SUNShine® : Г. ОДОН

Г. ОДОН

Г. Одон нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт Бодонгууд овогтой Гэлэгийн хөвүүн болон 1925 онд төржээ. Г. Одон Мал ба Газар тариалангийн яамны харьяа Усны аж ахуй удирдах газарт усны техникчээр ажиллаж байхын зэрэгцээ, зураг оролдох дуртай учраас шинээр байгуулагдсан Зураг урлалын газар байнга очиж холбоотой байх болсон байна. 1942 оноос Чойдогтой биечлэн уулзаж , Г. Одон уран зурагт дуртайгаар барахгүй, Д. Чойдогоор зургийн тухай яриулаад баймаар , уран зураачдын талаар цуглуулсан альбом үзүүлж гайхамшигтай тайлбарлаж хорхойг нь хүргэнэ. Ингэж Г. Одонгийн эцэг эхээсээ заяасан уран гар, оюун билгийг Чойдог багш нь нээж зураач болгосонд нь их баярлаж явдаг байжээ.
Г. Одон ЗХУ-ын Уран зургийн дээд сургуульд суралцжээ.
Г. Одон ажиллсаг, багаасаа хар бор ажилд нухлагдсан, бие бялдар чийрэг, өвс гар хадуураар хадахдаа сайн болхоор өвгөд хөгшдөд туслахын зэрэгцээ судалбар зургаа зурна. Хот, хөдөө хослуулан амьдарч түүнийгээ ажиглан хүмүүсийн дүр төрхийг тогтоон, хожим зурах бүтээлдээ тусгаж явдаг их гярхай хүн байжээ.
Г. Одон “Нийслэл хүрээг чөлөөлсөн нь” гэдэг хувьсгалын сэдэвтэй зургаараа дипломоо хамгаалжээ. Г. Одонгийн бүтээлүүд түүхийн аж байдлын, байгалийн хөрөг гэх зэргээр дүрслэх урлагийн төрөл бүр дээр чадварлаг бүтээдэг авьяаслаг уран бүтээлч байв. Г. Одонг Москвагаас сургуулиа төгсч ирмэгц нь Урчуулын Эвлэлийн хорооны дарга  Н. Цүлтэм Улсын багшийн дээд сургууль дээр Уран зургийн анги нээж багшаар нь томилсонд өөрийнх нь гарыг ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн ачит багш Чойдогийн арга барил, сэтгэлдээ хоногшсон бүхнийг эргэн санаж тулгамдсан залуу багш надад сургууль болж “багш шигээ багш болно” гэж бодож, мэрийсэн гэж дурсан бичсэн байдаг юм байна.

Г. Одон зуныхаа амралтаар 1948 онд онд нутагтаа очоод хадлан хадаж, хөдөөгийн амьдралын гүнд гар биеэр оролцож  явснаа эргэн санаж 1952 онд “Ажлын дараа” гэдэг бүтээлээ туурвижээ.  Зураач уг бүтээлийнхээ зохиомж, дүр бүрийг тооцоолж хүн бүрийг өөрөөс нь харж зурсан нь их адилхан болсон байдаг. Үүнд нас намба, зан төрх, ажлын сахилга бат зэргийн нарийн судалж, тод томруулан харуулсан зураг болхоор үзсэн хзн бахархан магтдаг, зуруулсан хүмүүс ч сэтгэл дүүрэн байдаг байжээ.

“Ажлын дараа” бүтээлээрээ 1959 онд Төрийн шагнал, 1975 онд Ардын зураач цол хүртжээ. Зураач Г. Одон 71 насандаа бурхан болжээ.

"Ажлын дараа"

"Дөрвөн үе"

"Ленины дүр төрх мөнх"

"Нэгдэлчдийн баяр"

 "Туульч"

"Хасбаатар"

Ашигласан материал: Зураач Г.Одонгийн тухай Зураач Чойдогийн бичсэн дурсамжаас авсан болно. Мөн 1981 оны Урчуудын эвлэлийн хорооны гаргасан Зураачдын намтар-аас авсан болно. Зургуудыг Монголын уран зургийн галлерейн сайтаас авсан Зураач Г. Одонгийн бусад уран бүтээлийг сонирхое гэвэл энд дарж үзээрэй.

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
AntiDotE

Одон гуай, Чүлтэм гуай, Чогсом гуай, Дондог гуай гээд л олоон алдартай зураач, сийлбэрчидтэй хамт зусланд гарч, тэдний хүүхдүүд, ач нартай тоглож өсч билээ.
Нээх сайхан бодь хүмүүс ч байдаг, сайхан хөгжилтэй наргианч хүмүүс ч байдаг шүү.

Нээрээ тэртээд гялалзагч нар бүсгүйгээр юу байнаа? :P.

