SUNShine® : Д. Амгалан

Д. Амгалан

Д. Амгалан 1933-2009

Сүхбаатар аймгийн Халзан суманд, малчин Дагдангийн гэрт 1933 онд хүү төрснийг Амгалан гэж нэрлэжээ. Амгалан “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэж ухаалаг уран гартай болох нь эцэг эхдээ мэдрэгдэж эхэлсэн 5-6 насанд нь эцэг Дагдан хорвоог орхижээ.Ингээд Амгалангийн ээж нь “Эрдэмтэй хүн их баян” гэж сургадаг, эцэг Шавран Хамбын сургаалиаар өвөл нь сүм бараадан сургуульд хүүхдүүдээ явуулж зун нь мал аж ахуй эрхэлсээр нэг мэдхэд  хүүхдүүд нь том болцгоож цэрэгт явах нь явж, айл гэр болох нь болж, нийслэл хотод  явж  суралцаад тэндээ гэр бүлтэй болох зэргээр явсаар хүү Амгалан, батжаргал хоёртойгоо гурвуул үлджээ. Амгалан уран гартай, ажилд эвлэг, зан ааш сайтай, өөрийн нуруун дээр ирсэн эр хүний хийх ажлыг борви бохис хийлгүй хийж ногт чөдөр зангидах, хонь ямаа муулах (нядлах) зэрэг бүх ажлыг хийж сурчээ.  Хонгор сумаас Халзан сум тасарч нүүсэн учир мал буцаж гүйж эрэлд  явах нь Амгаланд хамгийн хүнд ажил байжээ. “Нохой хамартаа хүрэхээр усч усч” гэгчээр ээжийнхээ өмөг түшиг болж сурлагтаа ч сайн байсан төдийгүй орой болгон тосон дэнгийн гэрэлд даалгавараа хийж, түмэн бодисын хичээлийн номны зураг хуулан зурах дуртай, гоё бичигтэй байсан учир сургуулийн лоозон, зарлал бичих зэрэг ажилд тусалдаг байжээ.
Нэг удаа Хувьсгалт залуучуудын эвлэлийн шугамаар Лувсанцэрэн гэдэг хүн тэдний сургууль дээр ирж ажил шалгахдаа Амгалангийн бичсэн зүйл, зурсан зургийг үзээд энэ жил Улс Хувьсгалын 25 жилийн ойгоор хүүхдүүдийн дунд зургийн уралдаан зарласан. Ийм сурагч Амгалангийн зурсан зургуудыг авч яваад тэр үзэсгэлэнд тавья гэхэд нь сургуулийн эрхлэгч сурагч Амгаланг дуудан зурсан зурагнуудыг нь авчруулж, хотоос ирсэн төлөөлөгчид өгч явуулжээ. 1946-1947 оны хичээлийн  жил эхлээд удаагүй байтал Амгаланг хичээлийн эрхлэгч дуудахад нь очвол: -Чиний уралдаанд явуулсан зургаас “Сойр”, “Аргаль”, “Угалз” шалгараад шагнал чинь иржээ гээд “Алтан үсгийн үнэмлэх”, 200 төгрөгийн хамт өгчээ. Амгалан хичээл тарахыг тэсч ядан хүлээн ээждээ шагналаа гардуулан өгөхөд, ээжийнх нь нүдэнд баярын нулимс цийлэгнэж, духан дээр нь үнссэн нь насан туршийн дурсамж болон ой тоонд нь үлджээ. 200 төгрөг тэр үед их мөнгө, ийнхүү урам хайрласн шагнал Ардын зураач болох  их үүдийг нээжээ. Амгалан 1947 онд 7-р ангиа дүүргээд  улаанбаатар хотод ДУДС-ийн 2  дахь элсэлтээр элсэн оржээ. Энэ үед Дүрслэх Урлагийн газар одоогийн Монцамэ агентлаг байгаа буйран дээр дан байшинд байсан.
Д. Амгалан эвдэг зантай болхоор  найз нар нь “муужгай” гэж хочилдог муудхаараа “Нусгай гажуур” гэдэг, хүүхэд гэдэг амьтан сайндаж муудахыг алийг тэр гэх билээ. Д. Амгаланг 1951 онд сургуулиа төгсөхөд нь тус газартаа зураачаар авч, хэдэн хүүхэд дагалдангаар өгсөн явдал түүнийг шавь нартай болгосон азтай тохиол юм. Улсын баяр наадам болоход  албан газар бүр өөрсдийн үзэсгэлэнгийн байртай, Дүрслэх урлагийн газар бөмбөгөр шилэн оройтой байшинд бүх зураач урчууд бие даасан уран бүтээлээ тавьдаг. Төв хорооны үзэл суртлын хэлтэс хэд хэдэн удаа үзэл  суртлын бригадын самбар хийлгэхэд, элдэв үзэсгэлэн байгуулахад Амгаланг Чойдог багш нь дагуулж бичих зүйлийг нь бичүүлдэг байжээ. Ингэж багшдаа тоогдож гарын шавь нь болжээ. Нэг  л мэдэхэд өдөр сар өнгөрч, “Эр бие өсч, эсгий бие сунадаг “ гэгчээр Амгалан давхраатай алаг нүдтэй хөөрхөн бүсгүй Өлзийбаяртай гэрлэжээ.
1956 онд Соёлын яамны орлогч сайд Л. Ванган Амгалантай гудамжинд дайралдаж ЗХУ-т Хэвлэлийн дээд сургуульд явах уу? Гэхэд дуртай зөвшөөрчээ. Тэгээд хэвлэлийн дээд сургуульд явсан боловч Амгалан уран зургийн сургуульд орох гэж мөрөөдсөөр л байсан болхоор энэ талаар Элчин сайдынхаа яаманд ч хүсэлтээ тавьсаар л байжээ.  Амгалангийн аз болоход 1957 онд Ю. Цэдэнбал дарга Москвад ажлаар очихдоо элчин сайдын яаман дээр оюутнуудтайгаа уулзалт хийх болсонд баярласан Амгалан  оюутан хариуцсан ажилтнаар дамжуулж Цэдэнбал даргатай уулзуулж өгөөч  гэж хүсэлт тавьжээ. Ю. Цэдэнбал даргатай оюутан Амгаланг уулзуулахад “Эмч ирлээ” гэдэг бүтээлийг нь Улсын 30 жилийн ойн баяраар павильонд үзсэнээ санаж Уран зургийн дээд сургуульд орохыг татгалзахгүй гэснээр Суриковын нэрэмжит Уран зургийн дээд сургуульд орж, түүний мөрөөдөл биелсэн байна. Д. Амгаланг Зөвлөлтөд оюутан байх хугацаанд нь  хүүхэд нь төрсөн.

