SUNShine® : Хүүхдээ урлагт яаж дуртай болгох вэ

Хүүхдээ урлагт яаж дуртай болгох вэ

Бүх л ээжүүд хүүхдээ урлагт дуртай урлаг ойлгодог, боловсролтой болгохыг хүсдэг. Хүүхэддээ театр, уран зургийн галлерей, музейнууд үзүүлж сонирхлыг нь татахыг хүсдэг. Хүүхдийн ойлгохгүй ертөнц рүү анхаарлыг нь татах  тийм амар зүйл биш ч танд туслах зөвлөгөөг хүргэе.

Хүүхдийг уран зураг, урлагт яаж дуртай болгох вэ? Урлаг дотроо уран зурагт /ном уншихад ч мөн/  татагдах нь ихэвчлэн  өөрөө бий болдоггүй. Харнн эдгээрт анхаарлыг нь татах амархан.

Өөрийнхөө туршлагаас хар. Та боддоо, та яагаад музей үзэх хэрэгтэй гэж боддогоо мэддэг үү?  Та анх зургийн галлерейд уран зураг үзэж байсан нь ямар дурсамж үлдээж байсан бэ? Танд хэрвээ тэр үед уйтгартай байсан бол хүүхдэд ч гэсэн одоо уйтгартай санагдах нь ойлгомжтой.

Хүүхэддээ ямар зураг таалагдсан, яагаад таалгадсан, ямар сэтгэгдэл төрсөн, яагаад таалагдахгүй байгаа тухай ярьж байх хэрэгтэй. Хүүхдийнхээ бодлыг асуу.
Хүүхдээсээ түрүүлэн алхах. Хүүхдээ харахаас нь өмнө зааж хэлэхээс татгалзах. Хүүхэддээ өөрөө олж харах боломжийг олгоорой.

Хэрвээ хүүхэд тань таны сонирхлыг хуваалцахгүй бол чөлөөтэй орхиоорой. Та түүнд анхны ойлголтыг өгчихсөн одоо харин өөрийнх нь сонголтонд итгээрэй. Та түүнийг юунд анхаарж байгааг тодорхойлоорой. Танхимаас танхим руу дагаад л хаашаа л орно явна дагаарай, эрт орой ямар нэг зургийн өмнө зогсоно.  Таны гол зорилго бол гайхалтай зүйлтэй учрахад нь  хүүхэдээ түлхэх

Музей үзэхэд яаж аятайхан , ашигтай болгох вэ? Хэрвээ та музей эсвэл галлерей үзэхдээ аятайхан зүйлийг ашигтай болгохыг хүсэж байвал хэдэн энгийн дүрмийг дагахад л болно.

Бороотой өдөр битгий яв. Бороотой өдөр л уламжлалаар бол музей эсвэл  галлерей, ямар нэгэн үзвэр үзэх тохиромжтой гэж ярьдаг.  Хэрвээ хүүхдийн тань амралт эхэлчихсэн байгаа мөн гадаа нартай байгаа бол эрүүл агаарт  гадаа тоглож байсан нь дээр гэж эцэг эх нар боддог..Энэ нь гэхдээ буруу бодол юм. Хийх юм олдохгүй үедээ л музей явдаг гэж бодож болохгүй. Музей явах нь цагийг алах биш, анхнаасаа төлөвлөсөн, мөн баяр шиг байх ёстой.  Бороотой өдөрөөс илүү нартай өдөр зураг үзэх нь илүү тааламжтай байдаг. Мөн өлгүүрт нойтон хувцас шүхэр барьчихаад оочерлоод зогсож байх тийм ч тааламжтай зүйл биш юм. Харин жинхэнэ урлагт хайртай хүнд бол энэ нэг их сонин биш хэдий ч  хүүхдийн анхны сэтгэгдэлд нөлөөлж чадахаар юм.


Хүүхдээ дагуулаад явж байхад  “Одоо хол уу” гэхийг бишгүй л сонсдог. Хэрвээ үзэх гэж буй музей нь гэрээс тань хол мөн алхаж очихоос өөр аргагүй бол тэр музейгээс одоохондоо татгалзаад өөр музей үзээрэй.  Хүүхэд тань замдаа алхаж явахдаа ядраад мөн очсон хойноо мөн  л алхаж явахыг мэдвэл хүүхэд тааламжтай хүлээж авахгүй.

Бүгдийг үзэх гэж яаарах хэрэггүй. Ямар ч музей явсан хүүхэд тийм амар байхгүй. Түүнд яарахгүй явах хэрэгтэй, чанга дугарч болохгүй, гараараа хүрж болохгүй гээд л – энэ бүхэн тийм амар биш. Жаахан хүүхэд бол том талбай бүхий заланд чөлөөтэй гүйхийг л хүсдэг. Дарааллаад бүх зургийг үзүүлэх гэж яаарч байснаас нэг зурагны өмнө 5 мин зогсож үзэх нь мянга дээр.

