
36 насандаа эрэлт хэрэгцээтэй супермодел Хайди ТВ-д өөрийн нэвтрүүлэгтэй, ном бичдэг, бизнес хийдэг завгүй бүсгүй маань хэлэхдээ “Миний хамгийн гол зүйл бол гэр бүл нөхөр 4 хүүхэд минь” дараа нь ажлууд маань орно гэжээ.
1990 -ээд оны эхээр топ моделиудын талаар уралдан ярьдаг байсан бөгөөд тэднийг нэрээр нь мэддэг байсан: Синди, Клаудиа, Линда, Кристи, Стефани, Наоми. Харин Хайди тэдний эгнээнд багтдаггүй Парис, Милан, Нью-Йоркт ч загвар өмсөдггүй, эрэгтэйчүүдтэй ч нэг их нэр холбогддоггүй байсан тул папараццийхантай ч маргалдах шаардлага гардаггүй байжээ.
Хайдигийн карьер нь Томас Готтшалкын “Late Night Show” –аас эхэлсэн нь загварын агентлагийн 300 мянган ам.долларын гэрээтэй гол шагналыг авсан юм. Тэгхэд Хайди дизайнерын факультет-с татгалзаж загвар өмсөгчийн карьерыг илүүд үзэн сонгосон.1998 онд 20 мянган хувь хэвлэгддэг америк даяар гардаг “Sports Illustrated” сэтгүүлийн нүүрэнд гарснаар тэрээр олонд танигдаж эхэлсэн юм. Түүний амжилт нь зөв сонголт хийсэн гэдгийг нь баталсан: “Би үүнд дуудлага мэт хандсан, би энэ мэргэжлээр юунд хүрж болох вэ? гэдэг асуултыг үргэлж өөртөө тавьдаг байсан”
Энэ мэргэжлийг сонгосон нь бас миний зөрүүд зангийх . Ихэнх хүмүүсийн боддог загвар өмсөгч бол зөвхөн сайхан царайгаа гайхуулж зураг авхуулж л чаддаг гэж боддогт “Үгүй” гэдгийг батлахыг хүссэн. Загварын ертөнц түүний дуудлагыг хүлээж авсан. Тэр жилдээ л Хайди “Victoria’s Secret”-н нэг сахиусан тэнгэр болсон. Ар араас нь реклам, сэтгүүлийн нүүрэнд зураг авхуулах урилга ирж дэлхий даяаар алдаршиж эхэлсэн.
Хайди Формула-1 –н Renault багийн удирдагч саятан Флавио Бриатторе тэй танилцсан. Төгс харилцаа тэр 2-ын дунд болоогүй. Флавио Бриатторе Хайдиг 4 сартай жирэмсэн байхад нь хаяад явсан. Өөрийнхөө мөрөөдлийн гэр бүлийг 46 настай дуучин Силтэй бий болгосон. “Силыг Нью-Йоркын нэгэн буудалд анх хараад би ухаан алдах дөхсөн , тэр үүдээр маш том биетэй, маш хар, бариу шорттой гайхшруулсан хүн орж ирсэн...... Та ойлгож байгаа биз дээ тэ? Түүн дээр тэнд байсан бүх эмэгтэйчүүдийн харц унасан... гэж Хайди дурсан ярьсан.

Энэ учрал бүгдийг өөрчилсөн. Хайди зөвхөн модель байхаа больсон. Түүний ард найдвартай хамгаалагч байдаг болсон. Хайди өөрийгөө гайхалтай маркетолог гэдгээ ч харуулсан. Өөрийнхөө нэрийг брэнд болгож чадсан супермодель. Тэрнээс гадна бусад загвар өмсөгчдөд үлгэр дууриал үзүүлж зөвхөн гое царай гое бие амьдралд хамгийн чухал биш гэдгийг харуулж чаддаг.
“Сил бид 2 амьдралдаа хүсэж байсан бүхнээ босгосон: аз жаргал, хүүхдийн инээд хөөрөөр дүүрэн гэр. ”Бид 2-ын харилцаа – 1 дүгээрт байдаг. Тэр миний хамгаалагч, миний баатар, миний бурхан” гэжээ.
Хайди 4 хүүхдийн ээж, түүний хувьд аз жаргалаас гадна гайхалтай гавъяа юм. Төрөлт бүрийн дараа Хайди биеийн галбираа хурдан хэвэнд нь оруулах үүрэгтэй нь “Victoria’s Secret” гэрээний зарим заалттай холбоотой. Төрсөнийхөө дараа дөнгөж 4 долоо хоногийн дараа тэрээр тайзан дээр гарсан.
4 дах хүүхдээ төрүүлээд 10 хоногийн дараа Хайди өөрийнхөө фанатуудыг тайвшруулахын тулд өөрийнхөө сайт дээр MTV дээрх “Project Runway” реалити шоу нь удахгүй үргэлжлэн гарах тухай мэдээлэл оруулжээ.