Амгаланг амралтаар гэртээ ирээд байхад нь нэг өглөө бяцхан охин нь ээжийгээ гал тогооноос гарч ирэхэд сарвайн тосч гүйсэн энэ мөчийн дүр төрх Амгалангийн “Эх орны өглөө”, “Ээжээ сайн байна уу” гэдэг алдарт зураг төрсөн түүхтэй юм. Энэ бүтээлээрээ Төрийн шагнал хүртжээ. Д. Амгаланд нэр нь их зохисон өөрөө их амгалан тайван хүн.  

"Ээжээ сайн байна уу"

 Д. Амгалан 1950 онд ДУДС төгссөн тэр мөчөөс хойш 40 гаруй жил ажиллаж, багшлахдаа Ардын Их хурлын депутатаар 2 удаа  сонгогдсон бөгөөд 1990 онд тэтгэвэрт гартлаа МУЭХ-ны удирдах ажилд гар бие оролцон “Дүрслэх урлаг” гэдэг сурах бичиг зохиолцсон нь багш, сурагчдын гарын авлага болсоор байгаа бөгөөд Дүрслэх урлагийн дээд сургуульд олон зуун болосон хүчин сурган хүмүүжүүлсэн хүндэь “профессор” болж байсан.
1975 онд “Ардын зураач ” цол хүртжээ. Ю. Цэдэнбал дарга, тэргүүн хатагтай Филатова нар Д. Амгалангийн авьяас билгийг өндөр үнэлэн Хуримын ордны чимэглэл хийлгэхэд нь Д.Амгалан эмблем, таван галтай ганжир хийсэн нь  монголчуудтаван хошуу малтай, дэхий таван тивтэй зэргээс  сэдэвлэн мөн таван хүүхдээ билэгдэн Хуримын ордны ганжирыг зурсан юм.

