SUNShine® : Александр Маккуин

Александр Маккуин

 1969-2010

Дэлхийн загварын ертөнцийнхнийг гашуудуулсан мэдээ бол алдарт дизайнер Александр Маккуины үхэл.  2010 оны 2 сарын 11 –ний өдөр түүнийг Лондоны Green Street-д байдаг гэртээ өөрийгөө дүүжлэн нас барсан байсныг олжээ.  2 сарын 2-нд тэрээр ээжийгээ алдан маш их гашуудаж байжээ.

Энэ аймшигт зүйл болохоос хэдхэн хоногийн өмнө тэрээр өөрийн twitter дээрх блог дээр "Sunday evening been a f**king awful week but my friends have been great but now i have to some how pull myself together (sic)" ингэж бичсэн байжээ.

Энэ гайхалтай дизайнерын дурсгалд зориулан түүний тухай орууллаа.

Александр Маккуин 1969 онд энгийн гэр бүлд төрсөн. Эцэг нь таксины  жолооч байсан.  3 настай байхдаа анхныхаа даашинзыг зурсан. Арай том болоод өөрийнхөө эгч нарт даашинз хийж өгж байсан. Түүнээс хойш загвар бол түүний амьдрал гэдгийг ойлгожээ. 16  настайгаасаа анх загвар зохион бүтээх урлагт суралцаж эхэлжээ. Нэгэн нартай өдөр Ли (энэ бол түүний жинхэнэ нэр түүний гэрийхэн найз нөхөд ингэж дууддаг байсан) Лондоны дээдсийн хувцас урладаг Сэвил-Роу д ажиллахаар сургуулиа орхижээ.  Тэрээр тэнд аристократууд, улс төрчдийн костюм урладаг байжээ. Дараа нь Милан руу Ромео Джильи дээр ажиллахаар явсан, тэнд орчин үеийн загварын  үйлдвэрлэл маркетингийн мэдлэг олж авчээ.  Харин дараа нь дэлхийн дээгүүрт ордог Лондоны St. Martin's ын загварын сургуульд орж суралцсаны дараагаар өөрийгөө жинхэнэ дизайнер болсон гэдгээ мэдэрч хүлээн зөвшөөрчээ.

Чөлөөт уран бүтээлч түүний анхны загварын үзүүлбэрүүд  нь улс төрийн утга агуулж байсан. Загвар өмсөгчдөө целлофанан уутанд ороон, хар арьст моделиудээ гард нь гав зүүлгэх гэх мэт ямар нэг утга санаа агуулдаг загварууд бүтээж байжээ.  Нэгэн үзүүлбэр дээрээ тэрээр даашинзаа шаварт хутган дээр нь үхсэн саранчаа наажээ. 28 насандаа өөрийн хувийн хувцас загварыг гаргахаас гадна Givenchy загварын ордонд давхар ажиллаж байсан.



Түүний хамгийн сүүлийн коллекци 3 сарын 9 нд Парисын загварын  7 хоног дээр толилуулагдана. Тэрээр маш өвөрмөц сэтгэдэг нэгэн байсан. Дахин давтагдашгүй түүнийг загварын ертөнц үгүйлэх болно.

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
Undriga (зочин)

Өө энэ загваруудыг нь харж байсын байна. Харин энэ хүнийг зохиодгийг мэдсэнгүй. Амиа хорлосон нь тун харамсалтай.

Xe Xe (зочин)

Goe ajiluud khiij baijee. Uruwdmuur ch yum uu da.

chips (зочин)

Хээээээ... Загваруудыг нь бол харж байсан юм байна. Тэр уруулаа будсан, Гагагийн гутал гээд эдүүс чинь аягүй их гардгийм байналээшд... Ийм лаг хүн байж одоо яагааад ч амиа хорлочихдог юм болдоо...

