SUNShine® : Л. Гаваа

Л. Гаваа

1920 онд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Шар тойром гэдэг газар төрсөн тэрээр эа Борынхоо гар дээр 8 нас хүртлээ бойжиж, эхээсээ ахтайгаа хоёул өнчирч сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр Улаанбаатар хотод иржээ. Хотод ирээд 1928 онд Цэргийн бага сургуульд орж нас бага учир 1929 онд Үлгэр жишээ дунд сургуульд шилжин сурчээ. Тэрээр Д. Сүхбаатарын хучин хөшөөг бүтээхээр ирсэн Оросын мэргэжилтэн И. Померанцев багшаар зураг зурахыг заалгажээ. Тэрээр Гавааг Хэвлэх үйлдвэрт Марзан Шаравын туслахаар ажиллаж байхад нь өөрийн дагалдангаар 13 настайд нь авсан гэдэг.  Л. Гаваа 1934 онд Багшийн сургуулийн үүдэнд төмөр утасны модон дээр наасан зарлалын дагуу Багшийн сургуулийн сурагчдын “Зургийн үзэсгэлэн”-г үзэх гэж  гол хаалгаар сэм орж олон сонирхолтой зураг үзэж явтал танил Чойдогийн хөргийг хүрэн ягаан бэхээр сүүдэрлүүлэн зурсныг харж маш гайхан улмаар өөрийнхөө зургуудыг хар, хөх бэхээр сүүдэрлүүлэн дуурайж зурдаг байжээ.1943 онд Зураг урлалын газрын дарга Д. Чойдог  Гавааг Намхайцэрэнтэй хамт томилолтоор Хөвсгөл аймагт явуулжээ. Ингээд Гаваа Хөвсгөл далайг хойд талаас нь харж салхилсан байдалтай зурсан  “Хөвсгөл” хэмээх судалбарыг нь Д. Чойдог сайн болж хэмээн дүгнээд “Цаатан” гэдэг тосон будгийн зургийг нв завсаргүйгээр үзэсгэлэнд тавьж байжээ.
1944 онд Б. Ринчен, Ю.В Тарич нарын зохиосон “Цогт тайж” хэмээх түүхийн том кинонд Л. Гаваа мэргэжлийн дагуу тайз чимэглэл бусад зүйлүүдийг зурсан юм.
1950 онд Л. Гаваа Ленинград хотын Репиний нэрэмжит Уран зургийн академид сурлацаж байхдаа К.И Померанцев багшийнхаа зурсан зураг, түүний гэргий барималч В.И Шаршуны баримлуудыг ар гэрийнхнээс нь худалдан авах тухай жагсаалт гаргаж, Москва дахь манай ЭСЯ-аар дамжуулан тавьсан хүсэлтийг нь Чойдог дэмжиж дээрх бүтээлүүдийг авсан нь  манай архивт хадгаладаж байдаг юм гэж бичээд, Д. Чойдог улмаар багш К.И Померанцевын уран бүтээлийн томоохон үзэсгэлэнг 1955 оны 12-р сард Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гарахад нээлтэнд нь Л. Гаваагийн хэлэх үгийг Д. Чойдог өөрийн биеэр хянаж зөвлөж байжээ. Д. Чойдог уран зургийн ур чадварын талаар хэлэхдээ “Бийрээр зурсан мөр тэмдэг буюу будалт бичлэгийн аясыг хэн ч мэдэхийн аргагүй болтол нарийн чадварлаг зурахыг хичээж бай” гэж ярьдаг байсан байна. “Орчин тойрноо үргэлж судалж, их ажигч бай. Харсан мэдсэнээ яг тогтоож, цээжтэй зураач бол,  цаг үргэлжийн оролдлогоор хөдөлмөрийн бүтээлийн дээдэд хүрэх хэрэгтэй”



Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэрээр Театрын музейг байгуулах ажилд Д. Гүрдорж, эрдэмтэн Э. Оюун нарын хамт хичээн зүтгэж ажилласан байна. Өөрийн хүсч мөрөөдөж явсан Театрын музейнхээ нээлтийг үзэж чадаагүй ч түүний үйлсийг үргэлжлүүлэн хамтрагчид нь 1991 оны 03-р сарын 28-нд Олон улсын театрын өдрөөр нээсэн юм. Түүний нөр их хөдөлмөрийг үнэлж Соёл урдагийн хөгжлийн хорооны шийдвэрээр “Гаваагийн өвийг хамгаалах комисс”-ыг Ардын үураач Н. Цүлтэмээр удирдуулан байгуулж, энэ комиссын цаашдын үйл ажиллагааг охин Туул нь хариуцан, Театрын музейн дэргэд ажиллаж байжээ.
Л. Гаваа тайз чимэглэлийн анхны зураач 13 настайгаасаа зураач болсон манай урдаа барьдаг зураачдын нэг. 71 насандаа хорвоог орхижээ.
Төр засаг Л. Гаваагийн бүтээлийг өндрөөр үнэлж 1946 онд Төрийн шагнал, 1956 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, 1975 онд Ардын зураач цолоор шагнажээ.

Ашигласан материал: Зураач Л.Гаваа-ийн тухай Зураач Чойдогийн гэргий Цэрэндулам гуайн бичсэн  дурсамжаас авсан болно.Мөн 1981 оны Урчуудын эвлэлийн хорооны гаргасан Зураачдын намтар-аас авсан болно. Зургуудыг Монголын уран зургийн галлерейн сайтаас авсан бусад зураачдын уран бүтээлийг сонирхое гэвэл орж үзээрэй. Цуглуулсан ном гарын авлага материалуудаасаа түүж зураачдын намтар уран бүтээлийн тухай оруулж байх болно.

Харин гадаадын сонгодог зураачдын тухай өөрт байгаа ном болон wiki, google-ээс хайлт хийн түүж орчуулан бэлтгэн оруулж байгаа.

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
XaPXyH (зочин)

amidraldaa xarj baigaagui zurag bna.

daan ch tanidag xun alga. kk

Арслантай авдар

Театр, киноны олон сайхан шавь нарыг төрүүлсэн алдартай хүн дээ. Одоо хууччуулаас Палам багш л (Доржпалам) амьд сэрүүн байх шив дээ

SUNShine®

Хархун: Тийм үү, галлерей орж үзээрэй гое шүү, монголынхоо уран бүтээлчдийн бүтээлийг нь мэддэг байгаасай гэж бодоод оруулж байгаа юм.
А/авдар: Тийм шүү гавьятай хүн дээ. А/авдар киноны хүн гэсэн тээ, монголын театр кино урлагийн тухай бичлэг оруулаач нээрээ . Захиалгаа өглөө шүү кккк

HERO

Аан Цогт тайж киноны зураачаар ажиллаж байсанийг сая мэддэг байна ш дээ,

SUNShine®

Hero: Анхаан, Цогт тайж кинонд 3 зураач ажилласан

soulmate (зочин)

тэмээтэй зураг нь танил юмаа

tseegii (зочин)

nadad mash ih taalagdla mongoliin teatriin zurach nariin talaar medeelel mash homos baih ymhiisen uran bvteeliig n jahan todorhoi bichvel zvgeer ym shig sanagdlaa za yadag ch baisan talarhlaa

игии зочин (зочин)

Дүрслэх урлагын бүх төрлөөр ажиллаж байсан,их авъяастай зураач.Театр, кинонийх нь эскизийг тавих хэрэгтэй санагдана.Уран сайхны фото зургыг монголд анх дэлгэрүүлсэн хүн шүү.

зочин (зочин)

Гаваагуй үнэхээр их авъяастай,сайн зураач хүн шүү.

dold (зочин)

Augaa ikh avyastai zuraach khun shuu.Tsogtaij kinohii erunkhii zuraachaar ajillaj,25 nasandaa turiin shagnal avsan yum bainlee.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)