Хичнээн өнгөтөөр зурж байсан ч кино нь хар цагаанаар л гардаг болохоор та бүхэнд сонирхолтой байх болов уу гэж бодоод хэсэг эскизнээс нь орууллаа.







Кино зохиолыг
Тєрийн шагналт, эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен, Ю.В.Тарич
Ерєнхий найруулагч
Урлагийн гавьяат зvтгэлтэн Юрий Викторович Тарич
Зураглаач
Тєрийн шагналт, ардын жvжигчин, кино найруулагч Дэжидийн Жигжид
Зураач
Тєрийн шагналт, ардын зураач Лувсангийн Гаваа
Тєрийн шагналт, ардын зураач Үржингийн Ядамсүрэн
Хєгжмийн зохиолч
Тєрийн хошой шагналт, ардын жvжигчин Билэгийн Дамдинсvрэн, Лувсанжамбын Мєрдорж
Гол дvрд:
Цогт Тєрийн шагналт, ардын жvжигчин Цагааны Цэгмид
Хулан Ардын жvжигчин Чимидийн Долгорсvрэн
Гvен баатар Гавьяат жvжигчин Буучийн Жигмиддорж
Улаанмалгайт Жамбын Лувсанжамц
Тєвдийн гvнж Ардын жvжигчин Лувсанжамцын Цогзолмаа
Гvш хаан Анхны гавьяат жvжигчдийн нэг. Чимидийн Цэвээн. Шороотын Цэвээн гэж алдаршсан.
Цэцэрлэгч євгєн Ардын жvжигчин Дэндэвийн Чимид-Осор
Засаг лам Ардын жvжигчин Нямын Цэгмид
Ахай дайчин Тєрийн шагналт, хєдєлмєрийн баатар, Ардын жvжигчин Гомбожавын Гомбосvрн
Чин тайх Ардын жvжигчин (Цогтын ээж) Дашзэвэгийн Ичинхорлоо
Лигдэн хаан Гавьяат жvжигчин Данзангийн Бат-Очир


XV-XVII зууны үеийн монголын түүх соёлын биет дурсгал харьцангуй элбэг бишийн дотор тэр цагийн хүмүүсийн хувцас, гоёлын тухай зүйл ч төдийлөн арвингүй юм.
Түүх уран зохиолын бичиг зохиол, монголоор зорчигсдын тэмдэглэлд ташрам
дурьдсан зүйлд гарах хүмүүсийн хувцасны тухай мэдээ сэлт болон урлагийн
зарим дурсгалд дүрслэгдсэн зүйлээс ургуулан энэ үеийн хувцасны тухай
тоймлон өгүүлж болох юм.
Дурьдсан зурагт сурвалжтай хүмүүс хөх улаан дээлтэй, дээлний энгэр нь
хар хирвээтэй, хөх улаан цагаан хоолойвч мөрөвчтэй байна. Албан
тушаалтангууд нь голдуу жинстэй аж. Хатад эхнэрүүдийн зарим нь
нөмрөгтэй, зарим нь хөх өнгийн уужтай, дээлий нь ханцуй улаан, мөр нь
түнтгэртэй үс нь бага зэрэг дэрэвгэр, намхан түмбэгэр оройтой хилэн
малгайтай байна. Хатад оройдоо улаан залаатай, гозгор оройтой, хивсэг
нь дэрвэгэр малгай өмссөн харагдана. Энэ нь XIII-XIV зууны үеийн богтаг
малгайтай төслөг боловч малгайн суурь тал нь арай ондоо ажээ. Юун боловч эртний богтаг малгай байсаар байсан нь лавтай. Мөн тэр үед албан тушаалтан дараах байдлаар ялгарч байсныг сурвалж бичигт тодорхойлсон байна. Ноёдын зэрэг нь монголын ёсонд бөгөөс:
1. Хаан 2.Жонон3. Чинсан 4. Дайчин 5. Бошгот 6. Тайзун 7. Тайш 8. Үйзэн 9. Зайсан 10. Тайж 11. Туслагч 12. Захирагч 13. Мээрэн 14. Залан 15.Занги 16.Бошго болж байсан бөгөөд лам санваартанууд ч гэсэн ч бас хаад түшмэдийн адил эрх дарх эдэлдэг байв.