SUNShine®

Харин тиймээ маш харамсалтай
Бодсоноо л хийдэг байсан зоригтой дизайнер даа
Хүмүүc шоолж шүүмжилдэг байхад би та нарт таалагдах гэж хийгээгүй гээд л байж байдаг. Мөн өөрийнх нь бүтээсэн хувцсыг хаа сайгүй өмсөх хувцас нь хаа сайгүй харагдахад дургуй, хүн болгоныг хувцаслах дургуй гэдэг байсан байгаан.

Elkhan

Марзан гуталнууд байна...

Энхзаяа

Lady Gaga-n Bad Romance-n gutal baishd.
Bas McQueen-ii Clear dress-g clipen deeree umssun bdag tee.
Haramsaltai yum bolj .. Setgel sanaa ni ih hund baijdee
Esvel murder ch baij magadgui yum .. iim amjilttai bsan designer suicide hiimeergui l yum...

soulmate (зочин)

R.I.P!

иймэрхүү хурц мэдрэхүйтэй хүмүүс зовлон бэрхшээл, уй гунигийг ч илүү хүндээр хүлээж авдаг байхаа...

Зочин

oor shaltgaan baisan baihaa

anon (зочин)

yee RIP'
ymar mundag hun horvoog orihoo ve

soogii (зочин)

amidrlaas uidmaargui humuus amia horloh yum
amia horloh chin nugel shde

kiki (зочин)

iim chadvart hun araichdee zagvariin oron zai ene huneer mash ih dutagdah bhdaa uneheer chadvart hunshdee yoo hairan yumaa te gomdmoor yum

Zedra (зочин)

угаасаа маш өвөрмөц гайхалтай хүн загвар ертөнцөд том гарз гарч байна даа..... одоо бараг хэний шоуг хүлээх вэ гээч ......агуй гарууд сүүлдээ амиа л хорлох юмдаа сонин сэтгэхүйтэй шүү

m7jargal247 (зочин)

ladygagagiin gutal daa

марий (зочин)

үнэхээр аймар хайран хүн байсан юмсан тээ

ooyoo (зочин)

Хоох гайхалтай загваруудтаймаа

Зочин

sonin l yum oor sn hvn garch ireh blgvide neeh gahsuudaad yahaw harin bid mongolchuud hytad boloh gd bna ter l haramsaltai emgeneltei yum

hj (зочин)

neg talaas zagvariin yertunts ni ergeed tuund daramttai sanagdsan bh, bas bus yum davhtssan l bh. yaahav dee, uuriih ni hamgiin hiih durtai ter zagvar gegch ni ergeed hund hetsuu, daramt shahalt eldev ... duuren sanagdhaar amidraliiha utga uchiriig oilgohoo boliod l tgsn bh

amitaba (зочин)

ГАЙХАЛТАЙ ГАЙХАЛТАЙ ГЭЭД Л БАЙХИЙН.ЯГ ЯМАР ДЕТАЛЬ ХЭРЭГЛЭСЭНЭЭРЭЭ ГАЙХАЛТАЙ БАЙГААН.ХЭН Ч ХАРАХАД ХӨӨХ ГЭЭД ГАЙХААД ХАРМААР ЛБАЙНА.БУСДААС ЭТГЭЭД СОДОН БОЛОХООР НЬ ГАЙХАЛТАЙ ГЭЭД БАЙНА УУ
ХАМГИЙН ГОЛ НЬ ЯГ ЮУ НЬ ЭНЭ ХҮНИЙ ЗАГВАРЫГ ГАЙХАЛТАЙ БОЛГООД БАЙГААН БЭ ҮҮНИЙГ НАДАД ТАЙЛБАРЛААД ӨГӨӨЧ

ариухаа (зочин)

үнэхээр гайхалтай чадвал марк жакобсын тухай оруулж өгөөч

F (зочин)

Энэ хүн л их хайран бгаамдаа. Маккюнийг их хүндэтгэдэг. Түүнтэй хамт ажиллаж бсан Sarah Burton одоо яг тэрний хэв маяг, стийлээр нь шоунуудаа толилуулж бгаад нь үнэхээр их баярладаг. хөөрхий минь, цөөн л насаллаа даа! :'(

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)