SUNShine® : Ү. Ядамсүрэн

Ү. Ядамсүрэн

Монгол зураг гээд шинэ булан нээлээ.
Энд монгол зураачдын амьдрал уран бүтээлийг цувралаар оруулах болно. Эхний бичлэгтээ өвөөгийнхөө намтар уран бүтээлийн тухай орууллаа

Орчин үеийн монголын дүрслэх урлагийн ахмад зүтгэлтэн БНМАУ-ын төрийн шагналт, ардын зураач Ү. Ядамсүрэн Дорнод амйгийн Түмэндэлгэр сумын нутаг Улаан нүдэн хэмээх газар  малчин ард Үржингийн анхдугаар хүү болон 1905 оны 12-р сарын 25-нд төржээ.  Жаал хүү Ядамсүрэнг 13 настай байхад эцэг нь нас өөд болж  дан эхийнхээасрамжинд үлдсэн тул тэр багаасаа ажил хийн маллаж, өрх гэр толгойлсон аж.
Эцэг Үржин нь амьд ахуй цагтаа мал маллан аж төрөхийн зэрэгцээгээрардын урлагт авьяаслаг хүн байжээ. Мөн түүний авга ах Чойдаш алдартай сийлбэрч, зураач хүн байв. Үүний нэг жишээг хэлбэл 1912 онд Сүмбэхамбын тиг ёсоор Андуу нарын Тавхай Бор, Шүүрэг дөрвөн аймаг, шавь тавын хэсэг шилдэг урчуудыг зориуд  цуглуулан, дунхарын хот мандалыг модон сийлбэрээр бүтээлгэж, Эх дагины аймагт тавихад тэр хот мандалын туурвихад Чойдаш нутгаасаа ирж оролцож байжээ. Энэ бүхэн ирээдүйн зураачийг багаасаа соёл урлагийн бүтээлийг сонирхон үзэх, ард түмний урлаг, соёлын дурсгалт дээж өв, олон зуун жилийн турш уламжлалт ардынхаа дүрслэх чимэглэх урлагийг гүнээ ойлгож, хүндэтгэн хайрлах үзэлд зохих нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. Ядамсүрэн багадаа ялангуяа авга ах Чойдашийнхаа бурхан зурах, номын бар сийлэхийг нь олонтаа харж, түүний будаг шунх бийрийг нь хийлцэх зэргээр үндэсний уламжлалт уран зургийн техник ажиллагаатай ойр дотно танилцан авдар сав будах оймсны хараа, хээ угалз зурах, гэрийн мод будах, хээ тавих ажлыг хийж ардын урлагтай амьдралаа холбожээ.
Ядамсүрэн 25 нас хүртлээ нутагтаа амьдарч байгаад 1930 онд Ардын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн гишүүнд  элсэн нийслэл Улаанбаатарт иржээ.
Тэр ардын гэгээрлийн бэлтгэл сургууль, үсэг өрөгчийн сургууль зэрэгт тус тус суралцан хэвлэх үйлдвэрт үсэг өрөгчөөр ажиллаж байв. Ингэж ажилласан явдал Ядамсүрэнд эх орныхоо нийгмийн хөгжилтэй  танилцаж, ертөнцийг үзэх хувьсгалт үзэл, амьдралын итгэл мөрөөдөл бүрэлдэн тогтноход  нөлөөлсөн нь мэдээж хэрэг.
Мөн тэнд манай шинэ соёл урлагийн зүтгэлтэн, шинэ дүрслэх урлагийн үндсийг тавилцагч Б. Шарав ажиллаж байв. Түүний уран бүтээл зургийн ажлаар эхлэн оролдож байсан залуучуудын бүтээлч дур сонирхлыг ихэд татаж байжээ. Жишээлбэлзураач Ядамсүрэн дурсан ярихдаа “Бизьягийн аймгийн сүмд Б. Шарав зурсан босоо хүний хэмжээтэй шахуу Лувсандлндовын том хөрөг байсан, түүнийг би харж сонирхдог байж билээ” гэж байжээ. Үүнээс үзэхэд зураач хөрөг зургийн төрөл зүйг илүү сонирхож байсан нь илт.
Ядамсүрэн намын сургуульд орж суралцан дараа нь 1934 онд Зөвлөлт Холбоот улсад Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист дээд сургуульд суралцан төгсгөж ирээд Намын төв хороо , Судар бичгийн хүрээлэн зэрэг газар тус тус ажиллаж байлаа.
Тэр үед зураг зурах авьяас билэг нь улам тодорч, зургийн урлагтаа  ихээхэн ахиц олж монгол орны амьдралыг үзүүлсэн томоохон зураг зурж байлаа. Тэрбээр Москва хотноо сурч байхдаа ертөнцийн урлаг соёл, түүх, дурсгал, эрт эдүгээгийн уран бүтээлийг нарийвчлан судалж, зураач болох хүсэл эрмэлзэл нь улам өрнөж энэ чин хүсэлд хөтлөгдөн 1939 онд  Зөвлөлт Холбоот Улсын Москва хотноо Суриковын  нэрэмжит дээд сургуулийн зургийн ангид орж суралцан Зөвлөлтийн нэрт зураач А. И. Герасимов, Н.Э Грабарь нараар зургийн эрддмийг заалгасан юм. Түүний сургуульд байх хугацаадаа олон бүтээл туурвисны шилдгийг нь тэр үед Зөвлөлт Холбоот Улсад сууж байсан манай элчин сайдын яамаар дамжуулан монгол руу явуулдаг байжээ. Тэр зургууд нь улсын төв театрт байгуулагдаж байсан үзэсгэлэнд тавигдаж байсан боловч харамсалтай нь тэдгээр зураг улсын төв театрын байшин шатахад хамт үрэгджээ.