Хүүхдэдээ музейд  бие яаж авч явахыг хэлж өг Ерөнхий дүрмүүд бүх газар л ижилхэн байдаг. Гараараа оролдож болохгүй, хэт ойртож болохгүй, спичктэй зураг авч болохгүй гэсэн байдаг. Хүүхдэд энэ дүрэм нь дэндүү хатуу санагддаг. Хүүхэддээ энэ зургуудыг удаан хадгалахад зориулагдсан байдаг гэдгийг, зарим зураг хэдэн зуун жил болсон байгааг, олон олон хүн үзэх боломжтой байлгахын тулд энэ дүрмүүдийг дагах хэрэгтэйг ойлгуулах хэрэгтэй.

Хүүхдийнхээ түвшнээс хар Музейн үзмэрүүд том хүний харааны түвшинд тааруулан өлгөсөн байдаг. Та газар суун хүүхдийнхээ түвшнээс хараад үз, танд харагдаж байгаа зүйл хүүхдэд тань ижил харагдахгүйг ойлгоно.


Музейгээс гарахдаа зурагтай ил захидал /открытк/ худалдаж авахаа битгий мартаарай. Явсан үзсэн газар болгоноосоо ил захидал, бэлэг дурсгалын жижиг зүйлсийг худалдан авснаар хүүхэд  цуглуулга хийх эхлэл ч болж  болно.

Хүүхэдтэйгээ цуг кафе орохыг мартаж болохгүй. Музей орчихоод кафе орохгүй байх нь хүүхдэд попкорн, ундаа, зайрмаггүйгээр кино үзэхтэй адил болно. Хүүхэддээ жижигхэн баяр зохион байгуулж кафе орж амттан авж өгөх хэрэгтэй.


Нас насны хүүхдэд юү үзүүлэх вэ?

Яг тодорхой хил хязгаар тогтооход хэцүү, хүүхдэд ямар ч зураг таалагдаж сэтгэлийг нь хөдөлгөж болно. Ихэнхдээ  хүүхдэд абстракц зураг таалагддаг гэж боддог учир нь замбараагүй өнгө будагтай хэлбэр дүрс нь хүүхдийн зурагтай адил санагддаг. Энэ нь яг ч тийм биш юм. Хэдэн насанд ямар зураг юу таалагдах тухай  сонирхоорой.

5-7 настай хүүхэд
•    Тэдэнд дулаан, тод өнгө таалагддаг. Судалгаагаар улаан өнгөнд дуртай байдаг гэсэн.
•    Янз бүрийн хэлбэр дүрстэй, контраст өнгөтэй /Лего тоглоом шиг/ зурганд
•     3 хэмжээст, яг жинхэнэ юм шиг зураг. Хүүхэд харахаас гадна хүрмээр санагддаг
•    Хүн, амьтан,  байшин, мод, ус г.м дүрсэлсэн зургуудад татагддаг.
•     Жижиг деталь хэсгүүд. Хүүхдүүд хамгийн түрүүнд анзаардаг.

Өдөр тутмын амьдралтай нь холбоотой. Энэ насны хүүхдүүд өөрт нь танил дүр зураг харагдсан зургуудад илүү дуртай байдаг, жишээ нь ээж шиг нь үсээ самнаж байгаа эмэгтэйн зураг эсвэл аав шиг нь ширээний ард суугаад ажлаа хийж байгаа дүр зураг. Эсвэл Ван Гогын улаан бүтээлэгтэй зураг таалагдаж болно учир нь гэрт нь тийм улаан бүтээлэг байдаг байж болно.
Чөлөөт төсөөлөл. Хүүхэд энэ насан дээрээ янз бүрийн зүйл зохиож ярьдаг тал бий. Үзсэн зургаа ойлгож тайлбарлахдаа уйлж буй эмэгтэйн зургийг хараад “Энэ эмэгтэй ийм юмнаас болоод ингээд тэгээд уйлж байгаа байх  г.м” . Эсвэл шар дүрс байвал нар эсвэл сараар төсөөлж, урт муруй дүрсийг могойгоор төсөөлж, ногоон өнгөөр нялсан зургийг өвс ногоогоор төсөөлж чаддаг.
Зөвхөн харах биш ярих. Хүүхэд юуг харж юунд анхаарлаа хандуулж байгаа нь чухал биш, харин энгийн асуултуудыг тавьснаар  Чи юу бодож байна? Чамд юуг санагдуулж байна? Чи юу мэдэрж байна? Чамд ямар нэг юмтай адилхан санагдаж байна уу? гэх мэт асуултууд нь хүүхдийг юмыг ялгаж салгах, хар цагаан, хүнд хөнгөн, тод бүдэг, ойлгомжтой ойлгомжгүй зүйлсийг ялгах гэж оролдож сурна.

