SUNShine® : Bonjour Tristesse - Сайн уу гуниг минь!

Bonjour Tristesse - Сайн уу гуниг минь!

Уран зохиолын хатан хаан Франсуаза Саган


Тэртээ цагт бяцхан гүнж Франсуаза амьдран суудаг байжээ. Амттан идэж, зөөлхөн буйдан дээр унтаж, түүнд хэн ч юунд ч татгалздаггүй байсан. Аав нь Пьер Куарэ- үйлдвэрийн эзэн, ээж нь Франсуаза Куаре - язгууртан сайхан бүсгүй. Охиноо бидний гүнж хэмээн дуудна. Охиноо Католик элит пансионд сургахаар өгжээ.  Хатуу сурган хүмүүжүүлэгч нар бяцхан Куаред “хүсэж байна” гэдэгийн оронд “ёстой” гэдэг үгийг, “Цагаан морьтой ханхүү”-ийн үлгэрийн оронд яаж зөв амьдрах тухай “Библи”  судлахыг санал болгоно. Франсуаза эцэг эхдээ үл гомдлоно.
Төгсөлтийн шалгалтаа Франсуаза өгсөнгүй, өгөхийг тэмүүлсэн ч үгүй. Цээжлэх нь хэтэрхий залхуутай ажил, хачин хувцастай хөгшин хатагтай нарын өмнө тайлагнах нь түүний хувьд  доромжлол мэт санагдана.  Тэд ер нь бяцхан гүнжийн шүтэн биширдэг Камю, Прусте, Сартре, Элюаре нарын  тухай сонсож байсан юм болов уу хэмээн бодно.
Гэтэл охин нь “Хэн болох вэ” гэдэг асуулт эцэг эхийнх нь өмнө гарч ирж  унших л дуртай охиноо  Сорбонны хэл бичгийн факультетэд орууллаа.
Тэр үед охин нь аль хэдийнээ бичиж эхэлсэн байжээ. Бичиж дуусчихаад Парисын хамгийн алдартай хэвлэлийн газар руу  бичгийн машин дээр цохисон уран зохиолын сор болсон бүтээл гэдэгтээ ямар ч эргэлзэх зүйлгүйгээр  хэвлүүлэхээр авж очжээ.  
1954 онд номны зах зээлийн тухай мэдэхгүй, гунигийн тухай ямар ч ойлголтгүй бүсгүй маань  номондоо  “Сайн уу гуниг минь” гэдэг нэр өглөө. Аавын эрх охинд ном нь уншигдахгүй хогийн саванд л шидэгдсэн бол ямар хүнд цохилт  болох байсан бол? Ид шидийн үүлэнд хөвж байсан охин хатуу газарт буух байсан биз.


“Сайн уу гуниг минь”! 

Азаар францын төдийгүй дэлхийн уран зохиолын ертөнцөд алдартай хэвлэх үйлдвэрийн эзэн Жюйяр түүний бичсэнг уншаад цочролд оров. Өмнө нь хэзээ ч 19 настай,  нэг ч удаа үнсэлцэж үзээгүй, амьдрал ч үзээгүй энэ охины бичсэн шиг зүйлийг Жюйяр хэзээ ч уншиж байсангүй.
“Сайн уу гуниг минь”! роман нь зохиогч охиноо дэлхийн дахинд  алдаршуулан, өөрт нь хэрэггүй шахуу их мөнгө авчиржээ. Алдарт охин маань авсан бүх мөнгөө казинод тавин хожжээ. Түүний хөрөнгө хэдэн саяаар тоологдох болов. Бяцхан гүнж  нь хайрт аавынхаа удирдлагаас  бүрэн гарав.
Хамгийн эхний ажил нь зогсолтгүй худалдан авалт байлаа – ягуар, даруулт завь, далайн эрэг дээрх байшин г.м. Түүнд тэртээ тэргүй энэ бүх зүйл байсан. Өөрийнхөө зохиолын баатар шигээ уралдааны машинтай давхиж байгаад онхолдон үхэхээс наагуур л өнгөрөв.

Клиник үхэл үзсэн Франсуаза хаширсангүй. Өмнөх шигээ л юунд ч санаа зовдогүй амарлингүй хүмүүсээр хүрээлүүлж, гое эд зүйлсээр өөрийгөө хүрээлүүлэхээр тэмүүлсээр л...