Elkhan

Хасбаатар билүү... зарим нь нээгдэхгүй юм...

Эрка (зочин)

Би энэ зурагнуудаас "Ажлын дараа" "Дөрвөн үе" гэдэг бүтээлүүдийг нь л мэдэх юм байна. Бусдыг нь бол харж байгаагүйм байнөө.
Нээрээ алс холын америк орноор юу байна. Зорьсон ажил хэрэг нь бүтэмжтэй юу?

bataa

зурагнууд нь харагдахгүй бнаа хө

боошгоор архинд hогтоогүй
бодын миханд садаагүй
бодонгууд гээш нь байждээ гэж

зурагнуудынх нэрнээс нь хальт мульт зургуудыг нь санаад л бна

MC Аав

Сайн зураач байсан гэжийгаан шүү

odon (зочин)

goe zurdiiin bn!!!

bataa

одоо зурагнууд нь харагдаж бна, би зураг сайн мэдэхгүй л дээ гэхдээ манай зураачдын оросын зураачдад нийтлэг анзаарагддаг хүнд өнгө ноёлсон бүтээлүүд бна
сайхан л зурдаг юм бна, гэхдээ өнгө нь л хэхэхэ

Xe Xe (зочин)

Kkk. Ajiliin daraa. Yag ene zurgaar asuugdaj bailaa. Ene ajilaasaa zugtaad ajilaa khiigeegui zemluulj baigaa zaluugiin uwurt arkhinii shil kharagddag yum. Arkhidaj irsen n todorkhoi. Kk. Odon guia chin buriad khun baisan biiuu de. Zarim zurguudiig n kharkhaar ugsaatni zuin taliin zarim neg ed zuils kharagddag yum. Tuulch gedeg zurag n goe sanagddag.

SUNShine®

Antidote: Тийм үү ямар гое юм бэ, чи тэгвэл зураачдын талаар сайн мэдэх юм байна даа.
Надаар тайвандаа амьдралдаа өөрчлөлт шинэчлэлт хийгээд л явж байна ккк.
Elkhan: Хасбаатар? Энэ дээрх зургийн нэрийг хэлж байна уу? Gallery-н сайтан дээрх нэр нь Хос баатар гэж байна лээ.
Эркка: Ахаан, "Ажлын дараа" гэдэг зургийг нь хүмүүс сайн мэддэг байх.
Америк орноор сонин сайхан ихтэй байна лээ :)
Батаа: Өөн тийм үү тэгвэл сайт руу нь ороод үзээрэй.
аав: тийм шүү
odon: анхаан
Батаа: Тийм шүү, манай зураачид оросын школоор явсан болхоор адилхан өнгө төрх нилээн харагддаг шүү.

SUNShine®

Хехе: Тийм үү :), хичээл дээр чинь зураачдын зургийг тайлбарлуулдаг байсан байх тэй.
Нээрээ тийн буряд хүн байсан.

Elkhan

Харин тх... жижиг зурган дээрээ нэр нь Хасбаатар гэж бн... Хос баатар гэж Монголд байхгүй байх оо...

SUNShine®

Elkhan: Засчихлаа :), тийн байлгүй дээ тэй, би бас гайхаж гайхаж бичигдсэн байснаар нь биччихсэн юм.

kkk (зочин)

Манай багын найзын маань өвөө. ккк
Ариунбүүвэй гээд гоё ч зурдаг хүү байж билээ. Одоо хаана юу хийж явдаг юм бол. Гэрт нь өвөөгийнх нь бэлэглэсэн сайхан зургууд байдаг байж.. Цаг хугацаа гэж түүнээс хойш даруй 20 жил өнгөрцөн байшт :-) ккк

Zorig (зочин)

Ter Xasbaatar geed zurag chin sayiin tuimreer shatchixsan. 200 orchim zurag todorxoigui baidlaar shatchixaad baixad xen ch yu ch dugardaggui sonin l ard tumen dee.

SUNShine®

ккк: Багын найзтайгаа 20 жилийн дараа уулзвал сайхан байх даа.
Зориг: Хэрэв үнэн бол ямар харамсалтай юм бэ. Тэгээд ард түмэндээ яагаад мэдээлдэггүй юм бол оо? Шалгалт хийж хяналт тавьмаар л юм байна даа.
Тийм их зураг шатсаныг би сонсоогүй юм байна шд.

uuganaa (зочин)

Г. Одонгийн өөрийнх нь хөрөг зураг хэрэгтэй байна мэйл хаяг руу маань явуулаач

GG (зочин)

Odon zuraachiin talaar iluu ih medeelel iig Tegshee.baby@yahoo.com uguuch Pls me

bulgan (зочин)

ene hunii tuhai bichih getel huulj boldoggui yahuu

ochirbat (зочин)

ene ymar goy zurag be thee all

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)