SUNShine® : Дагаад өөрчлөөрэй

Дагаад өөрчлөөрэй

Хүн болгонд л энгийн футболк янз бүрээрээ л байдаг байх, харин ихэвчлэн гэртээ эсвэл спрот заланд л өмсдөг. Харин энгийн даавуун футболкийг яаавал өмсөхөд сониорхолтой болгох талаар дагаж хийх заавартай нь орууллаа. Нөхөр эсвэл дүүгийнхээ, ахынхаа футболкийг ч ингээд янзлаад өмсчихөж болно шүү ккккк  :P  гэхдээ мэдээж олон байдаг бол аль эсвэл багадсан томдсон байвал шүү хэхэ

1. Хэрэгтэй зүйлс:  Даавуун футболк, хайч, булавк, зүү утас, товч

Эхлээд футболкоо ташуу хайчлана

Гол хэсэгт нь бага зэрэг хуниад шиднэ

Хайчилж авсан хэсгээс нь цацаг маягаар хайчлаад дунд нь товч хадна, товчоо даавуугаар бүрнэ.

Мөрөвчийг нь нарийхнаар ч хийж болно энэ зурган дээрх шиг ч хийж болно. Энгийн янз бүрийн өнгөтэй футболкийг ингээд өөрчлөөд өмсвөл арай сонирхолтой байгаа биз? Юм оех сонирхолтой, гарын дүйтэй бүсгүйчүүд бол дорхноо л ингээд хийчихнэ дээ. Өөрсдөө фантазлаад  дураараа өөрчилж болно.

2. Хэрэгтэй зүйлс: Урт даашинз шиг футболк , судалтай эрээн даавуу, чимэглэлүүдийг өөрсдийн дураараа сонгож болно, шүр байж болно, утас, зүү, нарийхан тууз, төмөр чимэглэлүүд.


Футболкныхоо ханцуйг хайчилж авна. Захны эрмэгээр нь чимэглэлүүдээ хадна. Нарийн туузан дээрээ метал чимэглэл хадаж болно. 

Эрээн даавуугаа энгэрт нь барьж оёно

 3. Хэрэгтэй зүйлс: Зузаан футболк, утас, зүү, улаан цагаан эрзээн, том булавк

Урт ханцуйг нь хайчилж богино болгоод дотор талаас нь битүүлж  оёоод дотогш нь хийхэд халаас болчихно

Футболкныхоо захыг нь хайчилж аваад эрзээнээ барьж оёно.


Ингээд л спорт стилийн зуны юбка болчихож байна. 

эсвэл ийм топ хийгээд өмсчихөж болж байна


start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
Болдууш

Хараад байсан чинь 99 хувь эмэгтэй талдаа болжийно шд. Эрчүүдэд зориулсан нэг арслан марслан, чоно моно, эсвэл буу муутай юм байна уу нтрэ ккк

Бодлоороо Оролдох Лаг Дуртай Унтамхай Уншимхай Шаар

ЖИч: Блогоос гарах хаалга хайгаад олдгүй ээ, би харку байна уу. Үнэхээр тийм бол нэг юм бодно байгааа.

интоор (зочин)

вооов ёоооооооостой найссссссс

SUNShine®

Bolduush: Харин тиймээ, эрэгтэйчүүдийнхээс илүү эмэгтэй хувцсыг янз бүрээр өөрчлөхөд амархан юм даа, энэ нь эрэгтэй хувцаснаас эмэгтэй хувцас нь илүү олон төрөл болхоор л тэр байх
Ахаан блог.гоүгоү.мн гээд гарах хаалга хийнээ
Интоор: Дагаад өөрчлөөрэй :)

Болдууш

баахан эрчүүдийн фудволк хийцэн байхад энэ ямар мэдрэмжгүй баагий вэ гэвэл баларваа ухааны юм боджээлаа шд. хохо. Тэр гарч бол ойрын үед хийгээрэй нтэр. Урьд нь ч гэсэн орчиоод гарах гэхээр хаалгагүй, ирсэн замаараа л буцахын...

ooyoo (зочин)

За ёстой сайхан санаа байна. Гэрийн хувцаснуудыг хайчилсаан

Serenada (зочин)

1.2 dah n ih taalaglaa

secretwish (зочин)

дүү маань хувцас хөөрхөн янзалж өмсөөд байдын, блогийг чинь зааж өгнөө, санаа аваг
хүнд хэрэгтэй гоё мэдээлэл оруулдагт баярладаг шүү,
яг л блог шигээ сайхан бүсгүй :)

Турьхан (зочин)

хэ хэ хэ. би ингэж оролдож үзэж байсан. гарын дүй дутаад аль аль ч үгүй л хоцорч байсан даа ккк.
гэхдээ энэ удаа дахиад нэг оролдооод үздэг юм билүү

soulmate (зочин)

гоё юмаа

авьяастай хүмүүс бол эндээс санаа аваал шинэ хувцас авах хэрэггүйм бишүү ерөөсөө :)

Hi Dalai

Гоё болжээ

maya

би орж ирэлгүй хаагуур нь гараад явчихсан юм болоо, баахан хүмүүс үзчиж нтр гээд, их таалагдлаа тааанкс

HERO

дагах боломжгүй нтр хэхэ.

Elkhan

ӨӨ би тэгээд футболкгүй яахын нтр...

LoveLove

Өө гоё ч юм байна амархан ч юм байна эхнийх бол надад яг тохирсон юм байна ккк зун дөхүүлж байгаад хийж үзнээ баярлалаа

ntsoom

Сайхан санаа байнаа. эхнийх нь таалагдлаа.

baidag l negen (зочин)

zooooz zz hairan podvolk mini
miniihiig bitgii ingeed evdeed haychaarai bi gandaad ongo n medegdehgui boltol omsood daraa n uraad mashinii alchuur bolgood avchdagiin
er n bol emh juramtai baisan yumiig baigaagaar n l hereglene gene shuudee
ajilsag hund bol goe zovolgoo bna daan ch bi naigui zalhuu
nad shig zalhuu yum oorchloh durgui hund zaagaad ogoh amarhan yum baival oruularai

SUNShine®

Bolduush: Гарах хаалга хийгдсэн байгаа шүү хэхэ
ooyoo: Хэхэ тэгээрэй, Serenada: ахаан :)
Secretwish: баярлалаа :)
Турьхан: хэхэх энэ дээрхүүд нээх эвдэхээр биш гайгүй байх шүү :)
Soulmate: Ахаан тийн шүү, өмсөхгүй далд хийчихсэн хувцаснууд зөндөө л байдаг шд тэй :)
Hi dalai: Харин тийн байгаа биз
Maya: :) Чи юм нэхдэг юм чинь ингээд янзлаад өмсчих байх шүү
Hero: хэхэ зөвхөн эмэгтэйчүүдэд
Elkhan: Футболк чинь ийм болчихвол гое шд ккк
Lovelove: ахаан тэгээрэй, юм оёдог юм чинь тэгээрэй :)
Ntsoom: Ахаан
Baidag l negen: хэхэ,нээрээ л бүүр өмсөхөөргүй болсон футболкоор ч алчуур хийхэд ус сайн даагаад л сайн шүү. Юм өөрчлөх дургуй юм чинь өөрчлөөд яахын яахын кккк
Би бол багаасаа л юм тайрж хасаж янзалж эвдэж өмсдөг байсан хэхэ. Манай ээж намайг зүгээр байсан юм эвдээд л гэдэг байсан ккк

Elguardo (зочин)

ммммм футболкоо эгчдээ зарнаа хэ хэ
сайхан мэдээлэл байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)