SUNShine® : Айрис Апфел (Iris Apfel)

Айрис Апфел (Iris Apfel)

 Та бүхэндээ дэлхийн загварын ертөнцөд алдартай 92 настай гайхалтай загварлаг сайхан бүсгүйг танилцуулья :)

Товч намтар: Айрис Апфел 1921 оны 8-р сарын 29-нд Нью-Йорк хотод оросын цагаачлагч гэр бүлд мэндэлжээ. Тэрээр Нью-Йоркын их сургуульд урлаг судлалаар сурч мөн зургийн сургуульд ч явдаг байсан байна. 1948 онд Карл Апфелтэй гэр бүл болсон.

Өнөөдөр тэрээр гоо сайхны  М.А.C компанийн нүүр царай төдийгүй өөрийн нэрийн гоёл чимэглэлийн "Iris Apfel Jewellery" гаргахаар ажиллаж байна. Мөн стиль моод загварын талаар лекц уншдаг гайхалтай завгүй бизнес эмэгтэй. 

Айрис, яриагаа шууд таны олны анхаарлыг татдаг зүйлээр эхлэе.Таны хувцасны шүүгээний талаар?

Тиймээ миний хувцаснууд Нью-Йорк дахь байрны маань 3 өрөөг эзэлдэг. Би 91 настай 8 сард 92 хүрнэ.

Та хувцаснуудаа хамгийн сонин содон байдлаар хослуулан өмсдөг. Эргэн тойрны хүмүүс таны энэ авангард гоёлуудад яаж ханддаг вэ?

Би гангалах дуртай, эргэн тойрны хүмүүс юу гэж бодох нь надад ердөө хамаа байхгүй. Би ямар нэгэн үдэшлэгт явахдаа бэлтгэх үйл явц маань үдэшлэгээсээ илүүтэй таалагддаг. Магадгүй би урд насандаа цуглуулагч, анчин, аянчин байсан байх. Би юм хайх тэр үйл явцаас маш их таашаал авдаг. Миний хамгийн дургуй зүйл бол дэлгүүрт ирэхэд шинэ гарсан загварыг тайлбарлах худалдагч нарт. Хэн нэгний тусламжтайгаар бус өөрөө эрэл хайгуул хийх дуртай учир нь надад хувцасны анчин гэдэг мэдрэмж төрдөг. Эхэндээ би хувцсыг нь худалдаж авсан дизайнеруудтай танилцахаас айдаг байсан. Тэдний хувцасны загварынх анхны байдлыг нь өөрчилж өмссөнийг маань харахаас нь эмээдэг байв. Гэхдээ үр дүн нь тэдэнд таалагддаг байсан.

Та ямар зарчмаар хувцаснуудаа хооронд нь хослуулдаг вэ? Хичнээн цаг зарцуулдаг?

Миний нууц их амархан. Би зүгээр л таалагдсанаа л өмсдөг. Би хэзээ ч дэлгүүр рүү тэнд байгаа бүх гоёлыг авах гэж явдаггүй. Таалагдсан нэг хувцас сонгоод л байгаа хувцаснуудтайгаа хослуулдаг. Би маш амархан хослуулдаг тэгж их цаг зарцуулдаггүй. Миний хувьд хувцас маш чухал ч би хамаг цагаа хувцас хослуулан өмсөхдөө зарцуулдаггүй, надад хийдэг өөр олон ажил бий. Тэр битгий хэл өнөөдөр юу өмсөх вэ гэж бодох зав ч байдаггүй гэж хэлж болно.

Та цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?

Би музей, эмнэлэг, дээд сургуулиудтай их ажилладаг. Юу өмссөн байгаагаа бодох ч үгүйгээр музейгээр явах дуртай. Сэтгэл санаа тавгүй үед би зүгээр л жинс свитер өмсдөг. 40-д өнд америкт жинсийг анх өмссөн эмэгтэйчүүдийг нэг нь би. Маш удаан хугацаанд эрэгтэй жинс худалдан авч өмсдөг байсаны учир нь эмэгтэй жинс хийж чаддагүй байсан.

Сайхан гое хувцаслах санхүүгийн чадамжийн талаар таны бодол?

Миний стилийн тухай «Rare Bird of Fashion: The Irreverent Iris Apfel» номыг бичсэн зохиогч Эрик Боман надад нэг удаа хэлэхдээ: Хэт их мөнгөтэй хүн бол хүссэнээ дуртайгаа аваад өмсөж чадна. Хэрвээ хүний мөнгөний бололцоо муу бол тэр хүний сэтгэн бодох чадвар илүү хөгжих боломжтой. Мэдээж төрөлхийн стиль хэв маягтай мэдрэмжтэй хүн гэж байдаг, хэрвээ төрөлхийн мэдрэмжгүй бол тэрэн дээрээ ажиллаж хөгжүүлж болно. Нэг үгээр бага ч гэсэн бүтээлч хүн болж болно.

Загварын аль үе таны хамгийн дуртай нь байсан бэ?

