SUNShine® : РЕМБРАНТ Хармес ван Рейн

РЕМБРАНТ Хармес ван Рейн

Хүнийг хайрлах их хайр, аз жаргалтай амьдрах амьдралыг Рембрант хүн төрөлхтөнд гэрээслэн үлдээсэн юм.


Дүрслэх урлагийн түүхэнд нэр хүндтэй байр суурийг эзэлдэг гайхамшигтай зураач бол яа аргаргүй Рембрант мөн. Түүний бүтээсэн гайхамшигтай бүтээлүүд нь дүрслэх урлагийн түүхийн сод бүтээлүүд хэвээр байсаар л байна. Цаг хугцаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь улам бүр нэмэгдэж, алдар нэр нь   цуурайтсаар л байна. Агуу зураач Рембрант Голландад хөрөнгөтний бүгд найрамдах улсын дэг жаяг тогтоод байсан 1606 оны 7 дугаар сард тээрэмчний нэр бүлд  мэндэлжээ. Испанийн булаан эзлэгсдийн  эсрэг байгуулсан гавьяных нь төлөө Лейдэн хотынхонд барьж өгсөн сургуульд Рембрант 14 настайдаа элсэн оржээ. Эртний сонгодог ид шидтэй ертөнцтэй хэрнээ хүн амын тэн хагас нь өлсөглөнгийн аман дээр тулаад байсан нь залуу зураачид маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн байна. Дэлхийн урлагийн томоохон төв болсон Голландын нийслэл Амстердам хотод хагас жил хэртэй ажиллаж амьдарсан Рембрантад урлагийн шинэ шинэ ололт амжилтуудаас хүртэхэд ихээхэн түлхэц болжээ. Энэ үеээс эхлэн эртний Грек, Ром, библийн домгуудыг илүү сэтгэл хөдлөлийн амьд шинжтэй болгохоор эрмэлзэн амьдралын жижиг сажиг зүйлүүдээр баяжуулахын сацуу хамгийн гол нь хүний зан чанарыг гайхалтай гүн гүнзгий тусган харуулж эхэлжээ.

Яг энэ үед түүний бүтээсэн урлагийг хэн ч анзааралгүй өнгөрч чадаагүй. 1630 онд Рембрант эрчимтэй хөдөлгөөнтэй, гое тансаг бароккогийн урсгалд татагдсан он жилүүд байлаа. Тэрээр библийн болон домгийн сэдэвт бароккогийн урсгалыг зоригтой хослуулж байсан юм.
Түүний хувийн амьдрал бусад суутнуудын адил хэцүү бэрх, аз жаргал, гуниг гутрал гээд олон зүйлүүдээр дүүрэн байсан юм. 1632 онд Амстердамд суурьшихаар  мрсэн Рембрантад нутгийн мэс засалч эмч нарын  холбоо өөрсдийн гишүүдийн хөргийг зурах захиалга өгчээ.

Зураач “Эмч Тульпынанатомийн хичээл” бүтээлдээ бүлэг хүмүүсийн  хөргийг хальснаас эрс өөр байдлаар шийдсэнээрээ алдаршив. Талийгаачийн шарилд задлан хийнгээ тайлбарлан ярих багшийг анхааралтай сонсож буй хүмүүс хэдийгээр  эрх тэгш байдалд орших ч сэтгэл санааны хувьд Тульп-д захирагдсаныг зохиомжийн төвийн гэрэл улам ч тодотгоно. Энэ үеээс эхлэн амстердамын баячууд хөргөө өрсөлдөн захиалах болжээ.  

Саския

1632 онд Рембрант Амстердам хотод ирж Саския хэмээх бүсгүйтэй танилцаж, хайр дурлалаараа ханилан аз жаргалтай 10 жилийг хамтдаа өнгөрүүлжээ.  Энэ үед Рембрант хөрөг зурагт онцгой амжилтанд хүрснийг “Саскиягийн хөрөг”, “Өөрийн хөрөг” зэрэг олон тооны бүтээл нь  гэрчилнэ.

Найз нөхдийн тоо нэмэгдэн, захиалга ихсэн, түүнд итгэн ирэх шавь нар багширч эхэллээ. Эдгээр жилүүдэд олон алдартай бүдээлүүд хийсний нэг нь хайртай эхнэр Саскиягаа дөрөв харан “Даная” хэмээх хамгийн алдартай зургаа зуржээ.

