SUNShine® : үргэлжлэл

үргэлжлэл

 Өмнө нь дутуу оруулсан афоризмуудыг  үргэлжүүлээд орууллаа. Танд унших дуртай санах дуртай тийм үгсүүд байвал нэмээрэй :)

Мэргэн ухааны үндэс нь тэвчээр юм . Платон


Амжилтанд хүрэх хамгийн чухал зүйл бол итгэл юм. Гиббонс

Бөхөөхөн унтахыг хүсч байгаа бол хөнжилдөө цэвэр сэтгэлийг авч ор. Франклин

Хүнийг танихын тулд түүнийг хайрлах хэрэгтэй. Людвиг Фейербах

Хүлээх тэвчээр л байгаа бол алдаа эндэгдлийг уучилж чадна.
Хүн болгонд бардам зан бий. Хаана, хэзээ илэрч байгаад л ялгаа нь оршино. Ларошфуко



Дуугуй байх нь заримдаа хамгийн хатуу шүүмжлэл болдог. Чарльз Бакстон
Магтаалд  хайнга биш, зэмлэлд анхааралтай ханддаг нь даруу  хүн. Жан Поль
Бүх юм нэгэнт өнгөрсөн ч гэсэн ирээдүй ямагт үлддэг Кристиан Боуви


Эр зориг хувь заяны цохилтыг юу ч биш болгодог. Демокрит

Өөрийнхөө төлөө амьдарья гэвэл бусдын төлөө ажилла.
.Өөрчилж чадахгүй зүйлээ нэр  төртэйгээр тэсч өнгөрүүл.    Сенека


Бусдын нууцыг алдана гэдэг урвалт, өөрийнхийгөө алдана гэдэг мунхаглал. Волтер

Шударга байх нь манай эрин үеийн цорын ганц дээд зиндаа. Эрнест Ренан

Үнэн хичнээн гашуун байсан ч чих тавин сонс. Кабус

Тохиромжгүй үед  гаргасан зориг учрах гайн тэн хагас. Плавт

Айсан хүмүүсийн хувьд  л айдас байдаг. Бернард Шоу





Хатуу чанд зан уян хатан ухаантай сүлэлдэж байх учиртай. Хүнлэг байхгүйгээр шударга байж болохгүй.  Бардамнал бол дорой хүмүүсийн тайвширал. Вовенарг

Зан ааш сайтай байх нь насан туршийн баялаг. Уильям Гэзлитт

Агуу их сэтгэл зүрх зовлонг чимээгүй туулдаг. Фридрих Шиллер

Эмэгтэй хүнд  сайхан харагдах боломж ганц, сэтгэл татам байх боломж тум бум бий. Монтескье

Гоо сайхан яг л шүүдэр шиг богинохон настай. Чарльз Шваб

Хамгийн мэргэн гүн ухаантан ч мунхаг асуултанд бүдэрдэг. Хилон

Муу зуршлыг маргааш биш өнөөдөр хазаарлахад амархан. Күнз

Ихэнх хүн ямар санагдаж байгаа шигээ байдаггүй. Готхольд Лессинг
Өөртөө хямдхан амьдрал хайж яваа хүн л жинхэнэ өрөвдөлтэй. Дэвид Жордан
Ирэх цагийн төлөө бүхнийг тэсч, хүчирхэг хэвээрээ үлд. Вергилий

Олж чадахаасаа дээгүүр зүйлийг л эрж яв. Д. Хармс

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
Selenge (зочин)

Goe ygs bna! Gantshan ter “Myy zyrshliig margaash bish unuudur hajgaatlahad amarhan“- gedetee sanal niilehgyi bnaa.

Attila

үнхээр эдгээр эрдэнэ шиг үгсийг уншхаар сэтгэл сэргэх юм аа...
баярлалаа :)

Энхзаяа

Wow.. I Think it's Worth spending time to reading this post :)

Энхзаяа

Martsanaas minii banner
http://stat.gogo.mn/blog/17/25937/enkhzaya/ZAYA.gif
ene linken deer bga :)

Bi (зочин)

Сэтгэл сэргээж, дотор нэгийг бодогдуулам гоё үгс байна.
Мэдээд авчлаа... :-)

SUNShine®

Сэлэнгэ: Ахаан :), энэ үгийг бол аливаа зүйлийг маргааш гэж хойш нь тавилгүй өнөөдрөөс эхэл гэж ойлгоод байгаа шд ккк буруу ч ойлгож байж магадгүй, тамхинаас гарья гэж боддог хирнээ хойш нь тавиад л байдаг хүмүүс байдаг шиг. За өнөөдөр татчихаад маргааш гарнаа гэдэг ч юмуу. Олон талаас нь ойлгогдож байна да.
Аттила: Баярлалаа
Зайка: :) Би ийм үгсүүдийг унших дуртай, тэмдэглэж авах дуртай.
Би: :)

Ну ПОГОДИ

Хэн байх эсэхээ хэзээ ч мартаж болохгүй заяц :)

Selenge (зочин)

Харин тийн. Чи, тамхинаас гарья гээд гарж чадахгүй байгаа, гарчаад нэлээд хэтүү байдлыг даваж байгаад буцаад тамхи татсан хүн хэчнээнийг мэдэх үү? Би хувьдаа бол зөндөөг мэднэ.Харин нэгч хүүхэнтэй учрахгүй лам -,Далай лам, эгэл жирийн хүн 2-ийн хооронд хийдэггүй гарцхан л үйл ялгаа байгаа тэр юу вэ?

soulmate (зочин)

Гоо сайхан яг л шүүдэр шиг богинохон настай.

энэ үг хамгийн их таалагдав...

secretwish (зочин)

Бусдын нууцыг алдана гэдэг урвалт, өөрийнхийгөө алдана гэдэг мунхаглал...

бүгд л айтар үгнүүд байна

Нэг_хүү

nice yumaa

soko (зочин)

сайхан үгс байна би тэмдэглэж авахгүй өнгөрч чадахгүй нээ. Тууштай хүнийг амьдрал шагнадаг. Байнгын бэлтгэл амжилтын үндэс.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)