SUNShine® : О. Цэвэгжав ″Азарганы ноцолдоон″

О. Цэвэгжав ″Азарганы ноцолдоон″

Ардын зураач  О. Цэвэгжавын  “Азарганы ноцолдоон ” зургийн тосон будгийн энэ бодит зураг сонин бөгөөд адгуусны хоорондох тэмцлийн гүн зөрчлийг үзүүлжээ. Хээр талд хэсэг адууны дэргэд ноцолдож буй хоёр азарганы хөдөлгөөний гүн зөрчлийг нээх уран сайхны дүрслэл болсон энэ зургийн дүр бол бодит амьдралын түгээмэл үзэгдлийн цогцолбор юм. Энэ зургийг ажихад малчин монгол хүний санаа сэтгэхүйн баяр бахдлыг илэрхийлсэн нь илт билээ.

Намрын нарлаг сайхан нэгэн орой уулын завсар дахь уужим хөндийд хар хүрэн, зээрд зүсмийн хоёр азарга хүч мэдэн ноцолдож үзэгдэнэ. Цаад уулын толгой оройн шаргал нараар ухаа ягаан өнгөтэй харагдана. Наад уулын сүүдэр хүүшлэн буужээ. Сүүдрийн сэжүүр ноцолдож байгаа хоёр азарганы хондлой, тэр хавийн газарт туссан байна. Шингэх нарны гэрэл хоёр азарганы цээжин тус газар тусжээ. Нарны гэрэл туссан газрын өвс ногоо алтны өнгөөр шаргалтан, сүүдэр буусан гаүрын өвс ногоорон харагдана.
Зурагт азарганы ноцолдож буй эгзэгтэй үе цаанаас ирж байгаа цэнхэр  дээлтэй, хусан уурга барьж, бор морь унасан хүний дүр, хөхөрч ягааран байгаа уулс, хөвөлзөн нүүх үүлс, газар дэлхийн ганган чимэг өвс ногоо, намрын шаргал нарны гэрэл гэгээ амьд  бодис тэргүүтнийг яруу сайхнаар зохицуулж утга төгөлдөр уран сайхан дүрсэлжээ. Энэ бүхэн нь хоёр азарганы оргилуун тэмүүлэлийг товойлгон гаргах суурь болжээ. Хэдийгээр эл бүхэн нэгэн утга санаанд нэгдсэн боловч харагч гүү зугтан холдож байгаа, унага эхийгээ даган давхиж яваа зэрэг сонин содон дүрүүд тус бүрдээ онцлог шинжтэй байна.
 Төрийн хошой шагналт, ардын зураач О. Цэвэгжав “Азарганы ноцолдоон” гэдэг сайхан зургаа 43 насандаа зурсан бөгөөд малчин хүний сэтгэл өөдлөн сэргэхээр их тэмүүлэл бүхий дүрээр үзүүлсэн сайхан зураг бүтээжээ.
“Азарганы ноцолдоон” хэмээх энэ зураг эрч хүчээ сорисон хоёр агарганы үйлдлээс урган цэцэглээд, үзэгч хүний оюун сэтгэлд буух гүн үнэмшилтэй болжээ. Хар хүрэн азарга ид насны хүч тэнхээ эрмэг чадлыг үзүүлж байхад зээрд зүсмийн азрага зориг төгс залуугийн цог жавхааг илэрхийлж байна. Зураач азарганы энэ эрмэг чадал сорьсон эгзэгтэй мөчийг дүрслэхдээ азарганы бие махбодийн онцлог, зан аашийн өвөрмөц байдал, түүнд хандах үзэл санаагаа тодорхой гаргаж олон жил азрага ноцолдож буй  дүрийг сэтгэл оюундаа сэтгэж явсанаа эцэст нь нэгтгэн дүгнэж, уран санаагаа гаргаж урлан бүтээжээ. Уул зураг уран зохиомж, дүрийн  тод сайхан хэллэгтэй болжээ. Уг уран зурагт утгын агуулга, өнгийн зохицол хоёр хослон нэгдэж гарсан бөгөөд ноцолдож буй хоёр азарганы цаанаас ирж байгаа морьтой хүнд энэ малын эзэн хүн шүү гэх өндөр сайхан сэтгэл төрөхөөр  зурсныг цохон тэмдэглэлтэй.


start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Frank

Гайхалтай бүтээл. Сэтгэлд нэг л ойрхон...

Зочин

Er huniig ogshooson uneheer surleg zurag shuu
Azarga notsoldoj baihiig nudeeree harj baihad dotor ooriin erhgui ogshood hachin boldog shu.

amaraa (зочин)

ene zuragt unaga mash chuhal 2 azarganii notoldoh bolson shaltgaan bol unaga shvvdee yamar ch azarga uur azarganii vr tuliig aldag shvvdee (ene bol my l bodol )

zuraach (зочин)

Гайхалтай бүтээл. Сэтгэлд нэг л ойрхон...

Зочин

SEXY YUMAA

мөөнөө (зочин)

ene copy hiij bolju bhin

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)