Даная

Рембрант насан туршдаа гэрлийг хэрхэн ашиглах талаар судалсны дүнд гэрлийн хүчэээр гол дүрүүдээ тодотгох аргыг онцгой сайн  эзэмшжээ. Гэрэд сүүдрийн хосгүй тоглолтыг гайхуулсан домгийн сэдэвт “Даная ”бүтээлдээ ер бусын тохиолдлыг сэтгэл догдлон харж буй бүсгүйг дүрслэжээ. Хэвтэж байгаад өндийсөн, баруун гараа урагш сунгасан зэрэг нь сэтгэлийн догдлолыг иэлрхийлэх оновчтой шийдэл болсон байна.
Данаягийн биеийн зөөлөн дулаан илчийг гэрэл сүүдрийн нарийн ялгарал, өнгийн тансаг тоглолтоор гаргаж өгсөнд бүтээлийн агуу их үнэ цэнэ оршино.
Рембрантын зургийн захиалгын тоо буурч, зураач олон олон нийтийн хооронд илт зөрчилдөөн гарах үед хайртай эхнэр нь Саския нь нас  барсан нь зураачид хүнд цохилт болжээ. Түүний уран бүтээлийн аз жаргалтай байдал үгүй болж, гэрэл гэгээ  үүрд холдон одлоо.
Голландын баатарлаг эрсийн тухай Рембрантын “Шөнийн харуул” зураг өгүүлнэ. Ахмад Банниг Кокын буудлагын хорооныхны захиалгаар бүтээсэн эл бүлэг хөрөг зурагт дайчид ёслолын жагсаалаар бус харанхуйгаас гэнэдүүлэн орж ирж байгаа мэт дүрслэгджээ. 16 хүний хөрөг зурах захиалгатай байсан боловч санамсаргүй дүрүүдтэй нийлээд 30 шахам дүрийг бүьээсний дотор олны дунд гэрэл цацруулан  байх бяцхан охин эрс тэрс харьцааны төв цэг болон үзэгчдийн анхаарлыг татна.

Шөнийн харуул

Хайртай эхнэрээ нас барсны дараа Рембрант үйлчлэгч бүсгүйтэй гэрлэсэн нь үлдсэн амьдралд байсан хамгийн дотны нөхөр түшиг нь байлаа. Гэвч энэ гэрлэлт түүнд аз жаргал авчирсангүй харин ч бүр захиалагчдаас нь улам бүр холдуулан, өдөр ирэх тусам ядууран хоосорч байлаа.  Рембрант үлдсэн амьдралдаа зөвхөн өөрийн дотны хүмүүстээ зориулан зураг зурж байлаа. 100 гаруй өөрийн хөргөө зурж үлдээсэн байдаг нь дүрслэх урлагийн түүхэнд хөрөг зургийн судалгаа болон үлджээ.
Рембрантыг хөдөлмөрийн чадваргүй гэж үарласан 1656 оноос түүний хамгийн эмгэнэлтэй үе эхэлжээ. Хамгийн орй дотны найз нөхөд нь хүртэл Рембрантаас зайгаа барьж, эхнэр хүүхэд хоёр нь мөн нас барсан  нь давхар уй гашуу боллоо. Гэвч энэ уй гашуу бурхнаас хүн төрөлхтөнд бэлэглэсэн зураачийг дүрслэх урлагаас холдуулж чадсангүй. Харин ч энэ үедхийсэн бүтээлүүдэд дахин давтагдашгүй сонгодог бүтээлүүд болж чаджээ.

Зовж доромжлогдсон, хүнд хэуүү үед энэрч өршөөх хүний ууч сэтгэлийн сайхныг харуулсан “Тэнэмэл хүү эргэж ирсэн нь” хэмээх бүтээлийг Рембрантын уран бүтээлүүдийн хамгийн оргил нь гэж судлаачид тайлбарладаг. Энэхүү бүтээлээ нас барахааса 1 жилийн өмнө бүтээжээ.

Рембрант ядуурал, мартагналын дунд насан эцэслэжээ.

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Zoska (зочин)

Yag gerel tusgachihsan yum shig zurdag baisan yum bna
Goyo tuuh baina

Xe Xe (зочин)

Shuniin kharuul zurgiig yaj zurj baisan talaar erdemted sudlaad Tv eer garch baisan. Khun bolgoniig neg dor bish tasalj zursan yum shig baigaa yum. Bugd neg dor yum shig murtluu detalchlaad kharkhad tus tusdaa biee daasan kharagddag. Ter anatomiin khicheeltei zurgan deer ch gsen.

Undriga (зочин)

Авъяастай хүмүүс азтай ч юм шиг, азгүй ч юм шиг амьдрах юм даа...хмммм

ntsoom (зочин)

Зураач нарын бүтээл нас барсныых нь дараа их үнэтэй болдог гэсэн шд яагаад_дахин давтагдахгүй бүтээлүүд болдог болохоор

SUNshine (зочин)

Зоска: Харин тиймээ, дээд сургуульд 1-р курст урлагийн түүх гэдэг хичээлдээ би их дуртай байлаа.
Хехе: Харин тийн чи харин зургийн тайлбарын дутууг нь нөхөөд бичсэн байна баярлалаа
Undriga: Би бол түүхийг бүтээгч авьяастай хүмүүсийг азтай гэж боддын :)
Нцоом: Тийм шүү, тэд тэр бүтээлээ дахиад зурсан ч дахин давтагдахгүй юм даа

soulmate (зочин)

мундаг бүсгүй шүү...гоё бичлэг байнаа

энэ муу толгой тогтоогоод авч дөнгөдөг бол сайхан цэнэглэж өгч байна даа саншайн маань...

SUNShine®

Soulmate: Sunshine нь өөрийнхөө мэддэг зүйлээс л мэдэхгүй нэгэнд нь хэрэг болох болов уу л гэж бичлэг оруулдаг даа. Үргэлж зочилж байдагт баярлалаа.

тулга (зочин)

Salute их сайн бичлэг болжээ. Би одоогоор Рембрантдыг судалж байгаа энэ надад маш их хэрэг боллоо баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)