SUNShine® : Миний номнууд

Миний номнууд

Өөрт байдаг мэргэжлийн болон, үзэх дуртай, хэрэглэдэг номнуудаасаа  сонирхуулхаар орууллаа. Ямар ч дээд  мэргэжлийг ихэнхийг нь системтэй сургалтаас олж авдаг, харин боловсролыг бол бараг ихэнхийг нь өөрсдийн  чармайлтаар олж авдаг. Баабар гуайн үгнээс иш татав. Сургууль төгсөхдөө   их зүйл сураад гарсан л даа, гэхдээ яг бие даагаад ажиллахад мэдлэг дутаж, асуух багш байхгүй үед өөрөө сурахаас өөр арга байхгүй Ажил дээр гарч байж л бүрэн дүүрэн сурсан. Би доорх номнуудыг Москвад явж байхдаа авч нэмж сурч байсан юм. Энэ номнуудаа одоо ч ашигладаг. Дотуур хувцаснаас эхлээд  гадуур хувцасны төрөл бүрийн эсгүүрүүд бий. 

Доорх эсгүүрийн ном нь жаахан ажиллагаа ихтэй эсгүүрүүдтэй.

Дан өмдний эсгүүрүүдтэй ном

Төрөл бүрийн оёдолтой ном

Одоо харин техник технологи нь хөгжөөд улам л нарийсаад бэлэн сайхан электрон эсгүүрүүд бий болоод энэ хэдэн номны бараг хэрэггүй болчихсон  байна доо.Эскиз зургаа оруулаад  таны өмнөөс ПС чинь бодоод  эсгүүрийг чинь гаргаад өгнө.  Хувцасны үйлдвэрүүдэд их хэрэгтэй дээ.

Загвараа оруулаад, биеийн хэмжээсийг оруулаад тэгээд картон аль эсвэл калькан цаасан дээр хэвлээд зүсэгч машинаар зүсээд л эсгүүр бэлэн болж байгаа юм. Программ дээр нь мэргэжлийн зохион бүтээгч хүн сургаад л олон ажилчдын ч хэрэггүй болчихож дээ. Хүний гараар хийдэг юм ховор болохнээ.


Энэ программыг нь олж сурнаа гэж

Доорх миний хувцасны түүхийн номнууд. Энд бичлэгэндээ товчхоон номноосоо оруулж байсан. 

Доорх монгол үндэсний хувцасны номноосоо энд үндэстэн ястнуудын хувцасны зургийг оруулсан 

За доорх номон дотор зүү ороох, хонин холбоо, хатгамал хийх , товч шилбэ, эмжээр хийх аргууд орсон гар урлалын ном

Доорх ном бол дэлхийн  үе үеийн  шилдэг 1000 загвартай сонирхолтой ном

"The bible of fashion" 2 боть ном

орчин үеийн 100 шилдэг дизайнерууд

Доорх ном бол миний хүндэлж биширж явдаг дизайнер Валентиногийн  загварын ертөнц дахь 45 жилийнх нь ойн   үзэсгэлэнгийн хувцасны зургуудтай ном. Энэ номыг үзээд биширж дуусдаггүй юм, хэлбэр дүрс, эсгүүр, хуниасыг гайхалтай гаргасан гар ажиллагаа ихтэй гайхалтай бүтээлүүд нь багтсан. Энэ номноос суралцах зүйл их байдаг юм. 

 хувцасных нь деталь хэсгүүдийг дэлгэрэнгүй харуулсан зургуудтай.

40 гаруй жилийн турш Валентино нэрээрээ алдаршсан Гаравани титэм зүүгээгүй л болхоос Италийн моодны хаан юм. Дэлхийн хамгийн тансаг дизайнеруудын нэг. Түүний даашинзыг Жаклин Кеннеди, Фара Диба, Элизабет Тэйлор, Джулия Робертс, Дженифер Лопес гэх мэт алдарт бүсгүйчүүд өмсдөг.