 

"Чойбалсан"

"Сүхбаатар"

"Чойбалсан Сталин 2"


"Ударник Ичинхорлоо"

"Үхэр сүрэг"

Сургуулиас ирээд Судар бичгийн хүрээлэнгийн харьяа түүх, хувьсгалын музейд зураачаар ажилласан нь улсынхаа урлаг, соёлын өв дээж, угсаатны зүйн онцлогтой танилцаж цаашдын уран бүтээлийн ажилд ач холбогдолтой болсон юм.
Түүнээс хойш тэрбээр том, бага хэмжээний ная гаруй хөрөг, түүхийн сэдэвт зураг тав, байгалийн сэдэвт зураг дөрөв, суурь зураг долоо, угсаатны зүйн сэдэвт бүтээл хоёр зуугаадыг зуржээ.



Зураач Ядамсүрэнгийн уран зурагт амьдралыг дүрслэх арга нь хоёр үндсэн чиглэлтэй. Үүнд монгол зургийн уламжлалт аргаар амьдралыг дүрслэх, нөгөөтэйгүүр дэлхийн сонгодог урлагийн уран зургийн аргаар амьдралыг дүрсэлж байсан явдал юм.


Монгол зургийн аргаар “Ардын ерөөлч”,”Шанзчин”,”Эрдэмтэн Тагол”, Чойбалсан”, Хүүрч Түдэв”,”Лувсан хуурч”, ”Дууч Дугаржав”, ”Хичээнгүй сайд Цэрэндорж”, “Хуурч Парчин”, Дөрвөлжин үсэг зохиогч Пагва лам Лодойжалцан”, ”Уйгурын Чойжи-Одсэр бандида”, ”Монгол галиг үзэг зохиогч Аюуш Гүүш”,”Ойрдын зая Бандида Огторгуйн далай Намхайжамц”,”Онхойдойн Жамц” г.м хөргүүдийг зуржээ.
Ядамсүрэн Цогттайж киног бүтээхэд оролцсон манай олон зураачдын нэг юм. Зураач Чүлтэм жижиг хэрэглэл, зэвсэг багажийн загвар зураг, Гаваа тайзны чимэглэл, Ядамсүрэн хувцасны загвар, хүмүүсийн нүүр дүрийг зуржээ.
Ядамсүрэнгийн уран бүтээлд монгол ардын эд хэрэглэл, хувцас зурсан угсаатны зүйн зураг онцгой суурийг эзлэнэ. Эдгээр бүтээлүүлийг зөвхөн цуглуулж зураад зогсоогүй орчин үедээ зохицуулан амьдралд өргөн түгээмэл хэрэглэх талаар ихээхэн анхаарч ирсэн билээ.
Улсын шинэ драмын театрын дотоод чимэг, хээ угалз, хөшигний загвар  тэргүүтнийг тэрбээр зурж өгсөн юм.
Зураач зээгт наамлын загвар зурж, өөрийн эхнэрийн хамт олон зээгт наамал хийсэн.
Түүхт хүмүүсийн дүрийг бүтээхдээ их нарийн судалгаа хийж, холбогдох зүйлийг болон тэр үеийн түүхэн онцлогийг нарийн чанд гаргаж зурдаг заншилтай.


