SUNShine® : Үл гүйцэгдэх Карл Лагерфелд

Үл гүйцэгдэх Карл Лагерфелд


1938 оны 9 сарын 10 нд Германы Гамбург хотод төрсөн.
1952 онд Парижд ирээд Монтэнь лицейд орсон. 1955 онд Карл пальтоны загвар шалгаруулах тэмцээнд түрүүлж анхныхаа шагналыг авж байсан Дараа нь Пьер Бальмены туслах болоод 1958 он хүртэл хамт ажилласан.
1959 онд Jean Patou-н загварын ордны уран сайхны захирал болсон. 1964 оноос Krizia, Fendi , Chloe зэрэг орднуудын загвар зохион бүтээгчээр ажилласан.
1974 онд өөрийн “Karl Lagerfeld Impression“- г байгуулсан.
1983 оноос Chanel-н загварын ордны уран сайхны захирал болсон. Chanel-ийн өдөр тутмын загварууд дээр одоог хүртэл ажилласаар байгаа.
1987-1995 онуудад Лагерфелд Германы алдарт Klaus Steilman-тай хамтарч ажилласан.
1987 оноос фото зураг сонирхож, олон ном альбом  гаргасан.
1983 онд "Lucky Strike Designer Awards"-ын шагналыг авсан. 1996 онд "Deutsche Geselleschaft fur Fotographie" Германы фото зургийн нийгэмлэгийн шагналыг авсан.
1998 онд Парис-д өөрийн “Karl Lagerfeld Gallery”-г байгуулсан.
Карл үнэртэн бүтээгчээрээ алдартай Chloe 1975, KL1982, KL pour Homme 1986, Lagerfeld Photo 1990, Sun Moon Stars 1994, Jako 1997 онд тус тус гаргасан.
Лагерфелд жилд 10 коллекци гаргадаг бөгөөд өдөрт 4 цагаас илүү унтдаггүй гэжээ.
2000 онд Парисд өөрийн хэвлэлийн газрыг байгуулсан.