"Тайгын зам"

"Ган дөрөө"

 "Нуур нь амгалан бол"

"Хойд эх"

2 жилийн өмнө Амгалан зураачийн уран бүтээлийн үдэшлэг Вашингтон хотод болоход цугласан олон "зурахаас өөр хобби юу байна,зургаа хамгийн үнэтэй нь хэдээр зарж байсан,одоо ямар бүтээл хийж байгаа"зэргийг сонирхож асууж байжээ.Хариултаас нь товчхон өгүүлэхэд,"зурахаас өөр хобби бол анх тэшүүрээр гулгадаг байсан,дараа нь теннис тоглодог болсон"хэмээн хариулжээ.Энэ үед охин нь хажуунаас нь "Манай аав бас их сайхан оёдог байсан шүү дээ"гэж нэмэхэд Амгалан гуай "Март зэрэг баяраар эхнэртээ дээл,хувцсыг нь одоогийн маягийн моод,чимэглэл оруулаад өөрөө оёод өгчихдөг байсан"гэж нэмсэн гэнэ лээ.

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
Che.

“Ээжээ сайн байна уу” ингэдэг зураг их сэтгэлд хоногшсон зураг шүү хэхэ.

Elkhan

Conin zurag bna...Yamar yum unshsan yum bol doo ... / Xoid ex /

дурлагч

Бичлэгийнхээ дундуур зүйр цэцэн үг оруулсан чинь маш их таалагдлаа. Амгалан гуай одоо хүртэл амьд сэрүүн байдаг юм уу?

SUNShine®

Дурлагч: 1933-2009 он гэж тавьсан байгаа нь 2009 оны 7 сард бурхан болжээ.

дурлагч

Өө сорри тэр зургын доод талд байсан оныг хараагүй юм байна.

HERO

Сүхбаатар аймгаас унаа ирээд манай нэг хамаатаныд, тэгээд өвлийн идшээ авхаар ирж байхад нь харж байсан юм байна Амгалан гуайг. олон жилийн өмнө дөө

Амарсайхан (зочин)

Ээжээ сайн байна уу, сэтгэлд хоногшсон зураг шүү. Ямар ч олон удаа хуулбарлагдаж зурагдаа бол. Бараг л айл болгонд байдаг байсан. 1970-1980 аад онд шүү дээ

Jezzz (зочин)

Дүрслэх урлагийн дунд сургуулийн суурийг тависан захирал нь байсан гэдэг юм билээ тэ

SUNShine®

Дурлагч: ахаан
Hero: Тийм үү, би зураачдын үзэсгэлэн гарах үеээр харж байсан юм байна.
Амарсайхан: Миний блогоор зочилсонд баярлалаа, тийм шүү бараг л айл бүрд байдаг байсан гое зураг шүү.
Jezzz: Анх зураач Д. Чойдог 1943 онд зураг урлалын газар байгуулмагцаа Уран зургийн дугуйланд суралцаж байсан зураачдыг хөдөө томилолтоор явуулж, судалбар зураг бүтээдгэхээр Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод аймагт явуулаад бүх зураачдын бүтээлээр үзэсгэлэн дэлгэн гарган үзүүлэхэд тэр үеийн нам засгаас өндөр үнэлэлт аваад Уран зургийн оройн 3-жилийн сургууль байгуулж Чойдог, Цэвэгжав, Ядамсvрэн, Н. Бельский нар хичээл зааж байсан юм байна лэ. Д.Амгалан /1971-1986 онд ДУДС-ийн захирал байсан. ДУСургууль нэг хэсэг хугацаанд хаагдаж Урчуудын эвлэлийн хорооны дарга Н. Цүлтэмийн санаачлагараар 1971 онд ХБДСургууль дээр Уран зургийн ангийг нээж Д. Амгалан зураачид бие даалган ажиллуулсан гэсэн. Тэгээд 200 гаруй сурагчидтай, дүрслэх урлагийн чимэглэлийн 12 нарийн мэргэжлээр суралцуулж эхэлсэн юм байна лэ.