8-10 насны хүүхэд
•    Бага насны хүүхэдтэй адил тод өнгө ч сонирхлыг нь татдаг.
•    Зураачийн амьдралтай нь холбоотой ч юм уу, дүрсэлсэн зурагтай нь холбоотой түүх ч юм уу зургийг хараад ямар нэгэн тайлбар хийж болохоор зураг
•    Танил дүр зураг: сайн-муу, хүчтэй- сул дорой гэх мэт түүхэн сэдэвтэй  ч юм уу кино  хүүхэлдэйн кинон дээр гардагийг нь санагдуулахуйц зураг
•    Тулалдаантай зургууд, сайн зүйл мууг дийлж байгаа гэх мэт
•     Баатрууд, түүхэн сэдэвтэй зураг
•    Хөгжилтэй зургууд эсвэл хараад айхаар зураг
•    Өвөрмөц содон хэлбэр дүрсүүд

Энэ насны хүүхдүүдэд уран зургийн техник материал сонирхлыг нь татдаг, яаж хийсэн яаж зурсан гэх мэт тиймээс хүүхдээ зураачийн урланд нэг удаа дагуулж очоорой.

 11-13 насны хүүхэд
•    Зураачийн ажил амьдралын тухай
•    Зураг бүтсэн түүх. Яагаад зурсан, юунаас сэдэвлсэн. Ямар утга агуулсан . Яг ямар үед зурсан нь сонирхолыг нь татдаг
•    Яаж амьд юм шиг бодит юм шиг сэтгэгдэл төрүүлдэг
•    Энэ зураг бүтэхэд хичнээн хугацаа орсон
•    Ялгааг олох, зураачдын зургийг хооронд нь харьцуулах.


Энэ насанд хүүхдийг нүцгэн натур зураг, баримал ичээдэг. Энэ сэдвээс буцах биш харин энэ бүтээл яагаад бүтсэн ямар утга агуулж буйг нь тайлбарлаж ярьж өгөх хэрэгтэй.

Хэрэв хүссэн музей үзэсгэлэн үзүүлэх боломжгүй тохиолдолд урлагийн түүхийн зурагтай ном худалдан авч хүүхэддээ тайлбарлан хамтдаа үзэж болно.

Луврын  урлагийн сургуульд урлагийн түүхийн багш ,Францын алдартай урлаг судлаач  Франсуаза ийн “Хүүхэдтэйгээ урлагийн тухай яаж ярих вэ” гэдэг номноос ашиглав.
start=-27 , cViewSize=50 , cPageCount=1

23 сэтгэгдэл:

null
Ну ПОГОДИ

хэрэгтэй зөвлөгөө оруулсанд баярлалаа

Anime

цэвэр европ зөвөлгөө байна даа

HERO

тун хэрэгтэй мэдээлэл байна.

SUNShine®

Заяц: Wcme :)
Anime: Ахаан, гэхдээ одоо үед ч монголчууд маань гадагшаа дотогшоо их аялдаг болсон, хүүхдээ зоопарк диснейлэнд ээс гадна үзэсгэлэн үзүүлж болж байна, Мөн манайд уран зургийн галлерей-с гадна янз бүрийн урсгалаар зурдаг зураачдын үзэсгэлэнгүүд үргэлж зрхион байгуулагддаг болсон доо.
Hero: Ахаан баярлалаа

Эхлэл ДИЗААН

Сайхан зөвлөгөө байна баярлалаа гэснээс хүүхэд минь чи сайн уу хаагуур л дэгдээд байна даа

MC Аав

танкс хө сайхан зөвөлгөө байлааа

LoveLove

Гоё зөвлөгөө байна. Хүүтэйгээ уран зургийн үзэсгэлэн үзэж үзнээ. Арай л сонирхахгүй байх гэж бодоод байсан чинь нас нь юм байна.

Xe Xe (зочин)

Bi kheden arwan urlagiin nom ursan ch ene bukhen namaig urlagt durtai bolokh ekhleliig tawisan baikh. Namaig jaakhan baikhad manai gereer duuren urlagiin nom, oros khel deer medekh medekhgui nom zunduu baidag baisan. Ydaj baikhad aaw maani nomiin sangaa minii gar khurekh gazar bairluulsan baisan yum baina le. Tegeed bi ter nomnuudiig uzekh durtai baisanaa sanadag yum. Gekhdee bi urj baisanaa eruusuu sanadaggui. Yagaad khezee urchikhsan yum buu med. Kharin bi odoo uuruu sain khewleltei urlagiin nom tsugluuldag. kkk...