Энэ шоунд Хайди зөвхөн хөтлөгч биш 11 продюсерын нэг. Шоуных нь гол зорилго бол 12 авьяастай загвар зохион бүтээгчид өөрсдийгөө юу хийж чаддагийг хийж харуулж уралдах боломжоор хангаж өгж байгаа юм. 3 ялагчид Нью-Йоркийн загварын 7 хоногт өөрийнхөө коллекциор оролцох шагналтай юм. Хамгийн шилдэг нь 100 мянган ам. доллар шагнал болон өөрийн нэрийн брэндийг гаргах боломж юм. “Project Runway” нэвтрүүлгээрээ Хайди 2008 оны Emmy Awards –д реалити шоуны төрлийн нэвтрүүлгийн хөгжилд оруулсан хувь нэмэр гэсэн номинацид нэр дэвшсэн.
Товчхон хэлэхэд
- Английн сэндвич, сүүтэй цайнд нугасгүй.
- Түүний хөл сая доллараар даатгагдсан
- Жил бүр одуудын дунд Халлоуины баяр зохион байгууладаг
- “Том хотын секс”, “Чөтгөр Прада өмсдөг” кинонд тоглосон боловч өөрийгөө жүжигчин гэж хэлүүлэх дургуй.
- Өөрийнхөө нэрийг брэнд нэр болгон баталгаажуулсан бөгөөд өөрийнхөө нэрийн доор 20 төрлийн бараа гаргадаг.
- Энэ жил ихэнхдээ өөрийнхөө нүцгэн зургуудаас бүрдсэн “Rankin’s Heidilicious” гэдэг номоо хэвлүүлсэн.
- 2002 онд Гренада арал дээр Хайдигийн зурагтай 4 марк гарсан.
12 сэтгэгдэл:
Дараа нь Синди - ийн талаар оруулаач...
victorias secretiig 2007 bolon 2009 taalagdsan.
Нөхөр нь их гоё дуулдаг тэ. Хайди надад яагаад ч юм нээх өвөрмөц зүйлгүй юм шиг санагдаад байдын.
Elkhan: Тэгье, тэгж байгаад оруулнаа
Хархун: Ахаан
Undriga: Харин тийн гое дуулдаг царай нь аймаар тэ кккк, Хайдигийн хувьд өвөрмөц дүр төрхгүй хэдий ч өөрийн хүчин чармайлт түүний амжилтанд их нөлөөлсөн. Өөрийнхөө дурсамж номондоо бичихдээ ч Хайди би тийм ч сайхан биетэй байгаагүй уйгагүй хичээллэсэний үр дүнд гэж бичсэн байдаг. Өөрийгөө илэрхийлэх, хүмүүстэй харьцах чадвар, өөртөө хүмүүсийг татах талаар тэрээр гайхамшигтай модель
Энэ хар чинь нөхөр нь биздээ тэ? Яаж ийм муухай хар юмтай суудаг байнаа хэрвээ би эмэгтэй хүн байсан бол ийм мууай хартай суухгүйл байх байсан байх кккк. Гэхдээ эмэгтэй биш болохоор сайн мэдэхгүй юм суудагл юм байлгүй хохо. тэр аймаар хэл ам, царай зүсээрээ үнсэнэ гэж бодхоор ёоёо за болий хихи Гэхдээ энэ хар дажгүй дуулдаг юмаа.
Энэ нүүрсэн хар нөхөр чинь нөхөр нь билүү тээ
Нөхөр нь амьдралыг нь их сайнаар л өөрчлилсөн бна шдээ.
United: Царайны сайхнаар цай сүүлэхгүй ээ гэж..ккк тэгээд ч хүн хүний нүд өөр байхдаа, нөгөө миний нүдээр хардаг ч болоосой гэдэг шиг.
Үлэмж: ахаан
Фрийдом: Ахаан харин тийн, үлгэр жишээ гое гэр бүл.
энэ ёстой сүпер хүүхэн шүү... Яаж тэр олон төрсөн хэрнээ гоё хэвээрээ байж чаддаг байнаа...Project Runway эхний 3 сизныг үзэж байсан...гоё нэвтрүүлэг шүү...
Seal osold orood iim sorvitoi botsn gsn..
Gehdee l arai l tohiromjgui hos shuu .
Soulmate: Харин тийн, Хайдигийн сүүлийнх Project Runway нь russian MTV-ээр одоо гараад дуусах гэж байгаа , орой бүр үздийн.
Зайка: Харин тийн, уншиж байсын байна
тач тээд армаанчиг болуул юу юм хэхэ, тэхдээ л мэдэхгүймаа, дөрвийн дөрвөн хүүхдийг нь гаргасан гэхээр гайхалтай хосууд гэж хэлэхээс яахав, модел хэрнээ ийм олон төрөхөөс айхгүй байна гэдэг Хайдигийн гайхалтай дайчин бүсгүй гэдгийг харуулж байна, мундаг юмааа