Гаравани 1932 онд Италид төрсөн. 17 настай даа  Парисыг байлдан дагуулна хэмээн явсан. Эхлээд зургийн сургуульд сурж байхдаа хичээнгүйлэн франц хэлийг сурч дараа нь Парисын загварын ордны дэргэдэх сургуульд сураад төгсөхдөө  загвар зохион бүтээгч Баленсиага дээр дадлага хийх гэсэн боловч түүнийг хүлээж аваагүй.
Жана Десса болон Ги Ларошагийн загварын орднуудад туслахаар ажиллаж байгаад 1960 онд Валентино эх орон руугаа буцсан. 1962 онд Флоренцид өөрийн бие даасан үзүүлбэрээ зохион байгуулсан нь сэтгүүлчдийн, олон түмний анхаарлыг татаж, загварын тэнгэрт нэгэн од гялалзаж эхэлсэн юм.
Түүний авьяасыг анх анзаарч амжилтанд нь нөлөөлсөн хүн бол Элизбет Тэйлор . Дараа нь Жаклин Кеннеди мөн гүнж Маргаретт нэмэгдсэн.
60-аад оны сүүлээр Валентино архитекторын чиглэлээр сурж байгаад сургуулиа орхиж байсан Джанкарло Джиамметтитэй тааралдаж энэ авьяслаг 2 хүн нийлж ажиллан гайхалтай үр дүнгүүд гаргаж эхэлсэн нь Европд, АНУ, Японд boutique-д нээж, Римд загварын академи нээсэн. Энэ 2 хүний нөхөрлөл үнэнч, өнө удаан жил үргэлжилсэн гэдэг.

1967 онд маэстро анх удаа өөрийн “V” логотой “Цагаан коллекцио" толилуулсан. Яг тэр үед дэлхийн бүх сэтгүүл дээр Валентиногийн урласан гайхалтай цагаан хуримын даашинзтай Жаклин Кеннедигийн зураг хэвлэгдэж байжээ.
 Валентиногийн гаргасан эрэгтэй, эмэгтэй өдөр тутмын загварууд нь  тансаг хувцасны билэг тэмдэг болсон. 1978 онд өөрийн нэрийн үнэртэнээ гаргасан. Түүний хамгийн дуртай өнгө нь улаан. Тэрээр улаан өнгө ямар ч бүсгүй хүнд зохидог гэж итгэлтэй хэлдэг. Харин улаан өнгө 30 төрлийн байдаг гэдгийг л санах хэрэгтэй.
1991 онд загварын ертөнцөд ажилласан 30 жилийн ойгоо тэмдэглэхдээ өмнө хэзээ ч болж байгаагүй тансаг хүлээн авалтыг зохион байгуулсан. Тэнд Элизабет Тэйлор, Нэнси Киссинджер, Джина Лоллобриджида нар хүрэлцэн ирсэн. Валентинод тэмдэглэх шалтгаан байсаан. Яагаад гэвэл чамин тансаг даашинз костюмаар нь Оскар гардуулах ёслол дээр одууд түүний хувцсаар гоеж байсан, ид мандаж байсан үе нь юм.
Валентиногийн стильийг “чамин” гэдэг нэг л үгээр тойдорхойлно. Гайхалтай гүйцэтгэлтэй деталь хэсгүүд, гайхалтай оёдол, гайхалтай эсгүүр, гайхалтай гар чимэглэл нь Италийн загварын билэг тэмдэг болж чадсан.

2006 оны долдугаар сарын 6-нд Францын Ерөнхийлөгч асан Жак Ширакаас Эрдэнийн шигтгээн титэм, Легионы одон хүртсэн юм. Түүнийг ийнхүү Франц улсын төрийн шагналыг хүртэхэд хэвлэлийнхэн “17 настай Итали хүү мөрөөдлөө биелүүллээ” хэмээн бичиж байлаа.

