SUNShine® : ФРИДА КАЛО

ФРИДА КАЛО

/1926 он Фрида Хөрөг зураг/

Фрида Кало германы еврей, мексик, энэтхэг хольцтой алдарт зураач эмэгтэй. Мексикийн Мехико хотын хаяанд орших Коёоакан нэртэй жижиг тосгонд 1907 онд Мексикт Гулермо Матильда Кало нарын 3 дахь охин болж төржээ. 6 настайдаа полиомиелит өвчнөөр өвчилсөнөөс болж баруун хөл нь  хатангиширч зүүн хөлнөөсөө нарийхан болсон. Тэрийгээ нуухын тулд Фрида 3-4 давхар трико давхарлаж өмсөж, насан туршийн урт бошинз өмсөх болсон.

15 настайдаа анагаах ухаан судлах гэж үндэсний «Препараторию» бэлтгэл сургуульд элсэн орсон. 2000 сурагчаас 35 хан эмэгтэй сурагч байсаны нэг нь Фрида Кало.
 Тэр үед сургуульд дээр нь нэгэн бүтээл  дээр ажиллаж байсан зураач ирээдүйн нөхөр Мексикийн алдарт зураач Диего Ревератай анх учирж байсан.
18 насандаа авто осолд орж  нуруу нугас, хавирга, тааз нь хугарж хүндээр гэмтсэн бөгөөд үүнээс болж амьдралынхаа туршид нийтдээ 35 удаа хагалгаанд орж байжээ.

Энэ ослын дараагаас л тэрээр ааваасаа анх будаг бийр гуйж авсан. Фридад зорилуж зориулалтын тавиур хийж, орных нь өөдөөс толь хийж өгжээ. Хамгийн анхны зураг нь  түүний өөрийн хөрөг байсан. Би өөрийгөө зурдаг яагаад гэвэл олон цагийг би өөрөө өөрийгөө харж ганцаараа өнгөрүүлдэг гэж байжээ.
 Түүний нийт 143 зураг зурснаас 55 нь өөрийнх нь хөрөг зураг байдаг. Тэрээр өөрт тохиолдсон азгүй явдлуудыг зургаар илэрхийлэх болжээ. Фрида өөрийнхөө улс орны түүхийг маш сайн мэддэг байсан тул мөн зургандаа тусгаж өгдөг байжээ. Өөрийнх нь хөрөг зурган дотор инээмсэглэсэн зураг нэг ч байдаггүй билээ.

/Генри Фордын госпитал 1932 он/

 /Диего миний бодол санаанд 1943 он/

Фрида зургийн сургууль төгсөөгүй учир тухайн үеийнхээ алдартай зураач Диего Реиверагаас заавар зөвлөгөө авдаг байжээ. 1929 онд өөрөөсөө 20 ах Диеготой гэрлэжээ. Тэр 2-ыг зургийн сонирхлоос гадна  коммунист үзэл санаа нь нийлэхэд хүргэсэн. 1930 оны үед нөхрийхөө ажлыг дагаж Америкт амьдарсан. Тэдний гэр бүлийн амьдрал тогтвортой байсангүй. Нөхөр нь түүнийг хуурж өөр бүсгүйтэй холбогдсоноос хойш Фрида  ч гэсэн өөрийгөө тийм эрхтэй хэмээн бодож адилхан нөхрөө хуурахаар шийджээ . Алдарт зураач Диего маш хартай нэгэн байсан. Тэрээр нэг удаа эхнэрийгээ америкийн уран барималч Исама Ногучитай байхад  нь таараад ихэд уурлан буу гаргаж ирээд буудах шахсан ч азаар буудаагүй өнгөржээ. Тэр 2 салаад хэсэг хугацааны дараа 1940 онд дахиад гэрлэжээ.


