SUNShine® : about Halloween

about Halloween

Дэлхийн хамгийн эртний бөгөөд далд агуулгатай нууцлаг баяр юм. Хэллоуин нь хар дом ба христийн шашны зан үйл холилдсон баяр, тэгээд ч муу хар хүч эсвэл сайн хүчнийх эсэх нь тодорхойгүй.  Хэллоуины шөнө манай хорвоо ба шидэт ертөнцийг заагласан хөшиг сөхөгдөн, бүгд бие биеэ харах боломжтой, тэр бүү хэл нэг ертөнцөөс нөгөөд амархан шилждэг гэнэ. Далдын хүч болон сүнсүүд сэрдэг шөнө хүмүүс тэдэн шиг хувцаслаж, талийгаачидтай харьцаж, мэргэ төлөг хийж болно. Харин хорон санаат буг чөтгөр, шулмыг аргадахын тулд айл хэсэж, амттан, хоол унд гуйх ёстой. Хэллоуины баярын гол бэлгэ тэмдэг нь хулуу. Хулууны зөөлөн хэсгийг ухаж аван дотроос гэрэлтүүлэн бие биеэ айлгадаг заншил анх Жек гэгч төмрийн дархнаас үүдэлтэй .

Саяхан болтол зөвхөн америкчууд, канадчуудын баяр байсан бол одоо Ази, Европ гээд бараг бүх тивд Зул сарын дораа орохоор өргөн тэмдэглэдэг болжээ. Христийн эринээс өмнө Англи, Ирланд, Хойт Францын нутагт кельтийн омог аймгууд амьдарч байжээ. Онгон шүтлэгт кельтчүүд Нарыг тахин шүтдэг бөгөөд 10-р сарын 31-нд гол баяр Самхэйны өдрийг тэмдэглэдэг. Ургацын баяраа хийж, хуучин оноо үдэж, шинэ оноо угтдаг энэ өдрийг амьдралын эхлэл төдийгүй үхэл ирдэг өдөр гэж тэд итгэдэг байв. Самхэйн нь тэднийхээр үхэгсдийн эзэн, харанхуйн хаан гэнэ. Намар өвлөөр солигдох энэ шөнө залуухан, гоо бүсгүй Самхэйн өнгөрсөн ба одоогийн хаалгыг нээдэг тул зэрэгцээ ертөнцүүд хоорондоо харьцдаг. Ингээд хүмүүс оршин буй цаг хугацаандаа баригдалгүй мөнхийн орон зайд өөрийн байр сууриа мэдэрдэг. Гэвч өөр орон зай, цагхугацаанд шилжихэд маш хэцүү, яагаад гэвэл Хэллоуины баярын баатрууд, чөтгөр шулмууд, сүнсүүд тэр хаалгыг манадаг юм байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр одууд halloween  тэмдэглэсэн. Алдарт модел Хайди Клум түүний нөхөр дуучин Сил нар жил бүр уламжлал болон зохиодог Hallowwen party  нь олны анхаарлыг татахуйц гол үйл явдал болж өнгөрсөн байна. 4 хүүхдийн ээж Хайди нөхөртэйгээ  хар хэрээ болсон байна.

Гвен Стеффани гэр бүлээрээ , хүүхдүүд нь динозавр болчихож

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
Ицми (зочин)

өө найс

Baysaa (зочин)

terelj hotel deer bolson Halloweend ochson
hachin l yum bolj baina lee

Арслантай авдар (зочин)

Хүн айж цочмоор л хувцас өмсдөг баяр гэлүү?
Баяраа ч хат дөө кххх

SpySec

манай блогчид Halloween тэмдэглэвэл үнэн гоё болох байх даа

шинэ ээж

ёстой гоё оо.. монголчууд зуны сардаа нэг иймэрхүү баяр хийдэг бол мөн гоё ооо.. гэр бүлээрээ жагсаад л .. яаг л бразилийн карнавал энэ тэр шиг..

SUNShine®

Ицми: эднүүс халлоуины хувцсаар наадчдын байна
Баясаа: Тийм үү, сүүлийн үеээс л хийж байгаа болхоор хүмүүс нээх ач холбогдол өгөхгүй байгаа байхөө
А/авдар: хэхэх баяр баярдаа эртний баяр шүү кккк
Спайсек: эээ мэдкү ноднин шинэ жилээр маскарад боллоо гэсэн цөөхөн хүн масктай ирсэн шд
Шинэ ээж: Харин тэмдэглэвэл жинхэн утгаар нь тэмдэглэвэл гое доо тээ. Манайх чинь зун монгол хувцсаараа гоецгоое гээд наадам хийдэг болоод хүмүүс ч идэвхтэй оролцдог болсон байна лээ шүү :)

Baysaa (зочин)

suuleesee 2 dah bol bolomjiin khuvtsas baina shd neg malgai budalt tegeed l boloo tegsen hirnee cool haragdaj baina

ntsoom (зочин)

гоё юм аа тэ. Бүгдээрээ олуулаа нэг сайхан баярлаж сурах юмсан даа. Гоё хувцас өмсөөд л сайхан юм яарилцаад л

Elkhan

Олон баяр нэмэгдэж байгаа нь ...
Олон шашин нэмэгдэж байгаа гсэн үг үү ...
Дараа нь яах бол...

~Freedom writer~

Энд найзуудтайгаа хамт тэмдэглэсэн. САйхан болсон шүү. Бид хэд өмсгөл өмсөөгүй ч гэсэн нүүрээ янз янз болгоод будаад орсон...Хөгжилтэй баяр шүү

Зочин

halloween i umsgul huvtsas zarah hun baina uu?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)