SUNShine® : Энни Лейбовиц

Энни Лейбовиц

"Миний зургуудад авж байгаа хүмүүстээ дурлахаас айдаггүй нь харагдана"


Энни Лейбовицын  (Annie Leibovitz) жинхэнэ нэр нь Анна-Лу (Anna-Lou) гэсэн ч түүнийг үргэлж Энни гэж дуудаг байсан. Энни 1949 оны 10 сарын 2 нд Америкийн  Коннектикут мужид төрсөн. Энни 6 хүүхдийн 3 дахь хүүхэд. Аав нь агаарын хүчний дэд хурандаа байсан тул ажлынх нь шаардлагаар тэднийх байнга нүүдэг байжээ. Энэ амьдралын хэв маяг нь Эннигийн хэлснээр “Ямар нэгэн юм богинохон хугацаанд  л үргэлж чиний амьдралын нэг хэсэг болон үлддэг, дараа нь чи бүр мөсөн л яваад өгнө”. Энэ хэв маяг нь түүнийг зурагчин болоход ч нөлөөлсөн байх.
Энни үргэлж урлаг сонирхдог байсан. Дунд сургуулиа төгсөөд Сан-Францискогийн зургийн институт-д орсон. 2-р курсээ төгссөнийхээ дараа Японоор аялж явахад фото зураг их сонирхох болжээ.  Ирээд фото зургийн дугуйланд бүртгүүлээд тэгээд хэдэн сарын дараа тэрээр сургуулиа хаяаад Израиль явжээ. Мэргэжлийн зурагчин болох шийдвэрээ Израильд гаргажээ. Түүний гар дээр «Rolling Stone» сэтгүүлийн хэд хэдэн дугаар ирснээр өөрийнхөө амьдралыг юунд зориулахаа ойлгосон.
1970 онд Энни  «Rolling Stone» сэтгүүлийн үүсгэн байгуулагч  ерөнхий редактор Джен Уэннертэй танилцаад Эннигийн зургууд таалагдан ажиллах санал тавьжээ.
1980 онд Энни Лейбовиц Джон Леннон, Йоко Оно 2-ын зургийг авсан. Зураг авалт нь тийм амар байгаагүйг хожим дурсан ярьсан байдаг. Энни эхлээд Джон ганцааранг нь авах гэсэн боловч Джон эхнэртэйгээ л авхуулна гэснээр тэр зураг авалт хийгджээ. Энэ зураг нь мэргэжлийн зурагчнаар авхуулсан Джон Леноны хамгийн сүүлийн зураг байсан Зураг авалтын дараахан алдарт Джон Ленон алуулжээ.


Энэхүү зураг нь «Rolling Stone» сэтгүүлийн нүүрэнд хэдвлэгдсэн. 2005 онд Сүүлийн 40 жилийн шилдэг сэтгүүлийн нүүр тэмцээнд  Джон Леннон Йоко Оно 2-ын зургаар 1-р байр, 2-р байрыг мөн л Эннигийн 1991 онд «Vanity Fair» сэтгүүлд авсан 8 сартай жирэмсэн Деми Мурын зураг эзэлжээ.
1983 онд Энни  «Vanity Fair» - дэлхийн алдарт сэтгүүлд ажиллах болсон. 1990 оны эхээр дэлхийн хамгийн алдартай, эрэлт хэрэгцээтэй, өндөр үнэлгээтэй зурагчин болсоноор Нью-Йоркт өөрийн зургийн студиээ нээсэн.
Энни нүцгэн натур, байгаль, натюрморт, интерьерын, сурвалжлагын гэх мэт бүр л төрлөөр ажилладаг. Гэхдээ хөрөг зургаараа дээд түвшинд хүрсэн. Хөгжимчид,дуучид,бүжигчид, жүжигчид, зохиолчид, зураачид, улс төрчдийн зургийг авдаг бөгөөд алдарт хүмүүсийг авсан зургийн жагсаалт нь тоо томшгүй их юм.
1989 онд алдарт зохиолч эмэгтэй Сьюзан Зонтаг хэвлэлтэнд өгөхөд бэлдэж байсан («AIDS and Its Metaphors») номных нь нүүрэнд зураг хэрэгтэй болоод Эннид ханджээ. Зонтаг ч мөн фото зураг маш их сонирхдог байсан бөгөөд 1977 онд («On Photography») номоороо шагнал авч байсан юм.
Алдарт зурагчинд алдарт зохиолч эмэгтэйн хэлсэн “ Чи мундаг, гэхдээ үүнээс илүү ихийг хийж чадна” гэсэн нь Энни энэ үгэнд маш их ач холбогдол өгөн  зохиолч эмэгтэйд таалдагдах бүтээл хийхийн тулд бүр их хичээжээ.
1999 онд энэ 2 гайхалтай эмэгтэй нийлж  "Эмэгтэйчүүд"  гэдэг ном гаргасан. XX-р зууны сүүлийн эмэгтэйчүүдийн төлөөлөл болох гайхалтай 200-аад хөрөг оржээ. Үүнд: багш, цэрэг, нисгэгч, жүжигчид, улс төрчид, эхчүүд, охидууд, янз бүрийн үндэстний, алдартай , жирийн иргэд, сайхан муухай янз бүрийн эмэгтэйчүүдийн зураг багтжээ.
Эннигийн хувийн амьдрал  2001 онд 51 настайдаа үр суулгуулан анхны хүүхдээ төрүүлэх хүртэл хэний ч сонирхлыг нэг их татдаггүй байжээ. Хэн ч хүүгийн эцэг хэн байж болох талаар таамаглаж чадахгүй байв.  2004 оны сүүлээр найз Сьюзан Зонтагыг нас барсны дараагаар бүх зүйл өөрчлөгджээ. «Newsweek» сонинд нийтлэгдсэнээр энэхүү 2 эмэгтэйг зөвхөн нөхөрлөл, ажил хэргийн холбоогүй гэж бичсэний дараагаар удалгүй Энни хүүгийн эцэг хэн болохыг хэлжээ. Найз Сьюзан Зонтагын хүү зохиолч Дэвид Рифф түүний хүүгийн үрийн донор байжээ. 

