Загварын чиг хандлагад маш олон хүчин зүйл нөлөөлдөг: олон нийтийн , урлаг соёлын, техник технологийн нээлтүүд, шинэ санаа г.м. Дэлхийн загварын чиг хандлага, дүгнэлт судалгаа, мэдээ мэдээллийг цуглуулсан мэдээлэл дээрээ тулгуурлан тусгай агентууд чиг хандлагыг тодорхойлж гаргадаг.
Ирээдүйн загварыг тодорхойлох шаардлага дайны дараах жилүүдэд эхэлсэн, оедлын болон даавууны үйлдвэрүүд гацанги байдалд орсон. Анхны загвар тодорхойлогч нар Парист 1950 оны сүүлээр гарч ирсэн.
Загварын шинэ чиг хандлага, дэлхий дахины соел урлагт судалгаа хийж 1000 мянган агентууд дэлхйин өнцөг булан бүрт нийгмийн өөрчлөлт, шинжлэх ухааны ололтуудыг сонирхож, зураач , дизайнер, урлаг судлаач нартай уулзаж судалгаа шинжилгээий ажил хийж явдаг. Эдгээр агентууд нь бүх л төрлийн мэргэжилтэй байдаг. Чиг хандлага зөвхөн хувцсанд нөлөөлөөд зогсохгүй бөс бараа, интерьер, мебель, барилгын салбар г.м олон зүйлд нөлөөдөг.
Эцэст нь судлаачид ирэх улирлын хувцас, аксессуарын 4-5 гол макро–трендийг тодорхойлон trend-book каталог ном гаргадаг.
Энэ номонд дизайнерууд , үйлдвэрүүд хэрэглэгчдэд зориулсан ирээдүйн хувцас загварыг тодорхойлсон байдаг /хэлбэр силуэт, өнгө будгийн нийлүүр, бөс бараа материалын хээ фактурын жишээ зураг багтсан байдаг /
Каталог нь тус тусдаа эрэгтэй, эмэгтэй, өсвөр насны, хүүхдийн хувцас гэж гардаг.
www.edelkoort.com

Загварын чиг хандлагыг тодорхойлогч дэлхийн том агентлагуудын хамгийн дээгүрт бичигддэг товчоо бол голланд эмэгтэй Ли Эделькортын1975 онд байгуулсан судалгааны төв. Энэ судагааны төвд нь авьяслаг олон зураач дизайнерууд ажилладаг. Trend Union баг жилд 2 удаа Парис, Стокгольи, Копенгаген, Лондон, Токио, Нью-Йорк, Лос Анджелес хотуудад ирээдүйн загварын, иньерьерын чиг хандлагын талаар лекц явуулдагаараа маш алдартай, энэ лекц нь гайхалтай амжилт үзүүлдэг.
Trend Union-ы үйлчлүүлэгч захиалагчид дотор Swarovski crystals, Lacoste fashions, Estee Lauder cosmetics, Camper footwear, DIM underwear г.м байдаг.

Promostyl (Парис)
www.promostyl.com
1966 онд Франсуа Винсент Парисд Promostyl компаниа байгуулсан.Энэ компани нь оёмол нэхмэлийн үйлдвэрийн өнгө загварыг тодорхойлдгоороо туршлагажсан. Одоо Promostyl Лондон Нью-Йорк, Токио төвтэй бөгөөд дэлхий даяаар төлөөлөгч агентуудтай том товчоо юм. Улирал бүр Promostyl 3 улирлаар урьдчилж 15 тренд каталог гаргадаг. Үүнээс гадна брэнд компаниудад маркетингийн стратегийн зөвлөгөө өгдөг. Хувцас үйлдвэрлэгчдэд бэлэн эскиз загваруудаа ч санал болгодог.