Jezzz (зочин)

аан. би бас эргэлзээтэй л бичсийн дэлгэрэнгүй тайлбарласанд баярлалаа. бас монгол зураачдын талаар тийм ч дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй болхоор баярлаж байгаа шүү

Болдууш

Амгалан гуайн талаар Байды ах, Дашням гуай нар гоё гоё хууч яридаг байж бмлээ. Даанч ихэнхийг нь мартчихаж дээ.

soulmate (зочин)

ийм хүн байсан юм бий вий...
ээж рүүгээ гүйж байгаа хүүхдийн зургийг багадаа хараагүй хүн ховор байхаа...

хамгийн доор байгаа хойд эх гэдэг зураг бас л сайн дүрсэлсэн байна шүү...өөрийнх нь төрсөн охин бололтой цаад орон дээр тарвалзаал...дагавар хүүгээ болохоор загнаад л... аав нь дунд нь яаж ч чадахгүй яс хавталзаад л...

Зочин

Eej ni yasan ih bayarlasan bol. Ter tsagiin 200 tug ch ih shuu.

Xe Xe (зочин)

Bi olon saikhan bagsh naraa aldsan. Nadad 3 jil uran zurag, zokhiomj zaasan bagsh mini bailaa. End bichigdej baikh yum gej tusuulsungui. Namaig gadaadad baikhad nas barsan baina le. Bagshdaa gomdokh ue ch baisan bas bayarlakh ue ch bailaa. Khuurkhii burkhanii orond ochij turukh boltugai.

Xe Xe (зочин)

Khamgiin aldartai n kapitalizmiig algasagch gedeg zurag n sh de. Bi tegej boddog yum.

SUNShine®

Jezz: ахаан
Болдууш: Тийм үү санавал бичээрэй
Soulmate: Харин тийн
Зочин: Харин тийн ээж нь хүүгийнхээ авьяас,ирээдүйг хараад маш их баярлаж байсан байх даа
Хехе: Чи тэгвэл зураачаар төгссөн юм байна шдэ, гайхалтай, зургаа зурж байгаа юу? багш нар сайн оюутандаа дотроо баярлаж байгаа ч гаднаа хатуурхдаг тал байдаг шүү тэй

Xe Xe (зочин)

Bi uuriiguu ajkhaar todorkhoi neg tsagt zurakh khusel turj zuraad baigaa yum shig sanagddag. Bi bolj ugwul gadaad orni sonin sodon zuilsiig zurakh sonirkholtoi. Gekhdee bi suuliin uyd bysalgalaar khiicheellej ekhelsen. Bysalgal khiikheer sonin zuils nudnii umnu garch irdeg. Ter bolgonoo zurmaar sanagdaj baigaa.

oyunzul (зочин)

bi zurakh durtai nadd ene zurag mash ikh talagdlaa

Undraa (зочин)

bi uuriguu zurgiin avyastai gej boddog gehdee nadad udirdlaga sain bagshiin tuslaltsaa mahs ih heregtei b.na ta nadad zuwlguu ugush

enkhbaatar tudev (зочин)

BI ZURAACH HUN BA ENE "HUN(!)"MINII AMIDRALIG HERHEN SUIRUULSENIIG MINII BLOGOOS MONGOLCHUUD TA BUHEN "UZEJ SONIRHON"NADAD SETGEGDLEE ILGEENE UU.
MON TA BUHEN "ENE HUNII"UR HUUHDIG TANIDAG BOL TEDNII EMAIL HAYAG,UTASNI DUGAARIG ILGEEJ TUSLANA UU.BI TUUNII UR HUUHDUUDED HERHEN MINII AMIDRALIG SUIRUULSENIG HELJ YARIH HUSELTEI BAINA.
ZURAACH,CHOLOOT URAN BUTEELCH,TSAGAAN TUG OVGIIN TUDEVIIN ENKHBAATAR BICHVEI,
EMAIL:mongolinezentuls@yahoo.com
WWW:mongolinezentuls.blogspot.com

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)