"Надад нэг л амьдрал бий, миний бүх хувийн зургууд болон захиалгын зургууд амьдралын минь нэг л хэсэг"

Наталья Водянова  Vogue сэтгүүл


Диснейд зориулж авсан зургууд
Одууд үлгэрийн баатруудын дүрд хэрхэн хувирж вэ

Бейонсе Алисагийн дүрд

 Рейчел Уайз

Скарлетт Йохансон Золушкагийн дүрд

Дэвид Бекхем

Дженифер Лопес  Марк Энтони

Вупи Голдберг

Дрю Беримор  Vogue

"Ромео Джульетта" Ромеод бүжигчин Роберто Болли,Джульетад Коко Роша

Брюс Уиллис, Тоби Магуайер, Бен Афлек, Джессика Биль, Сильвестр Сталоне, Роберт Де Ниро, Джулиана Мур

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
ntsoom

Өө зо зо гайхалтай зохиомж нтр бол тас байна доо. гоё мэдээлэл байнаа тнкс

HERO

Ёстой сонирхолтой байлаа. Эннигийн авсан тэр Жон Леннон, Йоко Оно 2ийн зураг бол маш сайн зураг авалт болсон янзтай.

Зочин

51 nastai anhnii huuhedee gargajee gaihaltai

Elkhan

Нарийн мэдрэмжтэй хүмүүсийн
Хувийн амьдрал бүгд л ээдрээтэй байх юм даа...

SUNShine®

Нцоом: Харин тийн бусад зургуудыг нь хайгаад үзвэл их байгаа даа, би заримаас нь л орууллаа
Hero5: Харин тийн, энэ 2 өвөрмөц хос шүү
Зочин: Анагаах ухаан хөгжнөө гэж энэ байх..
Elkhan: Харин тийм

Энхзаяа (зочин)

Wow .. Ter hamgiin ehend Natalia Vodianova Alice-n durd flamingo-goor polo togloh geed zogsoj bga zurag uneheeer goyo garsan bna. Bas `Cinderella, Beauty and the beast :)

Зочин

goe yuma

Jezzz (зочин)

Ийм гоё гоё зургуудыг энэ хүн дардаг байсан юм байна л да тэ

Зочин

Hi zawtai bol eregtei cowboy gutaliin zagwaruud sudlaad sample zurguud tawij uguuch

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

Нээх хүнд хүнд зурагнууд санагдлаа... надад энгийн тийм зурагнууд илүү их таалагддаг

soulmate (зочин)

ямар гоё зурагнууд вээ

Эмэгтэй гэдэг номыг нь олж үзэхийг бодноо... гоё санагдчихлаа

SUNShine®

Зайка: Харин тийн, өөр олон гое зургууд нь байна лэ, даанч бүгдийг нь оруулж багтахгүй :>
Зочин: ахаан
Jezz: ахаан, бүх л төрлийн зургуудыг их гое авдаг даа
Зочин:хүсэлтийг чинь хүлээн авлаа, завтай болхоороо оруулнаа
Lucky: Ахаан, энгийн зургууд нь ч их гое юм байна лээ, би vogue-d зориулсан зураг болон үлгэрийн баатруудтайгаас нь л оруулсын
Soulmate: Харин тийн тэр номыг нь олж үзхийнсан, гое байх даа

deegii (зочин)

bi deel yaraid bsan hun bn aa. uuchlaarai hariu irdegui e uur holboo barih arga bna uu.

SUNShine®

Deegii: миний хаяг руу mail явуулсан юм уу тэ?
чи өөрийнхөө mail хаягнаасаа contact@yumjir.com руу бичээрэй

MC Аав

гого гого зураг байна тнкс

SUNShine®

Аав: Ахаан, бүх төрлийн зургуудыг нь оруулж чадсангүй, бусад зургуудыг нь хайж үзээрэй :)

цацрал (зочин)

би энэ зурагчны бүтээлүүдэд маш дуртай.Огт өөр ертөнцөд аваачих санагддаг юм.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)