ТОРГО

Би жаахан байхаасаа л торго гэдэг даавуунд дуртай байлаа. Энэ нь юутай холбоотой гэхээр нэгэн үе аав маань хувцасны зураачаар ажиллаж гэрээр дүүрэн торго дурданы өөдөс байдаг байсан юм.Би ч тэрүүгээр нь тоглоод л. Миний аав театрын дуучид бүжигчид бүгдийнх нь хувцасны зургийг зурж улсын зардлаар хятад, энэтхэг, франц улс  руу хувцасны  даавуу материал сонгохоор явж байсан. Улсын баяр болгоноор шинэ концертуд тавигдана. Тэрнийг нь аавыгаа дагаж үзнэ. Театрын хувцас оех бүх л газруудаар аав маань явж шалгахад нь би дагаад л явдаг байлаа. Урт цагаан болон бүх л үйлчилгээний төвд улсын оедлын нэгдэлүүд байдаг байсан. Би аавынхаа хийж байгаа ажлыг нь харсаар байгаад дэндүү дурлаж эргэж буцалтгүй энэ мэргэжлийг сонгосон доо.
Оюутан байхаасаа л торгоор хувцас урлах дуртай байсан, дипломынхоо ажлыг ч монгол хувцасаар хийж байсан. Би өнгөрсөн жил загварынхаа шоуг аа хийх гээд эндээс материал авья гэхээр дэндүү үнэтэй бас сонголт бага байсан болхоор  нэг найз бүсгүйгээ хань татаад Бээжин хотыг зорьлоо.
7 хоногийн дотор 100 хувцасны материал цуглуулна гэдэг тийм ч амар ажил биш л байлаа. Хөгтэй хөгжилтэй уйлмаар ч орилмоор ч өдрүүд байсан даа. Хөлнийхөө улыг эргэтэл 2 бүсгүй хүн тэр том хотын тэр олон захаар явсан даа. Эхлээд ч эскизээ бариад л тохирох торго даавуу хайгаад байлаа  хайгаад л байлаа байдаггүй ээ мэдээж яаж миний зохиож зурсан даавуу материал байхав, зарим нэгэнд нь ойролцоо даавуу сонгоод л заримдаа ч зүгээр таалагдсанаа аваад  аваад л явсан. Харин торгоны сайн муугийн чанарыг сайн ялгадаг болсон доо.

Торгоны талаар жаахан мэдээлэл орууллаа.


Торго анх Хятадад үүссэн ба дундад зууны үед торгоны замыг Монголчууд эзэгнэж байх үед торгон дээр хээ тавих зургийг нарийн судалдаг байжээ
МЭ 522 онд Ромчууд торго нэхэгч авгайлдааны өндөгний төлөө бараг дайн зарлаж байсан гэдэг. Хятадаас булаан авч түүнийг Перст аваачин торго гарган авдаг болсноор торгыг баруун Ази, зүүн Европд мэдэх болсон ба Хятад өөрийн нэгэн том нууцаа ингэж  дэлхийд алдсан түүхтэй.
Одоогоор Япон, Солонгос, Энэтхэг, Тайланд Арабын зарим нэг орон торгыг үйлдвэрлэж байгаа.
Манай монголчууд ихэвчлэн Хятадын хүр хорхойн шүлсээр нэхсэн торгыг өргөн хэрэглэдэг ба сүүлийн үед Энэтхэг Тайланд торго ихээр орж ирэх болсон.
Хүр хорхой 4-6 цагт 500 орчим өндөг гаргадаг. Энэ хорхойн авгайлдай бүр нь 600-900 метр урт шүлс ялгаруулдаг. 5-8 өндөгний шүлс нийлээд 1 ширхэг утас болно.


Торгоны хэрэглээ маш их байдаг учраас сайн торгоны хажуугаар синтетик хольцтой, чанар муу, хямд үнэтэй торго ихээр  орж ирдэг.
Сайн торгыг мэдэхийн тулд утаснаас нь шатааж үзэж болно. Сайн торго бол утас нь шатаж дуусмагц үнс болно. Хуурамч торго бол утас шатаж дуусмагц бөөгнөрч хатуу бөмбөлөг болно. Мөн торгоны арыг харахад муу торго бол ар талдаа дефект ихтэй байдаг.
 Торгыг цэвэрдэхдээ угааж болохгүй. Ус хүрвэл өнгө нь хувирч, торгомсог чанараа алдах тул хуурай химид өгч цэвэрлүүлэх нь зүйтэй.

