Оюун ухаанаа байнга дасгалжуулах нь биеийн тамирын дасгалаас дутуугуй тустай. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс биеийн хөдөлмөр эрхэлдэг хүмүүсээс илүү хурдан сэтгэж, оновчтой санаа гаргаж чаддаг. Тэдэнд юм бүхэн сонин. Гэхдээ энэ бүхнийг зурагт үзэх төдийгөөр хязгаарлаж болохгүй. Зурагт үзэнгээ буйдан дээр тухлах дуртай хүмүүс харин ч эрт зөнөх магадлалтай гэнэ.

Ухаан сийрэг биш бол урт наслахын хэрэг юун билээ дээ. Уран бүтээлч байх нь урт наслахын нэг үндэс гэж хүний тархины үйл ажиллагааг судалдаг PAH хэмээх институтийнхэн үзэж байгаа. Бүтээлч сэтгэглгээтэй байх нь тархийг байнга ажиллуулна гэсэн үг юм. Шинэ санаа, зорилго, асуудлыг ялгаж дүгнэх, оновчтой шийдвэр гаргахын тулд тархи байнга идэвхтэй байдалд байдаг гэнэ. Тиймээс нас дээр гарсан ч уран бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж байх ёстой аж. Уйлах нь бие сайн гэдгийг “нулимс судлаач” Уильям Фрей байталжээ. /Ашгүй дээ кккк би гэж хүн ер нь их бэлэн нулимстай юм байгаан уйланхай гэх үү дээ, энүүгээрээ заримдаа зэмлүүлдэг л юм, гомдомхой гэж их хэлүүлнээ. Уйлдаг ч гэсэн их сэтгэлийн хаттай хүн л дээ би ккк./ Томчууд бид хүүхдийг “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй”, “Эр хүн байж” хэмээн уйлахыг нь хориглодог тун буруу юм байна шүү. Хүн багадаа их уйлах тусам эрүүл энх өсч торнидог аж. Эсрэгээр уйлахгүй бол өвчлөмтгий болно.
Гүнзгий амьсгаа авч бай. Та өдөрт 10 удаа гүнзгий амьсгаа авч амьсгалаа гаргахдаа миний бие дахь муу бүхэн гадагшилж буй мэтээр төсөөлөөрэй. 2 сарын турш өөртөө 15-хан минут гаргаж гүнзгий амьсгалж байх нь урт наслахын үндэс болдог байна. Мөн цус багатай бол өдөр бүр гүнзгий амьсгаа авахад цус төлжүүлэх магадлалтай юм. / Гүнзгий амьсгаа авахад тайвширдаг нь ч үүнтэй холбоотой байх.


Хүүхдийн инээмсэглэл сэтгэл гутралыг эмчилнэ. Хүүхдийн нүүрний хувирал, инээмсэглэлийг байнга ажиглах нь баяр баяслыг төрүүлдэгийг тогтоожээ. Хүүхдийн нүүрний хувирал, үйл хөдлөл нь хэнд ч эерэг сэтгэгдлийг төрүүлдэг учир түүнийг ажиглах нь насанд хүрэгчдийн тархины тодорхой хэсгийг идэвхжүүлэх сэтгэл гутрал, сэтгэлээр унахаас авардаг байна. Оксфордын их сургуулийн эрдэмтэд тархийг дүрслэн харуулах техникийн тусламжтайгаар 13 хүүхэд болон мөн тооны насанд хүрсэн хүний хувирлыг ажиглажээ. Туршилтын дүнд хүүхдийн царайг ширтсэн томчууд долоон минутын дотор засарч, уур уцааргүй, эелдэг нэгэн болж, сэтгэл доторхи бүхий л муу муухай зүйлээ таягдан хаяжээ. Би хүүхдүүдтэй цуг байхаараа учиргүй инээгээд л баяр баясгалантай хөгжилтэй болдог, хүүхдүүдтэй тоглох дуртай, чин сэтгэлээсээ инээмсэглэдэг тэгхээр энэ дээрх үнэн байх. Өдөржин ажил ажил гэж стрессдээд гэртээ ирэхэд хүүхдүүдээ хараад хамаг юмаа мартдаг гээд байдаг энэ байх.
Аа гэхдээ бас хүүхдэд дургүй хүмүүс байдаг сонин шүү, хүүхэд уйлж, инээж юм асуухад тоглохыг хүсэхэд төвөгшөөгээд уурлаад байдаг хүмүүс байдаг.Тийм өөлхөн амьтдаас яагаад цааргалдаг юм бол.
“ Ертөнцийн зохиол байгалийн бүтээл юутай сайхан
Есөн өнгө түмэн зүйл бодис юутай сонирхмоор
Бодисын дотор хүний бие гайхамшиг
Бодол мэргэн, ухаан гүн эрдэм төгөлдөр юутай сонин
Сайхан гэж өвчингүйг хэлнэ
Саруул гэгч нартайг хэлнэ
Баатар чийрэг, эрэлхэг зориг гэгч эрүүл мөн
Баярламаар сайхан, бахархмаар гуа гэгч эрүүл мөн”






