Өнөөдрөөс бусад үе надад бүгд таалагддаг байсан. Өнөөдрийн залуусыг би ойлгохоо байсан. Зарим нэг нь аятайхан хувцасласан байхад зарим нь форм шиг л хувцасласан нь байна. Ихэнх залуу хүмүүс их бохир хайш яайш замбараагүй хувцаслан явж байна. Үнэнийг хэлэхэд өөрийгөө тордоогүй охид бүсгүйчүүдийг хараад миний сэтгэл эмзэглэдэг.

Таныхаар жинхэнэ эмэгтэй хүний гоо сайхан гэж юу вэ? Мөн сайхан хөгшрөхийг мөрөөдөж байгаа эмэгтэйчүүдэд та юу гэж зөвлөх вэ?

Коко Шанелийн хэлсэн үг байдаг даа. “Залуу харагдахыг хэт хичээсэн оролдлого эмэгтэй хүнийг хамгийн их хөгшин харагдуулдаг Та юу ч хийсэн, танд хичнээн их мөнгө байсан ч 80 насандаа та 30 тай харагдахгүй. Тэгж их мөнгө хайран цагаа дэмий зүйлд үрэх хэрэг байхгүй. Эмэгтэйчүүд ботокс нүүрэндээ шахах бус толгойндоо ухаан нэмж л явбал дээр гэж боддог.

Хэрвээ гадаад төрх нь тийм сайхан биш бүсгүй хүн бол яахав?

Хэрвээ гаднах төрх чинь тийм сайхан биш гэж боддог бол тэр чинь нэмэх тэмдэг гэж болно. Бүх хөөрхөн сайхан гэж бодож явдаг байсан хамт сурч байсан охид бүсгүйчүүд бүгд бүхий л амьдралынхаа турш өөрийнхөө хөөрхөн сайхан гоо сайхнаа алдахаас айж явсаар ирсэн. Тэд хэтэрхий хөөрхөн учраас өөртөө,өөрийгөө хөгжүүлэх зүйл хийгээгүй ирсэн байдаг. Нас нь явах тусам л тэд гоо сайханаа бага алдах дээрээ л ажилласаар ирсэн. Харин гаднах төрх чинь тийм сайхан хөөрхөн биш бол та өөрийнхөө бусад сайхныг хөгжүүлж байдаг. Та тийм хүний анхаарал татхаар царай зүстэй биш бол таньд сайхан хөөрхөн харагдах боломж нь илүү байдаг. Хэрвээ та сайхан хөөрхөн бол - зүгээр л хөөрхөн сайхан өөр юм байхгүй.


Бурхан минь гэж үнэхээр л аваар осолд орж эсвэл буратино шиг хамартай л биш бол би гоо сайхны мэс засалд орохыг дэмждэггүй, би өөрийнхөө насаар гоёдог. Нүүрээ ч нэг их буддаггүй учир нь үрчлээтэй нүүрэнд минь завсраар нь будаг орвол их муухай харагдана.

*

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
ooyoo (зочин)

Зиа энэ эмээ чинь харин цоглог эмээ юу гүй юу :P, сайхан бичлэг байна

Зочин

zuult goe chimegleluud n yamar goe yum ve
bas nudnii shil n :)

ariuntungaa (зочин)

Saihan medeelel bna

Zochin (зочин)

Coolest old lady!:)

Urwagch

amazing

Chimeg (зочин)

Yamar uxaantai yum be.

SUNShine®

@Ooyoo @Зочин @ariuntungaa@Zochin@Урвагч@Chimeg
:) харин тиймээ би бүсгүйчүүдийг хэдэн настай ч байсан хамаагүй үргэлж өөдрөг өөрсдийгөө үргэлж эрч хүчтэй залуулаг байлгаж урдаа зорилготой байгаасай гэсэн үүднээс энэ ярилцлагыг оруулсан юм.

secretwish (зочин)

юуун гоёын, ингэж хөгширч арай чадахгүй байх, тэхдээ танагтай хөгшрөхийг хичээнээ кккк

болор

Сайн уу? Ингэж хөгширөх юмсан. Би ч чадахгүй энэ тэр гэхгүй ээ ийм эмгэн болохын төлөө урагшаа кккк. Нээрээ намайг мартаагүй гэж найдая. Би том охиндоо таны нэрийг өгсөн шүү

болор

Миний охиныг Батхүлэгийн Юмжир гэдэг. 2011 оны 02 сарын 11нд төрсөн

エンフシ

Цоглог хүн бна даа . Хүн гэснээс манай монголын 50 гарчаад дондогмаа болчоод яваад байгаа хүнүүсээс дээр хүн бна даа хүн өөрийгөө хөгшин гэж бодохгүй залуу сэтэлгээтэй хүн бна даа :D

new (зочин)

hehe tsoglog ymaa

heegii (зочин)

KOKO CHANEL unen agyy hun uymaa zalyy haragdah oroldlogo emegtei huniig hamgiin ih hugshin haragdyyldag gej unen shuu, za iim emee bolhiin tyld odoonoos iim baih estoi bhdaa,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)