"19-р зууны Германы газарзүйч Фердинанд фон Рихтхофен өөрийн "China" (1-р дэвтэр, 1877 он) хэмээх бүтээлдээ Seidenstrassen буюу герман хэлээр "Торгоны зам" хэмээх утгатай үгийг анх ашигласан бөгөөд түүний шавь Свен Хедин "Төв Азиар аялсан тэмдэглэл"-ийнхээ нэг бүлгийг түүгээр нь нэрлэсэн байдаг нь олонд түгжээ"


Торгоны зам хэмээх нэрийг эхэн үед Дорнод Туркестан (одоогийн Хятадын Шинжаан Уйгурын өөртөө засах орон)-ыг зүүнээс баруун тийш огтолсон худалдааны зам хэмээх утгаар хэрэглэдэг байсан боловч хожмоо Хятадаас эхтэй олон улсын худалдааны замын ерөнхий нэр болон хувирсан байна.
Хятадуудын хувьд хүр хорхой болон торго нь тун чухал зүйл байсан тул нууцыг нь чандлан хадгалжээ. Эзэн хаадынхаа хувцасыг шар торгоор, хатадын хувцасыг нил ягаан өнгийн торгоор хийдэг байв. Өөрөөр хэлбэл энэхүү нууцлаг үнэт эдийг хаад ноёд ч гэсэн ёслолд хэрэглэдэг байжээ. Хүр хорхойн өндгийг өөр улс руу гаргасан хүнийг хүндээр шийтгэдэг байлаа. Хэн ч энэ тухай мэддэггүй байсан бөгөөд олон зууны турш бусад улс орнууд энэ нууцыг тайлаагүй юм. Бүхэл бүтэн 3250 жилийн турш Хятадын мэдэлд байсан торгоны үйлдвэрлэл нь асар их баялгийн эх үүсвэр болж байсан нь эргэлзээгүй.

Гэвч өөрчлөгдсөн юм. Домогт өгүүлснээс үзвэл Хятадын нэгэн гүнж Хотон аймгийн хаантай гэрлэжээ. МЭ 419 онд гүнж хадам руугаа явахдаа үсэн дотроо хүр хорхойн өндгийг нууж Хятадаас гарснаас уг нууц задарчээ. Үүнээс болоод хоорондын харилцаа муудаж зөвхөн энэ шалтгаанаас болж дайтаж байжээ. Харин энэ нууцыг Хотончууд ч 100 жил хадгалсан юм.
Византын эзэн хаан 1-р Жастинианусын Хятад руу илгээсэн лам нар зовлон бэрхшээлийг туулан байж ялма модны үр болон хүр хорхойн өндгийг авчирчээ. Мөн энэ үед Европ руу торго тээвэрлэн худалддаг болжээ. Ингээд дорноос өрнөд рүү чиглэсэн “Торгоны зам” бий босон юм. Торгоны замаар худалдаа хийхээс гадна хүн төрөлхтөн дэлхий дахины гайхамшиг, ард түмний соёл, зан заншлын тухай мэдэх болсон юм. 

start=-18 , cViewSize=50 , cPageCount=1

32 сэтгэгдэл:

null
Зочин

sonirholtoi bailaa

ntsoom (зочин)

torgo ch goyo materialshuu,yaj ongo oruuldag bol bas l neg goyo arga baidag baihdaa

SpySec

сайхан мэдээлэл байна. Торгоор ор хөнжлийн даавуу хийвэл үнэхээр сайхан болдог гэсэн үнэн болов уу?