Үнэндээ тийм ч олон дизайнер ер нь өөр хүмүүс Валентино шиг гое тансаг амьдардаггүй. Валентино хэзээ ч буудалд буудаггүй. Аялах бүрд түүний сэтгэлд хүрэхгүй ямар нэг зүйл байдаг гэнэ. Жишээ нь хоол нь амтгүй байх ч юм уу, түүний хувьд ази хоол бол -аймшиг. Валентино сармисны үнэр амтанд дургуй.  Маш олон зүйл санаанд минь нийцдэггүйд найз нөхөд маань надаас залхдаг байх гэжээ. Түүний анд найз Джамметти дурсан ярихдаа "Бид 2 тийм баян биш байхад дөнгөж ажлаа эхэлж байхад ч Валентино тансаглах дуртай байсан,  үргэлж машинаар ирнэ, LV-ийн чемодан барина, үнэтэй цайтай бүхнийг хэрэглэн түүнээсээ таашаал авдаг байсан" гэх дурсан ярьжээ.

Дэлхийн хувцасны түүхийн үе шат, монгол үндэстэн ястнуудын хувцас, моод, стиль, өнгөний тухай, эсгүүр хувцасны зохион бүтээлт, эскиз загвар зохиомж, дэлхийн алдарт загвар зохион бүтээгчдийн амьдрал уран бүтээл, моодны товч тайлбар толь  багтсан энэхүү 200 нүүр өнгөт "Хувцасны Дизайн" ном худалдаанд гарлаа. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.


start=-18 , cViewSize=50 , cPageCount=1

32 сэтгэгдэл:

null
LoveLove

Хөөх гоёымаа. Надад бол тэр монгол номнууд нь хэрэгтэй л юм байна. Хаанаас авч болох бол? Хэмжээгээ оруулахаар эсгүүр нь гараад ирдэг гэхээр сто гоёымаа нэг тийм машинтай болхынсон

Oogiinoo (зочин)

Goyo yumaaa. Valentino-giin medeelel ix sonirxoltooi bailaa.

SUNShine®

Lovelove: Интерном дэлгүүрт өөр зохиогчтой монгол гар урлалын номнууд харагдаж байх шиг байсан шүү.
аан тийн энд хээ угалзны тухай нэг ном байсан орж үзээрэй http://soronzon.blogspot.com/2009/09/blog-post_24.html
Харин тиймээ ийм машинтай болвол ч size size-аар нь эсгээд л шууд масс үйлдвэрлэл явуулна даа

Зочин

сонирхолтой блог байна
дараа орж ирнэ

SUNбрүти

Valentino гэснээс надаа Elie Saab даашинзны төрөлдөө номер 1 санагддаг аа. ёоо бүх дресс нь тасарцан үнэхээр гайхалтай.

SUNShine®

Оогийноо: Зочин: Баярлалаа
Санбьюти: Ахаан Ливаны дизайнер Эли Саабын даашинзнууд ч яриангүй гое шүү. 2002 онд Оскарын шагнал гардуулах ёслол дээр Холли Бэрри түүний даашинзыг өмссөнөөр олны анхаарлыг татаж тэр үеээс түүний нэр загварын ертөнцөд цуурайтайж ирсэн. Эли Саабын ажил амьдралын түүх их сонирхолтой шүү.

дурлагч

Тэр машин чинь харин сайхан эд байндаа. Их үнэтэй байх тээ? Валентино загварын ертөнцөө орхижийн гээд сүүлчинхээ показыг хийгээд байсан уу үгүй юу? Би буруу санаад байна уу. Нээх гоё показ гараад байсан. Алдарт дээд зэрэглэлийн дизайнеруудын хувцас цаанаа л өөр байдийн шүү тээ?