SpySec

сайхан зөвлөгөө байна, баярлалаа. Би өөрөө зураг сайн ойлгож чаддаггүй харин охиноо бол ойлгодог болоосой гэж боддог шүү :D

SUNShine®

1-st design: баярлалаа, би УБ-таа ирчихээд л дэгдэж явна даа
аав: Зүгээрээ хө :)
Lovelove: Ахаан, тэгээрэй, ямар зургийг илүү сонирхож байна анзаараарай. Харин хүмүүс хүүхдээ сонирхохгүй байх гээд музей үзэсгэлэн хамтдаа үздэггүй юм шиг байгаан.
Хехе: ингэхэд танай аав зураач уу? Зураач нар л орос хэл дээр урлаг уран зургийн ном их цуглуулдаг байсан юм шиг байгаан. Манай аав сэтгүүл сонин ном гээд бас л арвин цуглуулгатай байсан нь надад бас их нөлөөлсөн.
Spysec: зүгээрээ :). Охинтойгоо цуг үзэсгэлэн үзэхдээ хамтдаа ойлгосноо ярилцаад үзэхгүй юу тэй :).

Simple

Сайхан бичлэг болжээ.

Xe Xe (зочин)

Manai aaw bas zuraach. Gekhdee design talruugaa. Tiim Busad zuraach nar adilkhan tsugluuldag baikh. Manaid bas zunduu Kurier yu bilee geed unescongiin setguul ikh baidag. Odoo khumuus ter setguuliig neekh zakhialakhaa bolison baikhaa da.

blue fire (зочин)

huuhded zoriolsan uran zurgiin uzesgelen Mongold gargaval.

maya

маамуугаа гарахаар урлагт хайртай урлагын хүн болгохыг хүсжиййн, сайхан зөвлөгөө байнаа

дурлагч

За би ч бас их гайгүй мэдрэмжтэй л яваа юм байна. Ккк. Эгчийнхээ хүүг 3 музейгээр дагуулж үзүүлцэн юм байна. Үзэж дуусаад заавал нэг юманд орж суунгаа дуртай юмын авч өгч мөгөөд. Ккк
Энэ шанз гоцолсон ая их гоё ая байнаа. Монголчууд тоглосон уу?

SUNShine®

Simple: Баярлалаа
Хехе: художник, декоративные искусства, курьер гээд сутгүүлүүд байдаг байсан.
Blue fire: Ахаан тэгвэл гое шүү :)
Maya: :) тэгээрэй, баярлалаа
Дурлагч: Ямар сайн эгч вэ :)
Энэ шанз Японы Агацума гэдэг хөгжимчиний тоглосон аяз, бүх аязнууд нь маш гое шүү

kkk (зочин)

Бага байхад шоколадтай зайрмаг авч өгөөд дагуулаад үзүүлээд байвал үзээд л байх байсан байх. эсвэл 2 төгрөгний үзэмтэй үрэ ч юмуу...ккк тэр үед үүнээс өөр нээх гоё амттан ч алга байж дээ :-)

Зочин

Manaikhan tomchuud ni bagaasa urlagaas hol ur huuhdee ch mun urlag soeloos hol usguj bain, zaaval urlagiin hun boloh geij baina geed urlag soeld durtai bolgoh bish, urlag soel oilgodog hun mash oor boldog doo, er n hugjim, bujig, uran zurgat huuhdiig durtai l bolgoh heregtei.
Zov medeelel oruulsan baina

~Freedom writer~

БИ ХҮҮХЭДТЭЙ БОЛУУЛ ЯАДАГ Ч БСАН УРЛАГИЙН НЭГ ТӨРЛИЙН АВЪЯАСТАЙ БОЛГОНО ГЭЖ БОДДЫН.
хИЙЛ ТОГЛОЖ СУРАХЫГ ИХЭЭЭ ХҮСДИЙН....

baidag l negen (зочин)

bayrallaa eniig heregjuuleh gej hicheenee

Sol@ce

их сэтгэл гаргаж хэрэгтэй мэдээлэл оруулсан байна. 3 дахь зураг (ээж охин 2 урд нь суучихсан) Урианхай гуайн Зүүд ба улаан нулимс номон дээрх зураг байна ш дээ. Хэний ямар бүтээл юм болдоо?

өөдөс (зочин)

Сайхан зөвлөгөө байна бүх хүн л аав ээж болох нь тийм учраас сайн уншиж хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна.

Зочин

OK!OK!OK!OK!OK!OK!OK!
thank you very math........

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)