SUNShine® : Намар

Намар

Налгар намрын энэ сайхан өдрийн мэнд хүргэе :)

Хэдхэн өдрийн өмнө хуучны хэдэн блогчид маань уулзацгаасан юм. Бид нэг нэгэндээ блогуудаа сэргээж бичих талаар ам өчгөө өгцгөөсөн. Facebook Twitter бий болсноос хойш блогчид маань бичихээ больжээ гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Өмнө нь үнэхээр уйгагүй блогоо хөтөлдөг байжээ.
 За тэгээд амласан ёсоороо блогоо сэргээж тэмдэглэлүүдээ хөтөлж байхаар болоод эхний бичлэгээ бичиж байна.  Би гэж ер нь хүмүүсээс жаахан эсэргүүний амьдраад байдаг хүн л дээ. Хүмүүс ажиллаж байхад би амарч байна, хүмүүс амарч байхад би ажиллаж байдаг, эсвэл хүмүүс унтаж байхад би ажиллаж байна хүмүүс ажилдаа явж байхад би унтаж байх жишээний. Амралтын өдөр энэ тэр гэж байхгүй ажиллаж л байдаг. Харин хүссэн үедээ амармаар бол амраад явчихнаа. Энэ гэхдээ урлаж бүтээдэг хүмүүсийн нийтлэг амьдралын хэвшил байхаа.
Өнөөдөр гэхэд ажлын өдөр л намрын сайхан налгар өдрүүд дуусч хүйтрэхээс өмнө нэг хотоос гарья гээд л явчихаад ирлээ. Үнэхээр сайхан өдөр байлаа. 
Миний ажлын байр яг замын уулзварын хажууд байдаг юм. Тэнд машины сигнал зогсоо зайгүй хангинаж ямар чимээтэй нөхцөлд ажилладагаа л мэдэрлээ. Өнөөдөр харин нам гүмд уул хадаар алхаж агаар салхи амьсгалаад хэдхэн цаг ч гэсэн маш сайхан амарлаа. Гэснээс Тэрэлжийн зам үнэхээр сайхан болсон байна лээ шүү.

За тэгээд хэдэн зураг үзээрэй :)

 Энэ жил харин маш эрт хүйтрэх шинжтэй. Энэ зуныг ч бараг мэдэрч амжаагүй байтал намар золгоод намар нь ч хурдан дуусахнээ.
 Дуртай хоол маань
 Хүүхэд шиг дүүжин даажин дээр тоглов :)
 Намрын өнгө мөн ч сайхан шүү

2013.09.25

За тэгээд болж өгвөл тэмдэглэлүүдээ үргэлжлүүлээд л хөтөлж байхыг хичээнээ :)


  Өнгөрсөн намар дулаахан бас их урт намар байсан байна, энд ийм тэмдэглэл бичиж байжээ.   http://more.blog.gogo.mn/read/entry435884

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
エンフシ

сайн уу энэ оройн мэнд сайхан тэмдэглэл хөтлөлт байна сайхан зурагнууд байна. Тэрэлж сайхан газар шүү.

Алимхан

Сайхаан

Idea (зочин)

Ямар гоё юм бэ. Амлалтдаа түрүүлж хүрсэн анддаа баярлажийнаа. Fb-ээс зураг харах, блогоос харах 2 тэс өөр бдаг юм байна. Блогт илүү хөөрхөн :))

Энни (зочин)

өлсөж бхад хуушуурны зураг л гоё бна гэхгүй юу хаха. намрын өнгө ёстой гоё харагдаж бна аа.

tsetsegbal (зочин)

sain bnuu? tanii zagvaruud dahin davtagdahaargui bdag. ta ymar negen surgalt damjaaa hicheeluuldeguu? tiim bol bi suraltsahiig husej bna.

tsetsegbal (зочин)

sain bnuu? tanii zagvaruud dahin davtagdahaargui bdag. ta ymar negen surgalt damjaaa hicheeluuldeguu? tiim bol bi suraltsahiig husej bna.

tsetsegbal (зочин)

sain bnuu? tanii zagvaruud dahin davtagdahaargui bdag. ta ymar negen surgalt damjaaa hicheeluuldeguu? tiim bol bi suraltsahiig husej bna.

maybe (зочин)

Намрын хамгийн гоё нь өнгө

Микарито (зочин)

Сайн охин, сайхан харагдаж байна гэж жигтэйхэн..

Амлалтандаа хамгийн түрүүнд хүрлээ шүү :))

Majaa (зочин)

Сайн уу 4 урилга дээр сайхан ярилцлага болсон. Aжилд нь амжилт дэлгэрч байг ээ!

Manlai (зочин)

sn bn uu tanii zagvaraar oortoo huvtsas oyulj boloh uu

uyanga (зочин)

Sain bna uu. Oiriin uyed surgalt ehleh bolov uu.

САНАСААР

ажил сайн л биздээ хэхэхэ тэр ажлын чинь гадаа сигналдаад байдаг биш тээ хэхэхэхэ

маргаашнаас сигналдахгүй гээл байхуу даа хэхэхэхэх
сайхан бичлэг болж

Хармогү

моделоо болгочихмоор сайхан бүсгүй шүү

SUNShine®

hi guys :)
хариу бичиж амжихгүй байгаад уучлаарай :)

5head (зочин)

Hi, таны өмссөн байгаа хантаазыг хэрхэн хийх талаар мэдээлэл байгаа юу, гоё хантааз бн :)

Сасори Ори Сижихүн (зочин)

Та нээрээ ёстой мундаг авьяастай хүн шүү..

Зуугийн сүм

Энийг аль эрт уншисан.Үргэлжилэх юм бна гээд сээгийдээгүй юм...үргэлжилэл яасан бэ...

nar (зочин)

sn bnuu ta uneheer setgel tstsam hudulmurch busgui yumaa tand ajiliin undur amjilt husiy

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)