SUNShine®

Дурлагч: Харин тийн, нилээн үнэтэй байгаа байхаа.
Чи зөв санаж байна :) Валентино 75 настайдаа 2008 онд загварын ертөнцөө орхисон

soulmate (зочин)

хэхэ Валентино биширмээр ч...

надад бол Саншайн л биширмээр санагддийн...мундаг охин шүү

citrus (зочин)

yooo ter computer deer hiideg yumiig hiigeed surchihimsan. yamar aimar nariin baidgiin be? manai egchid deer uyed bas iimerhuu oros nomnuud zunduu baidag baisan..maybe you know her,Shure geed odoo NYCd oscar de la renta -d ajildag.

SUNShine®

Soulmate: хэхэх арай л хэтрүүлчлээ :P, гэхдээ баярлаа :)
Citrus: Шүрээ эгчийг танина шдэ,Гоёл наадамд хамт оролцог байсан, Russia-д сургууль төгсөн, аягүй мундаг эгч шдэ, чи төрсөн дүү нь үү Citrus?

citrus (зочин)

өө тиймүү. би яг чамайг танина гэж мэдсиймаа. Би төрсөн дүү нь бишээ, төрөөгүй үеэл дүү нь иймаа кэкэ. Тийн чи бүүр тийм дээр үед гоёлд оржийсиймуу? wow... Шүрээ эгч нэг аймар гоё платье-аар оржийсан санаад байдгийн. Пөмбөгөр урт хормойтой, дээр нь цэцэгтэй ч билүүү .. нэг тийм юм л нүдэнд харагдаад байна хэхэ

SUNShine®

Гоёл 99-д орж байсан юм. Шүрээ эгчийн оролцож байсан загваруудыг нь санаж байна. Өөрөө их гое эгч шүү модел шиг
http://more.blog.gogo.mn/read/entry12498 энд миний тэр үед оролцож байсан загварууд байгаа.

secretwish (зочин)

ямар гоё програм вэ тээ, сурчихвал нээрээ хувцас үйлдвэрлэх нь байнашд, сурчихаа :)
тэгвэл чи нээрээ Пүжэ эгчийг таних юм бишээз? 2 юмуу 3 жилийн өмнө бас Гоёл орж байсан байхаа, Пүжэ эгч бид 2 бас их олон загвар зохиож байсым байна, би нэг иймэрхүү юм гээл хэлэнгүүт ингээд ингээд гээл яг биед таарсан дахин давтагдашгүй наддаа зохисон хөөрхөн хувцаснууд хийдэг байсан, манайд нэг гачаалтай нь хувцасаа зохиогоод нүдэндээ төсөөлчихөөд байхад материал олддоггүй хэцүү, нэг удаа шинэ жилийн дресс хоюулаа ярьчихаад материалыг нь хайж хэд хоног явсышд, нүдэнд харагдаад байдаг олдож өгөхгүй хэцүү шүү тээ хэхэ, аймаар их ажилтай, хэдэн шөнө нойргүй хонодог, ажилд дарагдчихдаг их л ядардаг юм билээ, чи ч бас тэгдэг байх тээ, одоо өөрөө нээх оёхоо больчихсонуу?

SUNShine®

Secretwish: Харин тийн, би сурнаа
Пүүжээ эгч гэж танихгүй юм байна. Харин яг үнээн, манайхан яг ийм дресс та хийх үү гэдэг тохирох материал нь олдвол хийж өгч болноо л гэдэг ккк, чи зовлонгийг нь сайн мэдэж байна :)
Би даавуугаа харж байж загвараа зохиох тохиолдол их байнаа. Тийм шүү бас л няхуур нямбай ажил даа нойр хоолоо хасан барин хийх үе зөндөө байдын шүү. Өөрөө оёхыг нь оёноо, зав зай нь байвал өөрөө оёно