/Лев Троцкийд зориулж зурсан хөрөг зураг 1937 он/

Фрида юу юунаас илүү амьдралд хайртай байсан нь түүнд  эрэгтэй эмэгтэйгүй л хүмүүс соронзон мэт татагддаг байжээ. Хэдийгээр өвчин зовлонд баригдсан ч тэрээр үргэлж хөгжилтэй, алиа хошин зантай нэгэн байсан. Тэрээр хүүхэдтэй болохыг мөрөөддөг байсан ч түүний ослоос авсан гэмтэл тэр тухай бодохыг зөвшөөрдөггүй байлаа. 3  удаа жирэмслэсэн  ч тэр нь харамсалтайгаар төгсөж байсан хэдий ч бүхнийг даван туулах тийм сэтгэлийн хаттай бүсгүй байлаа. Тэгээд Фрида хүүхэд зурж эхэлсэн. Гэхдээ ихэвчлэн үхсэн хүүхэд зурдаг байжээ. Фрида Кало маш их тамхи татаж, согтууруулах ундааг ихээр хэрэглэдэг байсан. Тэр дундаа Текиланд дуртай байжээ. Фрида  бисексуал байсан нь ч нууц байгаагүй юм.

/Сармагчинтай хөрөг зураг 1938 он/

/Ус надад юу өгөв 1938 он/

Хэдийгээр Фрида авьяаслаг зураач байсан ч уран бүтээлч гэхээсээ илүүтэйгээр алдартай зураач Диего Риверагийн эхнэр гэдгээрээ олонд танигдсан байсан. Фрида Мексикийн баялаг өв соёлыг хурц тод өнгөөр реализм, символизм, сюрреализм зэргийн аль алиныг ашиглан зурдаг байжээ.
1937 онд Диего Фрида 2 гэртээ  Оросын хувьсгалч Лев Троцкийг орогнуулж байсан. Лев Троцкий Фрида-д сэтгэл алдарснаас болж тэндийхээс явахад хүржээ.


/"Үндсүүд" 1943 он/

2оо6 онд Фридагийн "Үндсүүд" хэмээх энэ бүтээл 7 сая ам. доллараар үнэлэгдсэн 

/Дона Росита Морилло хөрөг зураг 1944 он/

/Гөрөөс 1946 он/

/Итгэлийн мод 1946 он/

"Сениор Холотл ба би" 1949 он



1939 онд Фрида Парист зургийн үзэсгэлэнгээ гаргах үеэр Луврын музейгээс түүний Жааз хэмээх зургийг худалдаж авсан нь Луврын музейн хувьд 20-р зууны Мексикийн уран бүтээлчийн бүтээлийг худалдаж авсан анхны тохиолдол байсан.
1940 онд Фридагийн бүтээлүүд алдартай үзэсгэлэнгүүдэд гарч эхэлсэн. Яг тэр үед түүний эрүүл мэнд муудаж олон төрлийн эм, хар тамхи ихээр хэрэглэдэг болсон.
Судлаачид үзэхдээ 1940 өөд он Фридагийн хамгийн сонирхолтой уран бүтээлийн үе байсан гэдэг.
Кало 1954 онд удаан хугацаагаар өвдөж шаналсны эцэст  уушигны өвчнөөр нас барсан. Нас барахынхаа өмнө нутагт нь түүний анхны үзэсгэлэн нь гарж байжээ.Өөрийнх нь гайхалтай зан чанар түүнийг энэ амьдралаа туулахад тусалсан.

1980-аад оноос түүнийг уран бүтээлч гэдгээр нь олон нийт илүү сонирхох болжээ.

Түүний Мехико хотын хаяанд Коёоаканд орших “цэнхэр” байшинг Диего Ривераг 1957 онд нас барсны дараа Фрида Калогийн гэр-музей болгосон байна
Фридагийн төрсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн Мехикод 2007 оны 06 сарын 13-наас 08 сарын 12 хүртэл зохион байгуулагдсан бөгөөд энд түүний уран бүтээл, мөн өмнө олон нийтэд дэлгэгдэж байгаагүй гар бичмэл, захиа сэлтийг дэлгэж үзүүлжээ.