Saruul (зочин)

manai Mgl hyatad tai hursh bolhoor estoi turul turluuruu torgo n orj irhiimda. Hyatadaas torgo orj irdeggui baisan bol manai mgl undesnii huvtsas yamar baih baisan bol tee

SUNShine®

Зочин: баярлалаа
Нцоом:Торгыг өнгө оруулах амархан гэсэн, өнгө хамгийн сайн ордог гэнэ лээ.
Спайсек: баярлалаа, хэрвээ яг жинхэнэ торго бол үнэхээр зөөлөн сайхан биенээсээ салгамгүй байдаг юм байна лэ.
Манайд байгаа торгууд бол дандаа хольцтой торгууд даа. Жинхэнэ хүр хорхойн торго гэвэл маш үнэтэй байна даа.
Саруул: Тийм шүү. Түүхий эд материал яах аргагүй хувцасны түүхэнд их ач холбогдолтой л доо.
Монгол газар анхны төр байгуулсан Хүннү нар өөрийн хувцасны хуультай байсны дээр киданчууд 928 онд Дай Ляо улсыг байгуулаад мөн хувцасны дүрэм зохион хэрэгжүүлсэн. Монголын эзэнт гүрний цагт их хаан Мөнх 1252 онд, Хубилай хаан 1275 онд тус тус хувцасны тухай хууль гарган хувцасны хэв маягийг тогтоож байсан гэж судалгааны номд бичсэн байдаг.Энэ үеээсээ л худалдаачид маань морь мал арьс ширээрэ торго дурдан солилцож байсан нь монгол хувцасны түүхтэй холбоотой.

ntsoom

Jaahan ulamjlalt hee huarnaas salgah yumsan te

Elkhan

Торго - Авгалдайн зооглодог навчтай холбоотой гэж сонссон....

Зочин

Ter deer baigaa zurag torgonii zamuu. Hamgiin hoid taliin zam n Mongoloor dairj baih shig baina tei?

SUNShine®

Нцоом: Уламжлалт хээтэй нь ч байна, төрөл бүрийн хээтэй нь ч байна, ямар сайндаа л LV-ийн хээтэй хийхэв.
Elkhan: Авгалдай ялам модны навчаар л хооллодог гэсэн,багваахай цэцэгний навч, ямаан сахалын навч гэх мэт маш олон төрлийн навчаар хооллох гэж оролдоод ч нэмэргүй байсан юм гэнэ лээ. Тэгхээр Ялам модны навчтай холбоотой байх.Хамгийн сонирхолтой нь хүр хорхойн хооллодог навчны модыг хүртэл хятадаас хулгайлсан уу гэсэн энгийн асуулт гарж ирдэг гэсэн. Зарим судалгаан дээр тиймээ модыг нь ч хятадаас авсан гэж бичдэг юм байна лэ.
Зочин: Тийн торгоны зам

blue fire (зочин)

bi ch bas torgond durtai, unuudur baahan hiimel torgon daashinj umsuj uzeed.. torgo gedeg yumiig yasan ch huizehgui ee. Uran buteeld chini amjilt husye

Xe Xe (зочин)

Sonirkholtoi sedeweer bichleg khiisen baina. Manai naiz okhin khuwtsasnii zagwar zokhion buteegch. Bi zarimdaa naizdaa tusladag baisan. Khetsuu tsag khugatsaa ordog ajil ch gesen goe yum baina le. Bas minii hobby goyliin palage oyokh. Bi nomiig n zaalgaagui bolkhoor esguur medekhgui gekhdee burdagiin esguuriig ashiglaad deer n uuriinkhuu fantaziig oruulad bolgochikhdog yum. Za tegeed shine jiliin palagaa uuruu khiideg. Torgonii tukhaid gewel bi ter unetei torguudiig kharj baisan. Japand tsaasan zurag documentiig unetei jinkhene torgoor torgoldog yum baina le. Torgo songogch gekhed l 4 erdemten ajillaj baikh jisheeni. 10 sm n barag 10000 yen boldog geed baikh shig baisan. Bi 13-r zuunii yeiin emegtei torgon deelen deer ajillaj baisan. Torgo n barag shoroon yum shig ungutei bolhikhson baisan. Unendee ulaan baisan baikh. Altan mungun utsan kheetei baisan baikh gemeer. Ikh khuurkhun kheenuudtei. Dotor deel n Sexy kharagdkhaar goe l zagwartai baisan. Odoo zagwaraar gadag deel shig urgunduu khernee nariikhan baikh yostoi gazraa nariinkhan goe zagwartai yum baisan. Tegwel ter zagwariig tegej togtooj baisan baikh n tee.

