SUNShine® : Мисс АРДЕН

Мисс АРДЕН

Хатуу чанга, зорилготой тэмүүлэлтэй, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй зан нь Элизабет Арденыг өөрийнхөө гоо сайхны компанийг АНУ-ын хамгийн алдартай концерн болгож чадахад хүргэжээ. Элизабет өөрийнхөө үед гайхалтай маркетолог байсан юм.
Элизабет Арден (Флоренс Найтингел Грем) 1878 онд канад руу цагаачлагч ядуу гэр бүлд төржээ. 6 настайгаасаа аавдаа зах дээр жимс ногоо зарахад нь тусалдаг байв. Лангууны ард зогсож байхдаа маш олон сайхан царайлаг, баян хатагтай нарыг харахдаа тэдэн шиг болохыг л мөрөөддөг байжээ.
Арден сувилагчийн курс төгсөөд тосгоныхоо эмнэлэгт ажилладаг байсан. Арден нэмэлт орлого олохын тулд эмнэлэгийн лабораторт ажиллан эм найруулагч нарт тос /мазь/ эм найруулахад тусалдаг байжээ.


Нэг өдөр үйлчлүүлэгч нарт найруулж өгч байгаа тос нь нүүрийг нь зөөлхөн болгож байгааг нь Арден анзаарчээ. Тэр тосны найрлагад өндөгний цагаан ордог тул Арден өндөгний цагаан дээр суурилсан тос хийхээр шийджээ.  Бүтэн өдөржин л гал тогооныхоо өрөөнд туршилт хийн өнгөрүүлдэг байсан нь аавынх нь тэвчээр нь барагдаж охиндоо - Нэг бол хүнтэй суу, нэг бол гэрээсээ яв, нэг бол өөртөө шинэ ажил ол гэжээ.  Арден 2 дахийг нь сонгож гэрээсээ явхаар шийдлээ. 1908 онд 30 настай Арден Нью-Йорк хот руу нүүжээ. Нью-Йорк хот яг л түүний ажлаа эхлэх зөв газар байжээ. Эхэндээ лабораторид ажиллан, дараа нь гоо сайханы салонд ажиллан нилээн туршлага хуримтлуулжээ.
Арденд бага мөнгө байсан, харин амбиц хангалттай байв. 6000 доллар зээлж 5 дугаар авенюд өөрийн хувийн дэлгүүрийг нээжээ. Дэлгүүрийнх нь интерьер ягаан өнгөөр дүүрэн, харин хаалга нь час улаан байхаар боджээ. Энэ нь түүний хүмүүсийн анхаарлыг татах Ардены санаа байв.

Арден бүсгүйчүүдийг зөвхөн нүүрээ тордох биш биеэ тордохыг зөвлөдөг байж. Өмнө нь америк бүсгүйчүүд зовхины тень, сормуусны будгийг нэг их хэрэглэдэггүй байсан ч Арден тень тушийг олонд таниулж алдаршуулж, тень болон сормуусны будаг нь үсний өнгө нүдний өнгөтэй зохицох биш хувцасны өнгөтэй зохицуулахыг зөвлөдөг байжээ. Арден үүгээр зогссонгүй уруулын будаг, хацар өнгөлөгч, энгэсэг зэргийг үйлдвэрлэж эхэлжээ.
Ардены хамгийн агуу амжилт ололт нь 1921 онд зохион бүтээсэн усанд норсон ч урсдаггүй сормуусны будаг гаргажээ.

1935 онд Blue Grass гэдэг үнэртэнг гаргасан нь түүнийг алдаршуулжээ.
1961 онд Арденг Францын Хүндэт Легионы Одонгоор шагнажээ. Түүний компани дэлхийн өнцөг булан бүрт улаан хаалгатай ягаан интерьертэй гоо сайхны дэлгүүрүүд нь нээгдсээр байжээ.


Арден 2 удаа гэрлэсэн, 2 дахь гэрлэлт нь 20 жил үргэлжилсэн.  Түүхэнд түний нэр “Агуу Мисс” хэмээн бичигджээ.
Арден хатуу чанга зантай, өөрийнхөө сул талыг хэзээ ч харуулдаггүй, үргэлж өөртөө итгэлтэй нэгэн байв. Түүнийг мөнхийн өрсөлдөгч Мадам Хелен Рубинштейны санд байгаа зүйл өөрийнхд нь байхгүй үед л хамгийн их  шарыг нь малтаж, эмзэг газрыг нь хөнддөг байжээ.
Элизабет Арден үхэн үхтлээ л хөдөлмөрлөсөн, түүний энергид баргийн хүн атаархмаар байжээ.  Тэрээр 88 насандаа хорвоогоос халин оджээ. Арден үр хүүхэдгүй байсан тул өөрийнхөө компанийг хамаатнууддаа гэрээслэн үлдээсэн ч тэд нэгэн гоо сайхны компанид заржээ. Дэлхий даяаар  түүний нэртэй 140 гаруй салон байдаг.
1990 онд Life сэтгүүлийн  “XX зууны хамгийн нөлөө бүхий америкчууд”-ын жагсаалтад Арден багтжээ.
“Дэлхий  дээр нэг л Мадемуазель байдаг – энэ бол би, ганцхан Мадам байдаг тэр нь Рубинштейн, харин ганцхан Мисс байдаг тэр нь Арден”   
                                                                                                        Коко Шанель


1935 Blue Grass

1938 Cyclamen

1939 It'You

1944 On Dit  


1974 Eau Fraiche


1989 Red Door


1993 Sunflowers 

1995 True Love

1996 5th Avenue

Энэ гайхалтай хүмүүсийн ачаар бүсгүйчүүд бид энгэсэг, будаг хэрэглэх боломж нээгджээ.
Би сормуусны будаг, зовхины контур, уруул өнгөлөгч, хацар өнгөлөгч л хэрэглэдэг. Сормуусаа будалгүй харин гадагшаа гарж чаддаггүй, нэг л юм дутуу санагдаад байдаг юм ккк. Анх 10 жилд байхад нэг оросын сормуусны будаг байдаг байж билээ, хэхэх шүлсээрээ норгож байж буддаг Тушь гээд эд байсан даа. Манай үеийхэн бол сайн мэдэх байх даа :). Тийм л сормуусны будаг хэрэглэж байсан цаг саяхан.
start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Зочин

1

Serenada (зочин)

hehe ter ueiin ter orosiin tush olddoggui hovor baraa baisan shd
Elizabeth Arden ii usiig manai egch turhdeg

Энхзаяа

Goyo medee bna :)
EA-giin Pleasures geed us ni bdiin .. neeh goyo unertei

ameius (зочин)

yestday ma love gave me Arden Beauty...Sooo good... Now i got 4 perfumes all gifts ... kkk

SUNShine®

Серенада: Харин тийн, ховрын ховор бараа байлаа гэж кккк
Энхзаяа:Баярлалаа :) Би усыг нь ерөөсөө түрхэж үзээгүй юм байна, одоо бол хацар өнгөлөгчийг нь хэрэглэдэг.
ameius: Ахааан :)

өөдөс (зочин)

ёоо тэр үед төрөөгүй нь яамай даа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)