2002 онд Фрида Калогийн амьдралаар сэдэвлэсэн уран сайхны кино хийсэн. Фридагийн дурд Сальма Хайек зураачтай маш чадварлаг тоглосон.


start=-25 , cViewSize=50 , cPageCount=1

25 сэтгэгдэл:

null
Zorig (зочин)

Hi. Goyo material oruuljee. Uuruu orchuulsan uu? Bi zuraach uxaantai yumaa uul ni. Tegeed chaduul neg iimerxuu setguul xiix sanaa baina. Chinii zaw zai, bolomj yamarxuu we? material ugj bolox uu? bi mail hayagaa uldeesen. Sonirxoj baiwal xolbogdooch tex uu?

AntiDotE

Мэдлэгт дусал нэмэр гэж. Цувралууд гоя шүү.

Арслантай авдар

Кино нь үүнэн тас кино тэ? Ердийн хүмүүсийх гэхээсээ, зураачдын характеруудыг гайхалтай харуулдаг атлаа цаанаа л нэг их нууцлаг бүтээл. Үзэх тусам өөрчлөгдөөд байдаг кинонуудын нэг дээ гэж...

Зочин

Chingis, Buddha, kommunistuud ene ter yavj bainuudaa. Aviyas ni tuuniig hol yavuuljee. Luvre Mongoloos yamar buteeleer uuriiguu goyoh boloo?

SUNShine®

Зориг: Баярлалаа, тиймээ ихэнхийг нь орчуулдаг даа, зарим нэгийг нь өөрт байгаа материалуудаасаа оруулдаг. Та contact@yumjir.com хаяг руу mail бичээрэй. Таны mail хаягийг олж харсангүй
Антидот: Баярлалаа
А/авдар: Харин тийн үнэхээр гое хийсэн кино шүү.
Зочин: Сайхан бодол байна, хэзээ нэгэн цагт Луврд монгол зураачийн бүтээл тавиглаасай

soulmate (зочин)

баярлалаа Саншайнаа...
киногоор нь анх мэддэг болсон

зурагнууд нь тасархай шүү...

суут хүмүүс дандаа л эгэл биш намтартай байдаг ч Фридагийн хувь заяа бүүр асаррр өвөрмөц байсийм шигээ...

киног нь дахиж үзмээр санагдчихлаа

bataa

өвчин шаналалаа урлаг болгосон хүн юм шиг бгаамдаа
тэгэхээр гуниглал шаналал хэрэгтэй ч юм шиг ....

Melody

Киноог нь үзээд маш таалагдаж байсан хэрэгтэй мэдээлэл оруулсанд баярлалаа

Pearle Deppsu (зочин)

Кино нь их сайн болсон. Хүүхэд хүсээд олохгүй байна гэдэг ёстой эмгэнэлтэй байхаа хөөрхий.

SUNShine®

Soulmate: Үнэхээр зовлон үзсэн бүсгүй хүн, түүний энэ бууж өгдөггүй агуу чанар гайхалтай. Харин тийн дахиж үзнээ.
Батаа: Харин тиймээ шүлэг бичдэг, зураг зурдаг хүмүүс гуниглал шаналал ихтэй үедээ сайхан бүтээлүүд гаргадаг болхоор хэрэгтэй ч юм шиг
Мелоди: баярлалаа
Дэппсү: Харин тиймээ эмэгтэй хүний эх болох тэр сайхан аз жаргалыг амсаагүй нь үнэхээр харамсалтай, уг нь бол жирэмслээд даанч тээж төрүүлж чадахгүй байсын байна лээ.

secretwish (зочин)

их адилхан хүүхэн кинонд нь тоглосон юм байна, гоё кино шүү, үргэлж өвдөлтийг мэдэрч түүнийг тэсч амьдарна гэдэг агуу их тэвчээр...
ийм бүсгүйд эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс татагддаг байсан гэдгээс харахад хүний биенд биш сэтгэлд ухаанд илүү дур булаам байдал оршдог гэдгийг батлаж байх шиг...