Аав маань мөн "Зэрэг нэмэхийн өмнө" киноны зураачаар ажиллаж байсан юм. Киноны зурганд явах үеийн хөгжилтэй явдлуудаасаа ярьж өгч байсан юм. Жүжигчид амраад сууж байх үед Содном гуай гэдсээ гаргачихаад л яваад байсан юм гэнэ лээ, тэр үед аав будаг бийрээ бариад гэдсэн дээр нь нүд ам хамар энэ тэр зураад их л хөжилтэй байсан гэсэн. Содном гуай зураг зурсны дараа гэдсээ хөдөлгөөд л бүгд инээлдцгээгээд л .Тэгсэн найруулагчид нь санаа төрж тэр дүр зураг их сонирхолтой санагдсан тул кинон дундуураа оруулсан гэдэг юм билээ. Үнэхээр инээдмийн гое кино шүү
Зэрэг нэмэхийн өмнө /1965 он/
ГОЛ ДҮРД:
Дүвчинмижидбалбигомбо зайран - З.Доржсүрэн
Боролдой - Б.Содном









































22 сэтгэгдэл:
Эх сурвалж гаргуун гоё мэдээлэл болжээ. Урамтайяа уншсан бүлгээ хэхэ
Сонирхолтой бичлэг болсон байна өөрөө тэгэхээр Цогт тайж киноны зураачийн ач охин уу хэхэ
дараа киног нь гаруул зураач найруулагч гээд хүмүүсийг нь сайн харнаа
Цогт тайжийн эскизүүд бол маягаа маяг. Нүд хуцирлаад, сэтгэл хөдлөж, хиймор сэргэв. Нээх сайхан дулаан дотно санагдлаа.
Мэс: Кккк урамтаяа уншсанд баярласан болой.
Зочин: Тэгээрэй сайн хараарай
А/авдар: Баярлалаа
Mash sonirholtoi bailaa
Skiz zurguudiin humuusiih n tsarai yag ertnii humuusiin tsarai baina shu tei
zereg nemehiin umnu kino barag manai mgl iin tsoriin ganst ineedmiin kino baiha tee, Doldoi Boroldoi 2 uneheer hogjiltei shu Uzmeer sanagchihlaa
neeree sonin, saixan ajil bna. Iim udam sudraar baxarxax xeregtei. Baxarxald xariuclaga gj bii.
Ter ueiin uls gutlandaa yaj ongo nemdeg bsn yum bol. Bas odoo l MGL erchuud xar, boroos oor ongo medexee bsan boloxoos yamar ch baylag yum.
Rinchen guia tal taliin aixawtar ix medlegtei, yostoi l "yawdag newterxii toli' bsn yum gene lee. Gene lee ch yu bx we. Tiim l yum daa.
Chi ooriinxoo ajiluudaas tawij boloxgui yu.
Beni: баярлалаа, тиймээ өвөөгийн маань судалж зурсан зураг бүрд хүмүүсийнх нь царай янз бүр байдаг, үе үеийн онцлогийг гаргаж зурсан байдаг.
Snake: Сэтгэгдлээ бичсэнд баярлалаа, тиймээ би удам судраараа бахархдаг.
Өвөө аавынхаа ажил үйлсийг үргэлжлүүлж нэрийг нь өндөрт өргөж явахыг зорьж байна. Гэхдээ би өвөө аавынхаа нэр гавьяанд дулдуйдаж явахыг хүсдэггүй, би хийсэн бүтээснээ харуулж энэ хүн үнэхээр энэ хүмүүсийн удам юм байна шүү гэж харуулахыг,өөрийнхөө бүтээлээр, би юу хийж чадах вэ гэдгийг харуулахыг хичээж байгаа.
Гутлын хувьд тусад нь бичлэг болгон оруулахгүй бол маш урт болох гээд байна. Та дараа дараагийн бичлэгнээс уншаарай.
Ренчин гуайг үнэхээр л явдаг нэвтэрхий толь гэдэг байсан нь үнэн байхаа.
Би өөрийнхөө ажлуудын тухайд гэвэл хийсэн ажлууд маань урд өмнөх бичлэгүүдэд маань байгаа. Цааш цаашдаа ч хийсэн бүтээлүүдээ тавьж сонирхуулж байх болно.
Nice :) Hervee kino ni ongotoor garsan bol buur tod goe haragdah baij
Odoony korean drama shig tuuhen kino hiivel heregtei.
Neeree bi ongotsond yavj bsan chini Urjinee geed tanai aaviin tuhai setguul deer bsan :)
Ystoi l uigagvi sain zurdag baijee. Bas vndesnii huvtsnii tsomog ni vzeed vzeed hanahgvi arvin baylagtai
Zasvarlaad, neeh saihan har tsagaan kinonuud
bolgochihvol tee? Er ni umnuh uyiinhen maani iluu buteelch baisan yum shigee. Uran barilgaas ch, huvzas hunaraar ch, materialin huvid ih olon songolt baigaagui ch. Uran buteeld chini ulam ih amjilt.
