стилийн хувцсаар хувцаслаж бусдыг уриалан дуудаж байгаа. Энэ ажлынхаа хүрээнд би Social media-г ашиглан түгээн дэлгэрүүлэх сурталчлах ажлаа эхлүүлээд байгаа. Энэ ажлынхаа хүрээнд 3 блог хөтөлж байна, Facebook page- ээ ажлуулж байна.Themongolianstyle сайт нээж ажлуулна гэж бодоод хаягаа авсан байгаа. Монголд маань хүмүүс маань хэрхэн хүлээж авах бол гээд Page-дээ монгол стилийн загваруудын зургуудаа оруулж эхэлсэн, гэтэл үнэхээр гайхалтай хүлээж авсанд маш их баярласан. Маш их хүмүүс худалдаж авах, захиалах саналууд ирж би ачааллаа дийлэхээ больсон. Энэ юуг харуулж байна вэ гэхээр эрэлт хэрэгцээ байна, монголчууд маань монгол стилийн хувцсаа өмсөхийг хүсч байгаа юм байна гэдэг нь харагдаж байна. Өнөөдөр бид өөрсдийн бүтээсэн бус гадныхны бүтээсэн эд зүйлсийг л хэрэглэж байна.
"1990 оноос өмнө Монгол улсын аж үйлдвэрийн салбар нь үндэсний нийт орлогын гуравны нэгийг бүрдүүлэхийн зэрэгцээ ажлын байр олгогч томоохон салбарын нэг байсан байна. 2001 он хүртэл нийт ажлын байрны 55%-ийг бүрдүүлж байсан гэсэн тооцоо байдаг юм байна. Мөн бэлэн хувцасны томоохон зах зээл болох АНУ 2005 онд Монгол улсад олгож байсан экспортын квотыг дуусгавар болгосноор гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан үйлдвэрүүд нь үйл ажиллагаагаа зогсоож Монгол Улсын оёдлын үйлдвэрлэлд ихээхэн хүндрэл учруулсан. Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг алдаатай хувьчилсаны улмаас дийлэнх нь дампуурсан"

Өнөөдрийн байдлаар монголд 10-аад л оёдлын үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдний ихэнх нь уул уурхайн ажлын болон дүрэмт хувцас үйлдвэрлэж байна. Харин салонууд жижиг оёдлын газрууд олноороо ажиллаж байгаа. Одоо бидэнд монгол улсынхаа хэмжээнд тохирсон оёмол үндэсний брэндүүд хэрэгтэй байна, монгол хүмүүсээ өдөр тутмын хувцсаар хангачихдаг үйлдвэрүүд бий болгох хэрэгтэй байна. Эхлээд гадагшаа гаргах гэж ярихаасаа өмнө бид бүх хувцсаа гаднаас л авдаггүй болмоор байна. 

Төгсгөлд нь арга хэмжээний үеийн зургууд болон слайдуудаас орууллаа.







Бүх зургуудыг оруулж барагдахгүй тул Facebook-рүү орж үзэж болно.

Видео бичлэг:  http://www.youtube.com/watch?v=KX5guoCoG-A

Энд монголд байдаг бүх л түүхий эдийг ашиглаж болхоор загварууд байгаа. Мэдээж манайх даавуу үйлдвэрлэл байхгүй болхоор зарим нэгэн даавууг хил залгаа орнуудаас авч хольж ашиглаж болно. Харин савхин эдлэл, ноос ноолуур, арьс шир үслэг эдлэлүүдээ ашиглан сайхан монгол стилийн загваруудаа хийж бүтээж болох юм аа. 
Монголынхоо үйлдвэрлэлийг хамтдаа сэргээцгээе хөгжүүлцгээе.
Бидэнд дахин давтагдашгүй өөрсдийн онцлог баялаг сэдэв их бий. Бид даган дууриах биш өөрсдийн байгаа үнэт зүйлсүүдээ ашиглан дэлхийн дахинд монгол стилийн өдөр тутмын хувцсаа танигдтал өмсөцгөөе гэж уриалмаар байна.
Төгсгөлд нь моод монголоор дуусах биш Монголоор эхлэх цаг их ойрхон байгаа шүү гэсэн ерөөлтэй үгээр өндөрлөе.

Анхаарал тавьсанд баярлалаа
start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
@@ (зочин)

AMJILT AMJILT

maybe (зочин)

Мундаг.

baidag l negen (зочин)

hi ih udaan tanaihaar oroogui bna bid 2 chin on jav yum baileeshdee namraas mgl d ochood gants gaduur umsuh yum hiilegnee ajiliig chin tegj l demjiidaa za ajilaad bai amjiltand hureh n todorhoi

jargal (зочин)

goe iltgel boljee
Goood luck Sunshine

tinkerhen

ta l mongoliiig min zagwariig hugjuuleh hun bndaa ulam ih hicheegerei tanid amijilt husie :*

Үнэн үг

Үнэхээр гайхалтай. Үг үсэг бүрийг нь шуналтайгаар уншлаа. Амжилт!

mundag yum (зочин)

mundag yumaa amjilt husye.FB deer page iig chin uzsen, ih goy zagvaruud bna lee, mongoldoo ochihooroo uilchuulnee. odoo zahialgaa diilehgui bolj bgaa bol dooroo humuus avaad oyodliin uildveree neegeed tom goy uildvertei bolooroi gej yerooy. harin ene TEDex deeg yanziin goy mongol zagvarai huvtsasnaaasaa omsson bol te

Зочин

гоё илтгэлбайна, мундаг юмаа. улам өндөр амжилт хүсье.

SUNShine®

thank you all :)

Цэцгээ

So creative women. I proud of you:)

Tsengel (зочин)

Үнэхээр гайхалтай....

luka (зочин)

Моод Монголоос эхлэх цаг ойртсоор...

undraa (зочин)

Би ажилд орохоороо таниар хувцас хийлгэж өмснөө гэж бодоол яваад байгаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)