Өөрийнх нь ярианаас:  Хэдий өөрөө немц хүн боловч Карл немцүүдэд нэг их сүйд болдоггүй, өөрийгөө зүгээр л европ хүн гэж мэдэрдэг гэнэ лээ. Тэрээр немцүүдийн мохоо мэдрэмжийг шүүмжилдэг ч шинэчлэгдэх болсон Веймар хотыг гайхан биширдэг. Карл английн зохиолч эмэгтэй Гетруда Стайны "Гурван амьдрал" номыг саяхан уншсан бөгөөд энэхүү сод эмэгтэйг магтах үгээ олохгүй л байна. Хажуугаас харсан төрх нь ромын сенатортой адилхан тэр лесби зохиолч урлагийн бүтээлүүдийг цуглуулж, роман бичдэг. Карлын хэлсэнчлэн "Цэвэр модернизм!" Түүнчлэн "Некрофил" роман бичээд 82 настайдаа амиа егүүтгэсэн Габриэлла Уиткопыг Карл яавч ойлгож чадахгүй гэдгээ шууд л хэлдэг. Харин Карл бол зөвхөн уйтгараасаа л болж амиа хорлож чадна. Хэний ч өмнө дорд үзэгдэхийг үзэн яддаг учраас Карл дурлалаас болж хэзээ ч энэ хорвоог орхих хүн биш. "Миний зовлон шаналал бол уянгын халил хийдэггүй, биеэ хэт даасан эрүүл бус байдлаас минь болдог. Дурлал бол гайхалтай сайхан зүйл, гэвч надад зохих эд биш" гэж Карл өгүүлдэг. Франц хэл дээрх Рилькийн бүтээлүүдийг орчуулж болдоггүйн адил моод гэдэг нэг л хэлээр бүтээгддэг учраас өөр бусад хэлүүдэд орчуулагддаггүй гэж Лагерфельдийн үздэгийг хэн буруушах  билээ. "Хүн ямар л байна, түүгээрээ л харагддаг. Түүнээс бус гоё загвартай пиджак арван насыг шууд л аваад хаячихдаг юм биш. Алдар гавьяа надад чухал байдаг ч зөвхөн түүнээс л болж хүнийг хүндэтгэдэггүй юм" гэх Карл хүний авьяас гэдэг амжилтыг олж барьж чадах чадварт л байдаг гэдгийг өөрийн биеэр нотолж байна. Хувцсыг амьдралын жүжгийн гоёл гэж боддог Карл өөрөө өөрийнхөө утсан хүүхэлдэй болж тоглох, үүнээсээ эдлэх баяр баяслыг мэдэрч байх нэн дуртай. "Эди Слиманы дэгжин хүрмэнд багтахын тулд би 42 кг турсан хэдий ч одоо булчин суухаас эмээж, спортоор хичээллэхээ больсон. Нэр хүндэд шунахаас  илүү хоолны дэглэм гэж байх уу даа. Өөчлөх сонингүй, уйтгараар үлээдэг төгс гоо үзэсгэлэнд сексуал төрх байдаггүй юм. Гэтэл амьдрал бол сайхныг шалгаруулах тэмцээн биш шүү дээ. Ванесса Паради идеал биш ч түүнд дур татах увдис ямар хүчтэй лугшиж байна вэ?" Би одоо Гвен Стефаниг ухаангүй сонирхож байгаа. Swarovski-ийн шигтгээтэй, Самсунг цаг суурилуулсан Ipod-оо би биедээ байнга л авч явдаг. Бернар Арно миний Ipod-д зориулж LV-ийн экслюзив футляр бэлэглэсэн. Бүх л моодны дефилегийн диджей Мишель Гоберийн хөгжимтэй Ipod-оос илүү  бэлэг гэж өнөөдөр байхгүй дээ. Нэг өдрийн леди гэгддэг Билли Холлидейн 33 диск надад байгаа болхоор би түүний бүх дууг лавтаяа сонссон байж таарна даа. Би хааяахан л танго бүжиглэдэг боловч сонсох маш дуртай шүү.  Харин Ipod дээр сонгодог хөгжмийг яаж ч тавьсан үсчээд байдаг нь харамсалтай. Яая гэхэв, цифр авиаг алж байгаа нь өөрөө орчин үе юм. Дэвшлийг зогсоож болохгүй болохоор гэрэл зурагт ч цифр хальсыг нэгэнт шахчихлаа шүү дээ. Би алкоголь хэрэглэдэггүй боловч зайлшгүй тохиодолд зөвхөн мөсөн Crystal-ыг л сонгодог.


Намайг хөлчүүрүүлэн мансуурулдаг цорын ганц зүйл бол уран зураг.  Миний яагаад уран зураг зурдаггүйн учрыг мэдэх үү? Яагаад гэвэл бүх л гайхамшигтай зургууд хэдийнээ зурагдчихсан учраас л тэр. "Би мэдээж Матисс биш боловч Shu Uemura-ийн косметикээр карикатур зурах дуртай" хэмээн өгүүлэх Карл францын шуудангийн албанд зориулж 75 ба 53 евроцентийн үнэтэй зүрхэн хэлбэрийн хоёр маркийг зохиожээ. Амьтдыг хамгаалах хөдөлгөөнийг дэмжсэн Стелла Макартнийг Карл Лагерфелд "гоо сайхны үнэн таашалгүй" гэж шүүмжлэн, өөрөө гоо сайхны таашаалын оргилыг байлдан дагуулж байна.

Хааны нэртэй немц цагаач, дэлхийн алдартай франц кутюрье таван хэлээр ярьж, зөвхөн ойлгодог хүмүүст нь зориулж талхны үнэртэй сүрчиг зохион суудаг. Өөрийгөө "бөөрөнхий үзэлт интеллект", "мэргэжлийн шохоорогч" гэж цоллодог Карл 70 нас гарж яваа ч мөнхийн хар шил, өндөр хээнцэр зах, тас бариу өмд, дэгжин пиджактайгаа дээд зэрэглэлийн ямар ч цэнгүүний цөм болсоор, хэний ч зүрхлэн гаргаагүй шинэ санаануудаа оргилолт булаг шиг л оргилуулан цацарсаар л байна.