Үлэмжийн чанар

Номноос алт шүүрч болноо гэж аав маань хэлдэгсэн

Чиний бичлэгийг дуурайгаад би номнуудаа тэгж байгаад үзүүлнээ

SUNShine®

Үлэмж: тэгээрэй сонирхолтой санагдаж байна шүү

Beni (зочин)

Nom surah bichig ch chuhal shu
Goe nonmnuudtai yum baina

zorig (зочин)

Bologchin xuuxnuud dandaa l iimerxu xair tatam baixiin. Orchin ueiin xuniig daichin zorilgotoi chanar l yamar ch xuwtsasnaas iluu goyo xaragduuldag baix te?

zorig (зочин)

Gexdee bi russiacenterist uzeltei xun bish boloxoor baruunii, (orchin ued india, china gesen aziin ornuud ch delxii niitiin anxaarliin tuwd orood irlee) nomuudaas ch gesen ix yum uzwel bur l olon suwgaar medeeleld xurex baix gej bodox.
GOODLUCK

SUNShine®

Бэни: Баярлалаа
Зориг: "Orchin ueiin xuniig daichin zorilgotoi chanar l yamar ch xuwtsasnaas iluu goyo xaragduuldag baix te?" Үүнтэй чинь санал нийлжийнээ
Санал сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа. Би орос школтой болхоор орос хэл дээр л уншшдын.
Англи хэл дээрх номнууд бүгд л орос дээр түргэн шуурхай гардаг нь давуу талтай байдаг.
Энэтхэг Хятадын соёл урлаг хувцасны түүх ч орос хэл дээр байдаг юм. Одоо үед тэгээд интернетийн сувгаар л бүх мэдээлэлээ авчихдаг болоод байна дөө :).

Zorig (зочин)

Harin tiimee. Bi ch gesen mongol shkoltoi. Terneesee salaad angli ruu oryo geed mun ch olon jil chadaxgui l yawjiin.

SUNShine®

Zorig: Хэл сурахад ямар ч школтой байсан нь хамаагүй байх өө

tubshee (зочин)

монголын аль ч вэбээс олдохгүй мэдээлэлийг таны блогоос оллоо

sainuils (зочин)

WOW би энэ бичлэгийг яагаад эрт олж уншаагүй юм бол доо. Энэ валентиногийн ном уу. Би яг дурласан байна энэ номонд. Үнэхээр гайхалтай ном байна. Би яг ийм чимхлүүр ажиллагаа орсон зүйлд маш их дуртай шүү. Үнэхээр тансаг. Тансаг гэхгүй байхийн аргагүй. Ёстой л алт шиг ном байна даа.

оёдолчин (зочин)

сэдэв саихан ч хүмүүсээ монгол хэлээр ярих бичихээ харин ч илүү анхаарч алдаагүи бичиж сурцгаая алдаатаи юм уншихаар бүх зүилс орвонгоороо алга болох юмаа тэгээд хэлэх гээд баигаа юм чинь хүмүүст хүрэхгүи баихаар утгагүи биздээ баярлалаа

Суралцагч (зочин)

Хөөе энэ гоё номнуудынхаа эсгүүр яаж хийх талаар оруулж болох уу би эсгүүр хийж өөрөө өөртөө юбка, палат хийж сурах гэсийн. Болж өгвөл оруулж өгөөч

may (зочин)

Goyo blog bna thanks..... Ter pro-g bval tavij ogoorei.

mugi (зочин)

huvtsasni dizain gdeg nomiig chini hudaldaj avsan uneheer talagdsan shuu ta buhnii ajil uilsed ondor amjilt husiy

бадмаа (зочин)

valentinogiin namtariin talaar iluu ih medeelel bnuu bwal my mail ruu ywuulaach bi bie daalt hh ystoi yumaa ene my mail бадмаа9669 guuya

YANJAA (зочин)

SAIN BNUU BI TANII BLOGT BAINGA ORDOG UNEHEER TAALAGDDAG

handaa (зочин)

goe ymaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)