start=-14 , cViewSize=50 , cPageCount=1

36 сэтгэгдэл:

null
дурлагч

Монгол зураачдын тухай оруулж байгаа чинь маш их таалагдаж байна. Ядамсүрэн гуайн сайхан сайхан зургуудаас хэд хэдийн мэдэх ч ямаршуухан хүн байснын, фото зургын анх удаагаал чиний блогоос харжийн. Бас намтарын. Баярлалаа.

Jezzz (зочин)

goy bulan neejee.

Үлэмжийн чанар

Гоё мэдээлэл байна даа

SUNShine®

Дурлагч: Баярлалаа, монгол зураачдын маань талаар дэлгэрэнгүй мэдээллүүд ховор байдаг юм билээ, тиймээс цувралаар оруулаяа гэж бодлоо.

SUNShine®

Jezzz, Үлэмж: Баярлалаа

Zoska (зочин)

tani uran zurag tsuvraliig amtarhan unshij baigaa
odoo mongol zuraachdihig unshihnee goe goe

HERO

Хөөх яасан гоё юм, блогоос ийм зүйл харсандаа, 4 жил Зурагтай нөхөрлөсөн дөө. одоо ч орхигдож байна даа.

Zorig (зочин)

Manaixan zuraach nariig zugeer l arxichid gej boddog bolsoor ix l udaj dee. Ugaasaa dundaj saaral niigemd zuraach baitugai xumuus ni ch arxi uugaad baixad.
Saixan sanaa baina.
Tnx.

SUNShine®

Zoska: Баярлалаа
Hero: Зургийн сургууль төгссөн юм уу тэй, орхигдуулалгүй байнга зав чөлөөгөөрөө зурж байвал тэ
Zorig:Үнэн үнэн яг тэгж л боддог байсан гэхдээ одоо бол арай өөрчлөгдсөн байхаа,
Миний мэдэхийн зураач уран бүтээлчид маань уусан ч хэмжээгээ мэддэг ажлаа орхигдуулдаггүй тохрируулаад хэрэглэдэг гэж боддог.
манай өвөө архи тамхи бараг хэрэглэдэггүй хүн байсан. Хамрын тамхи л татдаг байсан.

HERO

Чи өөр чиглэлээр төгссөн, дугуйланд л явдаг байсан байхгүй юу,

HERO

өө андуучихаж Би гэх гэж байгаад чи гээд бичижиж. соори

chips (зочин)

Хөөөх танайх удмаараа урлагийн хүмүүс байна даа...Гоё юм аа

SUNShine®

Herk: хэхэ андуурч бичсэнийг нь ойлгосон
Chips: Тиймээ манай аавын талынхан бүгд зураач
Би л дизайн гээд өөр тийшээгээ явчихсан ккк

soulmate (зочин)

мундаг өвөөгийн мундаг ач охин шүү :р

soulmate (зочин)

мундаг өвөөгийн мундаг ач охин шүү :р

soulmate (зочин)

өө гацаад байсан чинь давхардаад орчиж...

за яахав 2 удаа хэлсийн байна гэж бодоорой ккк

LoveLove

Сто нарийн зуржээ хувцасны хананы хээнүүд, хүмүүсийн нүүрны хувирал нтр-ыг. Мундаг юмаа

БОРОО

Зургууд үнэхээр гайхамшигтай. Торгоны хээ, нарийн чимхлүүр бүхнийг маш сайхан зурсан бдг нь гайхалтай. Танай өвөө мундаг хүн бсн шүү.