Хичнээн цаг хугацаа өнгөрч, нүдэнд гялалзах очны оронд гунигаар дүүрж байсан ч түүний нүүрэн дахь инээмсэглэл алга болох ёсгүй хэмээн бодно.
Франсуаза Куаре дээр гэрт нь хэзээ ч зочин ирж байгаагүй бол Франсуаза Саганы гэрт хүнээр тасардаггүй байжээ.
Францын бүх сонингуудаар Голливуд анх удаа франц зохиолчийн номны  эрхийг худалдан авсан тухай шуугисаар л байв.  Саганы дээрээс алтан бороо орохоо зогсохгүй л байлаа.  Харин Саган мөнгөнөөс татгалзахыг  их хүсэж байлаа. Архи ууж, хар тамхи, шөнийн клуб, мөрийтэй тоглоом гээд бүгдийг л оролдож байлаа. Эцэст нь аав нь байхгүйгээр нэг л болохгүй байгаа гэдгийг өөртөө хүлээн зөвөөшрлөө.

“Сахиусан тэнгэр”
Хэвлэлийн хаан Ги Шелер юугаараа францын уран зохиолын гүнжид тохирохгүй гэж?
Франсуазагийн хувьд өөрөөс нь 20 насаар ах Ги Шелер аавын үүрэгт яг тохирохоор байв. Ги Шелер гэрлэхийг санал болгож гүнж маань ч зөвшөөрлөө. Түүний хуриманд 200 гаруй сэтгүүлч зурагчид цугларав. Хосууд маань олон жилийн  хамтын амьдралаа төсөөлж мөрөөдөж байхад хэвлэл мэдээллийхэн удахгүй салах тухай л шивэр авир хийн хүлээж байлаа. Үнэхээр л бяцхан гүнжид Ги Шелер аавыг нь орлож чадсангүй. Ги Шелер үр дүнгүй л том хүмүүсийн амьдралын аюулаас хамгаалж холдуулахыг оролдож байлаа.
Гүнж маань яг л шөнийн эрвээхэй шиг шөнийн Парисд дурласаар байв. Түүний бодолд эхнэрийн үүрэг, гэр бүл гэсэн ойлголт байхгүй байхад гэртээ ирэхэд түүнд юу бодогдож байсан нь ойлгожтой байлаа. Франсуаза өөрийгөө хайж эрсээр, Ги Шелер гэртээ суун тайван гэгч нь сонингоо уншсаар л байлаа. Нэг л өдөр Франсуазагийн тэвчээр барагдан өөрийн хайртай нохойгоо аваад хаалгаа чанга хаан гарч одлоо.

Түүнд хайр сэтглэлээ илчлэх гэрлэх санал тавьсан хүмүүс цөөнгүй байлаа, хайр сэтгэлээ холбосон нь ч байлаа.
Эцэст нь АНУ-ын BBC-д ажилладаг байсан, 3 дугаар зэргийн мелодрамд тоглосон, францад ажлаар ирсэн байсан  Боб Вестхофтой танилцаж удалгүй гэрлэн  Дени гэдэг хүүтэй болсон ч тэд удалгүй салжээ.

Уран бүтээлийнхээ жилүүдэд Саган хайрын тухай 22 роман бичсэн. Амьдралынхаа сүүлийн жилүүдийг өөрт нь үнэнч хэдэн нохойтогоо  ганцаардалд өнгөрүүлжээ.



Түүний бүтээлүүдийг 10 жилд үзэж судалдаг . Харин 1990-ээд онд Францын уран зохиолын хатан хаан маань шар хэвлэлийн баатар болон хувирсан. Нэг бол хар тамхи нуусан татсан гэдгээр баривчлагдаж, нэг бол татвараа цагт нь төлөөгүй гэж шүүхэд дуудагдана. Улсынхаа Ерөнхийлөгч рүү хүртэл орж тусламж эрж байсан нь түүнийг хэд хэдэн удаа  шийтгэлээс хамгаалж ч байжээ. Түүний амьдрал дэлгээтэй ном шиг л байдаг байсан. Франсуаза-ийн  санхүүгийн байдал нь ч муудсаар, казинод тоглох нь ч түүнд сайхан байхаа больж, сонин хэвлэлээр ч түүний тухай ямар ч орлогогүй болсон өөрийнхөө хэдэн зохион бичлэгээс өөр юу  ч үгүй үлдсэн хэмээн бичсээр л байв.
2004 оны 9 сарын 24-нд Францын бүх ТВ-үүд эфирээ хаан 69 настай Францын уран зохиолын хатан хаан нас барсныг мэдээлж байлаа. Франсуаза Сагал  Франц болон дэлхий дахинд  хэзээ ч үхэшгүй насан туршийн хайрын тухай номнуудаа үлдээсэн юм.


Түүнийг эцсийн замд нь түүний хүү Денни Вестхофф, түүний ханхүү нь болж чадаагүй Бернар Франк нар үдэж гэр бүлийн бунханд нь оршуулжээ.