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
Зочин

энэ өвөөг харсаан хэхэ

Зоя (зочин)

Бусад дизайнеруудаас үнэхээр онцлог өөрийн имижтэй
үзэл бодол нь ч гэсэн их өвөрмөц юм аа

Beni (зочин)

Lagerfield lag uvuu baina shuu, ataarhmaar yum ene olon jil urgelj saikhan busguichuudiin dund

goe niitlel bn

anna (зочин)

hi sunshine goy medeelel bn nadad Karl Lagerfield-n amidraliin hew mayg n mash ih taalagddag. ter zowhon cola zero uudag gesen kkk

Zoska (зочин)

"Миний зовлон шаналал бол уянгын халил хийдэггүй, биеэ хэт даасан эрүүл бус байдлаас минь болдог. Дурлал бол гайхалтай сайхан зүйл, гэвч надад зохих эд биш" гэж Карл өгүүлдэг
ene estoi sonin yuma durlalgui amidral goe yum baihdaa

secretwish (зочин)

тэр шатан дээр сууж байгаа хүүхний дресс үнэн гоё юмаа, надад ийм дрэсс таалагддын

тэр цамцны зах нь зэвүүн харагдаж байна шүү, 70 хүрчээд яаж орчин үеийн хүмүүст зориулж хувцас зохиож чаддагийг ёстой таашгүй ккк

Zorig (зочин)

Bi zagwariin tuxai sain medexguildee. Gexdee negent aldartai bolchixson garuud dal naya xurtlee xiigeed baigaa ni zugeer enertsi bolow uu gej taadiishd. Mash xuchtei unxurch baisan boloxoor shuud zogschixdoggui.

Zorig (зочин)

Manai donjko tuguldur bas valentino ch yumuu lagerfild ed naraas bas ulger duurail awax gej xerendee l murchiidag baix gej sanagddiin.
Tolgoinii tsooj ewddeg ch biluu.

SUNShine®

Зочин: ахаан хэхэ
Зоя: Харин тийн, дизайнер бүр өөр өөрсийн гэсэн онцлогтой
Beni: хэхэх
Anna: Баярлалаа :)
Zoska:Харин тийн, Дурлал бол гайхалтай сайхан зүйл гэхдээ би сохордоггүй л гэж байгаам шиг сонсогдож байгааз
Secret: Ахаан :), Харин тийн
Зориг: Энерци ээрээ ч явж байгаа бас өөрсдийнх нь доор зөндөө олон залуу дизайнерууд туслахууд ажиллаж байдаг

SUNShine®

Аан тийн Үл гүйцэгдэх гэдэг гарчиг ч үүнтэй холбоотой, Лагерфелд Парист амьдардаг ч мэдрэмжээ шинэчилж, мэдлэгээ нэмэхийн тулд үргэлж өөр хотуудаар аялж хэсэг амьдардаг газраа өөрчилдөг гэсэн.

АНИРГҮЙ (зочин)

ЭНЭ Ч УГАААСАА ДЭЛХИЙД БОЛ АМЬДААРАА ДОМОГ БОЛЦОН ХҮН ДӨӨӨ. НЭРИЙГ НЬ МЭДЭХГҮЙ ХЭРНЭЭ ТВ-ГЭЭР ХАРААД ТАНЬДАГ ШД

soulmate (зочин)

"галзуу" өвгөн ккк

бишрэхээс биш яахав...
ийм хүмүүс л бусдыг манлайлдаг байх

SUNShine®

Аниргүй, Soulmate: Харин тххх

byamba garig (зочин)

unheer gaihaltai

byamba garig (зочин)

bi ooriigoo udahgui enenshig bolno gej boddog bas itgedeg

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)