17 сэтгэгдэл:
Хүүхдийн инээмсэглэл сэтгэл гутралыг эмчилнэ гэдэг ч үнэн шүү. Сонирхолтой хэрэгтэй пост оруулсанд баярлалаа
Хүн өөрөө өвчин тусах юм уу ойр дотны хүмүүсээс нь хэн нэгэн өвчин тусахаас нааш энийг ойлгож ухаардаггүй нь харамсалтай юм да.
bayrlalaa sanaj heregjuulnee
bi suug bol untahdaa bainga uudag yum baina
Бороо: Чи аав болсон болхоороо бүр сайн мэдэж байгаа байх :)
Ягтиймээ: Харин тиймээ
Серенада: Би ханиад хүрэхээрээ л зөгийн балтай сүү уудаг байлаа кккк, одоо харин өдөр бүр ууж байгаа даа
bayrlaa saihan medeelel bn ,
eruul enhiig husii
би бас их уйланхай, нулимсаа тэвчий этр гэж бододгүйн, гарий гэвэл нь урсгаал :р
сүү өдөр бүр биш ч өглөөгүүр ихэвчлэн уудаг
цэвэр агаараар амьсгалангаа гадуур тэнэх дуртай
охиноо харж ганц баясдаг
ккк би ер нь энэ янзаараа эв эрүүл байжаагаад чадхийх шинжтэй шүү :D Бодсон чинь сэтгэл нэг л өег болоод явчлаа
Баярлалаа сайхан мэдээлэл өгсөнд хөөрхөн найз минээ :р
Зочин: Баярлалаа, эрүүл энхийг хүсье :)
Soulmate: Баярлалаа найз минь :), тэгүүл бид уйламхай усан нүдэн гүнжнүүд юм байна :P, би нулимсыг үнэхээр барьж дийлдэггүй юм. Баярласан ч гомдсон ч уйлчихдаг. Цэвэр агаараар амьсгалая гэхээр өвөл бол УБ хотод чадахгүй юм даа. Харин агаар сайхан байхад гүн амьсгалах дуртай.Утаатай хотод амьдарсаар байгаад цэвэр агаарт гарах эсвэд утаагүй үед шуналтай нь аргагүй амьсгалдаг шд кккк ийм л болчихож байгаам даа. Наана чинь ч цаг агаар үнэхээр сайхан даа
Гутралаа эмчлэх арга энэ байнаа. Гоё зүйл бичжээ, баярлалаа.
Хүүхдийн инээмсэглэл сэтгэл гутралыг эмчилнэ гэдэг бол үнэн үнэн. Хэрэгтэй сайхан бичлэг оруулсанд баярлалаа :)
Хүүхдийн инээмсэглэл сэтгэл гутралыг эмчилнэ гэдэг бол үнэн үнэн. Хэрэгтэй сайхан бичлэг оруулсанд баярлалаа :)
medlee dargaa kkk
Hero: Баярлалаа
Эрка: харин тийн үнэн :)
www.gegeen.net: хэхэ
Natsagdorj guain ene shulgiig anh udaa unshij bna.saihan shuleg bna.chamd az jargal eruul enhiig husei.
Biye uvduhuus setgel uvduh iluu hetsuu gedeg.. hmm
Huurhun huuhduud uneheer setgel sergeediin shuu!
Goyo zuvluguu bna :) Thanks
Жаргалан жаргалан энэ ертөнцийн түмэн жаргалан
түүний дотроос эрүүл энхийн нэгэн жаргалан
Дашдоржийн Нацагдорж
Бичсэн би
Би бас уйланхай. Хүнд гомдож уйлна, заримдаа уурандаа уйлна, заримдаа кино үзэж уйлна....хихи.... Нээх буруу юм бхгүй л юм бна тийм ээ? Уйлах, үнэн сэтгэлээсээ инээхтэй адил хүний биед эерэгээр нөлөөлдөг гэж уншиж бсан юм бна.
Амьсгаа авах хүний биед их олон сайн талтай гэдгий бясалгалын дасгалууд дээр ч ингэсн бдаг шүү. Хүмүүс бид зөв бас зарим төрлийн тэмптэй амьсгалснаар өвчнөөч ангижрах бүрэн боломжтой.
Сайхан мэдээлэл оруулсанд баярлалаа....
Ts: Баярлалаа, өөрт тань бас аз жаргал эрүүл энхийг хүсий :>
Энхзаяа: Тийм шүү ;> Thanks Zaika
Зочин: Өргүй бол баян,Өвчингүй бол жаргал
Д. Нацагдорж
Фрийдом: Ахаан харин тийн буруу юм байхгүй л юм байна лэ, уйланхайнууд юм биз дээ ккк :P