SUNShine®

Blue fire: Баярлалаа :)
Хехе: Маш сонирхолтой сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Гое юмаа 13-р зууны дээлэн дээр ажиллаж байсан гэдэг чинь үнэхээр сонирхолтой юмаа. Бас гое хоббитэй юм байна :)

дурлагч

Бичлэг чинь маш их таалагдлаа. Сонирхолтой мэдээлэл оруулсанд баярлалаа.

Зочин

jinhene torgo mongold 1 metr n 150-200 mynga gej baisan ternees ch unetei n baina lee

Үлэмжийн чанар

Хүр хорхойн аж ахуйтай мөртлөө торго энэ насандаа өмсөж үзээгүй ядуу тариачны тухай шүлэг байдаг шиг санах юм

SUNShine®

Дурлагч: Баярлалаа
Зочин: Харин тийн байдаг юм байна лээ
Үлэмж: Тийм үү, тийм шүлэг сонсоогүй юм байна.

Xe Xe (зочин)

Bayarlalaa. Gekhdee suuliin ued nadad burdagiin zagwar kheterkhii engiin sanagddag bolood baigaa. Goe uur yum khiikh gekheer tiimkhen sanagdaad l. Kharin tiim. 13-r zuunii gekheeree aygui toos shoroond daragdsan ikh l bokhirdson baidag yum bilee. Ugaasaa bulshnaas garsan bolkhoor khuniikh n ed es tos shingesen baisan. Gekhdee sonirkholtoi. Zagwariig n kharkhad emegtei khuniig goe kharagduulkhaar barag palage shig baisan. Torgonii kheenii khuwid Khitad styliin kheetei Yuan gurnii yeiinkh gej zarim khumuus uzej baisan. Bi bas uur deelnuud kharj baisan Pers, Italiin styliin kholimog kheetei.

SUNShine®

Хехе: Уг нь эсгүүрийг нэг ойлгочихвол их амархан, нэг л эсгүүр дээр өөрчилж болдог. Чи уг нь бурдагаар эсгүүр хийдэг байсан бол дорхноо сурна даа.

SUNShine®

Хехе: Дээрх бүгдийг харсан гэхээр ямар мэргэжлээр сурж байсан бэ их сонирхол татаад байх юм

Xe Xe (зочин)

Kharin tiim baikh tee. Khunii bie neg l ijil khelbertei baidag yum chin tee. Surakh yumsan.

soulmate (зочин)

гайхалтай...

торго --> хуурай химид өгөх

энийг тогтоож авав ;)

SUNShine®

хехе: Ахаан. чи уг нь түргэвчилсэн нэг эсгүүрийн курст суучихвал дорхноо сурах байхаа.
Soulmate: :)

шинэ ээж

баярлалаа.. сайхан мэдээлэл байна..

Sarnai (зочин)

sain baina u
tani blogiig sanaandgui olloo
tanii blogt nadad heregtei medeelluud bailaa
tand bayarlalaa

tsataral (зочин)

hi tand ene udriin mend hurgie. bi dizainer mergejiltei tanaas asuuh mash chuhal zuil bna . nadad tuslaach. 88243404

нандин (зочин)

sain bn uu blogiin ezentei xolbogmoor bna...yaraltai yg odoo blogoo vzej bwl xolboo barina uu plse 88186801

SUNShine®

бүүр хуучны бичлэгүүд дээр хүмүүс сэтгэгдэл бичсэнийг заримдаа мэдэлгүй өнгөрчих юм аа :)

бүүр хэзээ хойно харах юм, хариу бичиж чадаагүй хүмүүс уучлаарай

номин (зочин)

Үнэхээр гайхалтай мэдээлэл байна миний хичээлд маш их тус боллоо баярлалаа.....

Khandaa (зочин)

nadad mongol goeliin deeliin zurag heregtei bn olon L13

Зочин

heregtei meseelel bna

заяа (зочин)

awch bolkv bnashdee

rainbow (зочин)

Tailand nimgen torgonii chanar, edelgee, tuuhii ediin talaar medeelel bval huvaaltsana uu. Tanii medeelel uneheer sonirholtoi blaa. Suuliin uyed tai torgo manaid ih orj ireh bolloo. Yamar zamaar oruulj irdegiin boloo?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)