SUNShine® : Агацума

Агацума

Миний блогоор зочилдог хүмүүс блог дээр минь явдаг хөгжим, аязнуудыг бол мэдэх байх. Хиромицу Агацумагийн нилээн олон аяз нь эгшиглэдэг.

Япондоо төдийгүй дэлхий даяаар нэр  алдараа цуурайтуулж яваа  хөгжимчин Хиромицу Агацума нь 6 настайгаасаа  шанз хөгжимөөр хичээллэсэн. 14 насандаа 1988 онд анхны шагналаа  «All-Japan Tsugaru Shamisen Competition» тэмцээнээс  хүртсэн авяьслаг хөгжимчин юм.  2001 онд “Toshiba EMI” түүний анхны альбомыг хэвлүүлж гаргасан.
2 дах цомог болох “Beams”дээ 10 хөгжим бичиж тоглоод 2002 онд гаргасан. Түүнээс хойш маш олон олон цомог гаргасан нь түүнийг дэлхий дахинаа таниулсан. Тэрээр олон орны Маркус Миллер, Ларри Корьелл, Нана Вашконселуш, Сарена Джонс г.м алдарт хөгжимчидтэй хамтран тоглосон.
2008 онд Агацумаа Москвад ирж тоглолт хийхдээ оросын нэрт хөгжимчин Дмитрий Калининтэй хамтран өөрийнхөө аязнуудыг тоглосон. Доорх бичлэгийг үзэж сонирхоорой.






Би Агацумагийн аязнуудыг сонсоод уйддаггүй юм.Glamour загварын шоун дээрээ монгол хувцасны хэсэг дээр Агацумагийн аязнуудыг тавьсан. Нэг аязыг нь манай хөгжимчид тун ч дажгүй тоглочихсон шүү. Миний шоуг үзсэн блогчин андууд маань бол сайн санаж байгаа байх.

Зарим нэг аязыг татаж авахаар тавилаа. http://share.gogo.mn/ForYMp85zl79021269360189/New folder.rar
start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
Xe Xe (зочин)

Kkk. Bi show chin uzeegui. Gekhdee blogoos chin sonsokhoor neeree ypon ay shig sonsogdoj baisan. Fasion show khiikh nur ikh ajil baidag baikh daa.

tartino

Би энэ хүүхэлдтэй зургий тань хаа нэг хэнээс ч юм харсан юм шиг нэг л танил

LoveLove

Агацумагийн аянууд үнэхээр гоё. Ялангуяа Tokinotabibito, Solitude 2 нь. Чиний блог миний пс дээр бараг үргэлж шахуу нээлттэй байдышд. Агацумаг сонсох гээд.

LoveLove

Агацумагийн аянууд үнэхээр гоё. Ялангуяа Tokinotabibito, Solitude 2 нь. Чиний блог миний пс дээр бараг үргэлж шахуу нээлттэй байдышд. Агацумаг сонсох гээд.

Солнце

татаж авахаар тавьж өгч болох уу ганц 2ыг ч болов.

SUNShine®

Хехе: Ахаан, надад Beams гэдэг цомог нь л байдаг, харин өөр аязнуудыг нь татаж авсан. Харин тиймээ тийм амар биш, олон хүний тусламж дэмжлэгтэйгээр ард нь гарсан даа :)
Tartino: Энэ зураг уу? Блог дээр маань удаж байгаа даа.
Lovelove: Харин тийн, бүх цомгийг нь сонсож үзвэл бүр салахын аргагүй
Тийм үү :) кккк татаж аваад сонсоорой
Sunbeauty: Тэгье, зарим нэг аязыг нь gogo share дээр тавиад татахыг нь биччихнээ.

Maral (зочин)

goy aynuud bn, bayrlalaa

HERO (зочин)

сайхан аязнууд байна. таалагдлаа

ntsoom

Сонирхолтой сайхан аяз байна шүү. ТНКС Өдөр болгон сонсдог боллоо гэж.

SUNShine®

4 аяз татаж авахаар тавилаа
татаж аваарай Sunbeauty

Солнце

их баярлалаа одоохон татлаа :р

simi (зочин)

nadad ene 2 taalagddiin sonsood uzeerei,
syamisen-g rock chigleleer toglodog ah duu 2
http://www.youtube.com/watch?v=0aLT9eust5k

soulmate (зочин)

agatsuma goyo shuu...

Jezzz (зочин)

анх блогийг чинь үзэж байгаад токинотабибитог сонсоод гоё санагдаж байлааа хэхэ

LoveLove

Өө ёстой их баярлалаа

SUNShine®

Simi: Баярлалаа , сонсож үзнээ :)
Soulmate: Харин тийн
Jezz: Ахааан ккккк
Lovelove: Зүгээрээ :)

uyanga (зочин)

awesome music!!!

khosoonoo (зочин)

ene ayanuudiig yaj tataad bnaa bi chadahgui bna

temka (зочин)

blog deer chin yabadag ayanii chin ner yu yum be

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)