~Freedom writer~

Их хэрэгтэй мэдээлэлүүд оруулдагт нь баярладаг шүү Саншайн эгчээ....Цувралууд бол бүүр гого....Гэхдээ дахиад л зцрагнууд нь харагдку байхын....??

snake (зочин)

iimerxuu yumand durlaj, sonirxoj xiij bgaad talarxaw

SUNShine®

Секретвиш:харин тийн, дотоод сэтгэл, үзэл бодол, оюун бодол, тэр эрч хүч, энерги л хүмүүсийг соронзон мэт татаж, эрүүл саруул хүмүүс энэ хүнээс амьдралын эрч хүч үлгэр дууриал авч байсан гэхээр гайхалтай байгаа биз
Фрийдом: Баярлалаа, ээ золиг гэж яагаад зурагнууд нь харагддаггүй юм болоо
Snake: баярлалаа

БОРОО

Ёо ёстой жинхэнэ Анчины хэлдэгээр ГОЯ. Фрида бол нээрээ тасарцан зургуудтай. Мэдрэмж, сэтгэхүй нь дэндүү юм билээ. Фридагийн мэдрэмжийг тэр болгон хүмүүс мэдэрч чаддаггүй байх гэж би боддог. Хэрвээ хүмүүс бүгдийг нь мэдрээд эхэлвэл аягүй бол галзуурна биз.

Хувь хүнийх нь талаас бол киногоор нь л мэдэх юм байна..

snake (зочин)

uuchlaarai Yumjiree. Gxdee chinii MGL xel jaaxan muu yumuuda. Unshixgui bwal baraw biz gj bodoogui gj naidna. Caashdaa orchuulgiin bus bichgiin MGL xeltei boloxiig erooy

SUNShine®

Бороо: харин тийн гоя
snake: Харин тиймээ жаахан муу. Өө яалаа гэж тэгж бодохов дээ,
10 жилд маань монгол хэлний хичээл орж байгаагүй юм. Хичээгээд л байгаа, гайгүй сайжраад л байгаа.

Ерөөл бат оршиг :)

Дээс...

salma hayek tai mash tustei yum bn. tiim ch bolood kinond ni togloson bh

forgetmenot (зочин)

mash saihan medeelel oruuljee. urd ni Frida gej ooriigoo zurdag ovchind shanlsan emegtei baisan l gej meddeg bailaa. odoo amidraliig ni yamar gaihaltai emegtei baisniig ni medej avlaa. thanks. kinog ni olj uznee

АНИРГҮЙ (зочин)

ХММММ ХЭЦҮҮ АМЬДРАЛТАЙ ХҮН БАЙЖЭЭ. ТЭГСЭН ХЭРНЭЭ ЭНИЙГ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ГАЙХАМШИГТАЙ. ХҮНД ЗОВЛОН ИХ БАЙХ ТУСМАА АМЬДРАЛД ИЛҮҮ ИХЭЭР ШУНАН ДУРЛАДАГ ГЭЖ БИ БОДДОГ ЭНЭ НЬ Ч БАС АФФОРИЗМ БОЛГОЧИХООР ҮГ БАЙНА ШҮҮ ЖИГ ШИГ ХЭХЭ.

Tsomo (зочин)

sonirholtoi blaa.bi ene kinog olj uzmeerl bna.bval nadad uguh hun bna uu?

Зочин

Энэ хүний тухай кино байдаг тээ үзжийсан

SUNShine®

Desperado: Харин тийн нүд хөмсөг маш адилхан
forgetmenot: Баярлалаа, тэгээрэй кино нь үнэхээр гое.
Аниргүй: жихшиг биш тийм шүү гэмээрийн байна
Tsomo: хаанаас татаж болохыг мэдэж байгаа хүн байвал хэлээрэй.
Зочин: Ахаан

Xe Xe (зочин)

Namaig urlagiin khun tegeed Fredagiin zurguudiig uzdeggui baisan gewel khen ch itgekhgui de. Unendee bi aigaad ikhenkh zurguudig n uzdeggui baisan. Odoo l uzej baina. Setgeliin ikh tenkheetei mundag khuukhen shuu. Tequila chin Meksik arkhi biz de. Bi ch bas durtai baisan.

SUNShine®

Хехе-д: Woow тийм үү? урлагийн тэр тусмаа зураач юм уу? Гайхалтай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)