TrendStop компанийг үүсгэн байгуулсан хүн бол Яна Тури 19 настайдаа Финнляндаас Central St Martins сурах гэж Лондонд ирсэн. Хичээлийн дадлага хийх явцдаа Яна автоматжуулалтын системыг судалж байсан. Хажуугаар нь хувцасны элемент, техник эскизүүд дээр ажиллаж байсан бөгөөд олон компаниуд энэ туслалцааг үгүйлж байгааг мэдээд 1999 онд сургуулиа төгсмөгц Яна бэлэн эскиз зурагтай электрон каталог зардаг компани байгуулсан. Анхны үйлчлүүлэгч нар нь Marks&Spencer, River Island юм.
Бэлэн загварын каталогиудаас гадна үйлчлүүлэгч нар нь дараа дараагийн сезон улиралд ямар чиг хандлагатай байгааг мэдэхийг хүсэж байсан тул TrendStop урьдчилж загварын чиг хандлагыг тодорхойлох болжээ.
www.wgsn.com

WGSN нь өдөр бүр загварын шинэ мэдээ мэдээлэл, дизайнеруудын ярилцлага, ирээдүйн загварын чиг хандлага, үзэсгэлэн яармагуудын талаар гардаг дэлхийн томоохон интернет портал компани юм. Электрон эсзизүүд санал болгодог. Гол төв нь Лондонд байрладаг дэлхийн 23 хотод төлөөлөгчийн газруудтай. 180 хүнээс бүрдсэн баг ажилладаг /дизайнерууд, шинжээч, сэтгүүлч, маркетолог г.м/
WGSN-ны үйлчлүүлэгч нар нь 36000-д хүрсэнээс дотор нь томоохон брэндүүд Giorgio Armani, Hugo Boss, Bulgari, Swarovski, Nike, Reebok, Puma, Mango, Esprit, Tommy Hilfiger, Спортмастер, BAON юм.
Манай монголын томоохон брэнд компаниуд энэ дээрх тренд компаниудтай харилцаа холбоотой ажиллавал дэлхийд нэртэй том брэнд болох үүд хаалга нээгдэнэ гэж боддын. Аливаа үйлдвэр том компаний дизайнерууд эдгээр чиг хандлага тодорхойлогч компаниудаас зөвлөгөө аван каталогиуд дээр нь үндэслэн өөрсдийн фантазиа нэмж ажилладаг.
Дэлхийн моодны чиг хандлага хаашаа явж байгааг судалдаг 2-3 улирлаар урьдчилж гаргадаг томоохон институтууд ажилладаг байхад манайхан бол дэлхийн нэртэй дизайнеруудын загварыг харж л чиг хандлага ямар байгааг харж, хоцорч явдаг. Харин энэ бүх том дизайнерууд нэгэн зэрэг адилхан нэг хэлбэр силуэт
өнгө төрхийг тодохройлохгүй шүү дээ, бүгд энэ тодорхойлсон чиг
хандлагын дагуу л өөрсдийн загвараа гаргадаг юм.





































12 сэтгэгдэл:
аан ийм байдаг юм бий вий
Мода Монголоор ч билүү...
Одоо зарим загвар монголоос эхэлдэг болсон болтойдогоо.
Зочин: анхаан
Elkhan: Энэ үг ч одоо өнгөрсөөн, хуучин цагт тэгдэг л байлаа, одоо удахгүй гүйцэж очноо ;>
Ntsoom: тэххх
Загварын талаар нилээн мэдлэгтэй болж байна шүү ;)
сонирхолтой юм гээч
Аахан.....Сайхан нийтлэл бна. Баярлалаа....
Serenada: ;) ахаан
Зочин: Загвар үнэхээр сонирхолтой шүү
Фрийдом: ;) баярлалаа
Chi uneheer daichin busgui yumaa. Good luck.
goe medeelel ugsund tand bayarlalaa
bi zagvar ih sonirhdog yumaa
zunduu oilgolttoi bolj avlaa
гоё болжээ, бас нэг юм хэлхэд mostyle.bblog.mn дотор бас зөндөө гоё гоё юм байна лээ г
гоё болжээ, бас нэг юм хэлхэд mostyle.bblog.mn дотор бас зөндөө гоё гоё юм байна лээ г