Үржингийн Ядамсүрэн гэдэг зураач байна тээ
аан тэр өнгөтөөр гэснээс сая чинь нөгөө "Хаврын 17 долоон учрал" гэдэг хар өнгөтэй нөгөө алдартай киног чинь засаж будаж янзлаад өнгөтэй болгоцон шд тэрийг болжийгаа юм чинь наад киног чинь бас тэгж болж магадгүй болнооо
Зайка: Харин тийн :)
Тийн тэр сэтгүүл нь надад байгаа :)
Jezz: Харин тиймээ :), цамын цомог, монгол хувцасны цомог гээд бүгдийг нт үзсэн үү тээ
Blue fire: Яг үнэн , юм ховор сонголт бага байх тусам улам л төгс бүтээлүүд туурвидаг байжээ
Зочин: тийм үү тэр засаж янзалсаныг нь үзээгүй юм байна шдэ
Юм хөгжнөө гэж сайхан юм даа :)
Bas l hovor goyo material bna shuu.neg l odor ongotei kany boloh baihdaa
Nandin material bn daa
Ийм сайхан түүхэн киноны олны хэсэгт түр үзэгдээд өнгөрөх юмсан даа....
хэ хэ хэ...
Сайхан материалыг сонирхон уншлаа..
Баярлалаа. Үнэхээр сайхан мэдээлэл байна. Мөн тэр зураг маш их таалагдлаа. Цогт тайж кино болон бусад хуучны сайхан кинонуудаа аврах юмсан даа. Ууг нь бүх киног дижитал хэлбэрт шилжүүлчихвэл дахиж муудна гэж байхгүй шд. Бас эртний хар цагаан кинонуудаа өнгөтэй болгочихвол үнэхээр гоё болох байхдаа. Хуучин хар цагаан киног өнгөтэй болгодог технологи аль хэдийн гарчихсан байна лээ. Оросууд хаврын 17 учралаа аль хэдийн өнгөтэй болгосон байсан. Манайд ууг нь сэтгэл зүрх гаргачих хүн байвал эртний кинонуудаа ядаж өнгөтэй болгоддоггүй юмаа гэхэд дижитал хэлбэрт албан ёсоор шилжүүлээсэй билээ. Эсвэл бүгдээрээ хийх юм уу? :D
Нцоом: Харин тиймээ болгох байх л гэж найдаж байна, монгол кино үйлдвэрийг улсаас жаахан харж хандаасай
Оогийноо: Баярлалаа
Elkhan: хэхэх харин тийн, манай аав нээрээ Ардын элч кинонд олны хэсэгт тоглодог юм, сахалтай өвөрмөц царайтай болхоор орос цэргийн дүрд тоглосын нөгөө Ариунааг хайдаг цэргүүдийн нэгэнд нь.
Spysec: Баярлалаа. Манайд аливаа технологи үргэлж хоцорж орж ирдэг юм чинь, оройтоод ч гэсэн орж ирэх байхаа л гэж итгэж байна. Тэр өнгөтэй болгосон хаврын 17 учралыг үзэх юмсан.
Бүгдээрээ хийж чаддаг бол тэгэх юмсан
ийм гоё өнгөт зураг байдаг юмуу, гоё юмаа, ийм бахархмаар хүмүүсийн үр удмыг залган өөрөө ч бахархууштай амьдарч байгаа чамайг магтахгүй байхын аргагүй, энэ бялдуучлал биш шүү, зарим хүмүүс буруу ойлгох вий :)
зэрэг нэмэхийн өмнө нээх хөөрхөн кино, үзээд үзээд уйддаггүй, үг хэллэг нтр нь бас л айн ккк
ёстой мангаа новосилцов 2 гардаг чинь ямар нэртэй кино билээ, эртэд өнгөтөөр гараад би бүр гайхсийшд
wow ямар лагийн. нээрээ өнгөтөөр харсан чинь аймар сонин байшт. Дандаа өнгөгүй төсөөлөөд байдаг байсан чинь шаал өөр. Зэрэг нэмэхийн өмнө бол миний мэдэх хамгийн инээдтэй монгол кино. Хэд ч үзсэн уйдахгүй, инээгээл үзээд байдгийн. чиний блог аймар таалагдлааа.. минийхаар тэгжаагаад зочлоорой,
Секретвиш: Баярлалаа, Служебный роман бас өнгөтэй болчихсон юм уу ямар гоеийн. Зэрэг нэмэхийн өмнө харин тийн ёстой уйдмааргүй кино, найруулагч нь хошин шогийн маш мэдрэмжтэй, үг хэллэг нь ярихын биш, жүжигчдээ ч маш оновчтой сонгосон гое кино шүү.
Citrus: Баярлалаа, зочилноо
лаг гоё болсын байна шүү дээ. Дээр үе гэхээр л хар цагаанаар л төсөөлөгддөг байсан одоо болих хэрэгтэйн байна хэхэ. Дахиж үзэхдээ өнгөтөөр нь төсөөлж үзнээ.