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
XaPXyH (зочин)

er ni zoxiolch boldiimuu xe xe

Дээс...

гайхамшигтай ... өөрөө орчуулсан уу...

XaPXyH (зочин)

uguie orchuulaagui zuger unshij baisnaa ta nart xurteex geed bichsiin kkkk

Солнце

нэг номыг нь ч болтугай уншиж үзхийнсан

XaPXyH (зочин)

tegeerei goe nom shuu!

Дээс...

хархунаа чи одоо хүний өмнөөс хариулчихымаа ха ха...

Elkhan

өөр ертөнцөд хөвөж явсан бололтой...

Pearle Deppsu (зочин)

Баяртай гуниг минь гэж ийм хүний зохиол байсан юм бий вий

SUNShine®

Хархун: хэхээх
Desperado: Тиймээ, би угаасаа иймэрхүү төрөл жанрын ном унших дуртай, тэгээд энэ зохиолчийн тухай орчуулж орууллаа.
Хархун: хэхэх миний өмнөөс хариулсанд баярлалаа
Sunbeauty: Түүний ном олон хэл дээр орчуулагдаж хэвлэгдсэн байгаа. Хэрвээ орос хэл мэддэг бол ийшээ ороод уншиж болно.
http://lib.guru.ua/INPROZ/SAGAN/
Desperado: Харин тийн тэгээд зөв хариулаад байхынмаа хэхэ
Elkhan: Харин тийн
Pearle Deppsu: Ахаан, би бусад романуудыг нь унших гээд татаад авчихсан л байгаа.

Зочин

Meddeggui zohiolch baina
Bayrlalaa saihan medeelel baina

ооёоо (зочин)

Яасан мунадаг бүсгүй вэ? Сайхан бичлэг байна. Таньд амжилт хүсий. Дараагийн бичлэг юм байх бол гэж би тэсэн ядан хүлээнэ

barbie

Hi. Unexeer goy bichleg unshlaa. Bas goy Agatsuma-giin ayznuudiig tataj avlaa. Bayarlalaa :).

☠хүн_биш ☠дуралчихжээ би дуралчихжээ☠ (зочин)

мммм

Saraana (зочин)

монгол хэл дээр гарвал л унших боломжтой болох нь дээ хэл усгуй байх чинь хэцүү юм бэ

baidag l negen (зочин)

mroodol durtai zohiolch n nadtai adil yum Камю, Прусте, Сартре
haij baisan zuil togs gantsaardal uugeeree nadaas oor yum bi gantsaardlaas zugtagch bichsen zuil s n ter chigtee hairiin tuuh tuuniigee humuust unshuulsan harin bi ezengui zugeer l hunii setgel oyun mon chanariin tuhai bichdeg gehdee hezee ch hend ch unshuulahgui bi zarim talaaraa ene hunii suuder yum shig bna kkkkk

Elguardo (зочин)

Nice post. Ene nomnuudiig n olj unshihaar shiidlee. Manai end boduul bdag l bhdaa hehe

SUNShine®

Зочин: Баярлалаа
Ооёоо: Хэй сайн уу бүсгүй, блогтоо шинэ хувцас оруулахгүй юм уу?
Барби: Хэй ямар сонин хүн бэ? Ажил төрөл нь сайн уу? Голланд орны талаар сонин сайхан бичлэгүүдээ хэзээ оруулах гэж байна?
Хүн_биш: мхммм
Saraanaa: Монгол хэл дээр орчуулагдах байхаа, хэлээ сайн сураарай, хэл хэрэгтэй цаг үед бид амьдарч байна даа
Baidag l negen: Тийм үү, бичсэн зүйлсийг чинь унших юмсан. Чи блогтой бол байнгын зочин чинь байх байсан байхдаа.
Elguardo: Thanks, Тэххх наана чинь бол ёстой байгаа даа.

Зочин

номыг нь олж уншнааа

Дээс...

гоё блог юм аа. хүнд хэрэгтэй юм бич гээд хүмүүс загнаад байхаар нь юу бичих ёстойг нэг лсайн ухахгүй байсан юм. одоо л эндээс ойлгож авлаа.

SUNShine®

Зочин: Тэгээрэй
Desperado: Баярлалаа :)

secretwish (зочин)

алдаршуулсан романыг нь олж унших юмсан, монгол хэл дээр л дээ :)
69-тэйдөө үхэх юмсан :P

Simple

Зохиолын нэрийг сонссоноос л цаашгүй. Би болоогүй байна даа хөөрхиийй... Нэг унших юм байна шүү...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)