викториа (зочин)

ЧИнгис хааны энэ зургийг танай өвөө зурсан юмуу, энийг сүрлэн наамлаар наах гэж гүйээ мөн их зовжээж билээ ккк

SUNShine®

Soulmate: LoveLove: Бороо: :) Харин тиймээ их уйгагүй зурдаг байжээ
Викториа: Хэй сайн уу, ямар сонин хүн бэ, яагаад блогоо хөтлөхгүй байнаа

Арслантай авдар

Өвөөгийн тань тухай маш их сонсож байсан боловч ийм нарийн зүйлсийг дуулж байгаагүй юм байна. Монгол зургийн аргаар ихэнхдээ зурдаг байсан юм болуу гэж харагддаг

gmb (зочин)

ardin zuraach Yadamsuren guyan buteeluudees ur'd umnu ogt harj baigaagui zarim neg zurguudiig chinii blognoos olj harsandaa bayrtai bailaa,
ih l goyo saihan hun baisan gej yarigddag baisan shig sanaj bna , bas oros ehnertei, tomchuudaas nileed n hoino hamt surch baigaad daguulaad irdeg bsan shig bgaa yum,her bargiin aavin huu oros ehnertei bolchihdoggui bsan yum shig bna lee,
ingehed chi uvuuteigee ih tustei adilhan ohin bna daa ,odoo haraad baih ne,
iim saihan hunii ach ohind good luck bol zugeer l bainga....

Shine (зочин)

Tanii blog mash ih taalagdlaa. Uneheer shn yuma ger buleeree urlagiinhan. Bi omno n uran zurgiig neh ih oilgoj sonirhdoggui bsn harin ene udaagiin projectoo hj bhda tanii ovoogiin talaar ih medeelel haij bas tanii ch buteeluudiig sonirhloo.
Ovoo tani undesiihee uv soyliig orhigduulalgui ulamjluulan hogjuuleh huseltei bsn-g n ta ch mun urgeljluulen undesnii hev zagvariig orchin uytei hosluulan gaihaltai zagvaruud gargajee.
Tanii ovoogiin zurguud mongoliin tuuh soyliin unet ovuudiig mongoliinh gdg-g batlah notolgoo bolj chadna bh gj bi itgej bn. Delgerengui medeelel avahad tanii niitlel ih tus bolj bn bayrlalaa. Tsaashid olon sn niitleluud gargaarai. Amjilt husii.

заяа (зочин)

yneheer urlagiin uner newt unerteg baina goy yumaa end baigaa materialiig ashgilhiin tuld chamaas zuwshuurliig ni yag awah we

boloroo (зочин)

ymar mundag ymbe amjilt hysey

boloroo (зочин)

ymar mundag ymbe amjilt hysey

boloroo (зочин)

nadad haygaa ogch bolohuu urlagiig hairladag deedeldeg hvmvvstee amjilt hvsey

bilguun (зочин)

t1 yum aa copy doj bolku bn aaaaaaaaaaaa.
busdad tugeeh gej gargasiin bgaaz dee

khishgee (зочин)

chamaar uneheer baharhaj bna blog chin uneher gaihaltai ulam sn hicheegerei

Oyunbold (зочин)

Thanks

smile (зочин)

ene odpiin mend vneheep goy blog neesn bnaa ene namtpig huulj awh gsiin yaj huulj awh u eswel huulj awc blkvmuu hapiu hleepei

otgooooooooooooo (зочин)

yamar
goe zurguud ve goe zurdag ymaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

enkee (зочин)

hamgiin deed taliin foto unen goe yumaa ter huvtsasnii donj ene ter. Ene foto ni heniih ve. Unaheer taalagdlaa

ууганаа (зочин)

хэнтийн норовлин сумын хүн шүү дээ төрсөн газрыг нь жаахан ташаа бичиж дээ бас норовлин сумын сургуулийн анхны захирал байсан хүн шүү 1939 оны үед хийж байсан гэнэ лээ сургуулийн суурийг тавилцсан гэж хөгшцүүл ярьдаг юм

amar (зочин)

зургууд ер харагдахгүй байноо

амар (зочин)

зурсан зургуудаас нь тавьж байгаач хойч үеийнхэн харж л байг л дээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)